Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намын даргаа сурагласан ҮЗХ-ны хуралдаан юу болж өндөрлөв

2016-11-17
0
ЖИРГЭХ

Хэдэнтэй хойшлож, дуншсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ хэмээж байсан ч заримыг нь хаалганы гадна үлдээв. Харин ирэх сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрмийн шинэчлэлийг хийх ажлын хэсгийг байгуулаад л хуралдаан өндөрлөсөн байна. Учир нь тус хуралдаанд АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга нар ирээгүй юм. Харин хуралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор. Р.Амаржаргал. Н.Батбаяр, Х.Тэмүүжин. Г.Баярсайхан. Д.Зоригт, Д.Ганбат. Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд А.Бакей, Ш.Түвдэндорж нарын тэргүүтэй ҮЗХ- ны гишүүд иржээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн фракцынхан болох МоАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг гаргасан аж. Тэдний энэхүү саналыг намын зарим гишүүд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж “Тухайн үедээ хариуцлага тооцоогүй байж одоо энэ асуудлыг ярилцах шаардлагагүй. Хэрвээ уг асуудлыг хэлэлцвэл нам дотор хагарал үүсгэж мэднэ. Хариуцлага тооцох байсан бол тухайн үед нь хэлэлцэх байсан. Тэгэхээр намын их хурал болох гэж байгаа учраас дүрмээ шинэчлэх болон их хурлыг зохион байгуулах ажлын хэсгүүдээ байгуулъя. Намын дүрмийг шинэчлэх асуудлаа цаг алдалгүй шийдвэрлье” гэсэн санал гарсан нь олонхийн дэмжлэгийг авч, энэ асуудлыг хэлэлцээгүй байна.

 

Мөн энэ удаа намын даргын асуудлыг хэлэлцэнэ хэмээгдэж байсан ч мөн л хойшлуулжээ. Энэ талаар Э.Бат-Үүл “Одоогийн намын дарга дараагийн намын дарга сонгогдтол ажлаа хийх ёстой” гэсэн санал гаргасныг ҮЗХ-ны гишүүд санал нэгтэй дэмжсэн байна. Харин ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү “ҮЗХ-ны хурал болж байхад З.Энхболд дарга алга байна. Хаана явна вэ” хэмээн намын даргаа сурагласан гэнэ. Харин З.Энхболд даргын гэргий БНСУ-д эмчилгээтэй яваа тул энэ удаагийн хуралд ирэх боломжгүй байгааг намынхан нь хэлсэн байна. Тус намын гишүүдийн зүгээс нэг сарын хугацаатай намын дарга сонгож болох ч ҮЗХ дээр давуу талыг бий болгоно гэж үзжээ. Тиймээс одоогийн намын дарга дараагийн намын даргыг сонгогдтол албан ёсоор ажлаа хийх нь зөв гэсэн санал дээр нэгдсэн байна. Харин намын даргыг сунгаагаар сонгож батлах нь зүйтэй юм гэдэгт гишүүд санал нэгджээ.

 

Харин хурал төлөвлөсөн ёсоороо хоёр ажлын хэсгийг байгуулжээ. Тодруулбал, Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийг томилжээ. Уг ажлын хэсэг нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Ингээд дүрмийн шинэчлэлийг ирэх сард болох намын их хурлаараа хэлэлцүүлж батлуулахаар болсон байна. Харин ирэх сард болох намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулахаар болжээ. Уг ажлын хэсэг нийт 20 гаруй хүнтэй аж. Ийнхүү дээрх асуудлыг хэлэлцснээр АН-ын ҮЗХ-ны худалдаан нам гүмхэн болж өндөрлөв.

 

Тэгвэл ҮЗХ-ны хуралдааны үеэр зарим гишүүдийн байр суурийг сонирхсон юм.

 

Я.Санжмятав: Намын даргын сунгаа нэгдүгээр сарын 20-ны үед болох байх

 

Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хоёр комисс байгуулъя гэж ярьсан. Их хуралд бэлтгэх комисс, намын үзэл баримтлал, дүрмийн шинэчлэлийг бэлтгэн Их хуралд танилцуулах ажлын хэсгийг батлахаар шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, баталлаа. Дүрмийн хар зураг гарсан. ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох нь буруу юм. Тиймээс Их хурлаас сонгоно. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн хүрээнд намын даргад нэр дэвшиж байгаа хүн Их хурал дээр нэр дэвшээд хөтөлбөрөө танилцуулаад гардаг биш, орон нутгаар явж намын гишүүдээсээ санал аваад сунгаа зохион байгуулаад өндөр санал авсан хүнийг Их хурлаар оруулж баталгаажуулъя гэсэн бодлоготой байна. Сунгаанд нэр дэвших нээлттэй. Ардчилсан намын даргаар сонгогдож байгаа хүн дараагийн Ерөнхийлөгчийг АН-аас гаргана гэж очихоос биш би дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн зүйл байхгүй байх. Намын даргын сунгаа нэгдүгээр сарын 20 хавьцаа болох байх.

 

 

Р.Амаржаргал: Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчиллаар явагдах уу, үгүй юу гэдгийг харуулах байх

 

Миний хувьд хамгийн чухал асуудал бол намын дотоод ардчилал. Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчиллаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчиллыг бэхжүүлж өгөх нь үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй юм.

 

Л.Эрхэмбаяр: Намын даргыг их хурлаасаа сонгодог байсныг нийт гишүүдээсээ сонгодог болгох санал гаргасан

 

Ардчилсан намын даргаа ҮЗХ-ноос болон Их хурлаасаа сонгодог. Энэ удаад ихэнх гишүүд нийт намынхаа гишүүдийн дундаас сунгаагаар намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Намын үндсэн дүрэмд ҮЗХ- ны гишүүдийг дүүрэг, аймгийн намын хорооноос сонгодог байсныг тухайн тойргийн нийт гишүүдээс сонгодог байх санал гарсан. Мөн даргыг Их хурлаасаа сонгодог байсныг нийт гишүүдээсээ сонгох санал гараад байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    3 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    5 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    8 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    1 цаг 29 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    2 цаг 22 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    2 цаг 48 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    4 цаг 2 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    4 цаг 5 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    4 цаг 11 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    4 цаг 22 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    4 цаг 24 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    4 цаг 26 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    4 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    5 цаг 33 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК