-
2011 оны 11 сарын 24
Хүчингийн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Тувагийн алдарт бөх Аяс Монгушийг Оросын цагдаагийнхан баривчилжээ. 2011 оны наймдугаар сард тэрбээр Кызыл хотын нэгэн дүүрэгт 20 настай Екатерина Г. хэмээх бүсгүйг бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Уг хэргийг түүнтэй хамтран үйлдсэн хоёр туваг нэг сарын дараа баривчилсан бөгөөд харин өөрийг нь ийнхүү хоёр сарын дараа саатуулсан байна.
-
2011 оны 11 сарын 24
Монгол улсын эдийн засаг, байгаль орчны онц чухал мэдээлэл хадгалдаг албан байгууллагуудыг Дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийн хүрээнд Татварын ерөнхий газар, Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн эх үүсвэрийг хамруулжээ. Мөн Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IV цахилгаан станцыг багтаасан байна. Харин Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд, “Эрдэнэт” үйлдвэрийг цагдаагийн гэрээт хамгаалалттай ажиллахаар болсон аж.
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
Европын зарим оронд эдийн засгийн хямрал бодитой нүүрлэж байгаа, мөн ирэх оны төсөв уул уурхайтай нягт холбоотой батлагдаж байгаа тул Монголд эдийн засгийн хямрал болох нь хэмээн иргэд түгшиж байна. Харин “Монголбанк”-ны зүгээс шаардлагатай арга хэмжээг авч байгаа тул сандрах хэрэггүй гэж өнөөдөр мэдэгдлээ.
-
2011 оны 11 сарын 24
Мянганы сорилтын сангийн буцалгүй тусламжийн 250 сая долларын багагүй хэсгээр монголчууд төмөр замынхаа паркийг Оросынхоос илүү өндөр үзүүлэлттэй АНУ, Казахстаны зүтгүүрээр шинэчлэх гэсэн боловч оросуудын лобби, тулгалтаас болж Оросын хуучин зүтгүүрүүд авсанаас одоо инженер, машинч нар нь үгээ барж сууна. Энэ асуудлаар ”Улаанбаатар төмөр замын Техникийн бодлого, зураг төслийн төвийн Техникийн секторын инженер Х.Амгалан ийн ярьжээ.
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяртай салбарын асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмалын газар 192 лиценз олгосноос болж нэлээд асуудал үүсээд байсан. Энэ юу болсон бэ?
-Үүнийг хуулийн байгууллага шалгаж буй учир би нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй гэж бодож байна. Ямар ч байсан 192 тусгай зөвшөөрлийг манайх олгосон. Харин энэ нь хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа болохоор хуулийн байгууллага ямар нэгэн шийдвэр гаргах биз.
-
2011 оны 11 сарын 24
Байгуулагдаад удаагүй, одоогоор 1000 гаруй гишүүнтэй болоод буй гэх Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ ард түмэнд муу үлгэр дуурайлал үзүүлж буй хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. “Хас гурвалжин” ТББ-ын тэргүүн З.Бат-Отгон, Арго багш, Чингис хааны академийн ерөнхийлөгч П.Давааням, нийтлэлч Баабар, ерөнхийлөгч асан Н.Багабанди, “хэрэгтэй хэрэггүй лам нар”-аар эхлүүлсэн энэ жагсаалтад цаашид ч олон хүн нэмэх гэнэ.
-
2011 оны 11 сарын 24
Улсын Филармонийн Морин хуурын чуулга нэгэн содон шинэ тоглолт хийх гэж байна. Үнэхээр өвөрмөц сонин тоглолт болох тухай нь тус чуулгын хөгжимчин А.Даваазориг манай сурвалжлагчид ийн ярив.
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярыг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилгад Л.Сэргэлэнгийн оруулсан хөрөнгө оруулалтыг улсын хөрөнгөөр дур мэдэн нөхөж өгсөн гэж үзжээ.
-
2011 оны 11 сарын 24
Судлаач Д.Ганхуяг өөрийг нь “МАН-д элсэж үнэмлэхээ гардаж авлаа” хэмээн хэвлэлээр гарсан мэдээг өчигдөр орой блогоороо дамжуулан няцаав. Д.Ганхуягийн бичсэнээр бол хэвлэлд бичигдсэн шиг явдал огт болоогүй бөгөөд ийм мэдээ гарсанд тэрбээр ихэд ундууцаж байгаа бололтой. “Хэд хоног юманд яваад ирсэн чинь намд элсүүлээд дарга болгочихсон байх юм. Нэмээд баахан загначихсан байна. Би хийдэг юмаа хийгээд байж л байна. Та нарыг ингэж сургаар тэнэгтдэг болохоор чинь ингэж тоглодог юм.
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
-
2011 оны 11 сарын 24
ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өчигдөр түүний Польш дахь өмгөөлөгчийн хүсэлтээр батлан даалтад гаргалаа. Түүнийг Польшид амралтаараа явж байхад нь хилээр янжуур тамхи зөөсөн хэмээн өнгөрсөн долоо хоногт саатуулж, улмаар Польшийн Прокурорын газрын шийдвэрээр баривчилсан юм.
-
2011 оны 11 сарын 24
Юм их амархан мартагддаг бололтой. Яахав, сануулаад өгч болох л юм. 2008 оны сонгуулийн талаар миний байр суурь тодорхой байдаг. Нэгд, тэр үеийн Сонгуулийн хууль ихээхэн учир дутагдалтай, булхай луйвар гарах үүд хаалга нь нээлттэй тул энэ хуулиа өөрчлөх ёстой, тэр луйврын хаалгыг нь хаах учиртай гэсэн байр суурьтай байсаар ирсэн.
-
2011 оны 11 сарын 24