-
2019 оны 10 сарын 02
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гадаад улсад эрэн сурвалжлагдаж байгаа дипломат төлөөлөгчийн газар болон бусад төрийн байгууллагад ажилладаг иргэдийн нэрсийг зарласан.
-
2019 оны 10 сарын 02
Монгол бөхийн өргөөнд “Баянзүрх хайрханы хишиг” хүчит 128 бөхийн барилдаан энэ ням гаригт болно.
-
2019 оны 10 сарын 02
ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
-
2019 оны 10 сарын 02
Өнгөрсөн наймдугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх болсон билээ. Зургаан өдрийн турш үргэлжилсэн уг шүүх хурлаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм.
-
2019 оны 10 сарын 02
Нийгмийн сүлжээнд зөв байцгаая
-
2019 оны 10 сарын 02
Тэднийг Монгол Улсын шүүх хилсээр шийтгэсэн эсэх, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн эсэх талаарх баримт тодорхой болж, олон нийтийн эргэлзээ тайлагдах болно гэж үзэж байна
-
2019 оны 10 сарын 02
УИХ-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байна
-
2019 оны 10 сарын 02
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
-
2019 оны 10 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа.
-
2019 оны 10 сарын 02
ДАШТ-ээс хасагдсан залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав МЧБХ-ны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлэх болсноо мэдэгдлээ. Тэрбэр “Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр гэдэг хүнтэй хэвлэлийн хурлын дараа уулзах үеэр “Техникийн зөвлөлд өргөдөл гарга” гэсэн. Үүнийг нь гаргасан. Хариуг нь өнгөрсөн сарын 9-ний өдөр авсан. Монголоо бодож Э.Сумъяаг тэмцээнд явуулах нь дээр гэж бодсон. Гэтэл намайг мөнгө авсан байх гэж олон иргэн хардсан. Ийм зүйл болоогүй.
-
2019 оны 10 сарын 02
ОХУ-ын Улан-Үдэ хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ маргааш (энэ сарын 3-13-нд) эхэлнэ. Тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, Л.Энхбаатар, П.Мөнхбаатар нарын удирдлага дор манай долоон ширэн бээлийтэн өрсөлдөнө.
-
2019 оны 10 сарын 02
Индонез улсын Батам хотод бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 53 дахь удаагийн тэмцээний бодибилдингийн 60 хүртэлх насны ангилалд манай тамирчин С.Дуламрагчаа хүрэл медаль хүртлээ.
-
2019 оны 10 сарын 02
Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар дамжуулахгүйгээр Төрийн сангаас олгож байх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, сар бүрийн 20-ны өдөр тухайн хүүхдийн дансанд мөнгө байршдаг байх зохицуулалт хийжээ. Учир нь хүүхдийн мөнгийг арилжааны банкаар дамжуулах нь ажиллагаа ихтэйгээс гадна явдал чирэгдэл ихтэй байдаг юм байна. Тиймээс Төрийн сангаар дамжуулахаар болсон байна.
-
2019 оны 10 сарын 02
Зэсвэгт хүчний Жанжин штабын орлогчоор дэд хурандаа Д.Жавхланбаярыг томилох бололтой. Д.Жавхланбаяр нь 345 дугаар бригадын захирагчийн орлогчоор ажилладаг нэгэн.
-
2019 оны 10 сарын 02
Энэ онд улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийжээ. Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, 340.0 мянган га-д улаан буудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна.
-
2019 оны 10 сарын 02
2006 оноос буюу Их Түмэн Санаачлага (ИТС)-ын байгуулагдсан цагаас хойш Монгол улс гишүүн орноор байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Оросын Холбооны Улс тус санаачлагын гишүүн орнууд юм.
-
2019 оны 10 сарын 02
Цагтаа гаалийн байгууллагыг толгойлж, ёстой л мандан бадарч явах үедээ авлига хээл хахуулийн хэрэгт унасан “Гааль”-ийн Х.Баатарын толгойлсон байгууллага тэрбумын хэрэгт холбогджээ гэсэн нийтлэл бичсэний хариуд манай байгууллагад хамаагүй асуудал. Харин ч бараг дампуурах шахсан байгууллагыг ашигтай ажиллуулж байна. Биднийг гүтгэж байна гэх маягийн зүйлийг Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар ярьж, манай сайтыг хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдэж байсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал. Хууль хяналтын байгууллагаар бамбай хийж, шударга үнэнийг хайна гэж тунхагласан Х.Баатар нь хуулийн дээр сандайлж суучихаад шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй хүн юм байна.
-
2019 оны 10 сарын 02
Өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А амь насаа алдсан хэрэг гарсан.
-
2019 оны 10 сарын 02
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж Б.Ариунболдыг чөлөөлжээ.
-
2019 оны 10 сарын 02
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг энэ оны өнгөрсөн сард зохион байгууллаа.