Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг24: Монгол сийлбэрчид сийлбэрийн урлагийг дэлхийд таниулахыг эрхэмлэж байна

2015-9-10
0
ЖИРГЭХ

Даяарчлал хурдацтай хөгжиж байгаа өнөө үед өвөг дээдсийнхээ өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх нь өнөө үеийн бидний гол үүргийн нэг.

 

Энэ л үүргээ ухамсарлаж, гарын ураар гайхамшгийг бүтээж буй хүмүүс цөөнгүй.  

 

Сийлбэрийн бүтээлийг үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө зүтгэж буй нэгэн эрхэм гэр бүлийн талаарх мэдээллээр тэдний ажлын байрыг зорив.

 

“Эм Би Эм Ди” гэх сийлбэрийн үйлдвэр нь хотын төвд түрээсийн жижиг байранд үйл ажиллагаагаа явуулдаг ч тэдний туурвисан зүйл нь үнэхээр гайхамшигт урлагийн бүтээл гэлтэй.

 

Үйлдвэрийн байранд орвол модны үнэр сэнгэнэсэн нам гүм орчин угтав. Тус үйлдвэрийнхэн хуучны аргаар буюу модыг ухаж сийлбэр хийдэг аж. Тиймээс ч бидний сурвалжлагаар очих үед сийлбэрчид тус тусын бүтээлийг туурвиж байсан учир тийн нам гүм байсан юм.

 

Үйлдвэрийн захирал гэх даруухан өндөр залуу биднийг угтан авч, үйлдвэрийнхээ талаар танилцуулав. Байгаль эхийн хүйн холбоонд хөглөгдөж, хөдөлмөрлөдөг тэдний зөөлөн дулаан уур амьсгал, бүтээлүүдэд нь ч шингэсэн нь илт.   

 

Тэд Хуш, Нарс, Царс, Улаан модоор төрийн сүлд, хорол тоглоом, авдар, гэр, майга хөлтэй ширээ, бурханы гүнгэрваа зэрэг сийлбэрээр хийж болох бүхнийг уралдаг байна. Түүнчлэн амьтдыг хүртэл модоор бодит мэт сийлж байгаатай бид таарсан юм.

 

Чоныг амьд мэт урлах сийлбэрчин Э.Нямдоржоос хэдэн жил сийлбэр хийж байгаа болон сийлбэрчин хүний жаргал, бэрхшээлийн талаар хэдэн зүйл тодруулбал тэрбээр “Би багаасаа л сийлбэр хийх дуртай хүүхэд байсан. Улмаар сийлбэрийн сургуульд сурч, сийлбэрийн урлагт хүчин зүтгэж байна. Модоор бүтээл хийж хийсэн бүтээлийг маань хэрэглэгч, захиалагч нар үнэлж, сэтгэл хангалуун байхыг харах үнэхээр жаргалтай байдаг. Би ер нь амьдарлаа модгүй, сийлбэрийнхээ багажгүйгээр төсөөлж чаддаггүй шүү. Ямар ч байсан чадлынхаа хэрээр л бүтээл туурвиж, олонд хүргэхсэн л гэж боддог доо” хэмээн даруухан өгүүлээд ажлаа үргэлжлүүлэв.     

 

Хорол тоглоомоор “Улаанбаатар түншлэл 2015” үзэсгэлэнд оролцоно

Сийлбэрчин дүүгийнхээ энэ л авьясыг дэмжиж, дүүдээ итгэсэн ах эгч нар нь тус үйлдвэрийг байгуулсан гэдгийг үйлдвэрийн эзэн бидэнд өгүүлсэн. Хэдхэн жилийн өмнө компьютерын ширээний ард сууж байсан үйлдвэрийн эзэд өдгөө сийлбэрийн урлагт нэгэнт оржээ. Өөрсдөө сийлбэр хийж чаддаггүй ч дүүгийнхээ зааж зөвлөснөөр сийлбэрчдийнхээ урласан бүтээлийг өнгөлөх, түүхий эд материалаа татах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах гээд тэдэнд хийхгүй ажил ховор.

 

Байгуулагдаад гурван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч тус үйлдвэр хэдийнэ олны танил болж, бүтээлүүд нь ард түмний сайшаалт нийцжээ.

 

Тэд ардын тоглоом болох хорол тоглоомыг урлаж, зах зээлд нийлүүлсэн нь олонд илүү танигдсан байна. Тиймээс ч удахгүй болох “Улаанбаатар түншлэл 2015” олон улсын үзэсгэлэнд уг бүтээлээрээ оролцохоор бэлтгэж байгаа аж. Тус үйлдвэрийнхэн урлаж буй бүтээл болгоныхоо бэлгэдлийг нарийн судалж, түүндээ сэтгэлээ шингээж урладаг гэдгээ ч энэ үеэр онцолж байсан юм.   

 

Түүнчлэн “Ганц олдох амьдралд хийж бүтээсэн, хэлэх үгтэй амьдарч хөдөлмөрлөх шиг сайхан зүйл үгүй. Бидний сийлбэр хамгийн багадаа 300 жилийн настай гэж бодохоор үнэхээр бахархмаар сайхан байдаг” хэмээн хүүрнэх үйлдвэрийн эзэн Ц.Мөнхжаргалтай хөөрөлдсөнөө сийрүүлье.   

 

Бид модон тавилганыхаа насыг 300-400 жил, үүнээс ч илүү байна гэж харж байгаа

 

Үйлдвэрийн эзэн Ц.Мөнхжаргал

 

-Та бүхэн энэхүү үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн юм бэ. Ер нь энэ төрлийн бизнес эрхлэх санааг хаанаас олж авав?

 

-Манай дүү сийлбэрчин. Энэ төрлийн үйлдвэрт ажилладаг байсан юм. Тэгээд л дүүгийнхээ авьясыг ашиглаад өөрсдөө үйлдвэртэй болъё гэж бодсон юм. Ер нь Өвөг дээдсээс уламжлан ирсэн модон сийлбэрийг хөгжүүлж, үр хойчдоо түүхийн өв соёлоо таниулан өвлүүлэх нь зүйтэй юм байна гэж бодоод л зориглосон доо.

 

-Үйлдвэрлэлтэй болно гэдэг амаргүй л байх л даа. Тэр тусмаа өөр мэргэжлийн хүмүүс энэ төрлийн салбарт орно гэдэг амаргүй байсан уу?

 

-Тийм ээ. Эхнэр бид хоёр компьютерын мэргэжилтэй хүмүүс. Гэхдээ л хүн бүр үүргээ ухамсарлаж, үр хойчдоо өв уламжлалаа өвлүүлэн үлдээхийн төлөө гар бие оролцох ёстой гэсэн үзэл баримтлалаар л ажлаа эхлүүлсэн. Мөн бид хоёр компьютрын мэргэжилтэй хүмүүс болохоор уламжлалт модон сийлбэрийг гар аргаар хийх төдийгүй орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан хийж байна. Үүнд бол бидний мэргэжил маш чухал үүрэгтэй.

 

-Сүүлийн үед иргэд гар аргаар хийсэн, хуучны шинж чанартай бүтээлүүдийг их сонирхох болсон юм шиг санагддаг. Энэ талаар?

 

-Тийм шүү. Нэг хэсэг модон сийлбэр, хээ угалз гэхээр хөдөөний гэх ойлголт давамгайлж байсан бол өдгөө хуучны дээр үеийн шинжтэй эд зүйлсийг их сонирхох болсон байна. Тиймээс ч бидэнд эрэлт хэрэгцээ гарч үйлдвэрлэл явуулах боломж олдож байгаа юм. Ер нь өвөг дээдсийнхээ өв уламжлалыг орхигдуулахгүй хөгжүүлэх нь бидний Монгол гэх бахархал, үндэстэн оршин тогтнох гол эх үүсвэр болох учиртай гэж ойлгодог.

 

-Та дээрх манай хамт олон модон тавилганы насыг 300-400 жил, үүнээс ч илүү байна гэж харж байгаа хэмээж байсан шүү дээ. Үнэхээр ийм олон жилийн эдэлгээ таах чадвартай гэж үү?

 

-Тийм ээ.  Жилийн 4 улиралд нүүдэллэн амьдарч ирсэн бидний өвөг дээдсийн хэрэглэж ирсэн авдарны нас бол 70-100 жил байгаа нь баримтаар нотлогдсон. Харин бид суурин амьдрал руу шилжиж байгаа тул манай хамт олон модон тавилганы насыг 300-400 жил, үүнээс ч илүү байна гэж харж байгаа. Иймд насжилтаар нь модон бүтээгдэхүүнийг ДСП тавилгатай харьцуулахад илүү урт настай төдийгүй, бат бөх чанартай. Мөн монгол түмний маань өв соёлыг хадгалсан түүхийн үнэт бүтээл болох нь дамжиггүй юм.

 

-Модоор бүтээл хийхэд сайхан мэдрэмж төрдөг талаар сийлбэрчид ярьдаг. Таны хувьд ингэж бодогддог уу?

 

-Тэгэлгүй яах вэ. Мод чинь мөнхийн настай эд шүү дээ. Модоор хийсэн бүтээлээс үргэлж амьд, эерэг энерги цацагдаж байдаг. Тиймээс ч бид амьд зүйлийг амьдруулах бүтээл туурвихыг эрхэмлэдэг.

 

-Нууц биш бол үйлдвэрлэл явуулах хөрөнгө санхүүгээ хэрхэг бүрдүүлж байв?

 

-Бид Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас зээл авсан. Гэхдээ ажил маань урагштай байгаа болохоор зээлээ цаг тухайд нь төлөөд л явж байна.

 

-Та бүхний хэтийн зорилгыг сонирхож болох болов уу?

 

-Бид өөрсдийн бүтээлийг дотоодын төдийгүй гадаад улс оронд сурталчилж, монгол сийлбэрийн урлагийг таниулахыг хүсч байгаа. Тиймээс ч бүрэн сийлбэртэй монгол гэрийн модыг гадны улс орон руу экспортлох боломж бололцоог судалж байгаа. Энэ л бидний хамгийн том зорилго доо.

 

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. 

 

24tsag.mn Б.Батчимэг

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • мөнгөө (122.201.31.28)
    Авдар сийлүүлэхэд хэдэн төгрөг байдаг вэ?
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    iluu ihiig buteegeerei amjilt
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Сайхан зүйл хийдэг хүмүүс байна ажлын амжилт
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
    1 цаг 54 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
    1 цаг 55 мин
  • “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 42 мин
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    3 цаг 1 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    3 цаг 18 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    4 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    5 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    5 цаг 35 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    5 цаг 58 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    6 цаг 54 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    7 цаг 15 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    7 цаг 58 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 42 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    9 цаг 4 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    9 цаг 12 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    9 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 22 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    9 цаг 28 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК