Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4525 4526 4527 4528 4529 4530 4531
  • “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хурал 12 дугаар сард болно
    2017 оны 10 сарын 31
    Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хурал ирэх 12 дугаар сарын 8-нд болно.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакциныг үнэгүй хийж байна
    2017 оны 10 сарын 31
    Жирэмсэн эмэгтэйчүүд улирлын томуугийн эсрэг вакциныг өрх болон харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвдөө хандан үнэ төлбөргүй хийлгэх боломжто
  • Монгол туургатны миссүүд нэгэн тайзнаа алхана
    2017 оны 10 сарын 31
    Дэлхийн энтертайнмент, оддын хот хэмээн нэрлэгддэг АНУ-ын Лос-Анжелесд ирэх оны нэгдүгээр сарын 26-нд ”Мисс Холливууд Монголиа” Монгол туургатны нэгдсэн арга хэмжээ болно.

    Монгол залуучууд ихэвчлэн тус тусдаа дэлхий дахинаа нэрээ цуурайтуулдаг ч энэ удаа Монгол Туургатнаараа дэлхийн тайзнаа нэгдэх болсон нь гол онцлог юм.

    Мөн Монгол орноо, залуусаа таниулан сурталчилах кино, видео клипэнд оролцох болон оюун ухаан авъяас чадвараа нээн харуулах боломжийг бүрдүүлж байгаа аж.

    Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллах боломжтой гэнэ. Үүний тулд е-мэйл, албан ёсны пэйж хуудас, утсаар холбогдох ёстой юм байна.

  • Засгийн газрын үнэт цаасны энэ долоо хоногийн арилжаа цуцлагдлаа
    2017 оны 10 сарын 31
    өрөвдүгээр улирлын шинэчилсэн хуваарьт ЗГҮЦ-ны жижиглэнгийн арилжааг өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулахаар өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГҮЦ-ны арилжаа явагдахгүй болсныг Сангийн яамнаас мэдэгдлээ. Иймд ирэх долоо хоногт буюу 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос эхэлж жижиглэнгийн ЗГҮЦ-ны арилжаа өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.
  • Бусдыг амиа хорлоход хүргэх, хүчингийн гэмт хэрэг өсчээ
    2017 оны 10 сарын 31
    2017 оны эхний 10 сарын гэмт хэргийн статистик мэдээллийг гаргажээ. Улсын хэмжээнд 26657 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан гарч хүнд гэмт хэргийн тоо 4-5 дахин өссөн нь анхаарал татаж байна.
  • “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” аян эхэллээ
    2017 оны 10 сарын 31
    “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” аян эхэллээ
  • Жорлонгийн нүхэнд унасан нярайг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2017 оны 10 сарын 31
    Өчигдөр Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид нийтийн бие засах газрын нүх рүү унасан нярайн амь насыг аварсан байна.

  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Катарын Элчин сайдыг хүлээн авч уулзав
    2017 оны 10 сарын 31
    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Катар улсаас Бээжинд суугаа Монголыг хавсран хариуцагч Элчин сайд Султан Аль-Мансуриг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Хүрээлэн буй орчин, байгалтийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцсон юм. Уулзалтын эхэнд хоёр тал ховор амьтан, ургамлыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаараа санал солилцлоо.







    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Газрын доройтол, цөлжилтөд нэрвэгдэж доройтсон газрыг нөхөн сэргээх асуудал бидний өмнө тулгараад байна. Үүнийг шийдэх нэг алхам нь монгол орны унаган мод, ургамлыг ургуулах ноу-хау, усанд хэмнэлттэй, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх гэж бид үзэж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг хоёр талаасаа судлан яриа хэлэлцээг эхлүүлэх талаар анхаарал хандуулан асуудал хариуцсан газруудыг холбож өгөхийг хүсье. Танай талаас ирүүлсэн аялал жуулчлалын салбарт хамтрах тухай Засгийн газар хооронд санамж бичиг байгуулах саналыг дэмжиж байна. Монгол Улс, Катар Улсын хооронд байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бодит хэрэгжилт болгон Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг бий болгох, хөгжүүлэх талаар анхаарч ажиллах болно” хэмээсэн юм. Катар улсаас Бээжинд суугаа Монголыг хавсран хариуцагч Элчин сайд Султан Аль-Мансури хамтарч ажиллахаар тавьсан хүсэлтийг нь нааштайгаар шийдэхэд анхаарахаар болсонд талархал илэрхийлээд аялал жуулчлал, ховор амьтан, ургамлыг хамгаалах талаар Монгол Улстай хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгээ мэдэгдсэн юм.
  • Маргаашнаас гэр хорооллынхны цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
    2017 оны 10 сарын 31
    Ирэх сараас гэр хорооллынхны цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
  • МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
    2017 оны 10 сарын 31
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
  • Фото: Цагаан ордон дахь ”Halloween”
    2017 оны 10 сарын 31
    Фото: Цагаан ордон дахь ”Halloween”
  • Эмэгтэй ширэн бээлийтнүүд Вьетнамыг зорилоо
    2017 оны 10 сарын 31
    Монголын топ спортын төрлүүдийн нэг болох боксын тамирчид Азийн аваргыг зорилоо. Вьетнам улсын Хо Ши Мин хотод ирэх 11 сарын 1-8 хооронд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.
  • Т.Мөнхтунгалаг: АТГ-ын албан хаагчид Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь оруулна
    2017 оны 10 сарын 31
    АТГ-ын албан хаагчид хөдөө орон нутагт ажиллаж эхэлжээ. Энэ талаар тодруулж, тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагтай ярилцлаа.

  • Олон хоног хадгалсан хуушуур, бууз худалдаалж байжээ
    2017 оны 10 сарын 31
    Олон хоног хадгалсан хуушуур бууз худалдаалж байжээ
  • Гал түймрийн тоо, хохирлыг бууруулахад мэргэжлийн байгууллагууд хамтарна
    2017 оны 10 сарын 31
    Монгол улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах, харилцан мэдээлэл солилцох, мэргэжлийн байгууллагын туслалцааг зохих журмын дагуу үзүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпани хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

    Нийслэлийн гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, хороодод сургалт явуулж хамтран ажиллах юм.

    Төрийн хяналт шалгалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, сургалт, семинар зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэж мөн талууд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн ашиглалтын төлөв байдалд шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ.

    Ингэснээр нийслэлийн хэмжээнд объектийн гал түймрийн тоо хохирол буурах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, хяналт тавих ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ
    2017 оны 10 сарын 31
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

    “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг. Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.

    Уран барималч н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баруун ширээтийн аманд 264 машины зогсоол байгуулжээ
    2017 оны 10 сарын 31
    Улаанбаатар хотын иргэдийн хамгийн их зорчин ууланд гардаг Зайсан-Баруун ширээт замыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол байгуулах ажлыг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн.

  • Олон улсын урлагийн тоглолтод Монголын уран бүтээлч оролцов
    2017 оны 10 сарын 31
    Жил бүрийн 10 дугаар сарын 26-ны өдөр тохиодог Австрийн Үндэсний баярыг тэмдэглэх хүрээнд Вена хотын “Дэлхийн музей”-н нээлтийн ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болов.





    Музейг албан ёсоор нээх цуврал арга хэмжээг Австрийн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан бөгөөд түүний нэг нь төв талбайд болсон олон улсын урлагийн наадам юм.

    Тус наадмын тоглолтыг Австрийн алдарт жүжигчин, зохиолч Андре Хеллер найруулж Монгол, Австрали, Энэтхэг, Иран, Мексик зэрэг 11 улсын уран бүтээлчид үндсэний язгуур урлагийн бүтээлээрээ оролцсон. Уг тоглолтод морин хуурч Д.Энхжаргал “Violons Barbares” монголын язгуур урлагийг орчин цагийн хөгжимтэй хослуулсан уран бүтээлээрээ оролцов.

    Дэлхийн музейн нээлтийн ажиллагааг Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дэр Бэллэн нээж үг хэлэв. Түүнчлэн Австрийн Соёл, урлагийн сайд Томас Дрозда, Дэлхийн музейн Ерөнхий захирал Сабина Хааг, гүйцэтгэх захирал Стивен Энгелсманн нар оролцсны зэрэгцээ Холливудын алдарт жүжигчин Тилда Свингтон, кино найруулагч Вес Андерсон, Михаель Ханеке нар хүндэт зочноор уригдаж оролцов.
  • 10 настай охидыг дээрэмдэхийг завдсан хэргийг шалгаж байна
    2017 оны 10 сарын 31
    10 настай охидыг дээрэмдэхийг завдсан хэргийг шалгаж байна
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2017 оны 10 сарын 31
    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.31) нэгдсэн хуралдаан 11 цаг 08 минутад 64.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий 12 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

    Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн. Байнгын хорооноос хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томьёолол бэлтгээд байгаа юм.



    Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Төслийн “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн 42 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Тухайлбал, төслийн 42 дугаар зүйлийн 42.1.13 дахь заалтыг “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”-ийг төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох санал дэмжигдлээ.

    Мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, төслийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг “Тор орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол заримх бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

    Түүнчлэн төслийн 55 дугаар зүйлийг “55.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, “55.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавина. Нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.



    Байнгын хорооны санал дэмжигдсэнээр төрийн албан хаагч нь “ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”-аар болж байгаа юм. Мөн төслийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

    Мөн энэ хуулиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх, энэ талаар бодлого боловсруулагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий Засгийн газрын харьяаны төрийн албаны сургалтын байгууллага ажиллах юм байна. Харин Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрт Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал зөвлөлийн гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улиран томилогдох эрхтэй байхаар зохицуулахаар болов.

    Түүнчлэн төслийн 56 дугаар зүйлд “улирлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох” гэсэн агуулгатай 56.1.4 дэх заалт нэмэх, төслийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 89.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 89.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөн хуулийн 92.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.



    Дараа нь Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг “төрийн тэргүүлэх үйлчилгээний алба” гэж өөрчлөн найруулж багш, эмч нарыг энэ ангилалд хамааруулах, харин төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “төрийн бусад үйлчилгээний алба” гэсэн агуулгатай 9.1.5 дахь заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй таван санал гаргасан үндэслэлээ тайлбарлаж үг хэллээ.

    Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд энэ хуульд ийм саналын томьёолол орвол түүхий болоход хүрнэ, харин салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хүрээнд энэ саналаа гаргаж хуульд тусгуулахад анхаарах нь зүйтэй гээд том хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл баримтлалыг эвдэхгүйн үүднээс саналаа татаж авахыг Н.Учрал гишүүнд санал болгосон юм. Мөн Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил ч ийм саналтай байгаагаа хэллээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал саналаа татаж авч буйгаа хэлээд энэ асуудлыг ажлын хэсэг дээр анхаарч сайн ярилцаад дахин оруулж ирвэл сайн байна, цаашдаа Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тусгуулахын төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.

    Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

4525 4526 4527 4528 4529 4530 4531
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    11 цаг 23 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    12 цаг 36 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    14 цаг 7 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    14 цаг 23 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    14 цаг 31 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    15 цаг 5 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    15 цаг 21 мин
  • Мэдэгдэл
    15 цаг 21 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    15 цаг 58 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    16 цаг 21 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    16 цаг 46 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    17 цаг 30 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    17 цаг 37 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    17 цаг 49 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    17 цаг 58 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    18 цаг 14 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 19 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    18 цаг 34 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    18 цаг 50 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    18 цаг 53 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК