Улаанбаатар хотод 2025 оны 6 дугаар сарын 16-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.7 хувь, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, үхрийн махны үнэ 21548 төгрөг, I гурилын үнэ 2304 төгрөг болж өсжээ. Харин сонгино болон хонины махны үнэ буурсан байна.