Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өмнөговьд зорчсон тэмдэглэл: "Хүн хүнээ дурсахын гэгээ"

2025-6-09
0
ЖИРГЭХ

Өмнө минь өнийн тал цэлийж, замын уртад биднийг "байдуу мянганын уулс" оройлон дагуулна. Жин үдийн наранд хөлөрсөн ч юм шиг тодорч харагдах тэртээх өндрүүд нэгэн үе ойртож, нэгэн үе бүр ч холдох аж. Боржигоны бор талаар угтуулан цааш давхихдаа сэтгэлд хувирамхай салхи дэгдээд ирснийг дарж явсан билээ.

Бусдын нутаг руу тэмүүлэх замын дэргэдхэн байдаг суурингууд надад тун хачирхалтай санагддаг хэвээр. Тэр санааг сэрээсэн сум бол Дундговь аймгийн Дэлгэрцогт. Тэндэхийн хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөдөг нь санаанаас хахь ангид. Явуулын хүний мөрд дарагдсан ийм бяцхан суурингуудад зоогийн газар, хүнсний дэлгүүр, дугуй засвараас бусад нь ажин түжин, харь нам гүмд автчихсан мэт бодогдоод горьгүй байдаг сан.

Ер зорьсон газар хол тусмаа нутаг орны нэр цээжлэх нь элбэг юм шиг ээ. Одоо хаана явна вэ, эндээс Хулд хэдэн километр вэ, Луус орох дөхөж байна уу гээд л хажууд суугаа хүнээсээ байн байн шалгаасаар нэг л мэдэхэд туулчихна.

Яруу найргийн гэгээ дор хамтдаа суугч хүмүүсийг алсуур дуулж явснаас тэр бүр ойртон очиж байсангүй. Ярьж буй зүйлс нь нэгнээ дурссан, үгүйлсэн, хайрлаж энэрсэн үгсээр дүүрэн байсан юм. Өдгөө түүх болсон, тэнгэр болсон Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, Д.Норов, До.Нямаа, А.Эрдэнэ-Очир гээд л түмэнд хайрлагдсан эрхмүүдийн тухай яриа дэлгэж яваа тэднээр бахдахын сацуу хүндэтгэсэн билээ. Хүн хүнээ дурсана гэдэг эмзэглэл хийгээд санагалзал, хар хоргүй сэтгэлээр хулдсан цаг хугацаа юм. Нэгэнтээ бидний дундаас харван одсон Д.Мишигсүрэн хэмээх бүтээн туурвиж явсан эмэгтэйн нэрэмжит "Бүйлс цэцэглэх цагаар" яруу найргийн наадмыг зорьсон нь ч учиртай. Нөхдөдөө хайрлагдсан тэрээр хайрын тухай хармагийн дарсны охь мэт шүлгүүдийн эзэн байжээ. Цааш талыг туулан, дуулна...  

Нүдний бэлчирт туссан Говь шанхын нутгийн тухай дуу, Үл олдохын талд дэгдсэн зуны тэргүүн сарын нялх салхийг цээжиндээ хураан давхисаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо хүрсэн юм. 

Яруу найргийн наадам тус хотын "шинэ" номын сангийн дээвэр дээр, задгай талбайд тэнгэртэй ойрхон болсон билээ. Энэхүү наадмыг зохион байгуулахад уран зохиолд хайртай олны сэтгэл гүн бат суурь нь болсон байна. Д.Мишигсүрэн найрагчийн мөртүүд тэнд эгшиглэхийн ялдарт бусад яруу найрагчдын хайрын шүлэг нисэлдэж байв. Хайр... хүний зүрхний дуулал, уужралын учиг, баяр гунигийн шалтгаан. Хэдий дэргэдээс үгүйрсэн ч бүтээж туурвисан нь, дурсамж нь, хүсэж тэмүүлсэн нь сэтгэлд сэрүүн тунгалаг байдаг хойно. Нэгэн найзыгаа, нэгэнт одсон найргийн садангаа дурсах ийм өдөр ховорхон тохиодог үнэнээс тойрч үл чадна шүү дээ. Амьдралын чөлөө завгүй урсгалд амсхийж нэгнээ дурсаж, хүндэтгэж, алдрыг нь дуурсгах эрх чөлөөтэй амьдарна гэдэг юутай сайхан. 

Говьд элсний нүүдлийг үндсээрээ хорьж ургадаг хармаг жимс шиг заримдаа хүмүүс нулимсаа хорьж, хурааж явдаг үнэн шиг ойр байлаа, тэнд бид. 

Чухам, би хүн хүнээ дурсахын гэгээн мөч дор хөгжин дэвшиж буй говийн нэгэн хотын музей, номын санг бахдан явав. Номын сангийнх нь хоёр давхарт европын барилга шиг хана байна, шилэн дээврээр нь тэнгэр харагдаж байна, шинэхэн номууд өрөөстэй байна, технологийн дэвшил дэргэд байна, зотон дээр бийрээр зурсан мэт шалных нь шар өнгө хүртэл онцгой байна. Б.Ренчин, Ц.Дамдиндинсүрэн, Д.Нацагдоржийн мөртүүд хананд нь дурайж байна. Магад, мөд говиос дараагийн бичгийн алдартнууд төрөх биз ээ. 

Ирсэн гийчин буцаж, мандсан нар жаргадаг учигтай... Ийн бид хүлгийн жолоогоо Улаанбаатарын зүг залсан юм. Хүнд үлдэж хоцрох нь дурсамж л байдаг билээ. Сайхан дурсамжаар залуу насныхаа гэрлийг нэмж, цээжний номоо бусдын дуртгалаар зузаалж авсан миний ард уужим өгөөмөр тал мэт сэтгэлтэй явахыг сануулан говь нутаг үлдсэн юм. 

М.Дэвээжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    10 цаг 46 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    10 цаг 55 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    10 цаг 59 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    11 цаг 43 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    14 цаг 13 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    14 цаг 28 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    15 цаг 40 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    15 цаг 50 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    15 цаг 56 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    16 цаг 29 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК