Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замаас ял асуух гэж байгаа бол Там-Очирыг ч бас шалга

2017-2-23
0
ЖИРГЭХ

 

АТГ-ынхныг “Эрх баригчдад үйлчилдэг” гэх хардлага сэрдлэгэ байнга дагадаг. Учир нь төрийн эрхийг атгасан улс төрийн хүчин нь нөгөөхөө намнадаг үзэгдэл бараг ёс юм шиг болсон нь үүний тайлал. Сонгуульд ялагдсан л бол гишүүд нь гутлаа үдээд, зангиагаа засаад АТГ-аас дуудагдах ээлжээ хүлээдэг, овсгоотой хэд нь зугтаадаг, оффшор данстангууд нь элдвээр балбуулдаг нь манай улс төрийн тогтсон “соёл” гэлтэй.

 

Гэхдээ Ардчилсан нам төрийн эрхэнд гарахдаа өрөөлийг биш өөрсдийгөө онилчихсон. Нэлээд хэд хэдэн хүнээ “аавынд оруулж”, авдрыг нь юүлсэн. Хэрүүл нь төрийн толгойд хүртэл өндрөө авч, хэлмэгдэгчдийн тоог хүртэл нэмээд авсан. Үүнийг хэвлэлийнхэн “АН-ынхан авлигачдаасаа салж байна” гэх гоё үгээр хачирласан ч үнэн хэрэгтээ энэ нь ар худрагаар найруулсан жүжиг байсан билээ. Өдгөө ч энэ жүжиг тайзнаас буугаагүй байна. Харин ч жүжгийн өөр нэгэн өрнөл хэсэг анхаарлын төвд орж, АТГ-ынхан “од” болж эхэллээ.

 

Тус газраас “Хөгжлийн банк”-ны томоохон зээлдэгчдийг шалгаж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг баривчилжээ. Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа бол Б.Гарамгайбаатарыг "Монроуд" компанитай холбоотой хэргээр саатуулжээ. "Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.

 

Улсын хөрөнгөөр тоглож, хувьдаа завшсан бол шалгаж, шийтгэх нь зөв. Төрийн дээр түшээд суух учиргүй. Тэр дундаа эрх мэдлээ хэтрүүлж, эд хөрөнгийг нь үрэгдүүлсэн бол зохих хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр л замаас ял “асуух” гэж байгаа бол өнөөгийн улс төрд тэр дундаа УИХ-д замыг ёстой утгаар нь там болгож үлгэрлэсэн хүн байгаа гэдгийг сануулъя.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гэхээр л шууд Лүнгийн зам санаанд ордог нь түүний үйлдсэн “гавьяа”.  Лүнгийнхэн түүнийг  Зам-Очир гэдэг бол жолооч нар Там-Очир хэмээдэг. Бас болоогүй улстөрийн хүрээнд түүнийг Молиго-Очир, Хулхи-Очир гэхчлэн тун таагүй нэр хоч өгчихдөг тал бий. Учир нь түүний “Очир төв” компани нь Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь явган нь бүдэрч үхмээр, машинтай нь онхолдож унамаар зам болсон билээ. Авсан ажилдаа хоноцын сэтгэлээр хандсан нь эрхэм гишүүнийг ийнхүү олон гуншинтай болгоход хүргэсэн нь лавтай.

 

Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж тухайн замаар зорчсон иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд асар их хэмжээний хохирол учруулсан түүнтэй өнөөг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Түүгээр ч барахгүй "Даварсаар даварсаар давгын орон дээр" гэдэг шиг зам барих өртгийг хэд дахин нэмсээр татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон нэгэн.

 

Гишүүн Д.Дамба-Очир эргэн төлөгдөх нөхцлөөр буюу зээлээр зам барьж байгаа гэдэг шалтгаанаар удаа дараа мөнгө авч байсан. Төр түүний толгойг илж хугацаанд нь ашиглалтад оруулж амжаагүй замыг нь хурдлуулахын тулд Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас олгохоор шийдвэрлэж байсан удаатай. Түүгээр ч барахгүй Засгийн газар Д.Дамба-Очирыг ахин эрхлүүлж, дахин 22 тэрбум төгрөгийг барьж дуусдаггүй замд нь зарцуулахаар өгсөн гээд тоочоод өчнөөн тоо бий.

 

Ямар сайндаа л жолооч нар бүр залхаж Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж, Дамба-Очирын Тамд-Очих зам гэж нэрлэхэв. Бүхэл бүтэн 7 жилийн дараа ашиглалтад орсон энэ зам өнөө ч хэл ам дагуулдаг. Гэтэл АТГ-ынхан М.Гарамгайбаатарыг шалгах мөртлөө адилхан замын асуудалтай Д.Дамба-Очирыг яагаад оролдохгүй байна вэ? Нөгөөх мөнгөө төлсөн нь дуугаа захиалж байгаа хэрэг биш биз!

 

Уг нь манай хууль хяналтынхан хэрэг тулгаж хүлээлгэхдээ сайн гэдэг юм билээ. Гэхдээ Там-Очирын хэрэг бол тулгаад байх шаардлагагүй илэрхий харагддаг. Хотоос хэдхэн км давхиад л “Замыг яагаад там болгосон бэ” гэж асуухад л тодорхой болох хэрэг. Гэтэл өнөөг хүртэл төсвийн мөнгөөр түрүүвчээ зузаатгасан гэх эрхэмийг хэн хамгаалаад байна вэ. Замаас гадна түүнд олон “Но” бий. “Анод”-ын 4,2 тэрбум төгрөгийн асуудал, “Багануур” ХК-д оруулсан заль мэх гээд “сэжигтнээр” тодрох үндэслэлүүд ар араасаа цуварна.  Гэвч Д.Дамба-Очир гишүүн бус­дыг итгэн үнэмшүүлэх чад­вараараа “Банкны Цол­мон”-гоос дутахгүй бололтой. Бүхэл бүтэн намынхныгаа, цаашлаад хууль хяналтын байгууллагуудын хараанаас дөнгөхөн гэгч нь мултарчихдаг түүний “авьяас” хэзээ нэг дундарч, төр төмөр нүүрээрээ харуулах юм бол...

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Э.................. (191.101.30.254)
    гОМДОЛТОЙ БОЛ ӨРГӨДӨЛӨӨ атг ӨГЧИХ. Тэгээд хариугаа аваад дараа нь ....? ...
    2017 оны 02 сарын 26 | Хариулах
  • Э.................. (191.101.30.254)
    гОМДОЛТОЙ БОЛ ӨРГӨДӨЛӨӨ атг ӨГЧИХ. Тэгээд хариугаа аваад дараа нь ....? ...
    2017 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.184.97)
    Нэг иймэрхүү юм болоод байгаа шүү гэхдээ нэг сарын дарааАТГ тамбааг баривчлах байлгүй дээ
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.230.162)
    лүнгийн замыг Там -очирын зам гэдэг юм билээ амьддаа ийм муухай нэр авсан хүнд ч тамын зам нээлттэй байх байлгүй
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    тийм шүү энэ нөхөр зүгээрэл зүлгэн дээр асфальт асгаад л зам тавьсан гээд асар их мөнгө завшсан
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • irgen (99.56.93.232)
    Yunii g bichig ch ynd sanaa zovoo be 2 laal ylaa yyrneshdee hylgaichdiig buy omooro
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • УБ аас ЛҮН хүртэл 130 км (59.153.113.177)
    Там очирын замыг хүмүүс мартах аргагүй , Дамба Очир гуай нь Үйлийн үрийг хахуульдаад аргална гэж бодоогүй л байлтай , тэр их олон машины замаар босч хийссэн тоос шороо, хар хөрсний эвдрэл , хохирлыг юу ч нөхөхгүй,
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • шалга (49.0.218.18)
    АН, МАН д шалгуулах иргэд олон бий. Ард түмэндээ муугаар цоллуулсан хүмүүсийг шударга хуулийнхан хэзээ нэг цагт шалгах л байх даа
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    ордон орсон бол шорон руу явах замаа заслаа гэж бодцгоо
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.95.114)
    Ардчилсан нам аргаа бараад дайралт хийж эхэлэв үү дээ хахаха
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • долгонцог (202.131.225.197)
    амаас ял асуух гээгүй ээ мал аа. замын мөнгөнөөс хуссан луйварчпаас ял асууж байна мэдэв үү гөлөг өө
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Дамба-Очир ч гэсэн идсэн ууснаа төлөх хэрэгтэй, одооноос шударга байл даа.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Шударга байцгаая. ХХБ-ны Орхон, Эрдэнэсийн Да.Ганболд, Монгол Зэс-ийн тэр Үл мэдэх нөхөр, Ерөнхий Хулгайч Элбэгдорж нар яаж Эрдэнэтийн 49 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр хувьдаа хусаж чадваа? АТГ шалгах л хэрэгтэй
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • ТАМЫН ТОГООНЫ ГАРАМГАЙ ОЧИР (139.5.216.134)
    ЯЛСАН БОЛ БААТАР,ЯЛАГДСАН БОЛ ХОРИГДОЛ.ХОХИН НЬ БОЛЖДЭЭ.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.193)
    Шударга л байцгаая. Лүнгийн зам ямар байсныг бүгд мэднэ. Одоо ч чанар муутай хэвээр байгаа
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Bi (27.123.214.102)
    Baritsaad bie biee narij ugeed l
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.117)
    шал тэнэг юм ярих юм. өгсөн мөнгөөр муу зам тавих, өгсөн мөнгийг нь идэх 2 өөр
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • junai (202.9.43.104)
    Argatai ni multardag huuli Mongold uilchilj baigaa tsagt iimerhuu asuudal ch hol yavahgui ee
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.72)
    р
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Д (202.9.42.35)
    ИНГЭЖ НАМ УЛС ТӨР БОЛГОЖ БЖ Л ӨӨРСДИЙГӨӨ АВРАХ АРГА БОЛГООД БАЙГАА ЮМ.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.40.98)
    эНЭ БОЛ ХЭЛДЭГ Л ҮГ. мОНГОЛ ТҮМЭН НҮДЭЭРЭЭ ХАРЖ БИЕЭРЭЭ ТЭР ХЭДЭН ЖИЛИЙГ ӨНГӨРӨӨСӨН ШҮҮ .тАМ ОЧИРОО.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.72)
    Намаа санхүүжүүлсэн юм хууль үүнд үүлчлэхгүй
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.72)
    ӨӨ ЭНЭ ХҮН МАНАЙ,, МАН,, ИЙН ХҮН ИДЭЖ УУЖ БАЙГ ХӨӨРХИ МИНЬ
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Доржоо (124.158.111.6)
    Эрдэнэтийн 49 хувийг ярихлаар 51 хувийг ярьдаг, Албан тушаалаа хэтрүүлсэн ашигласан гэж ярихлаар Дамбаочир гэдэг хүний замыг ярих юмаа. Тэр үед энэ хүн УИХ гишүүн байгаагүй шүү дээ.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • рчИн (103.57.95.173)
    Үнэхээр тэр там болсон замын учрыг олох хэрэгтэй
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.161)
    МУ-ын хууль хэнд үйлчилдэг юм бол
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.121.217)
    Хятад машинуудаар замаа эвдүүлээд дахин засах гэж мөнгө авдаг зам анги нь өөрсдөө даац хэтрүүлэн хар тосоо 40.с дээш тонн ачуулдаг . Энэ хууль бус тээврээ хэзээ зогсоох юм бэ
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    5 цаг 16 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    6 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    6 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    7 цаг 49 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    8 цаг 14 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    8 цаг 32 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    10 цаг 0 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    10 цаг 2 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    10 цаг 16 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    10 цаг 18 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    10 цаг 25 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    10 цаг 38 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    11 цаг 46 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    12 цаг 4 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    12 цаг 12 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 16 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 49 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    12 цаг 55 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    13 цаг 7 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    13 цаг 12 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК