Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Борвин дахь баасаа арилга”, У.Хүрэлсүх ээ!

2018-1-18
0
ЖИРГЭХ

Засгийн газрын 100 хоногтойгоо золгож байна. Яаж тоолсныг бүү мэд, яг одоо ид үргэлжилж байгаа юм билээ. Монголын улс төрд У.Хүрэлсүхийн “цаг тоолол” айхавтар гоц гойд скандал авчраагүй ч зориг уриагаар дүүрэн, ажлын тайлангаас нь анзаарвал шударгаар хэлэхэд олон ажлыг үргэлжлүүлэн хийсэн Засгийн газар гэж тодорхойлж болох юм.

Өмнөх улстөрчдийн огт хэлээгүй үг, оролдожүзээгүй ажлыг “олоход” амаргүй л дээ. Бүгд л “энэ л зөв шийдэл”, “ийм тулгамдсан асуудлыг л би шийднэ” гэсэн амлалт, зорилготойгоор гараанаас гарсан. Өөлбөл “өрөн дээр орхисон” л гэхээс шалтаг хэлэхэд бэрх эдийн засгийн тийм ч хүнд биш өгөгдөл дунд ажиллаж байна. Алт, зэсийн ханш боломжийн өсөлттэй, инфляци нам дор түвшинд гээд айхавтар аюул хол байлаа. Өдөр тутам мэдээлж байгаа цаг үеийн мэдээллээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт тулгарч буй утааны гамшгийн асуудал, хэвтээ жагсаал, шатахууны ханшийн өсөлт, нүүрсний импортын бойкот зэрэг бол нэг өдөр шийдэх ажил биш. Тэд ажилласаар байгаа, өөрчлөлт харагдах болоогүй. Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулгараад байгаа “зовлон” нь олигархиудын эрх ашгийг хамгаалах шийдвэр гаргах эсэх асуудал болоод байна.

Жишээ нь шатахууны үнийн асуудал. Үүнээс алдагдал хүлээсээр ирсэн шатахуун импортлогчдын үнэ нэмэх асуудлыг эрс эсэргүүцээгүйгээсээ болж битүүхэн дэмжсэн, хөөрөгдсөн хэмээн гөрдөгдөөд байгааг анзаарсан байх. Удтал хүчээр барьсан захиргаадалтын арга зах зээлд зохицохгүй байгааг сануулж тэсрэх нь гэдгийг тэрбээр гадарлаж байсан. Гэвч төрийн нэрийн өмнөөс тэдэнд буулт хийж дуулдаад байгаа шиг хоёр тэрбумын өртгөөр өмнөх алдааг засах эрх мэдэл, сонирхол бас түүнд үгүй.

Дараагийн жишээ. Хонконгийн хөрөнгийн бирж дээр анх удаа Монголын компани IPO хийхээр бүртгүүлсэн нь “Энержи ресурс”-ийн “ММС” компани. Эднийхийг анхны арилжаагаа хийхээсхоёрхон хоногийн өмнө Хонконгийн бирж дээр “Винсвэй” мэндэлсэн нь тохиолдлынх гэхэд дэндүү хардмаар. Монголын нүүрсээр асар өндөр ашиг хуримтлуулсан эзэн нь“Форбес”-ын тэрбумтны листэд жаалж байсны хариу болгож өнөөдөр Монголын нүүрсийг хил дээр “Винстрак”-ээр хааж бойкот хийж байх жишээтэй. Тэдний ард мөн л он удаан жилийн бизнесийн зөрчил, Монголын төр өөрсдөд нь найр тавих ёстой гэсэн муу зуршил нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээс болж “шоконд” ороод байгааг дээрх бойкотоос харж болох ч энэ нь улс төрийн зөрчил рүү хөтлөх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газарт хуулийн талаас хамгийн “том” зөвлөх бөгөөд улстөржиж улайрч байсан шийдвэрээ гаргуулж төрийн мэдэлд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь шилжлээ гэсэн авч үүний цаана ямар хэмжээний “ял” өр хоёр хүлээж буйг таашгүй. Оюутолгойн талаар салбарын сайдаасаа зөрүүтэй мэдээлэл хийдэг нэг дэд сайд анхаарал татаад эхэлсэн. Үнэхээр Оюутолгойгоос арчаагүйдээ ашиг бага хүртээд байна уу, дэд сайд хувийн гомдлоо төрийн сайдын суудлаас “улс төр хийж” тайлаад байгаа алдаа гарав уу гэдгийн аль аль нь ноцтой асуудал. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын авлигад холбогдсон эсэх тухай асуудал ямартай ч ажлаас чөлөөлөх шийдвэрт хүргээд байгаа. Зарим яамны төрийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлсөн, мөн сард 8-18 сая төгрөгийн цалинтай гэх Төрийн банкны захирлуудын тоог 50 хувиар бууруулах зэргээр өөртөө болон Засгийн газартаа “гал дуудсан” олон шийдвэртэй алхмыг хийсэн нь У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн зангарагийг харууллаа. 

Өнөөдөр У.Хүрэлсүх ардаа ард түмнээс өөр хэн ч үгүй болохоо харуулахын тулд эрсдэл дундуур туучиж яваа. Гэтэл “ар түмэн” нь л шатахууны үнэ, татварын өөрчлөлт нэмэгдлээс болж тамир нь тасарч байгаа нь шоглоом гэлтэй. Уг нь ийм үед хөрөнгөтнөөс нь татвар авч ядуусаа тэжээх аргыг л заалгаж өссөн ч өөрөө өнөөгийн нийгмийн идэвхтэй иргэнийхээ хувьд их хөдөлмөрлөснийх нь төлөө “шийтгээд” байхыг шударга бус гэж үздэг нь анзаарагддаг. Зүйрлэвэл, У.Хүрэлсүхийг хэн нэгэн түшиж тулаад, хайрлаж хамгаалаад МАН-ын дарга, Ерөнхий сайд болгоогүй шиг бизнест тухайн байгууллага ямар нэг хамгаалалтгүйгээр, “ар талгүйгээр” шударгаар өрсөлдөж ноёрхлоо тогтоодог, тендер, концесс авдаг байх ёстой гэж үздэг аж. Ингэж боддог хүнд ингэж боддоггүй хүмүүс том саад болдог. Энэ л шалтгаанаар Ерөнхий сайд өөртөө “өстөн” бэлдсээр байна. 

У.Хүрэлсүх “дарга нарыг” халсаар байна. Бүү ай. “Борвинд наалдсан баас”-аа арилгахаас юундаа айдаг юм бэ. Өмнөх Засгийн газрын, тухайн үеийн МАН-ынхны “найрал дуучид”-тай өнөөдөр “өнгө нийлэх” нь ч бий, нийлэхгүй нь ч түүнээс цөөнгүй. Гар нийлэхгүй хүнтэй нэг өдөр ажиллахад ч саадтай, хохиролтой. Эцсийн бүлэгт энэ бол У.Хүрэлсүхийн компани биш боловч түүхэнд У.Хүрэлсүхийн Засгийн газар л гэж бичигдэж үлдэнэ. Хэдийгээр анх Ерөнхий сайдын албыг авахдаа халаа сэлгээнд хашин хандана гэсэн удаа бий ч “борвин дахь”-ууд энэ Засгийн газрын нэр хүндийг унагаж, хагалан бутаргаж, өнгө зүсийг гундаагаад байвал олон түмний эрх ашгийн төлөө “баасаа арилгах” нь харин ч зөв харагдана. Яг үнэндээ одоогоор Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар Х.Хэрлэнг томилох чинь л хошин санагдсан болохоос бусад шийдвэрийг зөв зүйтэй болсон гэж харж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “хөшигний цаана” ямархан бэрхшээл давсныг таашгүй. Жон Кеннеди “Бидний ажил 100 байтугай 1000 хоногийн дараа ч дуусахгүй. Зүгээр л ажиллаад эхэлье” гэсэн байдаг. Харин Ерөнхий сайд, Засгийн газрын хувьд өөр. Өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газар ямар хугацаанд юу хийж амжуулахын тулд “зүгээр л ажиллаад эхлэх” биш зөв ажиллах, олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй болоод байгаагаараа түүхийн төдийгүй улс төрийн нөхцөлийн хувьд дэндүү ялгаатай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын 100 дахь өдөр”-ийг давхцуулан нийслэлийн зарим дүүргийн иргэдтэй чөлөөт уулзалт хийж бодит байдлыг “өнгө будаггүйгээр” харахыг, сонсохыг хүссэн нь сонирхол татаж байна. Тэгэхээр “зөв өнгийн” шийдвэр тэндээс гарч мэдэхээр байгаа биз. Магадгүй Ерөнхийлөгч ч гэсэн 200-аад хоног ажиллахдаа хоёр Засгийн газрын нүүр үзээд байгаагийн хувьд УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллахдаа шүүмжлэлтэй хандаж буй нь анзаарагдаад байх болсон. “Тарааж чадахгүй” хэрнээ “тараах санаачилгыг дэмжинэ” гэсэн нь ч ийм учиртай биз. 

Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног сонирхолтой, завгүй, зоригтой өдрүүдийг түүхэнд бичиж үлдээлээ. Цаашдын ажилд нь амжилт хүсье! 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • зочин (150.129.143.163)
    сэтгүүлч нэртэй угаадас долоогч чи өөрөө салтаан дахь чацгаа арилгачих
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.27.30)
    HURELSUH ARD TUMNEE,EH ORNOO BODSON ZUV SHIIDVERUUD GARGAJ BAINA ULAM ZORIGTOI UHAALAG AJLAARAI AMJILT!
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.47.177)
    Дээр үеэс л ийм цусгүй цонхигор, эцэнхий туранхай ,ийм муухай хүүхнүүдээс их сэжиглэж,,Зэс хошуутай, зээрэн шилбэтэй чөтгөр гэж энэ хүүхний нийтлэл гараад ирэнгүүт хамаг биений шар үс арзас хийдгийм, яахав, бичиж л байхаас,цөвүүн цаг үед ийм хүн ч юмуу, юу ч юм олширдог гэдэг дээ.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.40.210)
    Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Эрдэнэбатын Засгийн газрын алдаа буюу хууль хүчний байгууллагын удирдлагад зөв хүн олж томилж чадаагүйгээс унах нь. Шударга ёс хуулиар дамжиж хэрэгждэг болохоос Ерөнхий сайд шударга ажиллана гэж 1000 амлаад ч биелэхгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн ажил, Ерөнхий сайдын эрх мэдэл хүрэхгүй гэж үзэж болох ч. Өөрийн эрх мэдлийн хүрээнд хуурамч нөхдөд эрх мэдэл өгч байна.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.21.103.46)
    нутгийнх нь засаг дарга хүрэлсүхийг устгах талаар үнэн хүү санаа тавьж байгаа зөв шүү
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.9.42.5)
    Муу цагмйн өнгө төрхийг сэтгэгдэлээ бичиж байгаагаас хархад л тодорхой болж. Шүүмжлэл хэрэгтэй. Харин эм болчихоор шүүмж л юу юунаас хэрэг болох нь ойлгомтой. Хүрэлсүхийн Засгийн газарт тов тодорхой зорилт тавиад ажиллаж байгааг ойлгож дэмжицгээе лдээ. Тухайлбал Газрын тосны боловсруулах үйлдвэрээ барьж өөрсдөө бинзин шатахуунаа үйлдвэрлээд эхэлбэл үнийн асуудал зохицуулахад улам л хялбар болн. Өмхий үнэртсэн Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийг хэдэн жил ярьлаа. Одоо эхлүүлж байна. Урагшаа төмөр зам тавьж нүүрсээ зөөвөл буидэнд л хэрэгтэй.Үүнийг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Утааны ужигарсан асуудлыг аль болох оновчтой шийдэхийг зориод дажгүй ажиллаж байна. Энэ мэт тоочвол олон ажил амьжуулахаар залуучууд маань ажиллацгааж байна. Дэмжиж урам өгч байя.
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Uud ni tatah geed yadchih yumaa. Ene uuduu tatuulah geed bgaa hun chini shudarga negen bisheeee. Harin ch ter bur taaraldaad baidaggui uudgui negen dee.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.194.119)
    Энэ хоолоо олж идэх арга чинь уу.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Ha ha (66.181.161.24)
    Yamar zavaan uuriinhuu tsaraitai adilhan garchig uguu vee
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (202.9.41.237)
    Мэдээж Түрүүн 17 тэрбум идээд баригдсан ч туршлага суусан Хүрэлбаатар хусмаа голоод байсан одоо харинсо-н ногооноос овоог хүртэж нямка, топортой гоо хуваалцахаас өөр всм алга
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • zzz (182.160.33.191)
    Duugui ajiliig ni zugeer hiilge za, muuhai haragdulah PR yum u tee, chaavaas
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • hi (182.160.33.191)
    henii zahialgaar hen yu bicheed bn aa
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.112.59)
    MXEG-n. avolgachin dargatai ardin daisantai
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (103.57.93.123)
    ajil hiij bgaa huniig bitgii oolood bgaach ee. ooroo yu ch hiij chadahgui hevtej bj. ene niitlel bichsen soliotoi yum odoo bolij uz. bichij chaddag yum bol ner usaa zorigtoi tavij uz dee erguu malaa
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Tenegee yum unshaad oilgodiimuu.
      2018 оны 01 сарын 18
  • zochin (27.123.214.113)
    harin hen geech tsetserhergch ve?!
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Татвар (202.5.196.34)
    Хүмүүсийн цалингаас татвар нэмж авах шийдэл бол хамгийн буруу шийдэл байсан. Түүний оронд хотын төвийн тансаг барилгуудыг өндөр татвартай болгох хэрэгтэй байсан юм. Бүсчлэл тогтоогоод л тэр бүсчлэлд байгаа барилгын мкв нь тийм татвартай байна гээд л татвар авахад болохгүй юмгүй. Ядаж алсдаа төвлөрөл буурах ач холбогдолтой юм даа.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • mongol (66.181.185.216)
    j munh bat
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.89.50)
    Баасаа цэвэрлэж чалах уу.Энэ ЗГ тийм урт удааэн оршин тогтнохгүй нь үнэн.100 хоногт юу хийсэн тодорхойгүй байгаа нь үнэн.Энэ хүүхэн хөлсний шатаажилж мөнгө аваг балиар хүүхэн ингэж улстөрчдөөс мөнгө аваад сурсан иймэрхүү нөхдүүдтэй хамт буруу ишлэсэн сүх шиг нөхдүүдийг төр нийгэмээс зайлуулах хэрэгтэй дээ ард иргэдэд хэлэхэд сануулахад.Иймэрхүү хүмүүс л төрийг жинхэнэ утгаар нь сорж мэрж эдээ бээрэнд бариулж байгаа шүү дээ.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    нийтлэл бичиж байгаа санаатай юм бол нэр усаа бичиээч өөрсдөө юу хийж байгаа нь мэдэгдэхгүй юмнууд худлаа баахан цэцэрхэх болж дээ
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
    • Цэгий
      Амжилт хүсье цөөхөн хоногт их ажил хийсэн. байнаа.
      2018 оны 01 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    5 цаг 18 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    11 цаг 31 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 49 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    14 цаг 43 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    15 цаг 12 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    15 цаг 13 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    15 цаг 21 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    15 цаг 41 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    15 цаг 57 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    16 цаг 6 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    16 цаг 28 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    16 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    16 цаг 57 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    17 цаг 42 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    17 цаг 51 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 59 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    18 цаг 12 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    18 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    18 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 3 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК