Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4434 4435 4436 4437 4438 4439 4440
  • Зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэнэ
    2017 оны 12 сарын 20
    Хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ
    2017 оны 12 сарын 20
    Үндсэн хуулийн цэц маргааш /2017-12-20/ 09.30 цагаас хуралдана.



    Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэнэ хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
  • Сөүл хотын Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов
    2017 оны 12 сарын 20
    БНСУ-ын Сөүл хот, Ёжү хотын Боловсролын газар, Улаанбаатар хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан баг Сөүл хотын Боловсролын газрын урилгаар тус хотод айлчилж, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

    Албн ёсны айлчлалд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

    Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлал боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгах, тус улсын туршлагаас суралцаж, илүү үры дүнтэй ажиллах шинэ боломжуудыг судалсан, үр ашигтай айлчлал боллоо.

    БНСУ-ын Боловсролын газрын дарга Чу Хи Ёнь төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад санал бодлоо солилцон, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

    Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд багш нарын дунд сургалт зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг тэтгэлэгт хамруулах, компьютер бэлэглэх зэрэг олон ажил хийгдсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгахын тулд танай улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ шинэ боломжууд бий болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

    Төлөөлөгчид Сөүл хотын Боловсролын газрын номын сангаар айлчиллаа. Номын санд орон орны ном, сурах бичиг байсан ба нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тус хотод суралцдаг монгол хүүхдүүддээ зориулж ерөнхий боловсролын бага ангийн сурах бичгийн багцыг номын санд хандивлахаар болсон.

    Түүнчлэн Сөүл хот дахь Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн захирал И Ган Э-д талархлаа илэрхийллээ. Тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын тулгамдсан асуудлын нэг нь хүүхдүүдийн боловсролын талаарх асуудал байдаг. Энэ тал дээр харамгүй сэтгэл гаргаж, тусалж байгаад талархаад хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүссэн юм.

    Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас санаачлан Сөүл хотын Самюк эрүүл мэндийн их сургууль, Ёжү хотын их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 37 удирдах ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгууллаа.

    Сургалтад хамрагдсан удирдах ажилтнууд хөтөлбөрийн дагуу БНСУ-ын боловсролын тогтолцоо болон боловсролын салбарт гарч буй ололт амжилт, шилдэг туршлагатай танилцах танхимын сургалтад хамрагдахаас гадна БНСУ-ын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдээр зочилж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.

    Мөн Монгол Солонгосын боловсролын байгууллагуудын хооронд шууд харилцаа хамтын ажиллагаа тогтоох бүтээлч ярилцлагууд өрнөж байлаа гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 12 сарын 20
    09.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ” уулзалт болно.

    09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болно.

    09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өөрийн байрдаа болно.

    10.00 цагт ОБЕГ-т “Мерси кор” олон улсын байгууллагаас малчдын аж амьдрал, эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг танилцуулга болно.

    10.00 цагт ХААИС-ийн ”Эрдмийн зөвлөлийн өрөө”-нд ”Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал болно.

    10.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд ”Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай” эрдэм шинжилгээний бага хурал болно.

    11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хөх Монгол бүлгэмээс Төрийн гурван өндөрлөгт өргөх бичиг барих талаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт СУИС-ийн Оюутан театрт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны тайлангийн хурал болно.

    11.00 цагт Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн Урлагийн танхимд Нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдийг шалгаруулах ёслол болно. Утас: 99070608, 88196016, 88939009

    11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

    13.00 цагт “Live conference center”-т Хүний төлөө намаас “Улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн талаар мэдээлэл хийнэ.

    15.00 цагт Ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд сургуульд Австрали улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэй хэрэгжих ”Хөгжмийн ертөнц” төслийн нээлт болно.
  • Мөнгөний мөн чанар...
    2017 оны 12 сарын 20
    ”Бүх зүйлийг мөнгөөр худалдан авч болдог болго. Хайр дурлал, эх орон, эцэг эх, ёс суртхуун, шударга ёсыг хүртэл... мөнгөөр сольдог болго. Тэгсэн цагт бүгд мөнгөний эрхшээлд орох болно. Мөнгө хамгийн хүчтэй нь болно. Гэхдээ түүнээс хүчтэй нь бас бий. Тэр бол тэр бүхнийг эрхшээж буй мөнгийг эзэмшигч... Мөнгө бүхнийг дийлж байна гэдэг чинь түүнийг эзэмшигч бүхнийг дийлж буй хэрэг. Өөр бусад бүхэн бол мөнгөний өмнө юу ч биш. Өөр бусад нь бүгдээрээ зүгээр л сохор зоосны төлөө биеэ худалдахаар ирээд өмнө чинь шарвалзаж буй янхан адил болно. Тэгээд тэднийг тэр өндрөөс хараад, бахтайгаар тавлан инээгээрэй.
    Тэр цагт мөнгийг эзэмшигч хамгийн адгийн урвагч байсан ч хамгийн үнэнч нь болж харагдана. Хамгийн өрөвдөх сэтгэлгүй шулаач, алуурчин байсан ч тэр хамгийн ариун нандин, өгөөмөр нь болж харагдана. Хамгийн ёс суртхуунгүй, бүдүүлэг, эрээгүй нь байсан ч тэр хамгийн нандин сайхан нь болж харагдах болно. Бүр хамгийн тэнэг нь байсан ч тэр бүхнээс өндөрт, жинхэнэ аугаа нь болно.
    Мөнгөний аугаа их хүч нь ийм юм.
    Тиймээс мөнгийг тахин шүтүүлж, бүхнийг аажмаар мөнгөний боол, уяаны гөлөг болго. Тэгээд хожмоо мөнгөний эзний өлмий дор шарвалзан хэвтэж байхад нь ”Алив ээ, та нарын өнөөх аугаа сайхан нандин сэтгэл, эрхэм дээд ёс суртхуун чинь хаана байна. Үнэн ёс, шударга журам чинь хаана байна” гэж асуугаад, юу гэхийг нь сонсоорой. Тэд хариуд нь юу хэлнэ гээч. Би урьдчилаад хэльчихье. Эдгээр асуултуудын хариуд ”Мөнгө, тэр бүгд чинь мөнгө л юм байна шүү дээ” гэж хэлнэ. Өөрөөр хэлэхгүй. Яагаад гэвэл тэдэнд тийм тохиолдолд өөр хэлэх үг байхгүй юм.
    Мөнгө тийм л хүчтэй. Тэгэхээр мөнгийг эзэмшигч бол бүхнийг эзэмшигч, бүхнийг чадагч бурхан. Өөр бурхан гэж байхгүй. Үнэмшихгүй бол хайгаад үзэхгүй юу, мөргөөд, залбираад үзээрэй дээ. Мөнгийг эзэмшигч бүхнийг няц гишгэх болно. Мөнгийг хэн ч идэж чаддаггүй, харин бүгдийг идэж чаддагтаа мөнгөний аугаа их хүчин чадал нь оршиж байдаг юм.”
    Нэгэн зохиолын маань баатар ийн өгүүлэх ажээ. Би өмнөөс нь юу ч хэлж чадахгүй, дэмий л ээрч, муурч, зүрх чичирэн салагнан сууж байх юм.
    Бид хэрвээ өнөөдөр явж буй зам мөрөө эргэж эс харваас яг ийм агуулгатай ертөнц рүү хөл тавьж байгаа шүү. Тэгээд мөнгөний эзэнд оосорлуулсныхаа дараа гасалж гангинаад хэрэггүй юм. Тэр мөнгөний эзэд цаламаа аль хэдийнэ бидний зүг, Монгол Улсын зүг хаячихсан шүү.
    Одоо ч мөнгөтэй байгаа цагт бүхнийг болгоно гээд хууль, шударга ёсыг гишгичээд яваа хүмүүсээ бид харж дэмий гаслахаас өөр юу хийж чадаж байгаа билээ? Залуу үе нь бүлэг бүлгээрээ мөнгөтэй л бол бусад нь юу ч биш гэсэн итгэл үнэмшлээр өсөж, хар тамхи, гэмт хэрэг, завхайрал, утга учиргүй зугаа цэнгэлт автаж явааг юу гэх вэ?
  • НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2017 оны 12 сарын 20
    УИХ дахь ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна
    2017 оны 12 сарын 20
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
  • Найман цагаан мэнгэтэй Цагаагчин могой өдөр
    2017 оны 12 сарын 20
    2017.12.20, Лхагва гараг / Билгийн тооллын: 2
    Өвлийн дунд хар хулгана сар
    Найман цагаан мэнгэтэй Цагаагчин могой өдөр

    Аргын тооллын: 2017.12.20, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 08.38-17.01
    Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Мунхрахуй

    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэмийн хүйтэн байна
    2017 оны 12 сарын 20
    2017 оны 12 дугаар сарын 19-ний 20 цагаас 12 дугаар сарын 20-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
  • Ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй
    2017 оны 12 сарын 19
    Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд өнөөдөр авто осол гарчээ. Тодруулбал өнөө өглөө 11:20 цагийн
  • Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2017 оны 12 сарын 19
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.19) хуралдаан 14 цаг 34 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг
  • У.Хүрэлсүх: Иргэдийн түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна
    2017 оны 12 сарын 19
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.12.19/ Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа.
  • Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна
    2017 оны 12 сарын 19
    Энэ сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амарна.
  • БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт оржээ
    2017 оны 12 сарын 19
    БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр тус улсад
  • 76.8 кг эрдэнийн чулуу завшсан гаалийн байцаагчийг шалгаж байна
    2017 оны 12 сарын 19
    Гаалийн байцаагчтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ.
  • УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг маргааш шийднэ
    2017 оны 12 сарын 19
    УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг маргааш шийдэх гэж байна. Учир нь Үндсэн
  • 12 дугаар сарын сүүлээр цаг агаар ямар байх вэ
    2017 оны 12 сарын 19
    12 дугаар сарын сүүлийн хагасын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Н.Цэрэнбат сайд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн даргатай уулзлаа
    2017 оны 12 сарын 19
    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын суурин төлөөлөгч бөгөөд Хөгжлийн хөтөлбөрийн дарга Биата Транкманыг
  • Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа 49 км болжээ
    2017 оны 12 сарын 19
    Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа 49 км болжээ
  • Солонгосын хамгийн алдартай k-pop хамтлагийн дуучин амиа хорложээ
    2017 оны 12 сарын 19
    Өмнөд Солонгосын хамгийн алдартай k-pop хамтлагуудын нэг SHINee-гийн гоцлол дуучин Ким Жон Хюн өчигдөр
4434 4435 4436 4437 4438 4439 4440
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    6 цаг 43 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    7 цаг 56 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    9 цаг 26 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    9 цаг 43 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    9 цаг 50 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    10 цаг 24 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    10 цаг 41 мин
  • Мэдэгдэл
    10 цаг 41 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    11 цаг 18 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    11 цаг 41 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    12 цаг 5 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    12 цаг 50 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    12 цаг 57 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    13 цаг 9 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    13 цаг 18 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    13 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    13 цаг 39 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    13 цаг 54 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    14 цаг 10 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    14 цаг 13 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК