зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мандухай сэцэн хатан” киноны шүүмж

2017-8-22
0
ЖИРГЭХ

1989 онд бүтээгдсэн “Мандухай Сэцэн Хатан” кино нь Монголын түүхэн сэдэвт кинонуудын ноён оргилуудын нэг мөн гэж үнэлэгддэг билээ.


Гэвч түүхэн талаасаа уг кинонд үнэн юм гэж үнэндээ байхгүй ,Монголын түүхийг илтэд мушгин гуйвуулж олон нийтэд буруу ташаа үзэл суулгаж байгаа урхагтай кино юм. Иймд хэдий оройтсон ч шүүмж бичих нь зүйтэй гэж үзэн энэхүү бичвэрийг тэрлэв.

 

Уг кино зохиолыг академич, түүхийн шинжлэх ухааны доктор Ш.Нацагдорж асан бичсэн учираас Монгол үндэстний түүхийн мэдлэг нимгэний харгайгаар ийм боллоо гэж итгэхэд бэрх,тэр тусмаа тухайн үеийн түүхийн хүрээлэнгээс уг кинонд зөвлөхөөр ажилласан нь манай түүх бичлэгийн түвшинг харуулах ажээ.


Нөгөө талаар үзэл суртлын үүднээс ингэвүү гэж бодоё гэхэд баримт бас алга.


Ингээд уг кинон дахь зарим нэг түүхэн алдаа мадагийг доор үзүүлэе.


1.



Кинонд Баруун түмэнийг Баянмөнх Жонон захирч байгаад Мандуул хааны их хамарт Юнгэн хатанд сээтэн хаясаны улмаас хардагдан улмаар Исмайл сайдын гарт алуулдаг тухай гарна.


Үнэндээ бол Баянмөнх нь Молон хааныг алагдсаны дараа жилд нь буюу 1468 онд Бортохойд хадам эцэг Ургудын оручу Шигүсийн шууд дэмжлэгээр хаан суужээ.


Үүний хойно 1472 онд Мандууланд өөрийн хаан ширээгээ "найр" тальбиж өөрөө жонон болсон байна. Хоёр жилийн дараа авга ах Мандуулантайгаа эв эвдэрч дутааж явах замд нь ирээдүйн хаан Батмөнх “төржээ”.


Үүнд Баянмөнх нь зүгээр ч нэг хаан ширээгээ Мандуулд найр тальбаагүй болно. Түүнийг Баруун түмэний Юэншуубууг захирч байсан Ойрад гаралтай Бэгэрсэн тайш дарамтлан өөрийн хүргэн Мандуулд хаан ширээг нь авч өгсөн гэж үзвэл зохино.


Ийм учираар болон Мандуулын гол түшиг тулгуур нь Ойрадууд болж байсан тул Мин улс түүнийг “Ойрадын хаан” гэж бичиж байжээ.


Мандуулан бол Ажай тайшийн Ойрад хатнаас төрсөн бага хүү мөн нь Монгол даяар тодорхой байсан бол залуу Баянмөнх жонон нь үнэндээ хэний хаанаас олж ирсэн нь ч баталгаатай бус бөөн хэл амны бай байсан бололтой.Ийм учираар Монголын хаан болох баталгаатай эрх байсангүй бололтой байх учираар тийнхүү Бэгэрсэн болон хаан угсаатай нь тодорхой Мандуулан нарт дарамтлагдсан бололтой байна.


Дашрамд сонордуулахад түүний ах Тайсун хааныг хожимын ар Халхын Горлос отогийхон (Түшээт ханыхан) алсан билээ.

 

Мөн Баянмөнх жонон нь баруун түмэнийг мэдэж захирч байсан гэх ч баримт алга. Тэр тусмаа өөрийнхөө Баруун түмэний Юншээбуугийн Таван отогийхонд алуулсан байдаг.


Энэ Таван Отог бол Жалайр , Хонгирад, Ихрэс , Мангуд, Уруд эдгээр болой. Эдгээрийн эхний гурав нь сүүлээр Халхыг бүрдүүлэхэд оролцсон бол сүүлийнх нь Баянмөнх жононгийн өөрийнх нь хадамын отог болохыг анхаарвал зохино.


Мөн зарим сурвалжаар Юншээбуугийн Барга отогийхонд ч алуулсан гэдэг. Энэ Барга отог бол хожимын Халх Барга мөн билээ.


Улмаар уг кинонд Мин улсын түүхэнд “Ойрадын хаан” гэж тэмдгэлэгдсэн Мандуулыг өнгөрсөний дараа хэнийг Монголын хаан болгох талаар чуулган чуулж буй тухай гарна.


Энд улиг болсон залхамшигт Ибарай тайш тэргүүтэй Ойрадууд өөрсөдөө хаан болох эс чадвал аанай л салан тусгаарлах санаархал гаргаж буй тухай үзүүлжээ. Ингээд [Халх ] Монголчууд “Ибарай тайшаар Монгол улс дутахгүй” гэж хэлээд Мандухай Сэцэн хатнаар 7 настай Батмөнхийг Монголын хаан болгодог тухай гарна.


Үнэндээ бол Батмөнхийг Мандухай биш хойд аав нь болох Ойрадын Исман хаан ширээнд залжээ!!!.


Хөөрхий Исман байгаагүй бол “Монгол улс” яах байсан юм бол ?.


Исман Баянмөнхийн бэлэвсэн хатан Шихэр Тайхуг биедээ авч Бурхай,Бабуудай гэх хоёр ч хүүтэй болсон байдаг.


Уг кинонд Эсэн хааны ач Ибарай тайшийг Исмантай хутгажээ.Ойрадын Исман тайш нь Батмөнх даян хааны хойд эцэг улмаар түүнийг Даян Хаан өргөмжилсөн хүн байсан бол Эсэн хааны ач Ибарай нь уг кинонд үзүүлсэнчлэн Батмөнхийг хаан ширээнд 7 настай заларч байх үед Монголын хаан ширээнд санаархаж байгаагүй ба тухайн үед Монголын өндөрлөгт ч байгаагүй,Цагадайн угсааны Моголстан хавиар байсан юм.


Тэр бүүхэл хожим Даян хаан Батмөнхийн тайш ч болж явжээ.

 

2.



Кинонд Батмөнх Даян хаан Баруун Түмэнг захируулахаар өөрийн хүү Улусболдыг 6-7 орчим настай байхад нь Жонон өргөмжилөн явуулдаг ба Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын


Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн ...”бид дээрээ ноён авах хэрэг ману ягун,


өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...”


гэж бослого гаргаж Улсболдыг алдаг” тухай гарна.Энэ бол уг бослогын үнэн учирыг гуйвуулсан зохиомж юм.


Үнэн түүхэндээ бол Улусболд нь 20 гаруй настай нас биед хүрцэн нэгэн байжээ.

Нөгөө талаар Улусболд жонон өөрийн талын хулгайч нараа өмөөрөн Баруун Түмний ард ,ноёдыг учиргүй харгислан цаазлаж гарсанд Юншээбуугийн Ибарай , Ородосын Мандуулай ахлах нар аргаа бараад ...”Абахайн Улусболд эчсэн нөхөд нь Уйгудын хүнд нэг морины өртэй агсан аж. Тэр өрөө авнам гэж эчээд хэрэлдэж жанчуулав. Абахай миний нөхөдийг юуны тул жанчив гэж уурлан эчээд тэр хүнийг цавчив.


Уйгудын Ибарай тайш ,Урудсын Лэгүши Ахлаху хоёул ирж үзээд уурлан донгодсон нь: Төрийг биднийг засъя гэж ирэмза. Тэргүүнийг биднийг засъя (Төрийг минь засъя гэж ирсэнээс тэргүүнийг минь авъя гэж ирж билүү?.) Өнөөгөөс засаглах ийм хүн үүнээс хойш хэнийг ялганам ?


”...гэж өгүүлээд дайтан Улусболдыг тонилгосон байна.


3.



Даян хааныг өнөөгийн Монгол улсын нутагт байх Хархорум хотод нийслэлж буйгаар үзүүлэн улмаар Баруун Түмэн бослого дэгдээхэд Алтайн уулын Тас Бүрд гэдэг газарт тэднийг бутцохиж буй ойлголт төрүүлхээр үзүүлжээ.


Энэ нь Баруун Түмэн бол өнөөгийн баруун аймагийхан буюу Ойрадууд мөн гэх ойлголтыг төрүүлж байгаа хэрэг.!!!


Үнэндээ бол Даян хаан Хятадын цэргээс зугтаан Хэрлэнд өвөлжсөнийг эс тооцвол өнөөгийн Монголд бараг амьдарч байгаагүй, энд (Өмнөговьд!!! )төрөө ч үгүй хүн юм.


Мөн уг дайн болсон Тас Бүрд гэдэг газар нь өнөөгийн Өвөр Монголын нутагт байдаг газар.


Баруун түмэн хэмээгчид нь Зүүн Монголын баруун гарын гурван түмэн болно. Даруй Ордос, Юншээбуу,Түмэд эдгээр болой.
Байршилын хувьд гэхэд л Юншээбуу нь өнөөгийн Бээжингийн зүүн хойшоо маягтай байжээ гэх мэт. Юун алтайн уул.


Батмөнх даян хааны эсрэг босож хүүг нь алж явсан уг баруун Түмэнээс өнөөгийн ар Халхын Засагт ханыхан голцуу буюу Сартуул, Тангуд отогууд тэр чигээрээ ирэлтэй юм. Иймд Баруун Түмэнийг дан Ойрадууд маягаар үзүүлсэн нь буруу болой.


4.



Мандухай Сэцэн хатан бол Ойрадын Цорос омогт Төмөр чинсаны охин. Ээж нь ч Цорос овогийн сурвалжит хатан байжээ. Түүний аавыг Эсэн хаан төрийн тайш болгон Түмэд аймагийн Онгуд отогийг захируулсан байна.


Энэ Түмэд бол даруй Ойрадын нэгэн аймаг болно.


Зарим сурвалжийн мэдээг үзвэл Мандухай хатан нь Эсэн хаантай нэг овогийнх байгаад зогсохгүй түүний маш ойрын төрөл байж болохыг таамаглах бололцоог олгож байгааг хэлэх нь зүйтэй.


Үүнтэй холбогдуулан Эсэн хааныг үхсэний дараа Ойрадын зарим аймагийг дайлсан Мандухайн аян дайнууд нь тэрбээр өөрийн төрлийн ах нараа дэмжин зүүн Монголын зарим хүчийг дайчлан Ойрадын бусад аймагтай дайтсан “гэр бүлийн” буюу ургийн дотрох дайн байсан гэж үзэхэд хүргэж байна.


Үнэхээр ч уг дайнд Мандухайн талд Ойрадын зарим төлөөлөл оролцсон болохыг эх сурвалжууд (Алтан Товч гм.) харуулж байгаа нь Ойрадын эсрэг зүүн Монгол цэргэлсэн гэж үзэх боломжгүй болгож байна.


Мөн уг дайн нийт Ойрадын эсрэг чиглээгүй түүний зарим аймагийн эсрэг чиглэсэн болох нь дээрх таамаглалыг улам батлах болно.


Түүнээс зүүн Монголчууд Ойрадыг хураан захирсан гэж үзэж хараахан боломгүй байна.


Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар Даян хаан Ойрадуудтай байлдаагүй ба харин ч хэл амаа ололцон хамтран Мин улсыг цохих, Баруун түмэний бослогийг дарах, Урианхайн урвалгааныг номохтгох зэргээр нилээд эвтэй явжээ.


5.



Уг кинонд Мандухай хатан бээр биеэр цэрэглэн Ойрадын Өштөмрийг ялж улмаар Ойрадад ...” Махаа шүдээрээ зулгалж ид, Айрагаа цэгээ гэж нэрлэ, Малгайн залаагаа хоёр хуруунаас илүү бүү хий, Гэрээ Орд гэж бүү нэрлэ”...гэх мэт хатуу цааз гаргасан тухай үзүүлжээ.Энэ бол хожимын үеийн уран зохиолын хэллэг ба түүхэнд иймявдал болоогүй юм.


Эсэн хааны хүү Өштөмөр нь Мандухайн тун ойрын төрлийн ах нь бололтой байх ба тухайн үед (1479онд ) нэгэнт үхчихсэн байсан тул хэрхэн дүү Мандухайтайгаа байлдах улмаар ...”Михан Огтлох Хитуга”... гуйх билээ ?
Энэ үед Батмөнх хаан суугаа ч үгүй ,Мандухай төрийн хатан ч болоогүй байжээ.

 

6.



Кинонд Тас Бүрдэд болсон байлдаанд Баруун Түмэнийхэн тодруулбал Ибарай ,Исмайл нар үгсэн Мин улсын цэргийг урин ирж Батмөнх хаантай тулалдсан гэж үзүүлжээ.


Энэ хоёр хүн цаг хугцааны ба насны хувьд хоёр өөр үеийн хүн төдийгүй Ибарайг Даян хааны тайш болсон үед Исман аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа.


Өөрөр хэлбэл Баруун Түмэний бослогонд Исмайл сайд хамаагүй үхчихсэн байсан ба уг бослого Мандуулай ахлах ,Ибарай тайш нарын үед болжээ.


Мөн Баруун Түмэний бослогийн үед Ибарай тайшийн талд зүүн түмэний Урианхай нар урван орж ирсэннээс Батмөнх Даян хаан эхний удаад ялагдсан байна. Дараагаар нь хаан бээр Ойрад хийгээд Хорчин нараас тусламж авч Тас Бүрдэд тэднийг ялжээ.
Уг Урианхай түмэнийг энэ ялынх нь төлөө болон хожимын дайсагналых нь төлөө хожим хядан сөнөөж үлдсэн заримыг нь бусад таван түмэнд тараасаны Халхад оногдсон нь ар Халхын Саму Буймаад оногдсон Урианхан отог юм.Энэ бол ар Халхын долоон отогийн нэг нь билээ.


Иймд уг кинонд өнөөгийн баруун аймагийхан тодруулбал Ойрадууд хааны эсрэг боссон маягтай үзүүлсэн нь хуудуутай байх ба үнэн хэрэгтээ Зүүн түмэний баруун гарыхан түүний дотроо ирээдүйн ар Халх нар уг бослогод идэвхтэй оролцсон байна.
Мөн уг дайнд Мин улсын цэрэг хөндлөнгөөс оролцсон гэх ямар ч эх сурвалж байхгүй болно.


7.



Кинонд Мандухай хатанг Исман сайд алж буйгаар үзүүлсэн бол үнэн түүхэндээ Мандуухай хатан өндөр нас сүүдрийг зооглож тээр хойно өөрийнхөө жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.


Хөөрхий Исман сайд аль хэдийн үхчихсэн байсан болой.


Гэх мэтээр өнгөц харахад л иймэрхүү ноцтой алдаа дутагдалаар дүүрэн байх ба ерөөс Баруун Түмэн бол Ойрадууд тэд Монголын төрийн эсрэг тэрсэлсэн гэсэн ээлжит гүтгэлгээ кино болгожээ.


Гэтэл Ойрадууд нь дундад зууны Монгол угсаатны бүрэлдэн буй болоход өөрийн балрашгүй ул мөрийг үлдээн түүхэн гавъяа байгуулсан билээ.|


Зүүн Монголын баруун гарын гурван түмэнг үнэндээ Даян хаанд нэгтгэж өгсөн ба зүүн гарын гурван түмэний Урианхайг дарж тусласан ,Халхын ихэнх отогуудыг Мин улсын Фу Юу харуул зэргээс олзлон авчирсан мөн Цахарыг Хорчингоос булаан Алтан урагтанд ноёлуулсан түүхэн гавяатай юм.


Мөн Ажаа тайж түүний гурван хүү Тайсун хаан, Мандуул хаан, Агаваржин Жонон болон Баянмөнх хаан , түүний хүү Даян хаан Батмөнх нар бүгд Ойрадуудын дунд төрж өссөн Ойрад аялагаар хэлд орсон нь эргэлзээгүй Ойрадуудтай ураг төрлийн маш бат зузаан холбоотой алтан ургын хаад байсан юм.(Бүгд Ойрад эхтэй Ойрад хатадтай ).


Тийм ч учираасОйрадуудаас маш хүчтэй дэмжлэгэтэй байсан ба тэднийг бүгдийг нь Ойрадууд хаан суулгасан байх төдийгүй Мандуул хааныг гэхэд л Хятадууд Ойрадын хаан гэж нэрлэж байсан нь бодит байдлыг шууд харуулна.
Үнэндээ бол Ойрадууд бус зүүн Монголчууд эдгээр хаадынхаа эсрэг тэмцэж явсан нь үнэн юм.

 

Tomor Erdenechuluun

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • ИХТЭГШ (64.119.16.24)
    Би түүхч биш, гэхдээ ӨГЛӨӨ, ТЭМЦЭЛ, ТУНГАЛАГ ТАМИР, МАНДХАЙ ЦЭЦЭН ХАТАН, МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР, ХАТАНБААТАР КИНОНУУД, эдгээртэй төстэй ном хэвлэл уншаад үнэхээр гайхдаг юм. Түүхчидын бичлэг, яриа хөөрөө ч маш их зөрөөтэй байдагт их ичдэг, бас арай ч ээ. Бид ийм ч байх гэж дээ гэж маш их эмзэглэдэг. Монголчууд бид Чингис Хасар болон Халх, Ойрд Занабазар,Галдан гэсэн эцэс төгсгөлгүй тэнэг маргаан, төөрөлдөөнөө зогсоомоор байгаа юм шүү. Монгол гэдэг нэрийн дор, өөрсдийн төрөлх газар нутаг дээрээ л энэ агуу хүмүүс, ястангууд амьдарч тэмцэж явна. ХЭН нэг нь илүү байх нь өнөөдөр хэнд чсонин биш. Харин өнөөгийн биед л хүн шиг амьдарч газар нутаг, тусгаар тогтнолтойгоо МОНГОЛ нэрээ хадгалж үлдэх нь чухал. Мөнхбат Баянмөнх хоёр хэн хэнээсээ хол илүүрхээд байх юмгүй сайхан бөхчүүд, хүн болгон төгс биш сайн муу аль аль нь бий шүү дээ. БИД БҮГД НИЙЛЭЭД МОНГОЛ ҮНДЭСТЭН, МОНГОЛЧУУД
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • kkk (66.181.177.106)
    mandahui setsen hatan kino ugaasa tuuhiig guiwuulsan n bl vnen gehdee bs chinii naad tailbar chin bs tuuhiig guiwuulaad oguuleg bichej bgaa yum shg zohioogd shan burj ogson bn chi baynmunkh jonon haan shireend suuj bgaabgv tuuni hvv batmonkh haan blson manduul haanig oirdiin haan gj nerlej bgaagv manduul altan urgiin hvn oirdiin hvn bish geh met chilen chi tvvhee mdegv durak bn yu ch mdehgv bj hudlaa meddeg yum shig bitgii buraad bai
    2019 оны 08 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.126.89.236)
    Ингэж тэнэгтэхгүй ээ. Киноны шүүмж гэж кино урлаг талаас нь харсан бичвэр байдаг. Түүхийн ном зохиол биш гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй
    2019 оны 07 сарын 12 | Хариулах
  • Ойрхд гахайнууд (119.40.103.142)
    Уншихааас ой гутлааа Муу ойрад гөлөг
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
  • төгсөгч оюутан (202.179.27.180)
    Кинон дээрээ Мандухай 2 хүүтэй байсан гэж гардаг. Үнэндээ 7 хүүтэй байсан гэсэн. За тэгээд яриа хөөрөө нь драмын театрт жүжиг үзэж байгаа юм шиг хэг ёг гэсэн яриатай. Монголчууд ахмадаа хүндэлж аядуу ярьдаг даа. Гэтэл энэ кинонод Аахан Смилл, Чи ингэж явдаг бий вий. Алив хаврын найраар авилгад өгсөн 4 Grey Goose хаана байна гээд л яг орос арга барилтай
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Битгий ШАА.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.38)
    Бид ч ойд төөрсөн сармагчин гэдэг шиг л толгой нь эргэсэн хүмүүс юмуу даа. Монголын үнэн түүх гэж ер нь хаана байна даа таминьээ. Цаг хугацааны машин бүтээдэггүй л юм бол худлаа мэдээлэлтэйгээ насыг барах юм бна лдөөө. Мөн саяхны 20, 30, 40-д оны түүхээ ч сайн мэдэхгүй оросуудын зохиосон түүхээр л амьдарч ирлээшдээ юу ч гэхэв дээ саяхнаас л зах зухаас нь бага зэрэг ойлгох шив
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Тонил (202.70.46.236)
    Энэ нөхөр чинь бараг өөрөө даян хаан юм биш үү . Маш тодорхой мэдэж бна шдээ. Даян хаан мандухай мандуул хаан Чингис хаан монголын бүх хүмүүс ойрад хүмүүс байж. Бусад ястан урвагч дагалдагч маягтай бсан гэх гээд үзээд бна даа. Ядаж одоогийн өвөрмонголд даян хаан амьдарч гэсэн хаа бсан ойрад аялгаар ярьдаг ойрад хүн дэмжиж хаан болгосон юу юу гэнэ үү . Тэнэг новш вэ мандухай хатаны хонгирад аймаг ойрад аймаг болоотхлоо. Газар зүйн хичээлд сууж үзсэн хүн мөн үү. Кинонд бага зэрэг уран сайхны хэтрүүлэг байгаа. Исмэл мандухайг алдаг гэр мэт. Гэхдээ энэ тэнэгийн яриад байгаа шиг биш шүү.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
    • жаахан юм умш
      ха аха мандухай хатанг Хонгирад гэв үү яана даа
      2017 оны 08 сарын 22
  • Зочин (66.181.190.37)
    Hezee unen tuuht bolno doo hezee mongolchuud uursdiiguu olno doo. Odoo bol Mongol tsarait setgehuin huvid Manjaar buren horduulagdaj uuriiguu tanihaa bsan humuus bga. Tusgaar togtnoloo aldana gedeg iim ayult hen bsnaa hezee ch medej chadahgui bsaar bh ni bna. Odoo bid hen bsnaa yu chaddag bsnaa yamar zan zanshilt bsnaa yamar soyolt bsnaa sudlaj sergeej terneesee suraltsah heregt tend Mongolchuudiin huchirheg bsnii Filosofi bugd bga. Odoo Orosiig uguisgeed Manj soyoliig Mongol gej esvel Mongolchuudiig ugui hiihiin tuld buruu chigeer hugjuulsen Naadam, Shashiniig ergen sergeene gej tenegtej bna. Getel ter shashin Naadam Mongol hunii uhaanaar Mongol hursund buusan yumnuud ugaasaa bish uchir Mongolchuudad sergevel gai bno. Eniig Mongolchilj zuv chigt ni shinechlen sergeeh ni zuit. Umnuh jinhen uursdiinhuu uv soyolt uyalduulan sergeeh heregt
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.190.37)
    Chingisiin tiim mori naadamd teden udaa turuulsen, Batmunh Dayan haanii Aldarch Uyach ter, esvel Manduhai hatnii ued tiim ugshil bii boljee gej ta nar sonsoogui ted nar mori uyadaggui bj ted hund moridoo hagasraaj dain yawdag bj. Daind unah morigui bolgoh gej hund chadalt moridiig ugui hiih gej Hurdan morinii uraldaaniig Mongold delgeruulj zeer shig hungun moridt bolgoh Manjiin bodlogo bj. Ene met boduusht yum ih bii.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.190.37)
    Mongolchuud heden zuun metr, km t morin deerees onocht harvasnaaraa baharhdag bjee getel odoo 100 m iin tsaana gazar tawisan suriig harvaj naadddag eniigee ichihgui Mongol harvaa gene. Getel ene Manj numaar Manj harvaa hiij bga hereg. Uneheer ineedt Manj num Mongol num geed haihad buh yalgaan internet d bga. Gadaadiihan Mongol numiig bidnees iluu meddeg bh jisheet.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.190.37)
    Mongolchuud tuuhee medehgui, hen bsnaa martsan humuus shuu dee. Yamar tuuhee meddegdee iim kinond unemahij bhav dee. Ene bol Oros Manjiin bodlogiin dund Mongolchuud tuuhee hezee ch boditoor medej chadaagui. Odoogiin Mongol naadam, 330 sumand huvaagdsan, deel huvtsas, huurug, gaans, mori uralduulah, Shariin shashin ene bugd Manjaas exportlon awch irsen esvel Manjuud Soyoliinh ni Daichin Mongolchuudiig uusgan ustgah bodlogiin neg heseg yum. Ene bugd ni Mongold gai bolj bga. Naadam gehed Mongolchuudiin hamgiin ur ashigt 3 sariig hulgailj bna, mash ih zardal gargana. Getel Manjaas umnu hen ch mori uyaj chuluun huurug zuruulj, zunjin naadamlaj bgagui. Harin Zun namriin tsagt moridoo hagasraaj dain hiij daisnaa darj, an hiij idesh uushaa beldej bsan bdag. Ene met Mongol ulamjlal nert Manjiin horolgon yum ih bga. Eniig zasah heregt
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.112)
    Урансайханы кино гюм чинь гээд туухэн хуний дур оруулчаад улаан цагаан худал туух оруулж кино хийж яахан болох билээ
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • zochin (67.180.142.181)
    Suvdaagaas uur jujugchin yaagaad ch Manduhain duriig buteej chadahgui uneheer baharhuushtai togloson ene odoo uyn shuumj be Uran saihnii kino oilgoj bna uu Erdenechuluun guyi
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • g (203.91.115.43)
    Yas yuman deeree mongol haadiin esreg odoogiin halhuud boslogo gargaad alaad hyadaad bsiim bna shdee. Tegsen odoo uursdiiguu altan urag bolgotson shaaj yavahiin. Tuuhiig saihan ballaj tsoholj uursudduu taaruulsan bna shuu
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.191.250)
    Галдан бол Монголын түүхэнд маш их хар толбо үлдээсэн хүн Наад зах нь гэхэд л түүний бодлогогүй үйлдэлийн гайгаар Байгал нуурыг алдсан
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
    • Зочин
      тэмээ ямаа -2 рт их ялгаа бий шүү мэддэгт нь мэргэн цоохор мэддэггүйд нь эрээн цоохор балай гар чинь хаа хамаагүй налаад байгаарай
      2017 оны 08 сарын 22
    • Зочин
      Тэнэг минь Мандухай ярьж байхад Галдан гэж далийгаад байгаарай. Наад худал түүхээ чи өөрийнхөө хараал идсэн золбин хүүхдүүддээ л ярь.
      2017 оны 08 сарын 22
    • Зочин
      Битгий ш аа Манжийн шэ эс минь
      2017 оны 08 сарын 22
  • Зочин (202.70.46.224)
    Уран сайхны кино гэж мэдэхүү малаа. Баримтат биш Уран сайхны гэж байгаа биздээ. Тэгвэл 1921 оны тухай кинонууд бүгд түүхийг гуйвуулсан кино шүү дээ. Чи тийм их юм мэддэгийн бол өөрөө ахиад кино хийчих харий чамайг
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • МУ-ЫН ИРГЭН (66.181.176.118)
    ТА БИТГИЙ ТҮҮХ ГУЙВУУЛААД БАЙ. ТҮҮХ ГУЙВУУЛЖ МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ ЭВДРЭЛЦҮҮЛЭХ ГЭДЭГ ЧИНЬ ЯМАР ЯВУУЛГА ЮМ БЭ? ОЙРАД ЗҮҮН МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ ЭВДРЭЛЦҮҮЛЭХ НЬ ИХ ХОРТОЙ ЗҮЙЛ ШҮҮ.ТӨРИЙН НЭГДЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙХ ГЭСЭН МАШ ХОРТОЙ ЗҮЙЛ. Ш. НАЦАГДОРЖ ТҮҮХЧ ТАНААС ИЛҮҮ ТҮҮХЭЭ МЭДЭХ НЬ ЛАВТАЙ.БАГА ЯСТНЫ ОМОГТОО ШИГДЭЖ БАЧИМДААХ ХЭРЭГГҮЙ. .НЭГДСЭН ТӨР ЁСНЫ ҮЗЭЛ ГЭЖ АЙХТАР СҮРХИЙ ЗҮЙЛ БИЙ. ТЭРХҮҮ ҮЗЛИЙГ ОЙРАДУУД ДАНДАА ЭВДЭЖ ИХ ХААНЫ МЭДЛЭЭС ГАРАХ ГЭЖ МАШ ИХ ОРОЛДСОНЫГ МЭДЭХ ЮМ БАЙНА. ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД Ч БҮТЭЭЛ ЗОХИОЛДОО ДУРДСААР ИРЖ. ӨНДӨР ГЭГЭЭНИЙГ БАС ЯГ ИЙМ ЗОРИЛГООР ТА БҮГД МУУЛДАГ БИЗДЭЭ. ТАНЫ ЭНЭ БИЧСЭН ЗҮЙЛ ЧИНЬ ТЭР ЯВУУЛЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛ ДАРУЙ МӨН ЯМАР УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО ХАДГАЛЖ БАЙГААГ ИАНЬ МЭДЭХГҮЙ БАЙНА. МОНГОЛЫН НЭГДСЭН ТӨР ҮҮРД ОРШИХ БОЛТУГАЙ.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
    • Зочин
      киноны хувьд түүх гуйвсан нь үнэн шүү байг гэхэд монголын төр одоогийн биш өвөрмонголын нутагт байсан дээр нь Даяан хаан маань _ хүүтэй байсан улсболд насанд хүрчихээд хорлогдсон гээд юм юм байгаа одоогийн сүүлийн үеийхэн уншихаасаа илүү кино үзээд ТҮҮХ яридаг болсон үед түүхэн сэдэлтэй кино хийхдээ анхаарах хэрэгтэй, жишээ нь АНУ одоогийн залуус Гитлерийг Бред Пит алсан гээд иих үгүй яриад явж байгаа нь нэгийг өгүүлэх болов уу
      2017 оны 08 сарын 22
  • иргэн (119.40.99.2)
    Уран сайхны кино шүү мал минь. тэгээд одоо яахын
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • kkk (103.57.93.113)
    manduhai tsetsen kino chin uran saihani kino yumchin zaaval bodit tuuhen uneniig uzuuleh albagui. tuuhen humuus deer tulguurlaad yaj ch fantaazalj bno uran saihani yum chin. yamar tuuheer barimtat kino hiisen bish. odoo iim ineedtei yum bicheed yahav dee.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.87.50)
    хэ хэ эхлээд энэ киног бүтээсэн оныг зөв олж судла. дараа нь олон юм донгос доо
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (223.39.188.64)
    Сувд ч муу тоглосон. Ер нь авьяасгуй хоосон жужиглэдэг. Яагаад ч юм мундаг жужигчин гээд пиардчихсан. Жинхэнэ мундаг жужигчид болох цагааны цэгмэд, долгорсурэн г.м. нарын хажууд унэн еревдмеер .
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
    • Guts muu sheesh mini shaadag al ve
      Р
      2017 оны 08 сарын 22
    • Зочин
      чи битгий хуцаа. Алтан үеийн жүжигчидийг хэнтэй харьцуулаад байгаа юм бэ. кино урлаг мэддэг ч юм шиг шааж байх юм
      2017 оны 08 сарын 22
  • РЕДАКТОР. (202.21.106.134)
    Кино шүүмж биш Түүхэн тайлбарт-өнцөг л болжээ.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    25 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    38 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    46 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    54 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    58 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    59 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    1 цаг 0 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    2 цаг 22 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 44 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 48 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 32 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    6 цаг 20 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 30 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 54 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 58 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    7 цаг 6 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    7 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    7 цаг 13 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 40 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК