Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 3000 га, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд 2000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.