зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүрхэг тэнгэр: Эрт тооцсон нүүдэл буюу Ерөнхийлөгчийн сонгууль

2017-5-03
0
ЖИРГЭХ

 

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөөр… Харин аль намаас хэн нэр дэвших нь өнөөг болтол тодорхой бус. Уг нь өдийд эрх баригч нам хүнээ тодруулчихмаар авч мөн л тодорхойгүй хэвээр. Энэ юу болоод байна аа? Хар пиар бол эхэлчихсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж магадгүй гэсэн улстөрч бүрийг “снайперууд” сонор сэрэмжтэй нь аргагүй нүхлэж байна.


Хүлээлт үүсгэгч хүчин зүйл нь АН-д бий. Нэр дэвшүүлэх эрхтэй гурван субьект бий, МАН, АН, МАХН. Бие даагч нэг байгаа ч хуулиар, ямар ч нөхцөлд нэр дэвшүүлэх эрх эдлэх боломжгүй болгочихсон. Бие даагч аль нэг намд элслээ ч УИХ-ын сонгуулиас өмнө ямар субьектэд байсан, түүгээр нь бүрэн эрхийг нь дуусгахаар хуульчилсан учраас С.Жавхлан аль нэг намд элслээ ч тэр нам нь нэр дэвшүүлэх эрх олж авахгүй.

 

Монгол Ардын Хувьсгалт нам



МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших туйлын сонирхолтой байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсанаас хойш бүр ч идэвхийлэх болж, МАН-д Н.Энхбаярын нэр дэвшилтэд хориг тавих хуулийн боломж байхгүй мэт ойлгогдож байв. Гэвч МАН гох дэгээгээ олсон байна.


Ерөнхийлөгчид нэр дэвшигч сүүлийн таван жилд Монгол Улсдаа байнга оршин суусан байх ёстой. Гэтэл Н.Энхбаяр биеэ эмчлүүлэхээр Өмнөд Солонгост удаан хугацаагаар “оршин суусан” байна. Үүнийг яах вэ? Хэрэв хууль харж үздэг юм гэхэд шалтаг нь “БНСУ руу өөрийн хүслээр яваагүй, аргагүй байдлын улмаас биеэ эмчлүүлэх гэж явсан, харин эмчлүүлэх болсон нь улстөрийн шалтгаантай” гэсэн тайлбар байж болох л юм. Бас өмнө нь Ц.Элбэгдорж удам судрынхаа талаар бас УДШ-ээс тайлбар гаргуулаад дэвшиж байсан жишиг бол бий.


Гурван “Э”-ийн адал явдал өгүүлэлдээ Н.Энхбаяр дэвшвэл, луйвар булхай орохгүй л бол ялах магадлалтай гэж бичсэн дээ. Мэдээж дэвших гэж том тулаан, луйвар булхайгүй сонгууль бол Монголын сонгууль биш. Хэдий энэ шалтгаанаар нэр дэвших ба ялах магадлал нь буурч байгаа ч, лав миний дүгнэлт алдаагүйг саяхны “Прогноз” төвийн судалгаа харуулав. Н.Энхбаяр тасархай тэргүүлж байна. Судалгаа гармагц нөгөө фронтынхон Н.Энхбаяр руу байгаа хүч хэрэгслээрээ галлаж “дарж” авахыг оролдож эхлэв. Тэр дэмий…


Яагаад гэвэл сонгогчид Н.Энхбаярыг биш, өмнө бичсэн тэр зургаан балиусыг нь сонгох гээд байгаа байхгүй юу. С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Т.Бадамжунай, М.Энхболд… гэх мэтэд зориулсан балиусууд. Монголчууд “хүний мууд дуртай” юм болохоороо үзэн ядагчдаа цээжиндээ балиустай, оймс нь гозойхыг харахыг л хүсэж байгаа. Тэгээд хүний гараар могой бариулах гэж хүссэн, тэр могой нь л доо. Одоо Н.Энхбаярыг яаж ч галаар номхотгохыг оролдсон балиусуудыг нь дарахгүй бол унахгүй. Угаасаа бие хүний нь хувьд ч, хувь хүний нь тухайд ч аль эрт байхгүй болгочихсон, тиймээс хий үзэгдэл буудаад яах ч юм.


Тиймээс Н.Энхбаяр хуваагч биш, ялагч хэвээрээ л байгаа юм даа… Тэгэхээр тэргүүнд нь бичихээс яахав.

 

Монгол Ардын Нам



МАН-ын дарга, УИХ-ын дарга (уг нь улс нь урдаа бичигддэг бил үү?) М.Энхболдын эргэлзээ тус нам дахь нөхцөл байдлыг ээдрээтэй болгож байна. М.Энхболд өөрөө бол дэвших сонирхолтой, ялах магадлал бий, гэхдээ баталгаатай ялна гэж үү ?


Гэвч түүнийг дэвшээд ялаад явчихвал бүхэл бүтэн “хотын фракц” нь үнсэнд хаягдсан шалз шиг үлдэх гээд байна. МАН бол нэг толгойтой, нэг ходоодноос тэжээгддэг мянган сүүлтэй могой. 2012 оны сонгуульд МАН ялагдахад энэ нүсэр том намыг ядаж хоногийн хоолтой байлгахын тулд “хотын фракцыг” бодлогоор намын толгойд “тавьсан” шүү дээ. Харин одоо эрх барьчихаад сүрхий болсон уу гэвэл бас л үгүй, эдийн засаг хямралтай, хэдийгээр гадаад өрийн үйлчилгээг аргацааж байгаа ч дотоод өр хэвээрээ байна. Үнэндээ 580 сая ам.доллар төлсөн ч өр дундрах яагаа ч үгүйн дээр дахин авсан илүү хүнд нөхцөлтэй зээл нь дарамт болох шинжтэй байна. Хүү нь өсөж, хугацаа нь богиносож байна. Үнэндээ МАН-ын 65 гишүүн тус болохоосоо лай болж байна. Энэ 65-ийг цатгана гэдэг туйлын хүнд ачаа, тиймээс ЗГ парламентын хоорондын зөрчил үе үе бүлгийн хуралдаан дээр сэдэрдэг болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож л тэвчиж байгаагаас үнэндээ дотоод зөрчил нь туйлдаа хүрчихээд байна. Гишүүн тус бүр нь хэн ч биш, тэр хэрээр бүтэлгүйтэл, алдаа бүр нь ганцхан намд нь сүүдрээ тусгаж байна.


Ийм үед томоохон шинэчлэл хийх найдлага алга, хөрөнгө оруулалтаа хасч төсвийн сахилгыг чангатгаж чадахгүй дүлэгнэж байгаа Монголын ЗГ-ыг ОУВС илэрхий дээрэлхэж байгаагийн сацуу Өмнөд хөрш ч далимдуулж чангалаад өөд нар үзүүлэхгүй болжээ. Намын дунд доод шатныхан улсын ажил гэхээсээ илүүтэй 2020 онд найдваргүй болсон намынхаа сүйрлээс урьтаж цуслахыг л хичээж байна. Ингээд улс орон бүрэн хаосын байдалд орлоо.


М.Энхболдыг “явсны” дараа УИХ-ын дарга, Намын дарга, хотын намын дарга, Ерөнхий сайдын суудал суларч үлдэх тул М.Энхболдыг шахаж дэвшүүлэхийг нам нь сонирхож байна. Тиймээс дараагийн тэмцэлд МАНАН-гийн дэмжлэг авсан хүчин нам, төрд эрх мэдэлтэй засаглах учраас М.Энхболдыгоо зольчихож ч магадгүй болжээ. Үүнийг мэдэрсэн хотын ИТХ дахь МАН-ын бүлэг засаг дарга Су.Батболдыг шахамдуулж, гарыг нь мухарлаад байна, сонгуулийн дараа өөрчлөх нь тодорхой болжээ. Их сайндаа Су.Батболд М.Энхболдын суларсан тойрогт дэвшиж амиа хоохойлж болох ч бас цагаа тулахад тэгтлээ хаа ч юм. Дэвшлээ ч ялтлаа хаа юм.


Бослогын гол толгойлогч нь Шадар сайд У.Хүрэлсүх, штаб нь фракц. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд эртнээс бэлтгэхдээ “нэр хүндээ” алдахаас болгоомжилж Ч.Сайханбилэгийн ЗГ-т ороогүй, харин У.Хүрэлсүхийг шадар сайдаар түлхэж өөрийгөө чөлөөлсөн. Ч.Сайханбилэг гадны, Ерөнхийлөгчийн шахаанд орж “Оюу толгой” ордод гутамшигтай буулт хийх нь тодорхой байсан, түүнийг нь Г.Уянга ч улалзтал хэлсэн дээ. Тэгэхэд МАН-аас Сангийн сайд байсан Ж.Эрдэнэбатад “Дубайн гэрээний өөрчлөлтийг” дэмжихгүй байхыг даалгаснаар У.Хүрэлсүхийнхнийг шившиглэж, ЗГ-аас хөөлгөсөн ба өмөөрөө ч үгүй юм. Ингээд Ж.Эрдэнэбат гавъяатай, У.Хүрэлсүх ялтай болов. МАН 2016 онд ялмагцаа үүгээр нь шалтаглаж У.Хүрэлсүхийг хоёрдугаар эгнээ рүү шахсанд нөгөөх нь “юм санасан” хэрэг л дээ.


Саяхан дотоод зөрчил хурцдаж, Лондонгоос С.Баярыг дуудахдаа тулсан юм, хэдий овоохон аргамжсан ч өнөөх нь хүрээд иржээ. Тэгээд ямар боловч М.Энхболд дэвших, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ц.Нямдорж УИХ-ын дарга гэж тохирсон байна, харин Ж.Эрдэнэбат бол МАНАН-гийн өмнө нүгэл хийсэн, Дубайдахад. Тиймээс одоо хариугаа авч байна. Хямралт нөхцөлд үргэлж эрх мэдэл МАНАН-д шилждэгийн жишээ, хамгийн гол нь С.Баяр Ц.Элбэгдоржтой тохируулах цорын ганц хүн учраас хашир нь дэндсэн М.Энхболдод “ялалтын баталгаа” өгсөн юм, гэхдээ С.Баяр Ц.Элбэгдоржтой уулзаагүй хулхидсан л болов уу? Одоо бол Ерөнхийлөгч тэдэнд онцын ач холбогдолгүй.


Баяжиж хөлжөөд дэлхий даахаа байсан С.Баяр хоосон хонохдоо тулаад Лондонд элчингээр гуйж очсон гэж бодож байна уу? Ёстой хол хэвтэнэ, тэнд чинь “Рио Тинто”-гийн төв оффис бий, Лондонгийн бирж дээр Монголын зэсийн (Эрдэнэт ороод) үнэ, ханшийг тогтоодог. Хамгийн том хуйвалдаан, санхүүгийн махинаци, Эрдэнэтийг туйлдуулж байгаа шуналт ховдоглол тэнд л болдог. Тиймээс байгуулсан ба Дубайд шинэчилсэн “Оюу толгой”-н гэрээ гэрээ, Эрдэнэтийн өр зээлийн асуудал, Монголд хэрхэн нөлөөлөх бүхий л ажлыг тэнд ЗГ-аасаа, өмнө нь шалчигнадаг ГХЯ-наасаа огт хамааралгүй хийх онцгойгоос онцгой эрхт сайд юм. Тэгээд тэндээсээ МАНАН-г удирдана шүү дээ.


Яг өнөөдөр бол МАНАН гэдэг С.Баяр-Ц.Элбэгдорж гэсэн хоёр баганатай, энэ хоёр бол 2008 оны 7 сарын 1-ны өдрөөс таван хүний цусаар гагнагдсан, С.Баярын стандарт бус буулт Ц.Элбэгдоржийн зам мөрийг цусан зам татуулан заасан түүхтэй. Одоохондоо Ц.Элбэгдорж албан тушаалаар дээр нь байгаа мэт боловч удахгүй унахаараа хэн ч биш болчихно. Хэрэв Ц.Элбэгдорж газардахдаа бяцарвал С.Баярын нүүрэнд ч баас наалдана. Тиймээс Ц.Элбэгдорж буумагцаа АН-ыг бутлан жижиглээд Ч.Сайханбилэг, С.Баярцогт ба Америкжсан залуучуудын фракц, МоАХ-ыг нэгтгэж толгойд нь суух санаатай байгаа юм. Тэгээд МАНАН-г хэвээр хадгалах нөр их ажил түүнд бий. Одоохондоо тэд хоёр хувилбараар тоглож байна, аль ч алдаагүй байх хувилбар. Хоёр талаас найдвартай хүн дэвшүүлээд хэн ёндоотой нь гарах, гэхдээ МАНАН-г үг дуугүй дагадаг л хүн байх учиртай.


Хоёр дахь хувилбар нь эрх мэдэлд очсон “ялагч” хяналтаас нь гарчихаж болзошгүй тул “Үндсэн хууль”-д хуйвалдаанаар өөрчлөлт оруулаад Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөж, тэнд өөрийн тоглоомын хүнийг тавих сонирхолтой байна. Үүнд нь Ерөнхий сайдыг бараг зүүдлээд сэрж байгаа, УИХ-ын гишүүний суудлаа орхиод С.Баярыг дагаж боловсорсон У.Хүрэлсүх бэлэн зэхээний байж л байна. Басхүү У.Хүрэлсүх нэгд УИХ-ын гишүүнийг тоохгүй хаяж чаддаг төдийгүй бас дэвшихгүй татгалзаж чаддаг хүн “эрх ямбанд дургүй хүн” гэсэн имижтэй. Хоёрт түүнийг улам бүр Шойгугийн дүрд идэвхтэй тоглуулж, хатуу эмх цэгц тогтоох удирдагч болгон харагдуулахыг хичээж байна. Гуравт үнэндээ тэр басхүү эхнэрээ эмчлүүлэхийн тулд УИХ-аас чөлөө авсан, энэ бол улстөрийн имижээс тусдаа хүний хань, эр хүний хувьд сайн тал гэхээс өөрөөр хэлэх аргагүй нэгэн давуу үзүүлэлт мөнөөсөө мөн юм.


Энэ бүхэн бас л эрт тооцсон нүүдэл шиг санагдаад байгаа юм. Одоо бодоцгооё л доо! Хэрэв У.Хүрэлсүх “эрэмбээрээ” Ерөнхий сайд болдог цагт түүнийг УИХ нь үнэнхүү авч хэлэлцэхгүй байх магадлалтай юм. “Би ард түмнээс, чи намаас…” гэсэн зөрчил үүснэ, парламентын хугацаа яагаа ч үгүй байна. Хүсвэл тонгорчихож чадна, сул Ерөнхий сайд эмх цэгц, сахилга тогтоож чадахгүй, ядаж л УИХ-ын гишүүнийг юугаараа ч болов шаагаад хаявал бүрэн эрхэнд нь халдсан хэрэг ороод өөр ордон руу оймстойгоо гозойно. Ийм нөхцөлд “Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулж, тогтвортой байдал нэрийн дор Ерөнхий сайдын эрх мэдлийг өндөрсгөж, парламентын хяналтаас салгаад, басхүү шинэ тутам Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаад, төрийн аль ч өндөрлөгөөс үл хамааралтай Ерөнхий сайдыг өөрсдөө тархидаж суух нь улсыг базлаа л гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтийг хийлгэхгүй байх нь амин чухал болоод байна. Хэрэв хийлгэвэл С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын дор тэднийг талийтал далийна даа, монголчууд…


Ингэхээр хамгийн түрүүнд тэдний мэсэнд өртөгчид нь өнөөгийн олигархууд болж таарна, чухамдаа тэдний хандыг хага дарж байж л С.Баяр, У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж гурав засаглана. Бусад нь бол ёстой “чепуха” байхгүй юу. Ард түмэн юу юм, нохойн баас… Тиймээс хамгийн хүнд бөгөөд далд нууц тохиргоо МАН дотор явагдаж байна. Гэдэс нь өвдөөд хэзээ мөдгүй чацга харвахад дөхсөн байдалтай л байна даа…


Тиймээс М.Энхболд дэвшлээ ч ялах магадлал 100 хувьд хэзээ ч хүрэхгүй болчихоод байна. Тэгээд ч дэвшүүлж сэвчихээд яваад өгөх холбоотнууддаа итгэх үү? Эсвэл ганцхан өөртөө л итгэх үү? гэдгээ шийдэж байж сонгуульд орохгүй бол нэгэнт нэр дэвшвэл бүх хяналтаа штабтаа өгөхөөс өөр ямар ч арга нэр дэвшигчид байдаггүй л юм л даа. Тиймээс намаас гадна зэрэгцээ туслах хүчин зайлшгүй хэрэгтэй, тэгэхгүй бол наадуул чинь Н.Энхбаярыг яалаа? Одоо ахиад Н.Энхбаяраар тоглож байгааг яана аа? Н.Энхбаяр муудлаа гээд том хуваагч…


Тэр ч байтугай Г.Уянгаар тоглож байна. Г.Уянгыг яагаад ч юм, М.Энхболдтой нийлэхээс үхтлээ айж байгаа. Чухамдаа бид тэдний хяналтанд яагаад ч орохгүй, тэд бүх нөлөө бүхий улстөрчдийг баримтаар бөлдөгддөг бол бид чухам МАНАН-гийн талаар хангалттай баримттай, хангалттай нүдэж байна. Өнөөдөр хэвлэл мэдээллээр тархаж буй МАНАН-тай холбоотой бүх баримтыг бид л гаргаж эргэлтэнд оруулсан, ахиад ч гаргаж болно. Бүр аль ч талын баримтууд гаргаж чадна. Өнгөрсөн хугацаанд бид л тэднийг нойргүй хонуулснаас өөр хэн ч тэдэнтэй ингэж арцалддаггүй байхгүй юу.


Ялангуяа тэдний гадаад дэмжлэг илт буурч, эндээ бэхжиж авах гэж амиа өрж байхад, тэр дэмжлэг нь наашаа эргэвэл жинхэнэ сүйрэл болно биз? Яахав бид ч чаддагаа хийж, намтай намгүй цусыг нь холиод өгч болох байлгүй.


Аа, тийм. Ц.Нямдорж уу ? Мань хүн УИХ-ын дарга болох нь тодорхой, М.Энхболд “хэлсэндээ хүрнэ” гэдгийг мэдэж байгаа, буурынхаа занг андахгүй, гэхдээ ганцхан тохиолдолд М.Энхболд Ерөнхийлөгч болбол л суудал нь эзгүйрнэ. Тэр Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Н.Багабанди нарыг бүгдийг нь үзэн яддаг, бүр тангараг тасарсан. Тиймээс одоо бараг цор ганцаараа, гуйвалтгүй М.Энхболдыг дэмжих ажлыг эрчимтэй хийж байна. “Эрдэнэт” дээр үсчиж байхад нь тоогоогүй МАНАН-гийнхан С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийн тагнуулын хэргийг хүртэл “сөхөж” контрлож байгаа нь М.Энхболдод таагүй байгаагийн шинж мөн л дөө!!!

 

Ардчилсан нам



АН дахь нэр дэвшихийн төлөөх хэтэрхий идэвхжил Та нарт юу ч санагдуулахгүй байна уу? Тэд зүгээр л амбицтай, нусгай пацанууд биш, үхэхээс бусдыг үзсэн хашир улстөрчид. Тэгээд ч энэ ямар орон нутгийн, бүр УИХ-ын сонгууль биш. АН-д ийм олон хүн дэвшиж байгаа нь хоёр л үндэслэлтэй шалтгаантай. Нэг: М.Энхболдын найдваргүй байдлыг мэдэж байгаа учраас, өөрөөр хэлбэл Баяр-Элбэгээ хоёр М.Энхболдыгоо “нухах” гэж байгааг үнэрлэсэн учраас хүчтэй сонирхож байна. Сөрөг хүчинд байгаа улстөрчид илүүдээ гарсан мөнгө байхгүй, ялангуяа энэ хямралтай үед. Бас танихгүй Ерөнхий сайдтай үед. Хоёр: Үүнтэй холбоотой Ц.Элбэгдорж бүгдийг нь дуудаж “хошгоруулсан”. Мэдээж М.Энхболдыг тонгорох гэж байгаа, чи бол л гэнэ биз дээ…


Тиймээс нам доторхи өрсөлдөөндөө орохын тулд тэрбумыг шидчих аавын хүү л тийшээ гүйнэ шүү дээ, дүрэм маш энгийн, өрсөлдөнө, ялсан нь бүх дэнчинг зарцуулж сонгуульд өрсөлдөнө. М.Энхболд хэдий мөнгөтэй ч сонгуулийн хугацааг богиносгосон тул тэр хугацаанд мөнгөө шингээж чадахгүй (урьд нь Н.Энхбаяр яг тэгсэн). Тиймээс сонгуулийн зардал 10 орчим тэрбумд л багцлагдана. АН “хууль зөрчинө” гэсэн үндэслэлээр сунгааг байхгүй болгож, тулгаж байгаад шинэ ҮБХ голлох шийдвэр (үнэндээ намын дарга) гаргаад нэгийг нь дэвшүүлнэ.


Н.Алтанхуяг: Түүнийг Увсын фракцынх гэдэг ч “Увс хүн” Увсдаа унадаг юм уу? Үнэндээ МАНАН-гийн занаанд хамгийн чанга зуугдсан хүн бол тэр. Хятадад гаргаж байсан нүүрсний экспортыг зогсоож, үнийг нь хянаж, “Оюу толгой”-д шалгалт оруулж, тэр зүгээс ирж байсан дарамтыг бууруулах гэж ОУ-ын зах зээлээс бонд босгож бүгдийнх нь зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргээд МАНАН-гийн хуйвалдаанаар унасан. Үнэндээ түүнийг дарга байхад л АН түүхэнд анх удаа гурав дараалсан ялалтыг итгэл төгс байгуулсан. МСДН угшилтай, нутгархдаггүй, басхүү үндэсний эрх ашигт тулгуурласан үзэлтэй, сайн зохион байгуулагч, АН-д түүн шиг сайн генсек, бас Ерөнхий сайд байсангүй л дээ. Н.Алтанхуягийг унагаж, хийж байсныг нь Ч.Сайханбилэг балласнаар АН хогийн тантан руу шидэгдсэн. Тэрээр нам дамнасан “Алтан гадас” фракцыг устгаж, зөвхөн эрх баригч АН-ын фракц болгож хувиргаад парламент дахь хүчний хуваарилалтад алдаа гаргаснаар дараагийн МАНАН фракцид нухуулсан юм. Үнэндээ Н.Алтанхуяг бүх эрх мэдлийг гартаа авах нь гэсэн айдас нь, амжилт нь өөрийг нь хөнөөсөн. Мань хүн намын даргын сунгааны үеэр бүрдүүлсэн суурь дээрээ тулгуурлаад дэвших санаатай байх шиг. Хэрэв ялбал Н.Энхбаяраас дутахгүй балиустай л даа, хүн нь түүнийгээ нууж чаддаг л болохоос. Тэр балиуснаас нь Ц.Элбэгдорж л хамгийн их айж байгаа.


Р.Амаржаргал: Аядуу либерал үзэлтэн. МҮДН угшилтай. Ерөнхий сайд байсан. Сайн санхүүч, социализмын үед ердийн техникум байсан СЭЗДС нэг үе Монголд цойлж, МУИС-ын эдийн засгийн сургууль ч дэргэд нь гологддог болсон.

 

Тэр нь Р.Амаржаргалын удирдаж байсан үе. Одоо бол тэр үе мартагдах шахаж байна. Удирдах чадварт нь эргэлздэг ч Монголын өнөөгийн санхүү-эдийн засгийн бүхий л амжилттай яваа мэргэжилтнүүд түүний шавь нар болох байлгүй, тэгээд бодоод үзэхгүй юу.

 

Ерөнхий сайдаасаа буугаад их тэнгэрээс нүүхдээ өөртөө байр ч үгүй, хадмындаа ирж байсан гэдэг юм, бараг л С.Батмөнх дарга лугаа адил. Хүн нь хурц биш ч түүний үдэслэлтэй шүүмжлэлүүд өнгөрсөн хугацаанд олон нийтэд хүчтэй нөлөөлдөг байсан. Аядуу, сулбагар, Ц.Элбэгдоржийн гар хөл болж байна гэж таамаглаж байгаа ч би бол өөрөөр хардаг.


Түүний гол санхүүжилт “Ажнай”-гаас, МҮДН-ээс гарах байх. МҮДН ялангуяа ЕТГ хавьд эрчимтэй бэхжиж байна. Удахгүй ирэх ОХУ-ын БХЯ-ны сайдын айлчлал түүнд улстөрийн том дэмжлэг болно, мэдээж зохион байгуулж байгаа нь МҮДН-ийнхэн л дээ. Тиймээс МҮДН Ц.Элбэгдоржид хянуулах уу? гэдэг бас л эргэлзээтэй. Ерөнхий сайд байхдаа бүс нутгийн хэмжээнд гадаад бодлогыг эрчимтэй явуулж, Умард, Өмнөд Солонгост зэрэг айлчилж л байсан хүн дээ. Тэр үеэс зургаан талт хэлэлцээрийн үйл явцад оролцох манай сонирхол идэвхжсэн юм.


Баабар: Нийтлэлүүдийг нь уншаад үзэхгүй юу даа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд Баабарт боломж байхгүй, нам чинь стандарт администраторууд, бэртэгчдийн цуглуулга болохоос мэргэдийн нийгэмлэг биш юм л даа…


Х.Баттулга: МоАХ анхнаасаа л үндэсний үзэл ханхлуулж, ЗХУ-ын Монгол дахь бодлогыг шүүмжилж байсан, тэр үзлээрээ мань хүн МоАХ-ын тэргүүнд их зохиж байв даа. Хаягдаж, ашиглагдаж, самуурч явсан МоАХ түүний удирдлагын үед л өөд нар харсан.

 

Саяхныг болтол нам дахь “Алтан гадас”-ыг сөрсөн хүчний гол фракцыг толгойлж байв, харин шинэ ҮБХ бүрдсэнээр фракцуудын нөлөө илэрхий өөрчлөгдөөд байгаа, одоо болтол тодорхойлсон зүйл алга, магадгүй энэ дэвшилтийг хэрхэн шийдсэнээс тодорхой болох биз.

 

Хэдийгээр хүмүүс Х.Баттулгыг мэддэггүй боловч ойртож танилцаад ний нуугүй ярилцвал түүний улс орноо хөгжүүлэх зоримог бөгөөд эрсдэлтэй ч сонирхолтой хөтөлбөрүүдтэй нь танилцаж болно. Мань хүн бол мөн чанараараа романтик хувьсгалч шүү дээ.


Холбодог нь Корлеоне, Кодама ч гэсэн үүний нь цаана эмх цэгцтэй, шаргуу дайчин чанар нуугдаж байдаг. Чухам энэ араншин нь манай өнөөдрийн ердийн бэртэгчидтэй огтоос таарч тохирч өгдөггүйд л түүний зовлон бий. ”Жүдо юу? хэзээ ч сэхэхгүй, чөлөөтийг хар л даа…” гэж байхад мань хүн жүдогоос олимпийн алтан медальтан төрүүлсэн, өнөөдөр Монголын жүдочдоос дэлхий айж байна. Харин мань эр улсаа ийм болгоё гэхээр нөгөөдүүл нь магадгүй тийм болчих вий гэж айхдаа хориг тавьдаг байх.


Д.Дорлигжав: Намайг АН-ын нарийн бичиг байхад Дорлигоо дарга генсек байсан юм. Мань эр хүнийг ятгахдаа “Алив кө, тамкилаач” гэж дотносдог юм, хожим Үүл тэр арганд нь их гаршсан байсан даа.

 

Нэг удаа бид яг тэгж тамхилангаа маргаж “Таны өнөө зориг зүрх, хувьсгалт романтизм хаашаа алга болчихов оо?” гэхэд “Одоо бид илүү консерватив болж хувирсан, Хуягаа чи 50 насандаа л үүнийг мэдэрнэ” гэсэн.

 

Одоо АН консерватив нам байх аа? Харин энэ намд залуучууд юу хийж байгаа юм бол? Хэрэв мэддэг хүн бол “томчуулын” хэний ч ар тал руу гэрэл тусгавал Дорлигоогийн дүр тодордог юм, бүр Ц.Нямдоржийг ч гэрэлтүүлбэл. Одоо ил гарахаар шийдэж л дээ!


Б.Жаргалсайхан: Өнөөдөр АН-д ч түн шиг ардчилсан, либерал хүнийг өдөр гэрэл бариад ч олохгүй. Бусад нь ч дээ, өөх ч биш, булчирхай ч биш болоод дууссан. Ардчилсан хувьсгалын материал техникийн бааз нь Жагаагийн приставка, байхуу цай, элсэн чихэр бас хар “Волга 24” байсан юм. Найз нь нэг удаа “Хөөрхий миний найз, насаараа л чавганц шиг цамц нэхсэн юм” гэсэн нь яг оносон.

 

Тууштай, замаасаа хазайдаггүй, ил цагаан харилцахад амарын дээр өөрөө ингэж хэлүүлэх дургүй ч уг чанараараа их хүнлэг амьтан байгаа юм. Нөгөө хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг мань эр тэр хавьдаа бол цогцлоочихсон.

 

Газар ухаагүй, оффшоор нээгээгүй, эрх мэдлийн төлөө хүний гутал үнсээгүй, Паваротти мэтэд цамц нэхсэн шиг өөрөөрөө л жаргалтай явсан. Байгуулах гэж байгаа нийгмийн тухай төсөөлөл нь Жагаа өөрөө юм. Бүх хүн Жагаа шиг болохыг тэр ардчилал гэж ойлгодог.

 

Түүнийхээ төлөө боломж л гарвал хэнтэй ч хамаагүй нийлээд тэмцэж эхэлдэг. Тэгээд тэмцээд л тэмцээд л… Энэ удаа тэр нь бас хөдөлчихөж. Ашиг завшаан хайхгүй мөрөөдлийнхөө төлөө л тэмцэж байгаа юм, хүмүүс түүнийг юу гэж ойлгодог юм.


Завдахгүй хүүхэдтэй очиход нэг ороолт авчруулж өөрөө зүүж өгөөд өхөөрдөнө. Уянгыг орон нутгаар явах гэж байна гэвэл дуудаад нэг их сургамж айлдаад “Энэ нэг юм хэнхэглэж яваад хөлдөж үхэж гай болох гэж байгаа юм, аягүй бол би хөлдүүсийг нь чирч ирэх гэж гай…” гээд баахан ноолууран хувцсаар дарна. Мөнгийг нь өгөх гэхээр “Би наад хэдэн цамцыг чинь зүгээр өгөхөөр дампуурчихаад байна уу? гэж уурлана.


Ажилгүй залхуу хүнийг өөд уруугүй загнаад л байна, тэмцэж, сөрж, унаж босч яваа бол хөгшин залуу, хүний өөрийн, найз дайсан ч байсан ялгахгүй юухнаар ч болов туслаад л байна. Нэг их хууль барьдаг гэх атлаа болохгүй бүтэхгүй хэрэгт орооцолдсон хэнийг боловч өмөөрөөд өөрөө шоронд ч очоод суучихна. Дэврүүн романтик, бүх юм бодсоноор нь болдог гэж итгэчихсэн учраас жаахан түшмэл зан гаргаад эхэлбэл дургүйцээд эхэлдэг. Тийм болохоор аль ч талд дайсангүй. Харин түүнээс болгоожилж, гадуурхаж шахах гээд байдаг нь ердийн л бэртэгчдийн авир. Яг ийм юмнаас болоод Н.Энхбаяртай хэрэлдэж, хоёулаа урдах цайны аягаа далайчихсан сүр юм болж байв даа, гараад тамхиа угсруулангаа “Энэ муутай халз үзвэл би нам шаана” гээд л дохиод байсандаг. Тэгээд мартчихдаг юм аа.


Жагааг Ерөнхийлөгч болговол харин аль аль талаа бусниулчихгүйхэн аваад яваад байна л даа, АН-д гишүүдээс гадна үлдсэн хүчний дэмжлэг хэрэгтэй бол түүнийг татаж чадах цорын ганц нэр дэвшигч нь Б.Жаргалсайхан юм шүү дээ. Би бол АН-ыг 17 мянган мянган гишүүнтэй юм байна аа гэж харсан, өнгөрсөн намын даргын сунгаанд татвараа төлж, бүртгүүл гэхэд яг хариуцлагатай оролцсон хүний тоогоор. Энэ хүмүүст нам нь талархаж, арай өөр үнэмлэх бичиг шийтгэн олгож, хоёр саналын эрх өгөх хэрэгтэй дээ, тэд л намыг нуруундаа үүрч яваа юм байна, хатуу электорал суурь бол яг тэд, би бол тэднийг үнэн сэтгэлээсээ хүндэтгэнэ. Цаана нь саяхан эрх барьж байсан учраас, одоо сонгуультай учраас 10 дахин олон барууны оппортнистууд язганалдаж байгаа. Тэд бол ардчиллаа ч зарахад бэлэн улс аа…


АН-аас сул нэр дэвшигч гарахад мань эр зэрэгцэж дэвшвэл азаргалаад сүйд хийдэг, М.Энхсайханы дэвшсэн Ерөнхийлөгчийн сонгуульд яалаа ?! Бараг л Жагаа илүү авчихсан. Яагаад гэвэл АН-ын үнэт зүйл Ардчилсан хувьсгалыг гардан хийгчийн хувиар тэр илүү нэр хүндтэй л дээ. Тэгээд яахав компанийнхаа агуулахыг л суллана биз, мөнгөгүй намд хаа юм,тийм ээ? Наргиан биш бодит байдал, сонгогчид алгаа тосоод сууж байгаа, ийм сонгогчтой болчихсон.


Харин сүүлийн өдөр гэнэт дүрмээ өөрчлөөд С.Эрдэнэ дэвшинэ гээд дэвхцвэл балрав аа? Яаж ч чадахгүй, С.Эрдэнийг ялуулаад сул тойрогт нь Ц.Элбэгдорж өрсөлдөх юм гэнэ, Төв аймагт шонгуй юм байх аа гэсэн “шум” яваад л байна. Ц.Элбэгдорж тэгж бөгсөө баглахгүй бол оймс нь нимгэн, олхио муутай л яваа! Эсвэл МАН-тай тохироод АН-д нэг суудал нэмэгдэх хувилбар ч бий л дээ. Тэр тухайд намын дээдэс нь шүүн хэлэлцэж байгаа байх.


Иймэрхүү сонголт л АН-д байх шив, тэгээд “Ин ша Аллах”…

 

А.Баатархуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • od (202.9.41.122)
    teneg yum bichihee bol ali undesten be tugsguliin ugeer bol irah baihaa
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.21.144)
    Экс орсолдох естой шдээ хууль бус Байна битгий под тумэн дайн зарлан
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.21.144)
    Экс орсолдох естой шдээ хууль бус Байна битгий под тумэн дайн зарлан
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Цээгий (122.201.21.144)
    Энэ сонгууль хууль зорчин байж энхболд гарна гэж улаарч байгаан под тумэний дургуй хургэж эхлээд Байна газрын хулгаач еронхийлогч болох гэж хуч хэрэглэн гарахийг оролдож Байна шударга хэлхэд оффшортон намын дарга Энэ баяр гэдэг хунийг ялтан болгож чадахгуй байж Тор барьж чадахгуй гэдэг шударга сонгууль болохгуй нь тоже Байна битгий сонгууль ог ! Манд баяр е сайд хийх юм гэнэ лээ намынхаа сонгууль ажилд оролцон тоглох юм гэнэ арай л Байна даварсан лаларууд
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Цээгий (122.201.21.144)
    Энэ сонгууль хууль зорчин байж энхболд гарна гэж улаарч байгаан под тумэний дургуй хургэж эхлээд Байна газрын хулгаач еронхийлогч болох гэж хуч хэрэглэн гарахийг оролдож Байна шударга хэлхэд оффшортон намын дарга Энэ баяр гэдэг хунийг ялтан болгож чадахгуй байж Тор барьж чадахгуй гэдэг шударга сонгууль болохгуй нь тоже Байна битгий сонгууль ог ! Манд баяр е сайд хийх юм гэнэ лээ намынхаа сонгууль ажилд оролцон тоглох юм гэнэ арай л Байна даварсан лаларууд
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Цээгий (122.201.21.144)
    Энэ сонгууль хууль зорчин байж энхболд гарна гэж улаарч байгаан под тумэний дургуй хургэж эхлээд Байна газрын хулгаач еронхийлогч болох гэж хуч хэрэглэн гарахийг оролдож Байна шударга хэлхэд оффшортон намын дарга Энэ баяр гэдэг хунийг ялтан болгож чадахгуй байж Тор барьж чадахгуй гэдэг шударга сонгууль болохгуй нь тоже Байна битгий сонгууль ог ! Манд баяр е сайд хийх юм гэнэ лээ намынхаа сонгууль ажилд оролцон тоглох юм гэнэ арай л Байна даварсан лаларууд
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.216)
    Жаргалсайханыг сонгоорой .
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Эрдэнэбилэг (202.21.106.151)
    Х.БАТТУЛГЫГ ЯГ ҮНЭН БИЧСЭН БАЙНА.ЭНЭ ХҮН Л МОНГОЛ ОРНЫХОО ХӨГЖИЛД САНАА НЬ ЗОВЖ ЯВДАГ ЗАЛУУ.ЕР НЬ БОЛ Х.БАТТУЛГЫГ ЧАДНА ГЭДГИЙГ НЬ ЭСРЭГ ТАЛЫНХ НЬ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДДЭГ ТИЙМ Ч УЧИРААС БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ ГАЦААХЫН ЯРУУ ТОДООР ХАРУУЛСАН ДАА .ГЭХДЭЭ ЮМ 1 ЭЭР ДУУСДАГГҮЙ ДАРАВЧ ДАРДАЙДАГ БОЛОХООР ХАЛМААГИЙН ХҮҮ ХИЙХ БОЛНО ЯЛАХ БОЛНО ...
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.122.90)
    ЭНХБАЯРААС ҮНЭЭР АЙХ ЮМ ДАА
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Иргэн (66.181.180.239)
    М.Энхболд л арай нуруутай туршлагатай, зангарагтөй нь байнадаа?!
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
    • Зочин
      М.энхболд чадахгүй ээ.наадах чинь зүгээр л луйварчин
      2017 оны 05 сарын 03
    • Зочин
      Мэнхболдод хор найруулах л туршлага байхаас биш Улс орныг авч явах ямар ч чадвар байхгуй нь тод харагдаж бн. Ман-ы бодлого, чойжилсурэнгийн эргуутэл- ард нь ганцхан миэнхболд байгаа. Гарч ирвэл элбэгдоржоос доор болгоно доо монгол орныг . Бур монгол орныг устгаж угуй хийнэ
      2017 оны 05 сарын 03
  • Зочин (112.72.11.107)
    enhbayriig gargaj balrav daa .
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Их өөр өнцөгөөс харж бичсэн б.на.Баабар шиг сайхан л бичиж.Ин ша аллах гэдэгээ тайлбарлаарай.
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.141.81)
    Багцаатай л юм шиг.АН-аас Женко,МАН-аас Нямка дэвчихвэл юу болох бол? Женко,Жагаа хоёрыг мөнөөр нь хэлчихэж.
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.25.173)
    энэ улсад гай болсон хүмүүсийн цуглуулага байна
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.42.132)
    энэ нөхөр чинь улс төрийн ямарч мэдрэмж ойлголтгүй юмаа. энхбаярыг дэмжиж байгаа юм уудаа
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Хэнийг дэмжих нь хүний эрхийн асуудал.эргүү зуусан юм бичих юм.
      2017 оны 05 сарын 03
  • Зочин (66.181.178.48)
    Өөрийнхөө ойрын үеийн тактикийг бичиж,зарим хүмүүсийг шал худлаар дүгнэж дүрсэлжээ. Жүжгийн зохиолд хүчээ сорьвол яасан юм бэ Хуягаа хүү..
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.122.195)
    Зонч,мэрэг,тологч шиг л байх юмаа.Цаадах нь тэгээд улс тор...
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • bi (202.21.105.26)
    Jagaag songoe
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    5 цаг 48 мин
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
    5 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Р.Пүрэвдагва
    6 цаг 21 мин
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
    7 цаг 31 мин
  • Реал Мадрид vs Барселона: Хөлбөмбөгийн хамгийн шилдэг тулааныг үзээрэй
    20 цаг 28 мин
  • “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
    Өчигдөр 17 цаг 25 мин
  • Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
    Өчигдөр 16 цаг 58 мин
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • Г.Занданшатар: Шатыг дээрээс нь шүүрдэнэ
    Өчигдөр 14 цаг 55 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Пара хөнгөн атлетикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 13 цаг 50 мин
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
    Өчигдөр 13 цаг 32 мин
  • Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Б.Түвшин: Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлах нь зарчмын хувьд зүй ёсны асуудал
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойших хамгийн хүйтэн хоногууд тохиолоо
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад оролцож байна
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Г.Дамдинням: Бензиний импорт хэвийн явагдаж байгаа учир тасрахгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Ц.Сандаг-Очир: Үг хэлэх боломж олгохгүй байгаа нь туйлын харамсалтай байна
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
  • HAPPY 35TH ANNIVERSARY!
  • П.Сайнзориг: УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэх эрхийг Үндсэн хуулийн цэц олгосонгүй
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
  • Х.Булгантуяа: Ерөнхий сайд огцорсондоо л уур нь хүрч Үндсэн хуулийн цэцэд хандаад байна
24 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК