Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даварсан өвгөнд даруулга хэрэгтэй

2018-1-17
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч оны наймдугаар сард олныг цочирдуулсан нэгэн хэрэг гарч одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. ЕБС-ийн наймдугаар ангийн сурагч 13-хан настай охиныг хөрш айлынх нь танил гэх хорь гарсан залуу нэг найзынхаа хамт зочид буудалд дагуулж ороод, хүчээр архи уулгаж, хамрыг нь цөмөртөл зодож, үүдэн шүдийг нь булга цохиж, зэрлэгээр тамлаж, хүчиндэж аминд нь хүрсэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Энэ аймшигт хэргийн талаар тухайн үед дээр дооргүй шуугиж, гэмт хэрэгтнүүд ялаа эдлэх ёстой, цаазын ял оноо хэмээн цахим ертөнцөөр тарж байсан ч ёстой нөгөө “Монголын хууль гурав хоног” гэдэг жишгээр аажмаар мартаж эхэлсэн. Алаг үрээ цаг бусаар харгис хүн дүрстэнүүдийн гарт алдсан ээж, аав, элгэн саднаас бусад нь мартаж эхэлсэн цагт буюу шинэ он гарсны дараахан эл хэргийн анхан шатны шүүх хурал болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Буцаах болсон албан ёсны тайлбар энэ байна. “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2018.01.11-ний өдөр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3  дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэсэн ганц өгүүлбэр. Одоохондоо ялтан болоогүй, сэжигтнээр нэрлэгдэж байгаа хүний оронцог болсон хоёр залууд “Хуулийн ямар зүйл ангиар ял төлөвлөсөн бол, төр төмөр нүүрээ харуулж чадах нь уу” гэсэн хүлээлттэй байсан хохирогчийн ар гэрийнхэн болоод олон нийтэд энэ бол даажаантай мэт хариулт байв. Нөгөө талаар мөрдөн байцаагчид дутуу ажилласныг гэрчлэх мэт. Ямартай ч, хавтаст хэрэгт авагдсан материал хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй байж. Тэгээд л буцлаа.

Харин энэ анхан шатны шүүх хурлын үеэр юу болсон үйл явдал цахим ертөнцөөр тархаж, ид шуугиан тарьж байна. Сэжигтнээр татагдаад байгаа гэх цэвэрхэн нэр томъёонд одоохондоо хамаарагдаж байгаа, үнэндээ бол хэргийг үйлдэгч Д.Жавхлангийн өвөө Нямдорж гэгч нийслэлийн БЗД-ийн шүүхийн гадаа талийгаач охины ээжтэй тааралдаад “Бид 16 саяар өмгөөлөгч авсан. Яадаг юм бэ. Та нар юу ч олж долоохгүй. Чамайг чадахыг чинь харъя” гэж ханхалзаад салаавч гаргасан байна. Охины ээж үрээ алдсан зовлон дээр ийм доромжлол амссан тухайгаа хоолой зангируулан хэлж “Мөнгөтэйдээ эрдэж байна. Миний хүү цэвэрхэн гараад ирнэ гэж байна” хэмээн ярьж зогсох бичлэг цахимаар цацагдлаа. Тэр ямар даварсан өвгөн бэ. Түүний өмгөөлөгчдөө хэдэн төгрөг төлсөн энд ямар хамаатай юм бэ. Энд мөнгө бус хүний амь яригдаж байна. Хүний нялх охиныг тарчлаан тамлаж алчихаад 16 сая төгрөгөөр алуурчнаа аваад гарна гэж бодоод байна уу. Ач хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйж чаддаггүй юмаа гэхэд ядаад дуугүй өнгөрөх хүний жудаг алга уу. Түүний БХЯ-ны Арын албанд ажиллаж байсан, бэлтгэл хурандаа энэ тэр бол одоо юу ч биш шүү дээ. Ердөө л алуурчны өвөө. Өөр хэн ч биш. “Нэр хугарахаас яс хугар” гэдэг чинь энэ. Энд нэг зүйлийг сануулья. Бусдын гарт амиа алдсан охины биед хийсэн задлан шинжилгээгээр “Нойр булчирхайн задралтаас болж нас барсан” гэжээ. Мөн цуснаас 450 гр, уушгинаас  500 гр спирт илэрсэн гэж байгаа. Тийм насны охин ийм хэмжээний архийг ууж чадах уу. Бүүр нойр булчирхайгаа задартал архи уусан гэхэд хэн ч итгэхгүй. Харин алуурчид бузар хүслээ гүйцээхийн тулд 13-хан настай охиныг архиар шахаж, уухгүй болохоор нь уушгийг нь дүүртэл залгиулж. Уусан архи ходоодонд ордог болохоос уушгинд орохгүй. Гэтэл амьсгалын эрхтэн уушгинаас архи илэрсэн гэдэг өөрөө нэг юмыг хэлээд байгаа хэрэг биш үү. Өөр нэг зүйл байгаа юм. “Үүдэн шүд байхгүй. Хамар мурийсан” гэж. Шүдгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Ийм насны охин байтугай дунд сургуулийн гуравдугаар ангийн хүүхдүүд бүтэн шүдтэй болчихсон байгаа. Тэгэхээр үүдэн шүдийг нь яйртал цохиж зодсон гэсэн үг шүү дээ. Тэгж байхад хамар мурийлгүй яахав. Тэгээд ч архи уухгүй болохоор амьсгалын замыг нь боомилсноос уушгинд архи орсон байж таарна. Ингэж их яргалж, тамалж, амийг нь авч байж хүсэл тачаалаа хангадаг ямар зэрлэг адгууснууд вэ. Айлын жаахан охины аминд хүрчихээд хээвнэг хажууд нь байж байдаг эд ер нь хүн мөн үү. Тэдэнд тэгээд амьд яваад, гадуур байцаагдаад байх эрх чөлөө яагаад олдоод байна вэ. Хэргээ нуун дарагдуулах гэж атга атгаар сальфетка авч өрөөндөө ороод цэвэрлэгээ хийж байхад анзаараа ч үгүй тэр буудлынхантай ч хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь, 13-хан настай охин зочид буудалд орж байхад анзаарахгүй байна гэж юу байсан юм бэ. Дараа нь арьсаа хамгаалах гэж янз бүрийн юм яриад л. Босоод ирэх биш гэсэн аястай хачин хачин тайлбар хийгээд л. Үрт хүн үрээрээ жишнэ гэдэг үг байдаг даа. Хүний жудгаа алдсан хачин нийгэмд амьдарч байгаагаа дэндүү сайн мэдэж байгаа ч  нүгэл нь нүдээрээ гарна гэж ч бас байдаг байх шүү. Хулгайн хэргийг “Алдсан нь арван тамтай, авсан нь нэг тамтай” гэдэг бол хүн алсан алуурчин арав байтугай амиараа төлөх тамтай л баймаар. Ийм тамыг өөрийн гараар хийсэн хүний өвөө өнөөдөр үрээ алдсан эхэд салаавч үзүүлнэ гэдэг энэ цагийн солиорол бус уу. Ач хүүгийн тарьсан хэрэг, хаалгыг нь нээсэн тамаас өвөөд хувь оногдож л таарна. Сая саяар мөнгөний тоо хэлээд, салаавч гаргаад явж байгаа өвөөд хариуцлага тооцох хэрэгтэй.

 Ер нь сүүлийн үед настангууд жаахан давраад байх шиг. Улаан гэрлээр ороод гарцан дээр 10 настай охиныг дайрсан өвгөн “Ах нь хараа муу, нүд юм харахгүй ээ, 71 настай хүн” гээд арьсаа хамгаалж байсан бол, ач хүүгээ өмгөөлсөн өвгөн хохирогч руу салаавч гаргаад хэл амаар доромжилж ч байх шиг. Энэ бүхнээс харахад даварсан өвгөчүүлд даруулга хэрэгтэй болжээ.

Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • иргэн (202.70.36.154)
    энэ алуурчингийн өөрийнх нь болон өвөөгийнх нь гэрийх нь хаягийг мэддэг хүн байвал энд бичиж үлдээгээч
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.115)
    хүний сайхан үрийг үгүй хийсэн нүгэлтэй ач зээ хүүгээ бруушаахын оронд ямар ичдэггүй хөгшин төгцөг вэ. хурандаа цолыг нь ч хурааж авмаар юм.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.113)
    Өмгөөлөгч 16 саяыг ганцаараа авахгүй. Түүнийгээ шүүгч, прокурор нартай хуваана. Тэгээд л шүүгч өмгөөлөгчийн хүссэн шийдвэрийг нь гаргана. Өмгөөлөгчөөр дамжуулан авилгын мөнгө төгрөгөө өгч авдаг зүй тогтолыг арилгаагүй цагт ийм тэнэг алуурчины өвөө даварсаар л байх болно.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • ээж (202.179.24.7)
    Зөнөг өвгөн. Хүний мөсгүй зөнөгийг барьж хориочээ. Өмгөөлөгч гэх шуналын бузарыг тамд илгээ.Ажлаа хийж чадахгүй мэдээжийн зүйлийг завхруулагч хууль хяналтынханыг 37 он руу илгээе.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    Өвөө Эмээ болон аав ээж ах дүү бүгдийнх нь зургийг ил болго
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.95.84)
    SETGEHUI ZALUU BAIVAL BOLOO
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (27.123.214.110)
    ӨВӨӨ нар хэтэрсэн их халамж , нэмэгдэл авч түүгээрээ гэр орондоо архидаж залуу үеийг уруу татаж бна . Энэ хөөрхий охиныг яаж тамлаж алаад хүчирхийлэхийг энэ өвөө заасан байгаа . Ийм хүмүүсийн бахархал болгож ярьдаг юм нь цэргүүдийг яаж тамлаж дэглэж байсан тухай л байдаг ш дээ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • ИРГЭН (27.123.214.110)
    эднийг тааралдсан газраа чулуугаар шидэж МОНГОЛД байх газаргүй болговол таарна
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • иргэн
      Зөв.Надад өвөө эмээ аав ээж ах дүү бүгдийнх нь зургийг ,амьдардаг ажилдаг сурдаг газартай нь өгөөдөх.Амралтын өдрүүдээ үр бүтээлтэй өнгөрүүлмээр байна.Ядаж нэр устай нь өгөөч
      2018 оны 01 сарын 17
  • зочин (27.123.214.110)
    Энэ муу новшийн хурандаа сая төгрөгийн тэтгэвэртэй байгаа нь тодорхой . Хийсэн ажил нь насаараа цэрэгт татагдсан хүүхдүүдийг зодож яргалж явсан байгаа . Түүнийхээ төлөө шагнал урамшил , халамжийн нэмэгдэлд хамрагдаж байгаа нь тодорхой .Дүүжилж алах ялаар ялаар шийтгэж газар дээр нь гүйцэтгэвэл таарсан новш байна . ШҮҮХ ялладаггүй юм бол Эх оронч залуучууд яллах хэрэгтэй
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Батаа (202.9.41.218)
    Гэмгүй олон хүн гүтгэгдээд шоронд хатаж байна. Бузар шүүгчтэй нь, прокурортой нь, мөрдөн байцаагчтай нь шудрага иргэд хувиараа тооцоо хийгээд хэрэгт орохоос өөр гарц байхгүй болсоон. Мөнгөнд бүгд дарлагдсан шунал нь хэтэрч гай чирсэн маш муухай нийгэмд бид байна.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.122.121)
    Монголд хуулийнхан шүүхийнхэн өмгөөлөгчид бүгд авилгачид АТГ хан мөн адил дээд шүүхийнхэн адилхан болохоор шүүгчидийнхээ талд шийдвэр гаргана бүгд ялзарсан новшнууд үндсээр нь сольж байж өөрчлөгдөнө муусайн цагдаа нар нь хүртэл үлэв долов гээд л 10 20 цаас салгачих санаатай салгалаад л Хэлэх муу үг ч олдохгүй байна
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.158)
    Мөнгөний боолын боол болсон энэ хууль хяналтынхныг яалтай билээ. Мөнгөгүй бол өлбөрч үхээ юу
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.163)
    ТӨР ЗАСАГ ШҮҮХ ПРОКУРОР ЦАГТАА БҮГД МӨНГӨ АВДАГ АВИЛГАДАА ИДЭГСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ АДГИЙН МУУ АЛУУРЧИНЫ ТЭНЭГ ӨВӨӨ ХҮРТЭЛ АВИЛГА ӨГСӨНӨӨ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ ӨМГӨӨЛӨГЧИЙН ХӨЛС НЭРТЭЙ АВИЛГА БАЙШАА ШҮҮ ШАЛГА ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.177.125)
    Шуугчид телберее хийчихсэн бол дуусаа. Тэр шуугч нэртэй авилгачид чинь алхаа цохиод тайлбар сонсохыг хусдэггуйгээр барахгуй дахиж дуугарах гэж оролдвол шуух хурлаас хучээр хееж гаргаад торгоноо гэж айлгаж байгаад тогтоолоо еерийнхеерее хийчихдэг юм.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (202.55.191.205)
    яахав дээ энэ Төр засаг Хууль хяналт Шүүхийнхний л байж байдал нь энэ шүү дээ дээр дооргүй л Мөнгөөр бүхнийг шийддэг гэсэн ойлголт өгчихсөн болохоор л тэр шүү дээ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.27.234)
    яахав дээ энэ Төр засаг Хууль хяналт Шүүхийнхний л байж байдал нь энэ шүү дээ дээр дооргүй л Мөнгөөр бүхнийг шийддэг гэсэн ойлголт өгчихсөн болохоор л тэр шүү дээ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (60.104.114.248)
    Yheechee bygdeereee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • dds (103.14.36.18)
    Харваас гэмгүй гөлөг царайтай новш байна Иймэрхүү юмнууд л охин хүүхдэд хүч хэрэглэж хүн ална даа
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • sgtsdgdsg (202.170.80.25)
    Угаасаа өвөө нь ийм болохоор үр хүүхэд нь ийм байхаас аргагүйшдээ. Үр хүүхдээ ингэж л хүмүүжүүлж байгаа. Иймэрхүү балмад балиар юмыг шууд цаазаар аваачээ.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Ундраа (103.26.194.59)
    Энэ муу алуурчны ээж эгч энэ танхай мөнгөндөө сагасан төгцөг өвгөнд хатуу арга хэмжээ аваач ээ . Хүний охиныг алчихаад гэрийнхэнд нь хэлэхгүй тэр буудлын өрөөнд нь орж гараад явж байсан гэсэн. Алуурчин хүүг нь шоронгийн атамануудаар адилхан зодуулж хүчиндүүлж бгаад дараа нь цаазаар ав.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • санал нэг байна.
      зочин
      2018 оны 01 сарын 17
    • зочин
      санал нэг байна .
      2018 оны 01 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    43 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    57 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 59 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    4 цаг 22 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    4 цаг 39 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    4 цаг 42 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    4 цаг 57 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    5 цаг 5 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    5 цаг 17 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    5 цаг 46 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 58 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 6 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    6 цаг 17 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    21 цаг 49 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 58 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    22 цаг 2 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    22 цаг 41 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    23 цаг 16 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    23 цаг 57 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК