Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам дагасан хөгжил буюу Тэнгэр уулын хишиг

2017-5-24
0
ЖИРГЭХ

 

2000 гаруй жилийн тэртээ өрнө дорно, өмнө умрыг холбон тасралтгүй хөвөрч байсан их жингийн цувааны гаргасан жим хожмоо түүхэнд “Торгоны зам” хэмээн мөнхрөн үлдсэн юм. Тодруулбал, жин тээдэг замын сүлжээг “Торгоны зам” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү зам нь Ази Европыг холбож байсан дэлхийн гүүр байсан юм. Тиймдээ ч Италийн алдарт аялагч Марко Поло энэхүү замаар аялаж Европчуудад Хятадын баялагийн талаар мэдээ хүргэж байсан гэгддэг.

 

Монголчууд зам дагаж хөгжил хэмээдэг. Алдарт “Торгоны зам” дагасан хөгжил ч дэвшин дээшилсээр түүхт Шинжаан нутгийн хуучны дүр төрхийг бүрэн өөрчилжээ.

 

Олон үндэстний нутаг Шинжаан


 

 

Шинжаан-Уйгурын өөртөө засах орон нь БНХАУ-ын баруун хойд талд тус улсын нийт хуурай газрын зургааны нэгийг эзлэн оршдог. 1,6 сая км кв нутаг дэвсгэртэй.

 

 

Монгол, Орос, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Афганстан, Пакистан, Энэтхэг гэсэн найман улстай хил залгадаг ба байгалийн асар их нөөц баялагтай аж. Тухайлбал, Хятадын нийт нүүрсний 40, хуурай газрын нийт байгалийн хий, газрын тосны нөөцийн тус бүр 30 гаруй хувь нь Шинжаанд байдаг учраас байгалийн баялагт суурилсан үйлдвэржилт энэ нутагт хөгжжээ. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт амьдардаг байна. Хүн амын эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт орох ба дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг олон үндэстэн ястнуудын өлгий нутаг болжээ.

 

“Үзэсгэлэнт бэлчээр” хот


 

 

Өөртөө засах орны нийслэл нь Өрөмч хотод өдгөө 3 сая гаруй хүн оршин суудаг аж. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр аж. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болсон байна.

 

 

Өрөмч гэдэг үгийг ойрдоор "Үзэсгэлэнтэй бэлчээр" гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өрөмч хот нь Шинжаан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шинжааны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв болжээ. Энэ хот нь шинжааны зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд хаалга гэдэг.

 

 

Өрөмч хот нь Евроазийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүнгарын хотгорын өмнөд захад оршдог. Хятадын байгалийн цогцолбор газруудын нэг болох мөнх цаст Тэнгэр уул Өрөмч хотын урд хэсгээр үргэлжилнэ. Хотын оршин суугчийн хэлж байгаагаар Тэнгэр уул нь Шинжаан нутгийнханы тахиж шүтдэг хайрхан аж.

 

 

Хойт үзүүрийн өндөрлөг хэсэгт мөнх цас нь гялалзан харагдах гурван шовх оргилыг “Богдын оргил” хэмээдэг. Мөн “Богдын оргил”-ын бэлд “Богдын нуур” бий. Жил бүр “Богдын оргил”-ыг хотын захад байх “Ямаат улаан” уулын оргил дээрээс тахидаг гэв. Мөнх цаст энэ сарьдаг руу очих жуулчдын хөл ч тасардаггүй гэнэ. Өрөмч хотод айлчилсан хэн боловч “Богдын нуур” руу очихгүйгээр буцдаггүй гэх. Энэ талаарх мэдээллийг хайж үзэхэд нутгийн иргэний хэлсэн “Богдын нуур” нь “Тэнгэрийн нуур” хэмээн эх сурвалжуудад бичигдэн үлдсэн байна. Харин “Богдын оргил” нь далайн төвшнөөс дээш 5445 метр өндөрт, “Тэнгэрийн нуур” нь 1928 метр өндөрт өргөгдсөн бөгөөд, урт нь 3400 метр, хамгийн өргөн нь 1500 метр, гүн нь 90 орчим метр, талбайн хэмжээ 4.9 хавтгай дөрвөлжин километр гэжээ.

 

 

Шинжааны билэг тэмдэг болсон мөнх цаст Тэнгэр уул нь төв нутгаар хөндлөн сунаж, баруун үзүүр нь Казахстаны хил даван оджээ. нийтдээ 2500 км үргэлжилсэн, 250-300 км өргөнтэй энэ уул нурууд далайн төвшнөөс дунджаар 5000 метр өргөгдөн ордог гэхээр мөнх цастай байх нь аргагүй юм.

 

Технологийн хувьсгал


 

Хуучны их “Торгоны зам” дагуух хот суурингууд орчин үеийн технологийн хөгжлөөс хоцорч гээгдсэнгүй. Тэр ч бүү хэл нэг алхам түрүүлж байгааг үгүйсгэхгүй. Учир нь бидний танилцсан технологийн паркуудын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн технологийн хувьсгалыг хийж чаджээ. Шинжааны программ хангамжийн паркаар зочиллоо.

 

 

Тусгай программчлагдсан роботууд хүний асуусан асуултад хариулж, үйлдэл хийж чаддаг болж. Наад зах нь тухайн роботыг таних аппликейшныг суулгасаны дараа “Миний утас руу залгаарай” гэхэд таны утас руу дуудлага хийж чадна. Мөн “Бүжиглэ, дуул” гэх мэт командаар дуулж бүжиглэнэ.

 

 

Бас “Дин дон” гэх үгийг сонсуутаа маш анхааралтай болдог аж. Робот гэж хэлэхийн аргагүй цлиндр хэлбэрт робот руу хандан “Дин дон” гэхэд л таныг анхааралтай сонсож байгаагаа илэрхийлэн дээд хэсгээрээ цэнхэр гэрэл асаана. Үүний дараа “Агааржуулагч асаа, унтраа” гэх командаар өрөөний агааржуулагчийг асааж эсвэл унтараах аж. Хамгийн сонирхолтой нь “Өрөөний хөшиг нээх хаах” үйлдэл нь. Дин дон-Өрөөний хөшиг нээгээрэй гэхэд хөшиг өөрөө нээгдэнэ. Харин дин дон-хөшиг хаагаарай гэхэд хөшгийг хялбархан хаах аж.

 

 

Үүнээс гадна робот үйлчлэгч байна. Үйлчлэгчийн хормогч өмссөн 150 орчим см өндөртэй хөөрхөн охидууд танд үйлчилнэ гээд бод доо. Энэ робот нь ихэвчлэн ресторан зоогийн газруудад зориулагдсан байна. Ирээдүйд орчуулагч хөтөчийн хэрэг байхгүй болох нь. Учир нь ямар хэлээр ярьсан англи юм уу, хятад хэл рүү орчуулан хэлдэг программыг зохион бүтээж чаджээ.

 

 

Эхний ээлжинд хятадаас англи хэл рүү орчуулан хэлдэг программыг бүтээж туршиж байгаа бөгөөд цаашид олон улсын хэлийг нэмж программчлах зорилго тавин ажиллаж байгаа аж. Мөн техник технологийн шинэчлэлийн тал дээр түлхүү анхаарч уул уурхай, газар тариалан, зам тээврийн салбарын техникуудыг шинэ өвөрмөц дизайнтайгаар, мөн нарийн ажиллагаатайгаар зохион бүтээж байгаа гэнэ. 

 

Үргэлжлэл бий...

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • өвгөн (49.0.212.70)
    өрөмчөөс бээжин хүртэл замыг баруун монголчуудын толгойгоор нэг удаа чимсэн дээ, ийм түүх бна, хөл дээрээ бос .....
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.185.104)
    манайх энэ шиг хөгжих болтугай. Монголд даанч авилга хэт ихэссэн учир хөгжлийг зогсоосон шүү дээ. Хүчтэй ерөнхийлөгч хэрэгтэй. Соц нийгмийг зөв авч явбал яаж хөгждөг болохыг хятад . веатнам. хойд Солонгос гэх мэт.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    1 цаг 26 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    1 цаг 41 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    4 цаг 42 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 5 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    5 цаг 22 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    5 цаг 25 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    5 цаг 40 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    5 цаг 48 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 0 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    6 цаг 29 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    6 цаг 41 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 49 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 0 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    22 цаг 33 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    22 цаг 41 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    22 цаг 45 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    23 цаг 24 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    23 цаг 59 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК