Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатарын бродюрын асуудлыг дарахаар ирсэн Б.Одбаяр гэж хэн бэ?

2025-6-12
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн өмнө чуулганы танхимд УИХ-ын гишүүдийг том дуугаар загнаж, ард иргэдийг автобусаар явах бус машинаар илүү их явж байна, иймд татварыг нэмэх ёстой хэмээн амьдралаас хол тасархай зүйл ярьсан хүн бол Америкт боловсрол эзэмшсэн гэх арвин зузаан намтартай Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр гэгч юм. Тэрээр өнгөрсөн жил Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдсон хэдий ч Х.Нямбаатарын бродюрны асуудлыг л нам дарах зорилготой ирсэн хүн гэмээр бродюрноос өөр сэдэв, санал ярьдаггүй.

Үүнээс харахад Х.Нямбаатар  Б.Одбаярыг цээжээрээ хамгаалж байна гэж хардахаас өөр аргагүй. Учир нь Х.Нямбаатар өмнөх дарга Г.Баярсайханыг “Бродюрны асуудлыг ард иргэдэд хангалттай мэдээлж чадаагүй учир өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлаас чөлөөлж байна” гэж мэдэгдээд, яаран сандран Б.Одбаярыг томилсон. Харин түүний намтраас харахад худал хуурмаг хүн болохыг төвөггүй харж болно.

Тэрбээр 2011-2014 онд Америкийн Калифорни мужийн Дэйвис хотын Дэйвисийн их сургуульд иргэний ба автозамын барилгын инженер мэргэжлээр суралцжээ. Хамгийн гайхалтай нь  2011-2014 онд их сургуульд сурч байсан гэх атлаа Сакраменто хотын “Стантек” компанид гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суурийн тооцооллын инженер мэргэжлээр ажиллаж байсан гэж намтартаа бичжээ. Америкт дээд боловсрол эзэмшинэ гэдэг амар хялбар ажил биш. Тэгээд ч инженерийн боловсрол эзэмшээгүй хүүхдээр бүхэл бүтэн компани инженерээр, тэр тусмаа нарийн мэргэжлийн инженерээр ажиллуулах ямар ч боломжгүй. Гэтэл түүний худал ярих үүгээр дуусаагүй. Дэйвисийн их сургуульдаа 2016-2018 онд геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр  хамгаалжээ. Гэтэл бас л суралцаж байгаа атлаа 2017-2018 онд Оакланд хотын “Брозамер энд Уолл” компанид  хурдны замын төслийн инженерээр ажилласан гэж намтартаа бичжээ. Бүхий л салбартаа стандартыг яс барьж хэвшүүлдэг Америк улсад хэдийдээ суралцаад аль завандаа ажил хийсэн байж таарах вэ?

              Инженерийн боловсролоо ч бүрэн гүйцэд эзэмшээгүй байгаа оюутнаар бүхэл бүтэн компани инженерийн орон тоо гаргаж өгөөд, ажлын байраар хангаад байж байна гэдэгт хэн ч итгэхгүй.  Дадлага хийх журмаар дээрх компаниудад цагийн ажил хийсэн байж болох ч инженерээр бүтэн цагаар ажилласан гэх нь үнэнд нийцэхгүй. Дээхэн үед Монголд “газар товчилдог хүн” хэмээн домог мэт яригддаг хурдан хүмүүс байсан. Харин орчин цагийн  “газар товчилдог хүн”-ээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр өрсөлдөгчгүй тодорч байгаа бололтой. Тэр тусмаа Америкийн өөр өөр хотуудад нэгэн зэрэг суралцаад, ажиллаад байна гэдэг ёстой гайхалтай “газар товчилсон” хэрэг болно. Ийнхүү худал хуурмагаар ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрээр өөрийгөө ч хуурамч хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдсаар байхад Б.Одбаяр удаа дараа хамгаалж, хаацайлж авч үлддэг.

Мөн тэрбээр ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалантай үгсэн Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Уг газар шорооны ажлыг гэрээ ёсоор “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Мотор сервис” ХХК илүү мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна.

Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. Харин энэхүү зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж  шийтгэсэн нь гайхалтай.  Угтаа төсвийн мөнгөнд хяналт тавиагүй, зам гүүрийн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Б.Одбаяр хариуцлага хүлээх ёстой атал өнөөдрийг хүртэл  албан тушаалдаа шигдэж, сүүлдээ бүр чуулганы танхимд УИХ-ын гишүүдийг зандарч байгаа нь ёс зүйн хувьд төрийн албанд ажиллах чадамжтай хүн эсэхэд замын салбарынхан санаа зовниж сууна.

С.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    10 цаг 9 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    10 цаг 17 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    10 цаг 22 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    11 цаг 6 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    13 цаг 35 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    13 цаг 50 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    15 цаг 3 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    15 цаг 13 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    15 цаг 18 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    15 цаг 52 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК