Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4443 4444 4445 4446 4447 4448 4449
  • С.Баяр нарын оффшорын асуудлыг шалгаж эхэлжээ
    2017 оны 12 сарын 13
    Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр болон зарим УИХ-ын
  • Гурван гавьяат тэргүүтэй 11 тамирчин Наран улсыг зорив
    2017 оны 12 сарын 13
    Монголын шигшээ багийн тамирчид 2017 оны хилийн чанадад дахь сүүлийн хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Япон улсыг зорив. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Б.Номин, ОУХМ Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер О.Мөнх-Эрдэнэ, Б.Чимгээ, Т.Ариунзаяа, Б.Болортуяа гэсэн 11 тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын хамт Наран улсыг зорьсон юм. Манай бөхчүүд тус улсад 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 онд гадаад харилцаанд онцгой анхаарсан бөгөөд Иранд гурав, Франц, БНХАУ, БНСУ, Японд нэг удаа тамирчдаа хамтарсан бэлтгэлд хамруулаад байна.
  • Менингококкт халдвараас сэргийлье!
    2017 оны 12 сарын 13
    Менингококкт халдвараас сэргийлье!
  • Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
    2017 оны 12 сарын 13
    Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн.

    Тухайн өдөр Дархан орчихоод буцаж сум руугаа ирэх замдаа ийн сураггүй алга болсон бөгөөд тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон онцгой байдлын албаныхан орон нутгийн иргэд ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.


    Эрлийн эхний өдөр Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын машиныг олсон юм. Гэвч түүнээс хойш 17 хоног өнгөрсөн ч машинаа орхиод алга болсон эзний сураг гараагүй л байна.

    Иймд онцгой байдлын алба хаагчид ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.
  • Багш нарын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо
    2017 оны 12 сарын 13
    -Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо-
  • МХЕГ-ын авлига авч байгаад баригдсан албан тушаалтнуудыг цагдан хорьжээ
    2017 оны 12 сарын 13
    МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа,
  • Гишүүд ээ, Монгол Улс усныхаа салбарыг аврах ийм боломж байна
    2017 оны 12 сарын 13
    Дэлхийн хүн ам хэдхэн жилийн өмнө 3 тэрбум байснаа өнөөдөр 7 тэрбум давсан үед хамгийн эгзэгтэй асуудал УСНЫ ПРОБЛЕМ болчоод байгаа. Монголд бол ядуурал, ажилгүйдлийн “даяаршил” газар авсны шалтгаан ажлын байр,үндэсний үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжил, хотжилт, цөлжилт, хөгжлийн олон асуудал шийдэх гэсэн тулгуур ухагдахуунууд бүгд усны нөөц дээр очоод тулж байна.
  • Хилийн боомтууд амарна
    2017 оны 12 сарын 13
    Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр
  • “Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ
    2017 оны 12 сарын 13
    15 дахь жилтэйгээ золгож буй ”Бөртэ Чоно-2017” ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ.

    Спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах саналын шугам өнгөрсөн шөнөөс нээгдлээ.

    Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжлэх юм.

    Улиран одож буй 2017 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-с алт, мөнгө, хүрэл медаль олон аравыг хүртсэн тул энэ жилийн хувьд ’Бөртэ Чоно-2017’ Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

    ”Бөртэ Чоно-2017”-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг цагаан толгойн дарааллаар танилцуулъя.
  • Ө.Энхтүвшин: Зураачдын сор бүтээлийг Улсын санд 50 сая төгрөгөөр хуралдан авдаг нь тун бага хөлс
    2017 оны 12 сарын 13
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн
  • Мөнгөн шагнал олгох тухай хэлэлцэнэ
    2017 оны 12 сарын 13
    Хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 12 сарын 13
    09.00 цагт Засгийн газрын XI дүгээр байранд Шадар сайд Ө.Энхтүвшин Худалдааны чөлөөт бүсүүдийн дарга нартай уулзана.

    09.00 цагт Монголын хүүхдийн ордонд ”Хамтарсан багийг гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” зөвлөгөөн болно.

    09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн боловсролын газрын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно.

    10.00 цагт “Пума империал” зочид буудалд “Алтайн өвөр говийн сав газрын онцлог, хэрэгжүүлж буй томоохон ажлууд” хэлэлцүүлэг болно.

    10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

    10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн болно.

    10.30 цагт “Монголын ноос ноолуурын холбоо”-ны дэргэдэх Загварын төвийн нээлт “Ээрмэл” компанийн байранд болно.

    10.30 цагт Засгийн газрын XI дүгээр байранд Шадар сайд Ө.Энхтүвшин ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцана.

    11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдаачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын жижиг худалдаачдыг дэмжих холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт Монголын Үндэсний музейд Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа ”Уран бичлэг” үзэсгэлэнгийн нээлт болно.

    12.00 цагт “UB Palace”-т “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” зөвлөгөөн болно.

    12.00 цагт Уран зургийн галерейд ”Монголын гэрэл зураг- 2017” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

    12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт Урьдчилан сэргийлэх хэлтэс, ГССҮТ-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    13.00 цагт НОБГ-т Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гал түймэр унтраах шуурхай албаны авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол болно.
  • Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно
    2017 оны 12 сарын 13
    Нийслэлийн Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

    Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар болон пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдлийг хүлээлгэн өглөө.
    Мөн пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.
  • УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 13
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • Нийслэл хот такситай ч юм шиг, үгүй ч юм шиг...
    2017 оны 12 сарын 13
    Ингэж бичихээр гайхах хүн гарч магад. Зарим нь юугаа балайраад байгаа юм бэ гэж цухалдаж ч мэдэх юм. Гэхдээ энд бас учир байна аа. Хүйтний эрч эрс чангаран гадаа удаан зогсохын аргагүй болж, алхаад явья гэхээр хамаагүй харайлгавал хөлөө хугалж мэдэх халтиргаа гулгаа үүссэн энэ цагт ажилдаа, ар гэртээ яарсан зорчигч Та замын тэргэнд гараа өргөөд үзээрэй.
  • Баруун болон төвийн аймгуудын нутгаар явган шуурга шуурна
    2017 оны 12 сарын 13
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
  • Зургаан цагаан мэнгэтэй Хөх нохой өдөр
    2017 оны 12 сарын 13

    2017.12.13, Лхагва гараг / Билгийн тооллын: 26
    Өвлийн эхэн цагаагчин гахай сар
    Зургаан цагаан мэнгэтэй Хөх нохой өдөр

    Аргын тооллын: 2017.12.13, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 08.33-16.59
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн хүйтэн байна
    2017 оны 12 сарын 13
    2017 оны 12 дугаар сарын 12-ны 20 цагаас 12 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Улз, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв
    2017 оны 12 сарын 12
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.12) хуралдаан 11 цаг 11 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.


    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Ч.Улаан, Ц.Нямдорж нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Зөвлөл нь төсвөөс гадна төсөв санхүүтэй холбоотой бусад хууль тогтоомжийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судлагаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана гэж тогтоолын төсөлд тусгажээ. Ингэснээр уг Зөвлөлийн ажлын ачаалал нь барагдахгүй юм болох вий гэсэн дүр зураг харагдаад байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр биш хагас жил тутамд тайлагнамаар байна” гэсэн саналыг гаргаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Төсвийн талаар гаргасан зөвлөмж Үндэсний аудитын газрын тайлантай зөрчилдвөл хэрхэн зохицуулах талаар тодруулав.

    Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариултдаа, гишүүдийн зүгээс Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулж, зарчмын зөрүүтэй санал гаргаж болохыг анхааруулж байв. Мөн ОУВС-тай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж байгаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Байнгын хорооноос хоёр, Засгийн газраас хоёр, Монголбанкнаас хоёр хүнийг нэр дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг Төвсийн байнгын хорооноос томилно. Өөрөөр хэлбэл, орон тооны бус найм, орон тооны 3 гишүүнтэй ажиллаж төсвийн талаар зөвлөмж гаргаж ажиллах юм. Төвсийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, Үндэсний аудитын байгууллагын санал, дүгнэлттэй зөрчилдөж болно. Үүнийг УИХ тухайн үед зохицуулаад шийдэх асуудал. Зөвлөмжийг заавал дагаж мөрдөх шаардлагатай гэсэн асуудал байхгүй хэмээн нэмж тайлбарлав.


    Дараа нь Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалаа. Тухайлбал, тогтоолын төслийн 3.1.1-д “төсөв санхүүтэй холбоотой бусад хууль тогтоомжийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судлагаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана” гэдгийг хасах, төслийн 9.2-т “Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх” гэж өөрчлөх, төслийн 6.2-т “Зөвлөл нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагааныхаа талаар хагас жил тутамд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулна” гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

    Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

    Үргэлжлүүлэн “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

    Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, 2018 оны аудитын сэдвийг сонгохдоо хууль тогтоомжоор аудит хийхээр Үндэсний аудитын газарт үүрэг хүлээлгэсэн аудитын сэдвийг эхний ээлжинд сонголоо. Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиар тодорхой сэдвээр аудит хийж, Улсын Их Хуралд тайлагнаж байхаар зохицуулагдсан байна. 2018 онд шинээр гүйцэтгэх 31 аудитын 16 нь хуулийн дагуу гүйцэтгэх аудит байгаа гэдгийг онцлов.

    Мөн 2018 оны аудитын сэвдийг сонгохдоо Төрийн аудитын байгууллагын бодлогын түвшинд хийх аудитын сэдвийг сонгосон. Төрийн аудитын байгууллагаас эрүүл мэнд, боловсролын салбарын тогтолцоонд ойрын дөрвөн жилд багтаан иж бүрэн аудит хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Төрөөс бага боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр нөлөө, “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт”, “Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа” сэдвээр аудит хийхээр төлөвлөснийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдлаа.


    Үндэсний аудитын газраас жил бүр улс орны эдийн засагт зонхилох нөлөөг үзүүлдэг томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аудит хийж байх бодлогын хүрээнд 2018 онд Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийхээр, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. Төрийн аудитын байгууллага өөрийн бодлогын хүрээнд 10 аудит хийх юм байна.

    Түүнчлэн 2018 оны аудитын сэдвийг сонгохдоо иргэд олон нийтийн анхаарлын төвд байгаа үнэн зөв хариу хүссэн аудитын сэдвийг нийгмийн захиалгаар сонгодог аж. Энэ чиглэлээр зургаан аудитыг Үндэсний аудитын газар хийсэн судлагаан дээрээ үндэслэн нийгмийн захиалгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тухайлбал, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороны захиалгаар Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын захиалгаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголт, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хүсэлтээр Иргэний нисэхийн Ерөнхий газар, Засгийн газрын авто баазын үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийхээр төлөвлөсөн байна. Төрөлжсөн аудитын газрууд өөр, өөрийн чиглэлээр аудит хийхийн зэрэгцээ 2018 онд долоон аудитыг хамтарч иж бүрэн аудит хийхээр болсон байна.

    Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдээлэлдээ, 2018 онд Үндэсний аудитын газар 2018 онд шинээр 11 гүйцэтгэлийн, нийцлийн 4, санхүүгийн 16, нийт 31 аудит хийхээр сэдэв сонгож Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн болно. Дээрх аудит дээр нэмж 2017 оноос он дамжин шилжиж байгаа гүйцэтгэлийн 3, нийцлийн 3, нийт 6 аудит нэмэгдэж 2018 онд нийтдээ 37 аудит хийхээр төлөвлөж байгаагаа онцоллоо.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ч.Улаан, Б.Баттөмөр, О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс аудит хийх сэдвийг сонгохдоо Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, төсвийн нөөц боломжийг нэмэгдүүлэхэд чиглэхэд илүүтэй анхаарах, нийгмийн анхаарал татсан асуудалд аудит хийж, үр дүн гаргахад анхаарахыг онцгойлон захиж байлаа. Мөн Оюутолгой ХК-ийн асуудлыг авч үзэхдээ Дубайн гэрээнд аудит хийх, аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн нөхцөлд гарсан шийдвэрийнх нь талаар эргэн хянадаг эсэхийг тодруулж байв.

    Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хариултдаа, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, Олон улсын адитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан гормиоор аудит хийхээр төлөвлөж байна гэж байв. Мөн Үндэсний аудитын газраас төсвийн хөрөнгөд үрэлгэн зардал гаргасан, төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлдэг. Хуулийн байгууллага тухайн асуудалд арга хэмжээ авсан талаарх шийдвэрийг бидэнд мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ одоогоор арга хэмжээ авсан талаарх мэдээлэл ирүүлээгүй байна. Үндэсний аудитын газар аудитын үр ашгийн хувьд нэг төгрөгийн зардал гаргасан бол 68 төгрөгийн орлого олж байсан. 2017 оны хувьд энэхүү төсвийн нөөц боломжийг нэмэгдүүлэх талаар аудитын үр ашиг хоёр дахин нэмэгдэх байх гэж харж байгаа хэмээн хариулав.

    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг түр хойшлуулж, сэдвийн талаар нухацтай ярилцах хэрэгтэй гэсэн горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь горимын саналыг дэмжсэн тул энэ асуудалд Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг томилсноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
    2017 оны 12 сарын 12
    Шинэ жилийн баяр гээд хаа сайгүй баяраа тэмдэглэсэн аж ахуй, нэгж байгууллагууд олон байна. Уг баяраар караоке, бар, цэнгээний газарт хүлээн авалт зохион байгуулдаг бөгөөд баярт хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг нийтлэг зөрчил гардаг талаар НМХГ-аас хэлж байна.

    Мөн тавиур дээрээ стандартын архи өрчихөөд хуурамч архи зардаг нь асуудал дагуулдаг байна. Хүнсний дэлгүүрүүд болон гадуур худалдаа наймаа эрхэлж байгаа худалдаачид шинэ жил болохоор хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хүүхдүүдийн бэлгэнд боодог зөрчлийг гаргадаг. Шинэ жил дөхөхөөр энэ мэт зөрчил нэмэгддэг талаараа ч дуулгав. Тиймээс бид иргэдэд аль болох стандартад нийцсэн, хаяг шошготой бүтээгдэхүүн худалдан авч, ил задгай худалдаанаас элдэв бараа авахгүй байхыг анхааруулж зөвлөж байна.
4443 4444 4445 4446 4447 4448 4449
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    7 цаг 15 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    8 цаг 28 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    9 цаг 59 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    10 цаг 15 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    10 цаг 22 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    10 цаг 56 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    11 цаг 13 мин
  • Мэдэгдэл
    11 цаг 13 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    11 цаг 50 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    12 цаг 13 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    12 цаг 38 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    13 цаг 22 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    13 цаг 29 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    13 цаг 41 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    13 цаг 50 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 6 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 11 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    14 цаг 26 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    14 цаг 42 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    14 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК