Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4488 4489 4490 4491 4492 4493 4494
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 11 сарын 17
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1000 үйлдэл бүртгэгдсэн нь 2.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг нь олж тогтоох, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон халамжийн төвд хүлээлгэн өгөх, эрх зүйн тусламж үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байна. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сүрьеэгийн тандалт шинжилгээнд хамруулсан. Мөн амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор архины эмчилгээнд 61 хүн, Нийгмийн хамгааллын тусгай төвд 152 хүн, Хан богд төрийн бус байгууллагад 10 хүн, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад 10 хүнийг тус тус хүлээлгэн өгсөн” гэж танилцуулав.

    “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3381 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 100, зөрчлийн шинжтэй 922 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 100 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.



    Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -17 хэм, шөнөдөө -26 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 204 дүгээр байрны 8 давхарын гадна фасатны дулаалга хийж байсан дүүжин шатны түгжээ мултарч 20-26 насны 4 иргэн унаж, 2 иргэн газар дээрээ нас барж, 2 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэх замд нас барсан. Налайх дүүргийн 3 дугаар хороонд энэ сарын 14-ны өдөр иргэн Д.Эрдэнэцогтын бичил уурхайн налуу амны 140 метрийн гүнд нуралт үүсч хувиараа нүүрс олборлогч 4 иргэн нүүрсэнд дарагдсан дуудлагаар Уул уурхай аврах ангийн 20 алба хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж 30-45 насны 4 иргэнийг эсэн мэнд гарган дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шилжүүлэн өгсөн. Мөн дүүргийн 3-р хороонд иргэн Д.Батболдын бичил уурхайн налуу амны 125 метрийн гүнд нуралт үүсч хувиараа нүүрс олборлогч 2 иргэн нүүрсэнд дарагдсан дуудлагаар Уул уурхай аврах ангийн 53 алба хаагч, 5 автомашинтайгаар ажиллаж 47, 28 настай 2 осолдогчийг гаргаж харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хүйтний улирал эхэлж, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа, сургалтыг гэр хорооллын айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж, хяналт, шалгалт явуулж байна” гэж танилцууллаа.



    “Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Ирсэн өргөдөл, гомдол болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчилийн хүрээнд нийт 281.6 сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд 151 улсын /ахлах/ байцаагч Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын их цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 2439 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг цас мөсний цэвэрлэгээнд хамруулж, 1239 мэдэгдэл тараан зөвөлгөө өгч, нийт 530929 м2 талбайг цэвэрлүүлж, 624 зөрчлийг газар дээр нь арилгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох нь зүйтэй байна” гээд Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж дараагийн долоо хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах, Нийтийн эзэмшилийн гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх цас мөс цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх, шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
    2017 оны 11 сарын 17
    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.

    -Та Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлыг аваад удаагүй байгаа. Салбарынхаа ажлыг юунаас эхэлье гэж бодож байгаа вэ. Олон салбарыг хамарсан болохоор танай яамны ажил их байдаг гэж дуулсан?

    -Намайг ажлаа авахтай зэрэгцээд манай яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж таарсан учир агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарал хандуулж ажлаа эхлүүлсэн. Байгаль орчны доройтол, цөлжилт, уул уурхайн зохистой бус үйл ажиллагаанаас бий болсон хөрс, ус, агаарын асуудалд салбарын үе үеийн сайд нар анхаарал хандуулж ирсэн. Би ч мөн адил анхаарч ажиллана. Манай Засгийн газар хууль хэрэгжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлье гэсэн зарчмын дагуу ажлаа явуулна. БОАЖЯ бодлого боловсруулахаас гадна салбар дундын зохицуулалтыг хангаж ажилладаг. Тэр утгаараа бусад салбар, яамдын алдаа дутагдал манай яамны үйл ажиллагааг алдаатай байгаа мэт харагдуулах нь бий. Үүнийг засч залруулах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн бүр байгаль орчноо сахин хамгаалах ёстой” гэсэн журамт үүрэг бий. Гэтэл сүүлийн жилүүдэд бид өөрсдийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг шүүмжлэх болсон. Нүүдэлчин монголчуудын хувьд байгалиа хамгаалах нь хамгийн эрхэм зүйл байсан. Бид энэ их өв соёлоосоо авч үлдсэн нь бага болоод гомдоллодог буруу нийгэм рүү явж байна. Энэ салбарт тулгараад байгаа асуудлыг зөвхөн БОАЖЯ болон салбарын хүмүүсээс гадна бүх хүн оролцож байж шийдэх ёстой. Монголчууд аливаа зүйлийг буруутган шүүмжлэхдээ хэт идэвхитэй буюу хэт чанга дуугардаг болжээ. Алдаа дутагдлыг засч залруулахад дэм болдог байдал дутагдаж байна. Тиймээс байгаль орчиндоо хандаж буй хандлагаа төр, хувийн хэвшил гэлтгүй хамтдаа өөрчилье гэж байгаа юм. Миний баримтлах гол зарчим энэ.

    -Бусад яамны алдаатай бодлого ч юм уу буруу хийсэн зүйлс танай яамны алдаа мэт харагддаг гэлээ. Ерөнхийдөө өргөн хүрээг хамарсан болохоор салбар дундын уялдаа холбоог хангах шаардлага гарна. Энэ тал дээр салбар хоорондын уялдааг хэрхэн хангах бол. Хүндрэл ер нь хэр байна вэ?

    -Салбар дундын уялдаа холбоо муу гэхээсээ илүүтэй манай салбарт олон талын эрх ашиг, олон талт бизнесүүд үйл ажиллагаа явуулдаг. Харамсалтай нь манайхан өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулж албан тушаалтнуудын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Тухайн биелүүлээгүй алдаа дутагдлаа хаацайлахын тулд олон нийт, нийгмийн сүлжээг ашиглан өөрийгөө зөвтгөх гэсэн зарим аж ахуйн нэгжүүдийн сөрөг хандлага үүнд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс Засгийн газар хариуцлагатай байхыг мөн хуулийн хүрээнд бүх төрийн албан хаагчдаас шаардаж байгаа л даа.

    Манай салбарын гол хүндрэл нь уул уурхайн компаниуд байгалийн дагалдах баялгийг дагаж үүсдэг харилцаанууд. Монгол Улсын эдийн засгийн томоохон тулгуур нь уул уурхай хэдий ч хуулиа мөрддөггүй аж ахуйн нэгжүүдийн өмнө нүдээ аниж, чихээ бөглөнө гэсэн үг биш. Хариуцлагатай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хэрэглэн олборлож, нөхөн сэргээж байгаа компаниудыг яамны зүгээс дэмжинэ. Харин дунд нь хийдэл гаргаж, хууль зөрчин уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцно. Энэ ч утгаараа манай яамнаас Ашигт малтмал, газрын тосны газарт сүүлийн таван жилд гомдол гаргасан аж ахуйн нэгжүүдийн асуудлыш хэрхэн шийдсэн мэдээллийг цуглуулж, удаа дараа хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалтыг гаргахаар ажиллаж байна.

    -Ингээд ирэхээр л шүүмжлэл дагуулах байх даа?

    -Хэн нэгнийг буруутгахаасаа илүү хууль журмын дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна гэдгийг нь ойлгуулах чухал. Өвлийн улирал эхэлсэн тул уул уурхай бараг зогсчихлоо. Хавар үйл ажиллагаа эхлэхэд нь бүх аж ахуйн нэгжид албан бичиг илгээнэ. Ой, ус, ан амьтан төрийн мэдэлд байдаг нь үнэн л юм бол төр энэ бүгдийг хамгаалахад хатуу байр сууриа хадгална. Сүүлийн үед уул уурхайн олборлолттой холбоотойгоор гол мөрөн бохирдуулсан зэрэг асуудлууд их гарах болсон. Гэтэл ийм асуудал дээр манай яам шүүхэд гомдол гаргаад ялагдаж байх жишээний олон асуудал байдаг юм байна. Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, газрын хэвлий, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж байгаа тул төр эдгээрийг хамгаалах ёстой. Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буй конвенцид “Голын эхэн, дунд, адагт байгаа бүх хүмүүс тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Харамсалтай нь манайд голын эхэнд олборлолт хийж ус бохирдуулж дунд, адагт байгаа иргэдийн амьдралд сөрөг нөлөөлж байна. Тиймээс иймэрхүү компаниудыг хуулийн дагуу ажлаа хий. Үгүй бол бид холбогдох байгууллагуудад нь хандаж үйл ажиллагааг нь зогсоолгоно гэж байгаа юм. Техник, технологийн хүчээр маш олон санаанд оромгүй зүйлсийг зохион бүтээж байгаа ч өнөөдөр цэвэр ус үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна. Тиймээс гадаргын болон гүний усаа зүй зохистой ашиглахыг эрдэмтэн, судлаачид уриалж байгаа.

    -Танай салбарын нэг том хэсэг нь аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбарт хэр анхаарал хандуулах вэ. Та жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын орлого олно гээд хэлж байсан даа?

    -Хүмүүс “Цэрэнбатаа, нэг жилд нэг сая жуулчин авах, нэг тэрбум ам.долларын орлого олох боломжгүй. Битгий мэдэхгүй зүйлээ ингэж том ярьж бай” гэж байсан. Харин ч үүнийг бид бүр томоор ярих ёстой гэж би боддог. Монгол Улс нэг жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.доллар олох боломжтой. Энэ бидний хийх ёстой ажил болохоос мөрөөдлийн тоо биш. Учир нь өнөөдрийн байдлаар манай улсад жилд 405 мянган жуулчин ирж байна. Миний хүсээд байгаачлан нэг жилд нэг сая жуулчин хүлээж авахын тулд бид үйлчилгээгээ 1.5 дахин сайжруулах хэрэгтэй. Энэ жил бид дөрвөн хүн хүлээж авч чадаж байгаа юм бол ирэх жил яагаад найман хүн хүлээн авч болохгүй гэж. Тэрний дараа жил 10 хүн хүлээж авах хэрэгтэй. Ингэснээр бид нэг сая жуулчин хүлээж авна.

    “Манайд ирээрэй, манайд ирээрэй” гэсний зоргоор жуулчид ирдэггүйг бид мэднэ. Аялал жуулчлалын салбар бол хүмүүсийн сэтгэл ханамж, сайн үйлчилгээний нэгдэл. Тиймээс миний хувьд гурван төрлийн стандартыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт, аливаа үйлчилгээний байгууллага хоолныхоо порцны хэмжээг цэсэндээ граммаар нь тусгаж өгөх хэрэгтэй. Мөн тээврийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Бид 100 хувь аюулгүй байдлын баталгаа өгч чадахгүй байгаа нь том дутагдал. Жуулчинтай яваа машины өөдөөс хурд хэтрүүлж, дүрэм зөрчиж орж ирэхээс эхлээд монгол аюулгүй орны тоонд багтаж чаддаггүй. Үүнийг өөрчилж засъя гэж байгаа юм. Шийдэх ёстой чухал асуудлуудын нэг нь жуулчны баазын орчин үеийн албан ёсны байгууламж дутаж байгаа. Үүнийгээ шинэ түвшинд гаргаж Монголын хаана ч очсон тав тухтай байх нөхцлийг бүрдүүлбэл нэг том ахиц гэж харж байна. Жуулчид сэжиглэхгүйгээр ариун цэврийн өрөөнд ороод гардаг болгохын төлөө жуулчны баазууд ажиллах ёстой. Үүний төлөө би явна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн төлөө олон улсын төсөл хөтөлбөр, банкуудтай хамтарч ажиллана. “Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэж үг бий. Эдгээрийг бид жуулчид ирэх цагаас өмнө цэгцэлж чадвал нэг жилд нэг сая жуулчин ирэх бүрэн боломжтой. Ядаж л 1.5 сая иргэн амьдарч байгаа Улаанбаатарт хотод 24 цагаар ажилладаг ахуйн хэрэглээний дэлгүүр алга шүү дээ. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдчихсэн байхад миний хэлээд байгаа тоо хол биш. Аялал жуулчлал жинэхэн утгаараа хөгжиж эхэлбэл жуулчны баазууд дээр зөвлөх эмчээс эхлээд мэргэжлийн сургалтад хамрагдсан харуул хамгаалалтын хүмүүст ажлын байр бий болно. Төр, хувийн хэвшил аль нь ч байсан энэ төлөвлөгөөнд орох хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар уул уурхай, дэд бүтцийн салбарыг бодоход хөрөнгө оруулалт бага шаарддаг. Ажлын байр бий болгох бүрэн боломжтой. Уул уурхай, дэд бүтэц шиг нарийн мэргэжлийн хүмүүс аялал жуулчлалд шаардлагагүй. Ажилгүй байгаа дунд насныхнаа сургалтад хамруулаад ажлын байраар хангах боломжтой гэж харж байгаа. Бид эдийн засгаа солонгоруулъя гэж олон жил ярьсан. Нэг өнгө нь аялал жуулчлалын салбар болох ёстой.

    -Өөр ямар боломжууд нээгдэх вэ?

    -Манайхан малын махаа экспортлоё гэж олон жил ярьж байгаа ч төдийлөн амжилттай болохгүй байгаа. Бид мал эрүүлжүүлж, махаа экспортлож чадахгүй байж болно. Жуулчдын тоо нэмэгдэх тусам бид эх орондоо гадны хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнээ экспортлох боломж илүү нээгдэнэ. Аялал жуулчлалын салбарынхны жилд авчирсан нэг сая жуулчин өдөрт гурван удаа хооллолоо гэхэд мах, гурилаас эхлээд хүнсний бүтээгдэхүүнийг нь хүнс хөдөө аж ахуйн салбарынхан нийлүүлнэ шүү дээ. Ингэснээр аялал жуулчлалын салбар эдийн засгийн тулгуур нэгэн багана болно гэдэгт бат итгэлтэй байна.

    -Аялал жуулчлалын салбарт ямар хүндрэл байгаа бол?

    -Хүндрэл байлгүй яахав. Өнөөг хүртэл энэ салбар хувийн хэвшлийнхний нуруун дээр л тогтож байна. Хувийн хэвшлийнхэн маань анх оруулсан хөрөнгөө нөхөж олсон нь тун бага. Найдаж, илүү их ашиг олно гэж бодсоны үндсэн дээр л үйл ажиллагаагаа зогсоодоггүй байх. Тиймээс эдгээр байгууллагуудыг дэмжихийн тулд орчин үеийн ариун цэврийн байгууламжаас эхлээд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нь банкуудтай хамтарч зээлээр олгоё гэж байгаа юм. Ингэж гэмээнэ бид тогтвортой аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, ажлын байр бий болгоно. Энэ бүх эхлэлийг тавьж байж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярих нь зүйн хэрэг. Бид шидтэн биш учраас энэ бүхэн алга урвуулахын хооронд өөрчлөгдөхгүй нь мэдээж.

    Зүүн өмнөд Азийн бүс нутагт аялал жуулчлал өндөр хөгжиж, хөрөнгө оруулалтууд их хэмжээгээр хийгдэж байна. Үүнийг дагасан хүндрэл нь агаарын тээврийн асуудал. Аль болох бид олон маршрут, нислэгийн давтамжийг бий болгох хэрэгтэй. Наад зах нь онгоцноос буусан жуулчин захиалсан зочид буудалдаа очихдоо таксины жолооч нарт хулхидуулдаггүй баймаар байна л даа. Улс даяараа нэг стандарттай болж, нисэх буудлаас зочид буудал руугаа хүрэх нэг үнэтэй болъё. Бид дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд дэлхийн тавьж буй стандартуудад нийцэх ёстой. Түүнээс биш “Монголд ингэдэг юм аа” гээд байвал жуулчдын тоо төдийлөн нэмэгдэхгүй. Энэ бизнес сэтгэл ханамж, цогц үйлчилгээ болохоос тус тусдаа үйлчилгээ биш. Дэлхий нийтэд аялал жуулчлалын салбарт өрсөлдөгч гэж байдаггүй юм байна. Сэтгэл ханамжид суурилсан байдаг учраас тэр л дээ. Бид амжилтанд хүрэх ёстой. Цаг алдах ёсгүй.

    -Манай оронд ирж, буцах тийзний үнэ маш өндөр. Яахав ирлээ гэхэд байгаль л үзэхээс биш Гандантэгчинлэн хийд, Цонжинболдогоос өөр үзэх зүйл байхгүй гэдэг шүү дээ. Гэтэл Ордост Чингис хааны ташуураа унагасан газрыг хүртэл хот болгоод жуулчид татаж байх жишээтэй…

    -Яг энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тухайлбал, Хэнтий аймагт “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан” цогцолборыг байгуулахаар төлөвлөж, тэнд түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсийг цогцлоохоор ажиллаж байна. Мөн Хөвсгөлийг байгалийн, Улаанбаатар орчмыг соёлын аялал жуулчлалын бүс хэлбэрээр хөгжүүлэхээр хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаа. Аялал жуулчлалын томоохон 4-5 цогцолборыг бий болгохын тулд төр хувийн хэвшил хамтарч ажиллан үр дүнд хүрэх ёстой гэдэг байр суурийг манай яамны зүгээс баримталж байгаа. 2018 оны улсын төсөвт аялал жуулчлалын чиглэлээр гурван том ажил хийхээр санхүүжилтын асуудлыг шийдсэн.

    Өнөөдөр бид түүхээ ярьж болох ч түүхийг маань сонирхохоор ирсэн хүмүүст орчин үеийн үйлчилгээ үзүүлж байж аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Жуулчид бидний түүхийг нүдээр үзэж, байгалийн сайхныг таашаахын зэрэгцээ орчин үеийн үйлчилгээг авах гэж ирж байгаас биш 12, 13 дугаар зууны амьдралаар хэд хонох гэж ирэхгүй гэдгийг бид ойлгох ёстой.

    -Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуулиндаа тунхаглачихсан. Гэсэн ч 1.5 сая иргэн амьдарч буй нийслэлийн маань хөрс, ус, агаарын бохирдол хэрээс хэтэрсэн. Одоо бол утааны асуудлыг их ярьж байна. Энэ бүгдэд ямар шийдэл гарган ажиллах вэ?

    -Аливаа төв суурин газар өөрийн дүрэм журамтай, улс орон бүр хуультай. Хуулиа мөрдөж байж харилцан сэтгэл хангалуун эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой юм байна гэдгээ их мөнгө төлж, илүү их цаг хугацаа зарцуулж байж ойлгож байна даа. Нийслэлийн утаа байгаль орчны бохирдол биш. Төлөвлөлт, ажилгүйдлийн бохирдлын утаа гэдэгтэй санал нэг байгаа. Хот төлөвлөлт буруу, шилжин суурьшилтанд хязгаарлалт тавиагүй гэхээсээ илүү хор хохирлыг хэрхэн бууруулах вэ, утааг бууруулах талаар үе үеийн Засгийн газар ямар бодлого барьж ирсэн, алийг нь би үргэлжлүүлэх ёстой вэ гэдэгт дүн шинжилгээ хийж байна. Төлөвлөлт буруугийн дээр ажилгүйдлээс утаа бий болсон гэдгийг дахин хэлье. Гуравдугаарт, түүхий нүүрсний хэрэглээг зөвшөөрснөөс болсон. Гоё зүйлийг бид санаачилдаг ч гүйцэтгэлээ дутуу хаядаг. Цэвэр агаар сан байгуулж жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаад “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэн Багануурын нүүрсийг шуудайлж сайжруулсан түлш хэрэглэх ёстой газрууддаа зараад эхэлсэн. Ингэж л бид өөрсдийн хэм хэмжээг зөрчин түүхий нүүрсний хэмжээг гааруулсан. Өмнөх Засгийн газрууд дулаан байх хэрэгтэй л гээд байснаас биш зохистой хэм хэмжээгээ барьж, сайжруулсан түлшээ хэрэглүүлээгүй. Цэвэр агаар сан татан буугдаад манай яаманд ирсэн. Гэхдээ яам бодлогоо бариад явж байгаа. Техник, технологийн НӨАТ, гаалийг чөлөөлчихье гэж байгаа юм. НЗДТГ-тайгаа хамтран гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар хөрөнгө гаргаж байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Хөрсний бохирдол мөн ялгаагүй. Нөгөө талаар бидний байгаа боломж энэ. Нэг нь ажил хийе гэхээр нөгөөх нь хаалт болдог. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийе гэхээр нэг хэсэг нь газраа чөлөөлөөд нөгөө хэсэг нь өндөр үнэ хэлээд суучихдаг. Бид хөгжлийн, бодлогын чөдөр тушаа болсоор байгаагаа ойлгох хэрэгтэй. Шийдэл ярьдаггүй, буруутан хайдаг. Монголчууд гурван саяулаа буруутан. Бие биенээ хүндэлдэггүй, мэргэжлийн хүний тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Би ингэх эрхтэй, төв Азийн цээжин дэх хөх толботой монгол гэж онгирдог. Гэтэл дэлхий нийттэй хөл нийлүүлэхийн тулд дүрэм журманд нь нийцэх ёстой. Гэтэл бид өөрсдөө дүрэм, журмаа биелүүлдэггүй хэрнээ бусдыг биелүүлэхийг шаарддаг. Хөрсний бохирдлын асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтраад шинэ төсөл хэрэгжүүлээд эхэлсэн. Үр дүн гарах ёстой. Үүнээс аль нь шилдэг технологи вэ гэдгийг хараад ард иргэдийнхээ амьдралд нэвтрүүлнэ. Монголд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд үнэ өртөг, цаг хугацаанд хязгаарлуулж байна. Бид хэн нэгнийг өөрчлөх биш бодит байгаа байдал, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хогны асуудал үүсэхээр манай яамны асуудал болчихдог. Хогоо цэвэрлэ гээд шүүмжилдэг. Хог тарих нь харин өөр хүмүүсийн асуудал. Ний нуугүй хэлэхэд хэн хог тарьж байна вэ гэдгийг хянаж байгаа хүн алга.

    -Тэгээд утааг яг яаж бууруулах ёстой юм бэ?

    -Утааг бууруулахын тулд дэд бүтцээр хангах, гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй. Англи, Польшийн түүх ийм л байдаг. Мөн сайжруулсан түлш хэрэглэх ёстой. Бид мөнгө л байвал бүх зүйлийг шийдчихнэ гэж боддог. Асуудлыг шийдэхэд гарт орсон өргөсийг авахын дайны тийм амар биш. Гадныхантай уулзаж байхад “Та нар тэвчээргүй. Байгаа соёлоосоо шал өөр хүмүүс юмаа гэдэг. 26 километр газар хурдан морийг хүүхдээр унуулж наадаж байна. Тэгсэн мөртлөө 1024 бөх барилдуулаад нэгийг нь түрүүлүүлж байгаа нь харгис байна. Тэгсэн мөртлөө бүх хөрөнгө оруулагчдаа жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөх. Өнөө маргаашгүй үр дүн гарга гэдэг. Гэтэл технологийн хугацаа гэж байдаг” гэж шүүжилдэг. Үүнийг ойлгож хамтдаа өөрчлөх хэрэгтэй. Утааг арилгахын тулд бид хөдөлмөрлөж, дэд бүтцээ татах ёстой. Харин энэ хугацаа шаардах үед нь сайжруулах түлш хөтөлбөрийг нь үргэлжлүүлье гэж байгаа юм. Манай яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Барилга мегасторт “Шинэ техник технологийн мэдээллийн төв” гэж нээж байгаа. Байшингаа халаахад ямар давуу технологи байна гэдгийг харж болно. Мөн хөрсний бохирдлыг бууруулах үүднээс цэвэр бохирын систем дээр ямар ололтууд байгааг компаниуд нь танилцуулж байна. Байгальд ээлтэй техник, технологи үйлдвэрлэж буй ахуйн нэгжүүдийг системээр нь дэмжихийн тулд Дэлхийн уур амьсгалын сан буюу Ногоон зээлийн сангаас Монгол Улс зээл авч аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх ёстой. Энэ бүхнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд яамны зүгээс Банкуудын холбоо, Сангийн яамтай хамтран Ногоон зээлийн санг байгуулах ажлыг эхлүүлсэн. Гэхдээ өнөө маргааш шууд үр дүн гарахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Утааг бууруулах үе шаттай ажлуудыг төр засгийн зүгээс хийж байна. Иргэд маань харин юу хийж байна вэ гэдгээ бодох ёстой.

    -Богдхан уул тусгай хамгаалалттай гэдэг утгаараа танай яамны харьяанд байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газарт байшин барилга маш ихээр баригдаж байна. Хэл ам тасардаггүй. Энэ бүгдийг цэгцлэхгүй юм уу?

    -Богд уул орчмын маргаан дагуулдаг газрыг суурьшлын бүс болгоод асуудлыг нэг талдаа шийдье гэсэн зарчмыг баримталж байгаа. Бодит байдал дээрээ Богд уулаа тойроод хүмүүс амьдарч байгаа нь үнэн. Тиймээс маргаантай газрыг суурьшлын бүс болгоод холбогдох газрууд нь хариуцаад явах хэрэгтэй болов уу. Богд уулыг тойрсон маргаантай газрын талаар 20 жил ярьлаа. Тиймээс дэлхий нийтийн туршлагаас судлаад суурьшлын бүс болгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэх юм бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тухайн дүүргийн Газрын алба нь асуудлаа цэгцлээд ойлголцоод явчих байх. Одоо бол Богд уулын тусгай хамгаалалттай орчимд газар ашиглах зөвшөөрөл авсан хэрнээ аж ахуйн нэгжүүд маань нийтийн эзэмшлийн зам талбайгаа чөлөөлөх гэж асуудал үүсгэж байх жишээний. Хаагуур замаа тавьж, цэвэр бохирын асуудлаа яаж шийдэх тал дээр яам нэгдсэн тушаал шийдвэр гаргаад явна. Зарим нийтийн эзэмшлийн талбайн газрыг чөлөөлөх ёстой. Бид хотоо өөрсдийн гараар бүтээсэн гэдэг ч өнөөдөр өөрсдийн гараар эвдсэн хот болгох нь ээ. Зайсан, Яармагийн урд хэсэг орон сууцны хороолол боллоо. Зарчмын шийдэл нь суурьшлын бүс болгоно.

    -Улсын төсөв батлагдсан. Эдийн засаг хүнд байгаа. Танай салбарын төсөв нэлээд бага дүнтэй батлагдах шиг болсон…

    -Нэгдүгээрт, төсөв анх өргөн баригдсанаас хойш Засгийн газрын гишүүд төсвөө задлахгүй явъя гэдэг зарчим барьсан. Энэ дагуу явсан. 2020 он хүртэлх Засгийн газрын төлөвлөгөөний дагуу батлагдсан төсвийнхөө хүрээнд аль болох сайн ажиллана. Их хөгжлийн, их орлогын, их ойлголцлын ажлуудыг би хийнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үүрэг нь дэлхийн чиг хандлагад нэгдэж байгаа. Томоохон төсөл, хөтөлбөр дээр эрх мэдэл, хариуцлагын түвшин нэмэгдэж байна. Залуу хүний хувьд зайлшгүй хийх ёстой ажлуудаа ирэх жилээс хийж эхэлнэ. Орчин үеийн цахим болон багаж хэрэгслээр байгаль хамгаалагч нараа хангана.

    -Саяхан Отгонтэнгэр ууланд авирсан хүмүүс эндсэн. Төрийн тахилгатай, тусгай хамгаалалттай газар уг нь авиралт хийлгэхгүй гэж байгаль хамгаалагч нь хэлээд ч үгийг нь аваагүй гэж байсан л даа. Цаашид энэ мэтчилэн ууланд авирах асуудлуудыг хэрхэн цэгцлэх вэ?

    -Бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч бусдын эрхээр өөрийн эрх хязгаарлагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн хаана ч дүрэм, журмын дагуу ууланд авирдаг. Энэ бүхнийг бид харамсалтай нь олон хүний амь нас эрсдэж байж ойлголоо. Завхан аймгийн Отгон сумын байгаль хамгаалагч Ш.Батмэнд гуай хуулийн дагуу шаардлагаа тавьсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг хориглосон тушаал бий. Болохгүй гээд байхад манай хэсэг залуу технологийн алдаа гаргасан нь үнэн. Цаашид ийм осол гарлаа гэхэд бидний техникийн боломж, аюулгүй байдлын нөхцөл ямар байна вэ гэдгийг ойлголцох ёстой. Манай яам өндөр ууланд авиралт хийх журмыг батлахаар мэргэжлийн уулчидтай хамтран ажиллаж байна.

    Эх сурвалж: Өдрийн сонин
  • Аврах ажиллагаа 14 цаг үргэлжилжээ
    2017 оны 11 сарын 17
    Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хорооны 53 дугаар “Хонхор”-т иргэн Б-гийн сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагаар /2017.11.16-ны өдрийн 04:07 цагт/ ОБЕГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГазраас нийт 80 алба хаагч, 12 автомашинтайгаар ослын голомтод ажиллалаа.

    35 градусын налуу малталттай, тунелын урт амнаас 140 метрийн гүн, өргөн нь 1.5 метр, зүүн гар тийш эргэсэн мөргөцөг нь 5 метрийн урт, малталтын улнаас тааз хүртэлх өндөр 1.65 метрийн далд уурхайн гүнээс 16:19 цагт эхний осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн О /47 настай, эрэгтэй/, 18:14 цагт хоёрдахь осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн Э /28 настай, эрэгтэй/ цогцсыг гаргав.

    Аврагчид өглөөний 04:00 цагаас эхлэн нийт 14 цагийн турш ажиллаж осолдогчдыг нурлаас гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

    Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажилласан. Аврагчдын ажиллаж байгаа нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй, мөн гал гарах нөхцөл бүрдэж, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий (нүүрсхүчлийн дутуу исэл) ялгарч байгаа зэрэг нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байлаа. Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Санаа зоволтгүй, төлчихнө” гэжээ
    2017 оны 11 сарын 17
    Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Эдгээр хүмүүсийн дотор нэлээд
  • Дундговь аймагт олон нийтийн дэд зөвлөл ажиллаж байна
    2017 оны 11 сарын 17
    Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгууллаа.

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр Л.Лхагва, Ж.Мягмарсэрээжид, Г.Амарсүрэн нарыг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулан, ажлыг нь эхлүүлэв.
  • Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргажээ
    2017 оны 11 сарын 17
    Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017.11.16-ны 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа.

    Аврагчид 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байсан.

    Тэгвэл 18:15 цагт уурхайн нурангид дарагдсан хоёр дахь осолдогчийг олж гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 11 сарын 17
    08.30 цагт МУИС-ийн Номын санд ”Тамхи таны сонголт биш” өглөөний цайны уулзалт болно.
  • Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно
    2017 оны 11 сарын 17
    УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно.
  • Жэнко гажуудал ба Хурцын төр
    2017 оны 11 сарын 17
    Энэ нийгэм, шинэ үе буруу харж уйлан, зөв харж инээн биднийг шоглож бн. Энэ бүх аргацаах гэсэн тэнэглэлээс чинь АН хожих ч ард түмэн бол тэсч үлдэхэд бэрх болно. Өнгөн дээрээ 2 хуваагдсан намын асуудал мэт ч үнэн хэрэгтээ бид Украйны яг араас хурдалж байна
  • Таван шар мэнгэтэй Шар бич өдөр
    2017 оны 11 сарын 17
    Таван шар мэнгэтэй Шар бич өдөр
  • Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
    2017 оны 11 сарын 17
    Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
  • Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 17
    Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн хүйтэн байна
  • Б.Хурц Ж.Батзанданг “Орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж сүрдүүлжээ
    2017 оны 11 сарын 16
    Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амь насанд заналхийлжээ. Тэрбээр өнөөдөр 14 цагийн үе
  • Баруунш зорчсон үлгэр: Эхлэл
    2017 оны 11 сарын 16
    Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл, Монголоор Тансан ламын үлгэр хэмээн алдаршсан, нь 16-р зууны хоёрдугаар хагаст Мин улсын үед амьдарч байсан бичгийн их хүн У Чэнь Энь-ний зохиосон нэрт роман бөгөөд Хятадын ”Алдарт Дөрвөн Зохиол”-ийн нэг юм. Романд Тансан лам, Сүн Ү Күн, Жү Ба Жи (Жү гэдэг нь гахай гэсэн утгатай) болон Шазэн буюу Шороо зэрэг дүрүүд гардаг.
  • Баруунш зорчсон үлгэр: Нэгдүгээр бүлэг
    2017 оны 11 сарын 16
    БОДЬ ҮНДЭС ХӨВРӨН БҮТЭЖ ЭХ СУРВАЛЖ ИЛРЭВ
    БОДГАЛЬ СЭТГЭЛЭЭ ЗАСАН БЯСАЛГАЖ ИХ ЁСНЫГ ҮҮСГЭВ
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа
    2017 оны 11 сарын 16
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар нийслэлийн
  • Баруунш зорчсон үлгэр: Хоёрдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ҮНЭН БОДИЙН ҮНДЭС ХУВИЛГААН ЁСЫГ НЭВТЭРХИЙ УХАВ
    ҮХЛИЙН ТҮЙТГЭР АРИЛААД ӨРЛӨГ СҮЛД БИЕД ОРШИВ
  • Зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулна
    2017 оны 11 сарын 16
    Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв
  • Баруунш зорчсон үлгэр: Гуравдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ДӨРВӨН ДАЛАЙ МЯНГАН УУЛ ЦӨМ МЭХИЙН ДАГАВ
    ЕСӨН БУЛАГ АРВАН АЙМГААС НЭР БҮРЭН ХУУРАВ
  • Баруунш зорчсон үлгэр: Дөрөвдүгээр бүлэг
    2017 оны 11 сарын 16
    АГТАН ДААМАЛ ӨРГӨМЖЛӨХҮЙЕЭ СЭТГЭЛ ҮЛ ХАНАВ
    ТЭНГЭР ЛҮГЭЭ ЧАЦУУ ХЭМЭЭГДЭХҮЙЕЭ САНАА ЭС АМРАВ
4488 4489 4490 4491 4492 4493 4494
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    9 цаг 43 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    10 цаг 56 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    12 цаг 27 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    12 цаг 43 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    12 цаг 50 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    13 цаг 24 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    13 цаг 41 мин
  • Мэдэгдэл
    13 цаг 41 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    14 цаг 18 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    14 цаг 41 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    15 цаг 6 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    15 цаг 50 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    15 цаг 57 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    16 цаг 9 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    16 цаг 18 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    16 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 39 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    16 цаг 54 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    17 цаг 10 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    17 цаг 13 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК