Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чоно борооноор...

2017-8-15
0
ЖИРГЭХ

 

Хариуцлагын гинжин хэлхээ


МАН дахь дотоод зөрчил хурцдсаар… Намрын чуулганы эхэнд эсбөгөөс чуулган нээгдэхээс өмнө Засгийн газрыг огцруулах нь тодорхой болж байх шиг. Мэргэжлийн ЗГ байгуулна гэж амласан ч хандивын ЗГ байгуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд сул талаа хангалттай харууллаа.


УИХ-даа 65 гишүүнтэй, өөрөөр хэлбэл найдвартай шүхэртэй Засгийн газар, түүнийг томилсон нам Ерөнхийлөлөгчийн сонгуульд ялагдана гэдэг албан хэллэгээр бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд сул дорой Засгийн газрынхаа мөн чанарыг эртхэн бүрэн таньж авсан нь МАН-ын хувьд гарз бус олз ч юм бил үү?. Энэ олзны төлөө Ж.Эрдэнэбат гарз болох нь тодорхой болжээ. Унхиагүй үлбэгэр, ургийн Засгийн газар бол 2016 оны сонгуулийн үр дүнгээс сонгогчдын хүлээж байсан хүлээлт биш байжээ гэдэг нь тодорхой болжээ. Бүхий л ажлыг нуруундаа үүрдэг институцийн нь хувьд аливаа сонгуулиар сонгогчид ЗГ-ын үйл ажиллагаанд л дүн тавьдаг. Тэр дүн муу бол нам нь ялагддаг. МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо дангаараа Засгийн газраа байгуулах эрхээ олж авахын төлөө л үхэн зүтгэсэн. 60 тэрбумын хэргээс үл хамаараад нийт сонгогчдын хүлээлтийн эцсийн ханамж зөвхөн ЗГ-ийн үйл ажиллагаанаас шалтгаална. Хэрэв сая УИХ-ын сонгууль болсон бол сүйрэх тавилантай байснаа мэдсэн МАН яаравчлан ЗГ-аа солихыг эрмэлзэж байгаа нь зүй ёсны эрмэлзэл юм.


Үнэндээ Ерөнхий сайд нь харалган загнаж, сонгуульд нэр дэвшигчээ идэвхтэй дэмжихийн оронд дотоод зөрчил, хувь хорсолдоо явцуурч, өөрийн хүнийг золигт гаргах ажил л хийж байж. Энэ “дотор хүний” тооцоо нь эцэстээ нэр дэвшигчээ сүйрэлд хүргэсэн байна. Ийм Ерөнхий сайд “Улс чирэлцэх үү?”


Тиймээс ялагдлын хариуцлагыг зүй ёсоор хамгийн түрүүнд ЗГ хүлээх ёстой болов. М.Энхболд хуулиас гадуур гишгэж, намын даргын хувьд ЗГ-аа толгойлохын оронд суудлаа хамаатандаа “түрээслэчихлээд” өөрөө амар хялбар замаар Ерөнхийлөгч болох гэж оролдсоноос МАН чухамдаа унхиагүй Түр Засгийн газар л байгуулсан байна. Тиймээс дараа нь намын даргын хувьд, Ж.Эрдэнэбатыг томилсноороо тэр хариуцлага хүлээнэ. Миний ялагдал бол миний хүлээж буй хариуцлага гэж уйлагнах эрх түүнд байхгүй, энэ нам чинь М.Энхболдын хувийн компани биш, түүний төлөө байгуулагдсан ч юм биш. Тэр тусмаа намын даргын эрх мэдлээрээ түрж, өөрийнхөө төлөө ажилладаг ЗГ байгуулсан нь МАН-ын түүхэн дэхь шившигт үзэгдэл мөн. Энэ шившиг л өөрт нь эргэж нялзаж байгаа юм.


Тиймээс өөрчлөлтийн гинжин урвал МАН-ын толгойд ноёрхсон ургийн бүлэглэлийг цэвэрлэхээс нааш дуусахгүй нь бололтой. Өөрчилнө гэдэг бол өнөөдөр яг бодит байдалд хүнийг нь өөрчилнө л гэсэн үг. Хэрэв өөрчилж амжихгүй бол МАН сонгуульд ялагдаж байж “цэвэрших” янзтай. Уг нь МАН-ынхан богинохон өөрчлөлтөөр ялагдлын хямралыг давж гарна гэж бодож байсан ч энэ тэмцэл хоёр биш гурван туйлтай болчихоор ингэхээс яах вэ?


Бяцхан тахин шүтэлт 


МАН-ын алдаа нь 2016 оны сонгуулийн гэнэтийн ололтонд толгой нь эргэж, тохиолдлын удирдагчаа бяцхан “тахин шүтсэн”-д, түүнд бүх эрх мэдлийг найр тавин өгсөнд оршиж байж. Харин тэр тахин шүтлэг нь нэг сонгуулийн аригийг даасангүй л дээ. Энэ буруу гэдгийг сануулсан фракцаа дарж авах дотоод хуйвалдаан нь намын эв нэгдлийг бусниулж, гадаад өрсөлдөгчдөөсөө гадна дотоодын тавдугаар цуваатай нэгэн зэрэг хоёр фронт дээр тэмцэх нөхцлийг бүрдүүлжээ.


Энэ гарцаагүй ялагдлыг ёрлосон намын фракцууд М.Энхболдыг дэвшүүлэн зайлуулж, нам, засгийн эрх мэдлийг авахаар үгсэн хуйвалдсан байж. “Хонь нь бүтэн, чоно нь цатгалан” байх фракцуудын энэ тооцоог “хотын фракц” мэдээгүй биш мэдэж байсан, гагцхүү фракцын толгойлогчоо ялуулчихсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сүр хүчээр далайлгаж эрх мэдэл, сүр хүчээ хадгалж үлдэнэ гэж тооцсон байж. Тэгээд мөнгөний ресурт гол найдлагаа тавьсан л даа. Гэвч энэ удаад мөнгө гүйсэнгүй, түүний дээрээс тэр мөнгөтэй нь зүйрлэшгүй үнэт мэдээллүүдийг дотоод тавдугаар цуваанаас өрсөлдөгчдөд хүргүүлж байсныг зогсоож чадаагүйгээс ялагджээ. Зогсоох гэж оролдоогүй биш оролдсон гэхдээ буруу хүнээ У.Хүрэлсүхийг онилсон юм. Гэтэл…


МАН-ын дотоод зөрчлийг харвал хотын фракцыг сөрсөн ажилласан нэг биш хоёр үндсэн бүлэглэл байжээ. Энэ хоёр бүлэглэлийн ялгааг үйлдлээс нь харж болно. Эхний хэсэг нь У.Хүрэлсүх тэргүүтэй ил тод тэмцэгчдийн бүлэг байсан юм. Тэд бол Н.Энхбаярын үеийн залуучуудын байгууллагын гол хүч, өнөөдөр МАН-ын дунд насныхны төлөөлөл болсон хуучин МАСЗХ-ныхон юм. Нөгөө хэсэг нь “далд” ажилласан С.Баярын фракц.


У.Хүрэлсүхийнхэн бол ЗГ-ыг булаан авах, дайчин зоримог ажиллах сонирхолтой учраас М.Энхболд-Ж.Эрдэнэбатын нартай эхнээсээ ил од зөрчилдсөн бөгөөд Шадар сайдын суудал нь яалт ч үгүй ийм байдалд хүргэсэн юм. Тиймээс Ж.Эрдэнэбат гол дайснаа У.Хүрэлсүх гэж үзсэн байна. Энэ зөрчил нь ЗГ-ыг нь ч, өөрийг нь ч баллав. Учир нь У.Хүрэлсүх нь нам дахь нэр хүндээрээ Ж.Эрдэнэбатыгаа дагуулахгүй л дээ. Тэр ч байтугай түүнийг ивээгч М.Энхболдтой эн зэрэгцэх ч байх. Тиймээс Ж.Эрдэнэбат халж ч чадахгүй, ханилж ч чадахгүй удтал тэчъяадан хорссоны эцэст сул талыг нь ашиглан “зодооны хэрэгт”-ээр зайлуулахыг оролджээ. Хэрэв У.Хүрэлсүхийг дарж авбал хэсэгтээ амар амгалан засаглана гэж дотор ухаандаа тооцсон байна. Гэтэл энэ тэнэглэлийг нь ашиглан “гуравдагч” тоглогч У.Хүрэлсүх болоод түүний фракцыг яагаа ч үгүй байхад нь тээрэм болгож улстөрд нялх балчир Ж.Эрдэнэбатыг турхирч байлдуулчихаад, үргээлгийг өөр сувгаар хийж байсан бол яах вэ?


Тэр суваг “аядуу зөөлөн” ажилласан юм. Тэдний “зөөлөн хүчний бодлого нь” С.Баярын тооцоолсноор намын эрх мэдлийг гартаа авахад чиглэж байв. Тэгээд… М.Энхболд ялагдчихав. Тэр явсангүй ээ. Нам, хот, УИХ-ын даргын суудлыг өвлөн авахыг хүсэгчид хоосон хоцрохдоо тулав. Харин У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын шугам дээр тулаан ширүүсэв. У.Хүрэлсүх л боломжтой, дэмжлэг сайтай, тэгээд ч зөрчил нь хэдийнээ ил болчихсон тул цааш нуух аргагүй болсон.


У.Хүрэлсүхийн фракц Ерөнхийлөгчийн сонгуулиар ердөө л идэвхгүйжсэн болохоос эсрэг ажиллаагүй юм, ялагдуулах сонирхол ч байгаагүй, гэвч Ж.Эрдэнэбатын хорон төлөвлөгөө илэрсэн эцсийн мөчид, хоёр дахь шатны санал хураалтын өмнө л тэсвэр алджээ. Хэн үүнийг нь илчилсэн байж таарах вэ?


С.Баярын фракц хорон ажиллаж, Х.Баттулгын штабыг мэдээллээр хангаж, цуврал үргээлэг зохион байгуулж байлаа. УИХ-ын ТГ-аас алдагдсан мэтгэлцээний бэлтгэлийн бичлэг алдагдахад С.Баяр оролцоогүй байх үндэсгүйг бүгд л мэдэж байгаа биз! Буцаагаад М.Энхболдын фракц руу энэ бүхнийг хуучин МАСЗХ хийж байна гэсэн мэдээ өгч байв, ийм мэдээлэл цуглуулдаг бүтэц МАН-д ажиллаж байсан шүү дээ! Ингээд МАН-д гурвал үүсчээ. Хоёр нь барьцалдаж, нэг нь дөгөөгөөд л байж.


С.Баяртай үгссэн Ц.Элбэгдорж ацалсан байдалтай сонгуулийг өнгөрөөсөн бөгөөд тэртэй тэргүй суудлаасаа шилжих тэрээр зөвхөн өөрийгөө бодож, аль алинд нь тал алдахгүйг хичээж байсан хэрэг. М.Энхболдод илүү найдлага тавьж байсан ч С.Баярын “ухаалаг” үйлдлүүдийг гайхан харсаар суужээ. Эсвэл гайхаагүй юм болов уу?


Гурван талт өрөг


Одоо МАН-ын хувьд асуудал дараахь байдлаар өрнөх өрөг тавигдсан байна.


1. М.Энхболдын ичээ болсон хотын фракцыг нэгмөсөн дарж авахын тулд Ц.Сундуйг нийслэлийн ИТХ-ын даргаас ойрын үед авч хаян, 60 тэрбумын асуудлаар фракцаар нь золионд хийх, дахин сэргэхгүй болтол нь дарах.


2. Засгийн газрыг ойрын хугацаанд огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох, хандивын сайдуудыг огцруулж, улстөрийнхнөөр ЗГ-аа бүрдүүлэх, ингэж бэхэжсэнийхээ дараа намын даргын сонгуульд хүч үзэх.


3. Харин үүнийг ашиглан намын эрх мэдлийг С.Баярын фракц түрүүлж булааж авах, үүндээ Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг ашиглах У.Хүрэлсүхэд шахалт үзүүлэх. Үүнийг мөн л ухаалгаар хийх.


4. Гантулгын тойрогт нөхөн сонгууль хийх, оронд нь фракцууд төлөөллөө оруулахыг эрмэлзэх


5. Эцэст нь Ц.Нямдоржийн асуудал эргэлзээтэй болов.


Үүнийг дэлгэрүүлье! М.Энхболд өөрийн эсрэг өрнөж буй үйл явцыг ажиглаж “хувааж захир” номлолдоо оржээ. Хүчирхэг бол бүхнийг хам, сул дорой бол бусадтайгаа хуваа! Тиймээс М.Энхболд УИХ-ын даргын албыг өөрт нь үлдээгээд бусдыг нь хувааж авахыг зөвшөөрчээ. Ингээд зодоон эхэлнэ, би үлдэнэ гэж тооцсон байх.


Харин М.Энхболдын дараа УИХ-ын дарга гэж бодож байсан Ц.Нямдоржийн найдлага үүгээр тасарч магадгүй юм. Магадгүй гэдэг нь М.Энхболдыг УИХ-ын дарга дээр үлдээнэ гэж хэн ч амлаагүй л байгаа шүү! Ц.Нямдорж үндсэндээ Н.Энхбаярын үеийн лидерүүдийн лидер гэсэн албан бус хаягтай, гэхдээ түүнд нэгдмэл зохион байгуулалттай бүлэглэл байхгүй юм. Тиймээс М.Энхболд удаан боддог ч намаа мэддэгийн хувьд энэ сул талыг гярхай ажиглаж, бууж өгөх хэлэлцээрт цаг хожиж, УИХ-ын даргын суудалдаа үлдэх санал тавиад байна.


Үнэндээ тэднээс хамгийн сул нь Ц.Нямдорж. Гэхдээ тэр амбицын хувьд их эрүүл. Хэзээ ч намын дарга, эсвэл Ерөнхий сайд болно гэж явдаггүй. Харин УИХ-ын дарга бол заяаны хуульч, сүрхий дэглэгч өөрт нь яг таарсан ажил болохыг үйлдэл бүрээр илэрхийлээд удаж байгаа юм л даа!


С.Баяр ба түүний нөхөд


М.Энхболдыг унагахыг тэд л хамгийн их хүссэн. Зарим ажиглагчдын таамагладагчлан энэ нь гадаад эрх ашигтай холбогдсон байж магадгүй. С.Баяр л ажлаа хаяад яаран ирж сонгуульд оролцож эхэлсэн тэр цагаас бүх зүйлс ойлгомжгүй болж, будлиан эхэлсэн. Одоо бүрмөсөн буцаж ирэх гэж байна. Ерөнхийлөгчийн С.Баярыг эргүүлэн татах шаардлага нь МАН-д том аюул юм. Ирэхээрээ яадгийг нь мэддэг, хар даран зүүдэлдэг МАН-ынхны хувьд хамгийн үл хүсэх лай бол энэ л байна.


ЗГ-аа сольж, У.Хүрэлсүхэд өгөөд, хотын фракцыг хазаарлан хямгадаад дараагийн сонгуульд бэлтгэх цомхон төлөвлөгөөтэй байсан МАН-ынхны хамаг төлөвлөгөө С.Баярыг ирэх сургаар задарч, үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг болжээ. С.Баяр нөлөөтэй, ухаантай, шуналтай, бас аймаар…


МАН одоо гурав хуваагдаж, тус бүртээ бяцхан тахин шүтлэгийн онго босгоод авч. М.Энхболд тулхтай (энийгээ сонгуулийн үеэр тодруулаагүй нь хачин жигтэй), У.Хүрэлсүх зоримог, шийдэмгий, С.Баяр ухаантай. С.Баярын сул тал нь өөрөөсөө бусдыг “тэнэг” гэж боддогт, биеэ тоож, ихэмсэглэдэгт бий. У.Хүрэлсүхийн сул талыг харин Ж.Эрдэнэбат баттай бөглөж өгөх шиг боллоо. М.Энхболд сайн муу нь хамаагүй уначихсан шүү дээ!


С.Баяр ирээд юуны өмнө ЗГ-ын томилгоонд гар дүрж эхлэх нь тодорхой байна. Ингэхдээ MCS-ийн дэмжлэгээр өөрийн хүмүүсийг ЗГ-т шургуулах, ингэхдээ Шадар сайд, Сангийн сайдыг авах замаар шинэ ЗГ-т нөлөөгөө тэлэхийг хичээж байна. Үүний дээрээс Гадаад хэргийн яамыг ч сонирхоно. Энэ бол Монголын гадаадтай байгуулсан гэрээ, эдийн засгийн гадаад, дотоод хяналтыг ЗГ-т бий болгох сонирхолтой нь холбоотой. Чухамхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахаас аль өмнөө түүний тодруулсан шинэ ЗГ-ын Сангийн сайд нь ажилдаа дур сонирхолтойгоо илэрхийлээд эхэлчихсэн байв. Хэрэв У.Хүрэлсүх болзлыг нь хүлээн авахгүй бол М.Энхболдтой тохирч Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг тогтоож үлдээд энэ болзлоо тулган хүлээлгэхэд бэлэн байна.


Уг нь бүх юм тодорхой, талууд сүү тос шиг ялгарчихаад байсан шинэчлэлийн үйл явц энэ хүн ирснээр бантан болж, учир нь олдохгүй болтлоо хярамцаглахдаа тулчихаад байна. Тиймээс МАН-ынхан бараг л Ерөнхийлөгчөөс “Саналаа татаач…” гэж мөргөн гуйх нь холгүй болчихжээ. Ерөнхийлөгч болоод ЗГ-т үндэсний үзэлтнүүд давамгайлах төлөвтэй болсон энэ үед манай гадаад орчин үймж байна. Ийм нөхцөлд С.Баяр шиг хэрэггүй хүн байхгүй гэж МАН-ынхан үзэж байгаа бололтой. Хятадаас гадаад хэргийн дэд сайдын зиндааны хүн ирээд нам, засгийнхныг толгой түрүүгүй загнаад ядаж байхад англиас С.Баяр ирэхээр чинь ямар олиг байх вэ дээ!


Одоо МАН-ынханд өөрсдийнх нь толгойд “яргын сэлэм билүүдэж” байгаа гадныхнаас салж чадах эсэхийг тодруулах тулгалт үүсчээ. Уг нь “Монгол ялна” гэдэг хоёрхон монгол үг л 350 тэрбум төгрөгөөс ч үнэтэй болохыг саяхан хараад баясаад сууж байгаа юм л даа!

 

2017 оны 08 дугаар сарын 14.

А.БААТАРХУЯГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • irgen (122.201.24.184)
    60 terbumin suljeger OSNAAUG-n dargar ochson shunaltan Batsaihan zailache.Nam tseberlegege higeche
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.27.195)
    ..нэг нь дөгөөгөөд л байж. дөгөөгөөд гэж юу гэсэн утгатай үн бэ. Орон нутгийнх уу. эсвэл нөгөө хужаа юу.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • баяр энхболд сандуй мэтийн гэмт хэрэгтнүүдийг оро (202.9.40.63)
    үүр болохоо болихгүй бол ман үүр устана.баяр энхболд сандуй мэтийн гэмт хэрэгтнүүдийг орогнуулж хамгаалсаарбайх юм бол энэ нам устана, одоо өөрсдөө мэдэг, м энх60лд бүх юмыг эвлүүлэг гэсээр байх юм бол сая сонгуулиар шившиг болдог шигээ ахиад нэг оршин тогтнох орон гэр болсон намаа алдана биз
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • баяр тугдайвал маш сайхан үйл явдал болно (202.9.40.63)
    хүмүүсээс нүүр, өмхий амаа бохиор нууж явдаг энэ цагын бузар булайгын туйл баяр тамд хурдан морилоосой
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • хүмүүүсээс нүүр, өмхий амаа бохиор халхавчилж явд (202.9.40.63)
    Баяр далд ороосой
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.26)
    Монгол хүн бүр улс төрч болчихсон өнөө цагт Төрийн 3 өндөрлөг нь зөрчилтөй байх тусмаа амттай. Учир нь хийх ажил олдохгүй хүнд хэн нэг улс төрчийн тухай маргаж, мэтгэлцэж, мэдэмхийрч цаг нөхцөөхөөс өөр юу ч хийх билээ. Энэ чинь нэг ёсондоо иргэдээ ажлын байртай болгож байгаа хэрэг юм биш үү?
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.23.66)
    Аль ч намд нам шинэчлэгдэнэ, улс орныхоо төлөө гэдэг бол шал худлаа идэх арга нь улам нарийсна гэсэн үг.
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Ёстой ичихгүй юмнууд юмаа
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.176.54)
    Энд ард иүмэнд хэрэгтэй ганц ч үг өгүүлбэр алга даа. Монголыг залгиж байгаа муухай Монгол албан тушаалтнуудын л өрсөлдөөн байна. Ард түмэн улам л зовох нь дээ
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.46.236)
    Zasgiin gazriig soliod xend ashiggui Erdenebat Sain ajilajila
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.116)
    Эцсийн дүндээ хэнд ашигтай вэ? Сандал суудлын солилцоон ард түмэнд бэрх тусна
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.184.89)
    Archaagui atsuud
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • vc (103.57.92.22)
    MAN SHINECHLEL BISH BUUR UURCHLUN BAIGUULALT HEREEGTEI.TERNEES UMNU URGIIN ZASGIIN GAZRAA SOLI.S.BAYART DAHIN ITGEH YUM BOL ENE NAM NOHOIN ZAMAAR ORJ SUNUH ZAM RUUGAA BUREN ORNO.ZAM NI SHULUUDNAA
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.27.107)
    МЭРЭГЖИЛТЭНГҮҮД
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • ХЭХЭ (103.57.95.113)
    НААДУУЛ ЧИНЬ БҮГД ЧОНО
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • хэхэ (103.57.95.113)
    баяр бол шоронд байх ёстой хүн МАН-Ы НӨМӨР ДООР ДУРААРАА ЖАРГАЛАА
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • нямаа (192.162.242.160)
    Угаасаа тодорхой ш дээ 60 тэрбумаас болж ялагдал хүлээсэн ш дээ МАН намын гишүүдийн нүүр байтугай бөгс улаасан ш дээ. Одоо тэр Баяр ирвэл бүүр эрүүгийн хэрэг үүснэ биз
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин. (188.226.148.206)
    Сонгууль ямар нэгэн улс төрийн сонголт хийх болоод ирэхээр нөгөө увайгүй хийсэн бүтээсэн зүйлгүй хэдэн хүнээс сонголт хийсээр залхаж байна. МАН нам шинэчлэгдэх хэрэгтэй Баяр маяр бол хэрэггүй шүү дээ
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • БААТАР (18.85.22.204)
    ОДОО МАН ШИНЭЧЛЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА...НАМААСАА ХЭДХЭН ЛУЙВАРЧДАА ХӨӨГӨӨД Л ШИНЭХЭН ЭХ ОРОНЧ ЧХҮНЭЭР НАМАА УДИРДУУЛААД ШУДАРГА ЦЭВЭР НАМ БОЛОЛДОО ХЭДИЙ ХҮРТЭЛ ЛУЙВАРЧДЫНХАА ТОЛГОЙГ ИЛЖ ДАВРААХ ГЭСЭН ЮМ БЭЭ...ОДОО АРД ТҮМНИЙ ТЭВЧЭЭР БАРАГДАЖ БАЙНА.БИД ТА НАРЫГ СОНГОСОН ШИГЭЭ БАС БУУЛГАЖ ЧАДНАА..
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Сэржээ) (158.69.25.151)
    Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа ж нь МАК ххк тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Одоо дээрээс нь Баяр нэмэгдчихлээ. Ийм болохоор л МАНАН-г буулгаж, МАН-г аврах хүн нь Хүрэлсүх юм байгаа юм
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.248.210)
    yamar negen ashig sonirholiin zorchilgui asuudald orootsoldoj bgagui ner tsever l huniig gargah heregtei shdee. deerees ni shinechleliig hiij chadah heregtei
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.248.210)
    yr ni Hurelsukh l deerdee
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Mishka) (158.69.25.151)
    МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Идэрзориг* (158.69.25.151)
    Одоо л нам аа аврах ганц зам үлдсэн угаасаа. Нам шинэчлэгдэхгүй бол ирээдүйд яаж амь зуух аа ч ойлгохгүй байна. Зүгээр өөрсдийгөө боддог хүмүүсийг хөөж явуулвал таарна.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.143.105)
    МАНД БОЛОВСРОЛ СОЁЛТОЙ ЭХ ОРОНЧ ЗАЛУУСЫН ҮЕ АЛЬ ЭРТ ИРСЭН ШҮҮ ДЭЭ ЭНЭ МУУ АРЬС БОЛСОН ХӨГШИН ШАР ӨВГӨНӨӨР ДУТЛАА ЮУУ НЭГ ИХ СҮРЖИН РЕКЛАМДАЖ ГЭНЭ ЭНЭ ЮУ ЮМ БЭ ХААН ЮМУУ ЮУ ЮМ БЭ ЭНЭ МУУУ ХӨГШИН БАЙХГҮЙ БОЛ МАН НАМ СӨНӨЛӨӨ ЮУУ САНАА СЭТГЭЛ НЬ МУУ САНААНДАА БОХЬШИРСОН ӨМХИЙ ТЭНЭГЭЭР ЗААЛГАЛАА ЮУУ БОЛЬЖ ҮЗ ДЭЭ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ ЗАЛУУС Л УДИРДАЖ ЯЛАЛТАНД ХҮРСЭН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ЗАЛУУСАА ЦАГ ОРОН ЗАЙГАА ОЛЖ АВЦГАА ТЭМЦЭЦГЭЭ ЗАЛУУСАА ДЭМЖЬЕ
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • cxz (139.5.218.75)
    Huuchin hulgaich naraas tavih l yum bol AN-iin uguush bolno.hulgaich naraas salaad uguuchee.salahgui l bol bidnii 400 garui hun tanaas namaas garna shuu.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.211)
    MAH tarax xeregtei
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Ш.Болормаа (103.26.192.178)
    C.Баяр дарга ажлыг хийж ч чаддаг, авч чаддаг, өгч ч чаддаг тийм тодорхой хүндээ.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Болормаатай 100 хувь Санал нэг байна
      2017 оны 08 сарын 15
    • Зочин
      баярын нөгөө зангын дайрлага авгай бна
      2017 оны 08 сарын 15
    • 991156780987
      Ene Arhangain zasag dargiin orlogch avgain bichij bga comment uu.guiee mun hutsvaa.tsug zailuulna shuu
      2017 оны 08 сарын 15
    • cg
      bitgii daldgana
      2017 оны 08 сарын 15
  • Зочин (122.201.31.31)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.176.68)
    СБаяр бол МАНын хорт хавдар болсон хувиа хичээж ашиг хонжоо харж улс орныг мөхөл сүйрэл рүү хөтөлсөн хулгайч Оюутолгойн гэрээг хийж маш их хэмжээний мөнгө хулгай хийж завшсан хүн шоронд л байх нөхөр дөө
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.26.238)
    Баяр,Хүрэлсүх,Ж.Энхбаяр түүнийг нөхдүүдийг МАн-с бүрэн арчиж хаях хэрэгтэй.АН түүний толгойлогч Женко нартайгаа нэгдэж ажиллад төрийн эргэлт хийхийг нь харах хэрэгтэй.Ийм хүмүүс өөдтэй явах түүх байдаггүй юм даа.Муу санаа нь биеийг отож хар нүгэл хар толгойг нь ороодог нь үнэн гэдгийг харах цаг мөдхөн гэдгийг энэ арчаагүй зан гаргаж байгаа нөхдүүд санхаж явахад илүүдэхгүй дээ.МАН-г АН-тай нийлж тэр тусмаа Баттулгатай нийлж бусниулах гэж байгаа бол чадахгүй горьд үнэн ялна МАН та нарыг ингэх тусам гялалзана нам бус ч гэсэн МАН-г хайрладаг хүндлэдэг залуу хүний хувьд хэлж байна.МАН бол Монголын ихэнх ард иргэдийн хайртай нам алдаа оноо байгаа АН-ханы алдаанаас хол давахгүй алдаатай гэхдээ засаж залруулж чадах боловсон хүчинтэй нам.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Элэг хөшлөө, нөгөө нүүр номын осоржамаа өвчит чинь бас юм уншиж сэтгэгдэл бичдэг болоо юу хахахахахахахааа
      2017 оны 08 сарын 15
  • Ээнээ (182.160.5.16)
    Ц.Элбэгдорж С.Баяр Б.Баабар нар түргэн буцаж улс төрдөө орох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ Монголын улс төр хөгийн болчихлоо. Хуучний дуу сайхан гэдэгтэй адилхан хуучний улс төрчид илүү илүү. Монголоо аврах хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
    • Зочин
      баабараа чи худлаа бүүбур
      2017 оны 08 сарын 15
    • Зочин
      Элэг хөшлөө, нөгөө нүүр номын осоржамаа өвчит чинь бас юм уншиж сэтгэгдэл бичдэг болоо юу хахахахахахахааа
      2017 оны 08 сарын 15
    • Зочин
      Bitgii shaa
      2017 оны 08 сарын 15
  • Зочин (150.129.142.8)
    баяр бол хүн айгаад байх тийм олигтой амьтан биш. өөдгүй хулчгар муу санааны уурхай багадаа хүн хутгалж байсан гэмт этгээд. 7 сарын 1ний гол гэмт хэрэгтэн 5 сайхан залуугийн аминд холбогдолтой. мөн олон хүн шархдуулсан хорьж тарчлааж зовоосон хорон санаатан. офшорт мөнгөө нууж гадаадад охид бүсгүйчүүлээ экспортолж тэдэндээ монголын ард түмний хөрөнгийг шавших бололцоо олгосон луйварчин. энэ нь америкт байгаа 24 тэрбум ам долларын үл хөдлөх хөрөнгөөр батлагдана. иймд энэ нөхөрт ман намыг даатгаж болохгүй харин ирэнгүүт нь барьж хорих хэрэгтэй
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.25.52)
    Энэ Орны Улс Төрд СБаяр, ЦЭлбэгдорж , МЭнхболд, эд нар шиг нөхдүүд одоо хэрэггүй болсон доо, Моодноос гарна гэж үг байдаг даа, Эд, эдний гар хөл бологсод байгаа цагт хэзээ ч Улс орон хөгжиж дэвжинэ л гэж байхгүй дээ
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.113.107)
    NYAMDORJIIGOO GARGAA HALTMAAGIIN HUU TESCH YADAJ BAIGAA JINHENE ERLEG NI AISUI GEHEER.....
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
    • tr
      gorid salaavch durvudteigee zail
      2017 оны 08 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    4 цаг 49 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 23 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 32 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    7 цаг 33 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    8 цаг 33 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    22 цаг 9 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК