Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Aqua fitness төвийн захирал Б.Уянга: Бүсгүйчүүдийнхээ өөртөө итгэлтэй инээмсэглэх төрхийг харах надад үнэхээр сайхан байдаг

2015-12-07
0
ЖИРГЭХ

Тун удахгүй 10 жилийнхээ ойг тэмдэглэх гэж Aqua Fitness төвийн захирал Б.Уянгатай ярилцлаа. Бүсгүйчүүдийнхээ эрүүл мэндэд үргэлж сэтгэлээ чилээж ирсэн түүнээс цөөн асуултанд хариулт авсанаа хүргэе.

-Бүсгүйчүүддээ эрүүл мэнд, гуалиг биеийг бэлэглэдэг Aqua fitness төв 10 нас хүрч байгаад баяр хүргэе. Ойн баяраа хэрхэн тэмдэглэхээр зэхэж байгаа вэ?

 

-Баярлалаа. Бид бүсгүйчүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж, тогтвортой үйл ажиллагаа явуулаад хэдийнэ 10 жил болох гэж байна. Ойн баяраа угтаж олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч одоогоор нууц хэвээр нь үлдээе.

 

-10 жилийн хөдөлмөрийг ганц хоёрхон үгээр хэлэх аргагүй ч та нэг өгүүлбэрээр илэрхийлнэ үү?

 

-Нэг мэдэхэд 10 жил өнгөрсөн байна. Бид өнгөрсөн хугацаанд хүмүүст баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг бэлэглэж ирсэн учраас ажил үйлс маань үргэлж өсөж дэвшиж, өөдрөг бүтэмжтэй сайхан явж ирсэн.

 

-Aqua fitness төв бол усан фитнессийг Монголд нэвтрүүлсэнээрээ анхдагч болсон. Өнгөрсөн хугацаанд хичнээн хүн танай төвд хичээллэсэн бэ?

 

-Манай төв өдөрт гурван ээлжээр хичээллэж 50 хүн үйлчлүүлдэг. Тиймээс нэлээд өндөр тоо гарах болов уу.

 

-Мэдээж өнгөрсөн хугацаанд олон бүсгүй танай төвд хичээллэснээр гуалиг сайхан болж, өөртөө итгэлтэй алхаж байгаа. Тэднээс хамгийн богино хугацаанд их жин хасаж байсан нь ямар хүн байв?

 

-Бүсгүйчүүдийнхээ өөртөө итгэлтэй инээмсэглэх төрхийг харах надад үнэхээр сайхан байдаг. Өнгөрсөн хугацаанд олон хүн талархлаа илэрхийлж байснаас хоёр хүн сэтгэлд тод үлдсэн байна. Үүний нэг нь 20 гаруйхан настай ч илүүдэл жингээсээ болоод найз залуутай болж чаддаггүй охин санаанд бууж байна. Тэр охин манайд хоёр сар хичээллэхдээ 18 кг жин хасаж, найз залуутай болсон. Мөн 50 гаруй настай нэг эгч бий. Тэр эгч маань ханиа алдаад сэтгэлээр унаж эрүүл мэндийн хувьд хүндрэл учирсан байсан. Тэгээд манай төвд хичээллээд эрүүлжин, эрч хүч урам зоригтой болж амьдрах итгэлтэй, баяр баясгалантай болсоноо хэлж байсан. Тэр эгч маань одоо ч манай төвд  хичээллэж байгаа. Энэ мэт жишээ олон бий.

 

-Мэдээж таны хувд шавь нарынхаа сэтгэл ханамж, талархалаас урам зориг  авдаг байх?

 

-Тийм шүү, ер нь ус өөрөө гэгээлэг, сайхан энергитэй зүйл. Түүний дээр ялангуяа бүсгүй хүний эрүүл мэнд, гоо сайханд маш их хэрэгтэй.    

 

-Одоо танай төв хичнээн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

 

-Манай төв сэлэлт, фитнесс, иог, эмчилгээ гэсэн дөрвөн төрлийн сургалт явуулж байна. Энэ дагуу дөрвөн багш, зөв хооллолтын мэргэжилтэн, эрүүл ахуйч гээд 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

 

-Шинээр нээгдсэн иогийн ангийнхаа тухай танилцуулна уу?

 

-Хүнд зайлшгүй хэрэгтэй гайхалтай зүйлсийн нэг бол иог гэж миний хувьд боддог. Тиймээс би иогийн багшийн сургалтыг дүүргэлээ. Энэ дагуу иогийн анги шинээр нээж хичээллүүлж байгаа. Усан иог нь энгийн фитнессээс үсрэлт багатай байдаг. Мөн усан дотор хүний жин багасаж, хөдлөхөд амар болдог тул жирэмсэн ээжүүд болон үе мөчний өвтэй, цусны даралт ихтэй, хүнд дасгал хийх боломжгүй хүмүүст илүү тохиромжтой. Хэвлийдээ амьдрал тээж буй ээж усан иогоор хичээллэснээр жирэмсний хугацаанд болон төрөх үеийн хүндрэлийг мэдрэхгүй байх давуу талтай. Мөн жин нэмдэггүй онцлогтой юм. Түүнчлэн бид тураах иогийн анги нээсэн.

 

-Усны иогийг Монголд танай төв анх удаа хичээллүүлж байна. Тиймээс хүмүүс сайн ойлгохгүй байж болох юм. Та усны иогийн талаар тодруулан тайлбарлаж өгнө үү?

 

-Тийм ээ, манайхаас өөр усны иогоор хичээллүүлдэг төв байхгүй. Манай төвийн бассейны усны түвшин иог хийхэд хамгийн тохиромжтой. Усан дотор зогсоо байрлалд усны чимээ сонсон, хүчилтөрөгчөөр амьсгалж иогоор хичээллэх нь энгийн иогоос хэд дахин илүү үр дүнтэй гэж хэлж болно.

 

-Өвлийн улиралд усан фитнессээр хичээллэхээс халшрах хандлага ажиглагддаг. Харин та тэр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

 

-Өвлийн улиралд жин нэмж, арьс хуурайшдаг учраас усан фитнессээр хичээллэх шаардлагатай. Мөн хүүхэд багачууд хүйтний улиралд ханиад томуугаар өвчлөх нь нэмэгддэг тул усанд сэлсэнээр дархлаа нь сайжирч эрүүл чийрэг болно. Манай бассейны усны температур +26~28°С байдаг. Тиймээс өвлийн хүйтэнд ч тав тухтай орчинд усан фитнессээр хичээллэх боломжийг бүрдүүлсэн.

 

-Тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Бүсгүйчүүдийнхээ гоо сайханд үргэлж анхаарал тавьдаг танай төв олон сюрпризээр бэлэг барих гэж байгаа. Тэр тухайгаа тодруулна уу?

 

-Ихэнх бүсгүйчүүд маань 5-10 кг жин хасах шаардлагатай байдаг. Хамгийн эрүүл арга болох усан фитнессээр хичээллэснээр сард таван кг хасах боломжтой юм. Тиймээс дор хаяж хоёр сарын турш манай төвд тууштай хичээллэх хэрэгтэй учраас бүсгүйчүүддээ зориулан олон урамшуулал хямдрал зарласан. Бид шинээр бүртгүүлэгчиддээ 20 хувийн хямдрал зарлаж байгаа бол найзуудтайгаа ирвэл дахин 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн байнгын үйлчлүүлэгчиддээ урамшуулал олгож байгаа.

 

Илүүдэл жингээ хаяхад дасгал хөдөлгөөнөөс гадна зөв хооллолт чухал байдаг. Тиймээс бид тухайн хүнд тохирсон дасгал болон хоолны дэглэмийг гаргаж, сарын дараа үр дүнгээ хянах боломжийг олгодог. Нэг ёсондоо бид хичээллэгч бүртэйгээ тулж ажилладаг учраас эрүүл мэндийн боловсрол нь дээшилж, насан туршийн зөв хэвшилтэй болдог.

 

-Шинэ жилийн баяраас өмнө хурдан хугацаанд турахыг хүссэн бүсгүйчүүдэд та зөвлөгөө өгнө үү?

 

-Жингийн илүүдэлтэй хүмүүс усан хаван ихтэй байдаг учраас усан дотор дасгал хийснээр уг хаван нь маш сайн дарагддаг. Энгийн дасгалууд булчин бий болгоход анхаардаг бол манай төв биеийн өөхлөг хэсгүүдийг багасгаж бэлхүүс, гуя, бугалга зэрэг бүсгүйчүүдийн таргалах гээд байдаг хэсгүүдэд илүү анхаарч тэр хэсгүүдийн тойргийн хэмжээг багасдаг. Тиймээс 20 хоногийн дотор хүссэн хэмжээндээ хүртэл турах боломжтой. Мөн биеийн арьс эрүүл чийрэг толигор болдог учраас нуруу ил гарсан даашинз өмсөхөд сайхан харагдах давуу талтай юм.

 

-Ер нь таны бодлоор бүсгүй хүний гоо үзэсгэлэн гэж юуг хэлэх вэ?

 

-Гоё сайхан байна гэдэг туранхай байхын нэр биш. Харин эрүүл мэнд хамгаас чухал. Тиймээс юуны өмнө өөрийгөө дотроосоо эрүүлжүүлэх хэрэгтэй. Мөн сэтгэл санаа маш чухал. Гэтэл бүсгүйчүүд маань өргөс авсан мэт гэнэт их хэмжээний жин хасахыг хүсдэг. Харин үүний оронд өөртөө зорилго тавиад зөв хооллож, дасгалаа тогтмол хийж жин хасвал эргээд таргалахгүй. Тэгээд ч бүсгүй хүн бүр загвар өмсөгч шиг туранхай байх албагүй. Харин сайхан сэтгэлтэй, эрүүл чийрэг, өөрийнхөө нас, биеийн онцлогт тохирсон жинтэй байвал жинхэнэ гоо үзэсгэлэн тэр болов уу.

 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Бүсгүйчүүддээ урмын сайхан үг хэлнэ үү?

 

-Монголынхоо хацар гоо охид  бүсгүйчүүддээ ирж буй шинэ ондоо өөртөө зорилго тавьж эрүүл амьдралын хэвшлийг бий болгоорой. Эрүүл энхийг хүсье.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ
”Акуа фитнесс”-нээс бүсгүйчүүддээ барьж буй бэлэг
Өвлийн хувцасны хамгийн анхны үзэсгэлэн худалдаа маргааш дуусна
Анхаараарай: “Aqua fitness” 500 бүсгүйд үнэгүй эрх бэлэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 3 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    14 цаг 12 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    16 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    17 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    17 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 56 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 24 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    18 цаг 36 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    18 цаг 55 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    19 цаг 20 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    19 цаг 31 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    19 цаг 52 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    19 цаг 56 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    20 цаг 15 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    20 цаг 36 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    20 цаг 43 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    21 цаг 9 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    21 цаг 16 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    21 цаг 22 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    21 цаг 25 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК