Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усан оргилуур дахь хоёр зоосон мөнгө

2017-4-26
0
ЖИРГЭХ

 

Миний үеэл охин дүү Андреа бүр балчир ахуй цагаасаа эхлэн маш том зүйлийг мөрөөддөг хүүхэд байж билээ. Бид ч яахав багш юм уу, сайндаа л нарийн бичгийн дарга болцгооно доо гэсэн шүү юм ярьж суухад манай Андреа алдартай кино дэлгэцийн од болох хүслээ хүүрнэдэг байв. Үе тэнгийн бид нар их л бодож газар дундын тэнгист очиж амралтаа өнгөрөөх тухай мөрөөдөж байхад Андреагийн ухаан бодол биднийхээс тэс өөр буюу Шотландаас тэртээ хол орших Карибын тэнгис рүү нисэн очсон байдагсан.


Том болсон хойно тэр бидний дундаас үзэсгэлэн гуагаараа онцгойрч чадаагүй боловч хамгийн олон эрэгтэй найзтай болсон юмдаг. Түүний бие бялдар мяраалаг талдаа бөгөөд нуруугаар ч төдийлөн өндөр биш. Гэвч Андреагийн бие махбод, оюун санаанаас нэг л ер бусын эрч хүч мэдрэгдээд байдаг болохоор үе тэнгийн хөвгүүд түүнд тэгтлээ их татагддаг байсан ч байж мэднэ.


Нэгэн удаа бид хоёр өөрсдийн эрэгтэй найзуудтайгаа хамт уулзалдахад мань хүн өчүүхэн ч өөртөө эргэлзэж ичингүйрсэн шинж байхгүйг хараад би маш их гайхаж билээ. Чухам тийм болохоороо л тэр өөрийн бодож санаж байгаа зүйлээ чөлөөтэй сайхан илэрхийлж чаддаг ч юм билүү хэн мэдэхэв. Тэр бусад хүмүүстэй өөрийн нарийн нандин бүхнийг хуваалцаж байгаа мэт харьцдаг тул бүхий л зүйлс түүний хувьд туйлын амар хялбар болон хувирдаг байв.


Тэр нэг удаа манай өрөөнд орж ирээд «Ром хот руу явж хүүхэд асрагч болохоор шийдлээ.» хэмээн хэлэхэд бид өчүүхэн ч гайхсангүй. Андреа угаасаа л Ром хот руу явах ухаангүй дуртай бөгөөд тэнд л жинхэнэ миний амьдрах орон зай байгаа гэдэг байсан юм.


“Би тэнд нэгэн үзэсгэлэнт Итали ханхүүтэй учирч гал халуун дурлал үүсгэх болно.” хэмээн тэр бидэнд хэлэв.
Бид хэдийгээр түүний гэнэн мөрөөдлийг шоолонгуй янзтай хүлээн авсан боловч яваад өгнө гэхээр нь цаанаа л нэг харуусах сэтгэлтэй байснаа нуух юун! Тэр орчин тойрныхондоо гэрэл цацраасан хүн болохоор түүнийг яваад өгөхөөр бүх юм уйтгартай байх нь ч аргагүй юм л даа.


Андреа Ром хотод очсоны дараа нэг айлд хүүхэд асрагчаар ажиллаж эхлэв. Тэр айл түүнд нэгэн жижиг өрөө гаргаж өгсөн болохоор мань хүн тэндээ ойр зуурын Итали хэл ч сурч амжсан байна. Андреа өдөр болгон өөрийн харж байгаа жаахан хүүхдийг аван салхилахаар гардаг болов. Тэгэх зуур түүний очих хамгийн дуртай газруудын нэг нь Трэвигийн усан оргилуур болжээ. «Энэ газар ирж үзээгүй хүн бол түүнийг жирийн л нэг талбайн голд барьсан жижиг усан оргилуур байх гэж бодох байх л даа!» хэмээн тэр бидэнд ирүүлсэн захидалдаа бичээд: «Үнэндээ тэр бол маш том үзэсгэлэнтэй усан оргилуур байгаа юм. Яг л усаар бүтээсэн уран баримал гээд бодчих!” хэмээн өгүүлсэн байж билээ.


“Усан оргилуурт нэг зоосон мөнгө орхивол Ром хотод дахин ирэх хүсэл биелдэг юм гэсэн. Харин хоёрыг хаявал жинхэнэ халуун хайртайгаа учирдаг юм гэнэ лээ. Тийм болохоор би тэрүүгээр өнгөрөх болгондоо хоёр зоосон мөнгө шидсэн нь эргээд бодоход чамгүй олноор тоологдох вий. Гэхдээ л хэзээ нэгэн цагт миний хүсэл гүйцэлдэх өдөр ирэх л болно!” гэж тэр захидалдаа бичсэнийг үзээд бид түүнийг шоолон “Манай Андреа ч мөн дөө. Нөгөө л гэнэн мөрөөдөлдөө автсаар яваа байх нь!” гэцгээгээд өнгөрөв.


Нэгэн нартай сайхан өглөө Андреа өөрийн асардаг хүүхдийг тэвэрсээр Тревигийн усан оргилуур дээр ирж шатаар өгсөн хоёр зоосон мөнгөө шиджээ.

 


Тэгээд толгой өргөвөөс өөрийг нь хоёр сайхан залуу эр ширтэж байхыг олж үзэв. Тэр хоёрын нуруугаар арай өндөр нь түүнд хандан: “Чи манай Ром хотод дахин ирэхийг их хүсдэг юм аа даа! Тийм бус бол яахаараа хоёр зоосон мөнгийг усан оргилуурт шидэх билээ?” хэмээн асуужээ.


Андреа тэр үзэсгэлэнт залуу эрийг сайтар сонжин ажваас цайвар хүрэн үстэй жинхэнэ Итали төрхийн царайтай нэгэн ажгуу.
“Нэг зоосон мөнгө нь Ром хотод дахин эргэж ирэхийн төлөө, харин нөгөөдөх нь бол жинхэнэ халуун хайртайгаа учрахын тулд юм л даа!”


Нөгөө хоёр нь инээмсэглэсээр түүн рүү дөхөж ирэхэд дөнгөж сая түүнтэй яриа өдсөн залуу эр өөрийгөө Марселло хэмээн танилцуулжээ. Тэр залуу Андреагийн инээмсэглэлд татагдав бололтой: “Чи энд амарч байх хугацаандаа жинхэнэ хайр сэтгэлтэйгээ учрахыг хүссэн юм биз дээ?” хэмээн лавлаж асуув.


“Би одоо Ром хотод амьдарч байгаа. Энд байх маш дуртай болохоор хэн нэгэн хүнтэй халуун хайрын тэнгист хамт аялмаар байна! Тэр хүсэл маань хэзээ нэгэн өдөр биелэх нь гарцаагүй!” гээд Андреа түүн рүү ялдамхан мишээжээ. Дараа нь тэр дөрөв хамтдаа ойролцоох кафед орж цайлсан гэдэг.


Тэр анхны учралын хугацаанд юу ч ярьсан Марселло түүнд бүрмөсөн татагдсан шинж илт байжээ. Тэгээд тэр Андреагаас «Уулзаж байж болох уу?» хэмээн гуйсан байна.


Удаах өдрийн орой Андреа Марселлотой анхны болзоонд учрахдаа түүний ямар ажил мэргэжилтэй хүн болохыг мэджээ. Тэр Ром хотын алдартай мэргэжлийн хөл бөмбөгийн багийн тоглогч байсан аж. Зүгээр ч нэг жирийн тоглогч биш хөл бөмбөгийн супер одуудын нэг бөгөөд шигшээ багтаа багтан тоглодог болохоор үй олон шүтэн бишрэгч нартай байж таарна.


Андреа энэ тухай бидэнд дуулгахаар илгээсэн захидалдаа Марселлогийнхоо зургийг хавсаргасан байж билээ. Бид түүнийг үзээд «Ёстой сайхан залуу байна шүү!» хэмээн шогширцгоосон юм даг. Манай охин дүү түүний тухай сэтгүүл дээрээс уншиж байсан бөгөөд «Дандаа л өндөр чацархаг алтан шаргал үстэй загвар өмсөгч бүсгүйчүүдтэй урд нь нэр холбогддог байсан.» тухай бидэнд ярьж өгөв. Тэгсэн атлаа яахаараа бидэн шиг жирийн хүмүүсийг сонирхох болов гэдгийг бид мэдэх гэж хэрхиндээ л их бодлогоширцгоож билээ. Манай Андреад ч яахав олон долоон бодол юу байх билээ? Түүнд ухаангүй дурласан шиг цаадхи нь ч бас өөрийг нь тэгтэл их хайрлаасай гэж хүсэж байсан байж таарна.


Хамгийн гайхалтай нь бүх юм түүний бодсончлон өрнөөд Марселло түүнд ухаангүй дурлажээ. “Бид нар одоо өдөр болгон шахам уулзалдаж байгаа төдийгүй гэр орныхонтой нь хүртэл танилцаад амжсан. Тэднийх Ром хотын захад байрлах нэгэн өндөр уулын аманд гоёмсог харшид амьдардаг юм байна лээ! Манай хүн намайг ажлаасаа гараад өөртэй нь цуг амьдар гээд байгаа.” гэж Андреа захидалдаа дурьдсан байв. Ингэсээр бид нэгэн нартай сайхан өдөр нисэх онгоц хөлөглөн Ром хотод очоод Андреатайгаа уулзалдав. Бид нар Марселлогийн тансаг харшийн усан сангийн хөвөөнд нарлан хэвтэцгээхэд эргэн тойрон ногоон уулс хүрээлээд, тэртээ алсад Ром хотын эртний барилгуудын шовгор орой ихэмсэг сүүхийлцэн харагдана.


Андреа бидэн рүү хараад их л тааламжтай инээд алдана. “Марселло тэр чиний мөрөөдөж явсан Итали ханхүү чинь мөн үү?” хэмээн намайг асуухад “Мөн байлгүй яахав! Тэр бүр надтай гэрлээч гэж гуйсан шүү!” гэж хариулав.


Бид Марселлотой уулзаад тавхан үг солихын хооронд л Андреад маш их хайртай төдийгүй түүнийг бүр биширч гүйцсэн болохыг анзаарцгаасан юм. Тэр Андреаг харах болгондоо сэтгэл дүүрэн инээмсэглэх ажээ. “Манай энэн шиг хүн энэ хорвоо дээр өөр байхгүй байх аа даа! Ёстой л оргилуун дарс шиг оволзсон эрч хүчтэй хүн гэж түүнийг хэлэх байлгүй! Энэ маань эгц дээшээ хөөрөн нисэхэд нь би араас нь эцэж цуцатлаа хөөцөлдөж байгаа юм шиг санагддаг. Болдогсон бол хос жигүүртэй болчихоод түүнтэйгээ хамт элин халин нисэх сэн! Би түүндээ үнэхээр хайртай шүү!” хэмээн Марселло бидэнд үнэн сэтгэлийн үгээ уудлав.
Тэд нар өдгөө гэрлээд нэгэнт арван таван жил болоод амжсан төдийгүй гурван ч хүүхдийн эцэг эх болцгоожээ. Андреа маань багын мөрөөдлөө хэрэгжүүлж дэлхий тойрон нисдэг хүн болон хувираад байгаа.


Нэг өдөр би түүнд хандан: “Чи ч бүхий л мөрөөдлөө биелүүлж амжлаа шүү!” гэхэд тэр цайлганаар инээд алдаад: “Аливаа хүн өөрийн мөрөөдлөө биелнэ гэдэгт чин зүрхний угаас итгэлтэй байх хэрэгтэй. Яг л усан оргилуурт зоосон мөнгө шидэж байсан үе шиг. Тэгж чадах юм бол ямар ч мөрөөдөл биеллээ олох өдөр ирдэг юм!” гэж билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    1 цаг 27 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    1 цаг 41 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    4 цаг 43 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 6 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    5 цаг 23 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    5 цаг 26 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    5 цаг 41 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    5 цаг 49 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 1 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    6 цаг 30 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    6 цаг 42 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 50 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 1 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    22 цаг 33 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    22 цаг 42 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    22 цаг 46 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    23 цаг 25 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК