зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бямбадорж: С.Баяр багтраа, Б.Ариунсан тулай өвчнөөр эмчлүүлж байгаа

2018-4-24
0
ЖИРГЭХ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байсантай тань холбогдуулан сониучирхаж нэг асуулт тавья. Эдүгээ Цэцийн даргаар ажиллаж байгаа Д.Одбаяр “Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх шийдэхгүй” гэсэн албан бичгийг Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод илгээсэн нь маргаан дагуулаад байна. Та Цэцэд олон жил ажилласны хувьд энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд Цэцийн харьяалах маргааныг тов тодорхой заасан байдаг. Үндсэн хууль батлагдсанаас хойш Захиргааны хариуцлагын тухай хууль, яваандаа Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Харьяаллын хувьд Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг хянан шийдвэрлэх газар нь Үндсэн Хуулийн Цэц мөн. Хууль зөрчсөн бүх үйлдэл, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Яагаад гэвэл Үндсэн хуульд “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гээд заасан байдаг. Энэ логикийн үүднээс харвал маргаад байх асуудал биш.

-Яагаад сүүлийн үед Засгийн газрын шийдвэрийг дагах уу, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дагах уу гэдэг маргаан олшрох болов оо?

-Захиргааны шүүх сүүлд байгуулагдсан. Түүнээс хойш ийм маргаан ихсэхээр байгаа нь ажиглагдаж байна. Гаднаас ажиглахад сүүлийн үед тэдгээрийн шийдвэрлэж байгаа асуудал нь дуулиан дагуулаад байгаа учраас тэгж онцлох болсон юм болов уу даа. Миний хувьд үүнийг Үндсэн хуулиа дагаж тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны шүүхийн тухай хуульд юу гэж заасан байна, тэр хуулиа бас эргэж харах хэрэгтэй.

-С.Зориг агсаны гэргий Б.Булганыг ТЕГ-т дуудагдаж зарим нууц материалтай танилцсан талаарх дуулиан анхаарал татсан. Гэтэл маргааш нь түүнийг яллагдагчаар татсанаа Прокурорын газраас мэдээллээ. Урьд нь түүнийг хоригдож байх үед УИХ-ын зарим гишүүн хоригдож буй нөхцөл байдалтай нь танилцаж байсныг санаж байна. Энэ хүний эрх тухайн үед хэрхэн зөрчигдөж байсан юм бэ. Сэжигтнээр үү, яллагдагчаар уу гэдгээс шалтгаалж хорьж саатуулах нөхцөл нь өөр байсан уу?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон, дараа нь шийтгэгдсэн. Энэ гурван хүнийг цагдан хорьсоны дараа Б.Булганыг цагдан хорьсон. Анх цагдан хоригдсон цагаасаа эхлээд эдгээр нэр бүхий гурван хүн болон Б.Булган, түүний ар гэрийнхний зүгээс гомдол санал ирүүлдэг, бид тухайн үед нь холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэж ирсэн. Санаж байна, УИХ-ын хэсэг гишүүд Б.Булгантай уулзаж, хоригдож буй нөхцөл байдалтай нь танилцсан. Тэгж танилцахаас нь өмнө бид үзэж танилцан зөрчлийг арилгуулсан байсныг энэ дашрамд хэлье. Манайд ирсэн гомдол, шийдвэрлэх асуудлуудыг дандаа нууцын зэрэглэлтэйгээр шийдвэрлэж байсан. Төрийн байгууллагын хувьд нууцын зэрэглэлтэй бол тэр хэмжээнд нь биелүүлэх ёстой.

-Ямар гомдол санал гаргадаг байсан бэ?

-Хоригдож байгаа нөхцлийнхөө талаар, тухайлбал шөнө байнгын гэрэлтэй байлгаж байна, ном уншуулахгүй байна, захидал харилцааны боломж хомс байна гэсэн гомдлууд ирдэг байсан.

-Эрхээ хязгаарласан хүмүүсийн эрхээ эдлэх, эрхээ хэтрүүлэн эдлэх байдал хоорондын зааг ялгааг бас ялгаж салгаж ойлгомоор болжээ. Цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн эрхийн талаар танайд гомдол их ирдэг. Энд хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч мартагдаагүй байна. Одоогоор Цагдан хорих төвийн нөхцөл байдал ямар байна, эрүүл мэнд нь хүнд байгаа Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн биеийн байдал ямар байгаа бол та бүхэн очиж танилцав уу?

-Цагдан хорих байрны нөхцөл байдал маш сайн болсон. Эрүү шүүлтийн асуудал ч харьцангуй багассан, бараг л арилсан. ШШГЕГ дэргэдээ том эмнэлэгтэй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд манайд гомдол ирсэн. Бид шалгасан. Ерөнхийдөө чихрийн шижин өвчин хүндэрсэн гэсэн нь гайгүй юм байна гэдгийг манай хүмүүс ч очиж нягталж шалгасан. Би ч эмнэлгийн холбогдох албаны хүмүүстэй  уулзаж одоохондоо гайгүй гэсэн хариу авсан. Энэ чиглэлийн гомдол байнга ирдэг. Ямар сайндаа бид УИХ дээр “Та нар шоронд орсон хүмүүсээс бусад хүний эрхийг хамгаалахгүй байна” гэж доромжлуулж байх вэ. УИХ-ын гишүүд хэлэх хэлэхгүйгээр л хэлдэг болсон байна шүү дээ.

-Өнөөдөр хуулиар эрхээ хязгаарлуулсан, саатуулагдаж байгаа иргэн захиа бичиж уг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц тайлбарыг мэдүүлгээр биш захидлаар олон түмэнд хүргэж байна. Тухайлбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү Цагдан хорих 461 дүгээр ангиас захиа бичлээ. Тэр эмнэлэгт эмчлүүлж байхдаа захидал бичсэн бололтой. Гэсэн ч цахим хэлбэрээр захидлаа илгээх эрхтэй юу. Тийм боломж бий юү?

-Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар захиа бичих боломжгүй. Зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж болно. Өмгөөлөгч нь түүнийг бүрэн төлөөлнө.

-Өнөөдрийн байдлаар манай улсын хоёр Ерөнхий сайд асан тус ангид саатуулагдаж байна. Тэдний нөхцөл байдал бусдынхаасаа арай өөр хангамжтай байдаг байх гэсэн хардлага байдаг. Мөн тэдний ар гэрээс ямар нэг гомдол санал гаргасан уу?

-Нэг зүйлийг онцолж хэлье. Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулай, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа.

-Тахарын алба хүний эрхийг хамгаалсан чухал зүйл байсан. Үүнийг татан буулгасан нь буруу гэж ярьдаг. Одоо энэ үүргийг хэрхэн хангаж байна вэ?

-Төрөөс шийдсэн асуудлыг зөв, буруу гэж хэлэх эрх надад алга. Ер нь тахарын алба үүргээ сайн биелүүлж байсан гэдэгтэй санал нэг байна. Асуудлын гол нь гэрч, хохирогчийг хамгаалах гэдэгтээ байгаа юм. Гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйг бүрдүүлээгүй асуудал өнөөдөр ч хэвээрээ байна. Үүнээс болоод гэрч, хохирогч улам нэмж хохирох тохиолдол гарсаар байна. Энэ байдлыг арилгахын тулд, хэргийг бүрэн дүүрэн илрүүлэхийн тулд гэрчийг хамгаалах ёстой. Монголд нэг ийм үг байдаг. “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гэж. Тэгэхээр тэр “гол хүн”-ийг хамгаалахгүй байсаар аль нэг талын зүгээс гэрчийг сэтгэлзүйн болон бусад дарамтад орвол хэрэг илрүүлэлт үгүй болно. Хэн сайн дураараа “зовж” явахыг бодох билээ. Хохирогч ч мөн ялгаагүй, “дахин хохирох” явдал олон тохиолддог. Ялангуяа насанд хүрээгүй хохирогчид, гэр бүлийн хүчирхийлэлд өрстөн хохирогчийг хамгаалах асуудлыг зөв шийдэхгүй бол тун хүнд байдалд орж байгаа. Ойрын үед хэд хэдэн аймгуудад ажиллалаа. Гэрч, хохирогчдод тусгайлан байр бэлтгүүлж сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх ажил эхэлж байна. Энэ бол сайн хэрэг.

-Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсон ч нуун дарагдуулаад өнгөрөхөө больсон. Энэ нь тэднийг хүчирхэгжүүлж, хүчирхийлэлтэй тэмцэхэд дөхөм болж хариуцлага тооцоход ч хялбар болжээ. Жишээ нь, Японы Сангийн яамны удирдах албан тушаалтан нэгэн эмэгтэйд “Хөхийг чинь барьж үзэж болох уу” гэснээсээ болоод ажлаасаа огцорч байна. Ийм мэдээлэл манайд ч гэсэн хүчирхийллийн эсрэг хариуцлага тооцоход бэлэн кэйс болж, ингэж хариуцлага тооцдог байхыг шаардах болсон. Энэ талаар хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт орох бол?

-Одоо Хөдөлмөрийн тухай хуулийг ид хэлэлцэж байна. Ажлын байран дахь дарамтын асуудал Хүний эрхийн үндэсний комиссын санаачилгаар Жендерийн тэгш байдлын тухай хуульд ч зарим заалтууд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийг батлахад ч мөн тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхийг шаардана. Энэ талаарх саналаа УИХ-д  хүргүүлсэн. Тухайлбал дараах заалтыг заавал энэ хуульд оруулах ёстой. Би энд бүр томъёоллоор нь хэлье. “Ажлын байрны бэлгийн болон бусад дарамт учруулахыг хориглоно” гэж. Энэ заалт Зөрчлийн болон Эрүүгийн хуульд орох ёстой. Өнөөдөр аль алинд нь байхгүй. Хүмүүс бэлгийн дарамт гэхээр хүчингий гэмт хэрэг гэж ойлгоод урьдынхаараа шийдэгдээд явна гэж ойлгодог. Тийм биш. Таны хэлсэн шиг хэд хэдэн жишээ манайд шалгагдаж байсан. Хэл амаар болон бусад үйлдлээр бусдад сэтгэл санааны дарамт учруулах явдал байсаар байна. Ялангуяа эмэгтэйчүүд сайхан төрсөн, царай зүс сайтай төрснөөсөө болж яагаад илүү дарамт амсах ёстой юм бэ. Тухайлбал ажлаас хална, цалинг хасна гэх сэтгэлзүйн дарамт дээр бэлгийн дарамт гээд давхар дарамтын золиос болсоор байтал энэ талаарх хууль эрх зүйн орчин бүрэн бус байна гэдэг байж болшгүй юм. Ер нь бид энэ талаар дэлхийтэй мөр зэрэгцэж явах ёстой. Сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт дэлхий нийтийн асуудал болсон. Жишээ нь өнгөрсөн жил Холливудыг доргиосон Харви Вайнштейний хүчирхийллийн хэрэг мандсанаас хойш урлаг, спорт, бусад салбарт ч түүний хохирогчдын нэгэн адил  хүчирхийлэлд өртөж байсан бүсгүйчүүд ээлж дараалан ам нээж эхлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар ч дэлхий нийтээр шуугиж байна. Энэ хэмжээгээрээ Монголд ч бас нөлөөлж хохирогчид нуухаа больсон. Хуулийн дагуу, ёс зүйн зарчмын үүднээс хэн ч ийм төрлийн дарамтыг үзүүлж болохгүй гэдэг ойлголттой бол эрхээ хамгаалуулж чаддаг болсон.

-Ёс зүйн ийм зөрчил гаргасан тохиолдолд манайд бол Зөрчлийн хуулиар шийдэгдэх үү. Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авахаар заасан байгаа юу?

-Хүнд, хөнгөний аль нь вэ гэдгээс хамаарна. Зарим газарт бол “ухна тавьчихсан юм шиг” газар бас байна шүү.

-Хувийн байгууллага уу?

-Төрийн байгууллагад байна. Хохирогч эмэгтэй нэр төрөө бодож тэвчиж өнгөрүүлж байгаа юм. Бүр тэвчихээ байгаад халагдсаныхаа дараа л бидэнд мэдээлж байна.

-Өнөөдөр хүний эрхийн тухай ойлголт маш өргөн хүрээтэй болсон. Агаарын бохирдлоос болж эрүүл явах эрхийн хувьд хохирч байна гэхээс эхлээд барилгын компаниудын буруугаас болж нар харах эрхээ хүртэл хасуулах жишээтэй. Эдгээр асуудлаар танайд ханддаг уу?

-Бүх талаар хандаж байна. Хүний эрх гэдэг бол хүн таны нийгэмдээ ажиллаж амьдрах боломж нөхцлийг хэлж байгаа юм. Тэр боломж нөхцлийг төр өөрийхөө хүлээсэн үүргийн дагуу хангаж өгөх ёстой. Хүн өөрөө өөртөө тэр боломж нөхцлийг бүрдүүлээд , төр үүргийнхээ дагуу хангаад байхад таны ажиллаж амьдрах боломж нөхцөл алдагдаад байвал тэр нь хүний эрхийн зөрчил болж байгаа юм. Тийм ч учраас өнөөдөр ардчилсан орнуудыг хэмждэг гол хэмжүүр нь хүний эрхийн асуудал болоод байна. Хүний эрх гэдэг бол дураараа аашлахын нэр биш. Хүний эрхийг төр засаг өгдөггүй,бас хязгаарладаггүй юм. Хүний эрхийг хуулиар өгдөггүй. Энэ бол заяамал эрх юм. Төрийн албан хаагч хэн нэгэн эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүн хүний эрхийг хааж боох ёсгүй. Гагцхүү миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр л хязгаарлагддаг юм. Ийм л зарчим дэлхий нийтэд үйлчилж байна. Нэмж хэлэхэд хүний эрхийн асуудал тухайн улсын асуудал байхаа больсон. Дэлхийд болж байгаа үйл явцыг хар. Мьянмарт рохингя үндэстний эрхийг зөрчсөнөөс болж дэлхий ямар арга хэмжээ авч байна. АНУ, Хятадын хоригоос болж ямар арга хэмжээ авч байна. Эрхийг хамгаалахын тулд дандаа улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа биз. Монгол Улс ийм хориг арга хэмжээнд ганц минут ч байж чадахгүй шүү дээ. Тиймээс жижиг улсын хувьд дэлхийн жишигтэй нийцэж хүний эрхээ дээдэлж явах нь өлзийтэй гэдгийг энэ дашрамд онцлон хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Asuult baina (66.181.164.84)
    Negen yriad nuguun asuult tavij baigaa met ym bichih ymaa aliv ter undesleltei ym bichne gesen tangarag chin orgilmaa???
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • zail (64.119.26.135)
    bymbadorj heg muukhai tsarailsan amitan yg ooriinkhoo tsarai shig amitan bn
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.43.108)
    хүний эрх хэмжээ, хязгаартай хулгайч луйварч авилгач алуурч хүн сүгнүүдийн эрх юу байдаг юм хань хамсаатангаа хамгаалж өмгөөлж байгаа хэлбэр хэрэг хийсэн бол адилхан ялаа үүрэх ёстой
    2018 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.112.227)
    byambadorjoo chi bitgii hutc enhbayriig yaj yargalj bailaa tghed chi ogt duugaraagvi shvv .sanjiin bayr vhejl baig , vheh vhedee hamgiin muuhaigaar vheh ulsaa zarchihaad zvgeer salna sh vhgvi shvv ta nar
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
    • vnen elbegdorj bayr 2
      2018 оны 06 сарын 29
  • Зочин .СХД. (202.21.106.134)
    Ариунсанг яллах хэрэгтэй . Маш зальтай этгээд "Жинхэнэ улс төрийн янхан"-ултөрийн нэрээр улсаас маш их юм идсэн хулгайч
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.147)
    Тэрбум доллар авсан гэнэ шүү
    2018 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.22.23)
    өвчин мөвчин яамай байна улсыг хохиролгүй болгож байгаад дараагийн асуудлаа яриасай
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.165.91)
    АРИУНСАН ЗАЛЬТАЙ. АРДЫН ХҮҮХЭД ӨВДВӨЛ ШОРОНГООС ГАРГАДАГГҮЙ, ИДСЭН УУССАН ХҮМҮҮС ХУДЛАА ЯРИАД ГАРГАДАГ БОЛ ТӨР монголд байна уу????????
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (213.162.73.40)
    Hurungiin heZee ulsin orlogo bolgoh yum be? Ter salsan salaagui olon avgai nar bolon buh huuhdiin hurungiin huraaj ulsin orlogo bolgoh heregtei.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (112.72.14.216)
    шоронгийн хүнд нөхцөлийг даадаг байж авилга хулгай луйвар хийж бай хийхээсээ өмнө сайн ургуулан бод харин ч сайхан нөхцөлтэй мөрдөнд сууж байгаа шүү хуучин ганц худагт суусан бол үүдээр нь ороод үхэх юм байна новшнууд
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.32.172)
    Уйлийн урээ эдлэж эхлэж байна. Энэ юу ч биш. Ухэж далд орог новшнууд
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • huz (182.160.35.240)
    ta mnar shorond orhooroo uvddug,zugaalj yavahdaa jaragdag.mungutei humuus tsoo eruul bgaaa
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (185.39.141.50)
    mongoliig tonoj . avaad . bie emchlvvlheer amerik kanad geed ali 2008 ond tonilson bizdee . ene . bol baaash . .ter ter bumaar emchlvvlj edgeegvi yum bol emchlegdene gej yu baisiim be . shorondoo uh . chi . muu erket hulgaich aa. shunaldaa hutlugdun ydaj . 1 hausniihaa munguur emchlvvlj baih ni yasan be ?? vheereeee
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    dARGA BOLJ BAIGAA NOHDUUDEES ERUUL MENDIIN UZLEG HIIJ BGAAD TSOO ERUULIIG NI DARGA BOLGOYOO. UHEH GEJ BAIGAA YUMNUUD UHEHEESEE OMNO HAGARTLAA IDEJ UUH GEED DARG BOLOHOOR ULAIRDAG YUM BNA. IDEJ UUSAN DARGA NAR BUGD L UHEH ZAALTTAI OVCHINTEI BAIH YUM DAA
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэн (124.158.90.3)
    Баярын тэмбүү,заг хүйтэн нь хүндэрсэн
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • zail (103.212.117.224)
    bymbadorj gedeg matar ovoo kheden dollartai bolokh geed bn daa muukhai tsaraitai khogshin novsh
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.70.47.158)
    Эрхэм хуульчаа, бид алийн болгон бурантагтай тэмээ шиг хөтлүүлж явах юм вэ?Гадны элдэв юманд захирагдаад бид эрх чөлөөгөө бүрэн алдаад байна. энэ нөхцөлд гадныхны заавраар хүний эрх гэж өөрийн бодлоггүй, явж замбараагаа алдаж гүйцлээ шүү.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.26.127)
    МӨНГӨ ХУСЧ ХУСЧИХААД АДАГ СҮҮЛД НЬ АРАА ДААХГҮЙ ӨВДЛӨӨ ГЭЖ ЖҮЖИГЛЭХЭЭ БОЛИО ЭРХЭМҮҮД .
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө дэлхийд 15 дугаар байрт орлоо
    3 цаг 0 мин
  • 2026 онд дэлхий дээр болох ОНЦЛОХ ЗУРГААН үйл явдал
    3 цаг 8 мин
  • Монголчууд ой тогтоолтоороо дэлхийд тэргүүлж байна
    3 цаг 31 мин
  • ГССҮТ: Цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай
    3 цаг 38 мин
  • Ойрын 5 хоног цаг агаар хэрхэх вэ?
    3 цаг 44 мин
  • МҮБХ: Энэ сард болох НАЙМАН барилдааан
    23 цаг 51 мин
  • Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
    Өчигдөр 13 цаг 51 мин
  • Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • Шинэ оны дараа 497 хүн ГССҮТ-д ханджээ
    Өчигдөр 11 цаг 35 мин
  • "Physical: Welcome to Mongolia" нэвтрүүлгийг өнөөдрөөс Netflix-ээр үзэх боломжтой
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Танилц: Энэ онд бүх нийтээр амрах өдрүүд
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Сагсан бөмбөгийн М Хөгжлийн лигийн Бүх оддын тоглолт энэ ням гарагт болно
    Өчигдөр 10 цаг 33 мин
  • Халуун цэг: Зелинский, Путин нарын мэндчилгээндээ юуг онцлов?
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Швейцарийн Кранс-Монтана цанын баазад гал гарч олон арван хүн амиа алдлаа
    Уржигдар 21 цаг 58 мин
  • Т.Мөнхсайхан: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Өнөөдрөөс ХҮЧИН ТӨГӨЛДӨР хэрэгжиж эхлэх хууль, тогтоомжууд
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Өнөөдрөөс дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
    Уржигдар 13 цаг 30 мин
  • 2026 онд ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 13 цаг 23 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    Уржигдар 13 цаг 14 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жилийн шилдэг 24 мэндчилгээ
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • Өнөөдрөөс ХҮЧИН ТӨГӨЛДӨР хэрэгжиж эхлэх хууль, тогтоомжууд
  • МҮБХ: Энэ сард болох НАЙМАН барилдааан
  • Швейцарийн Кранс-Монтана цанын баазад гал гарч олон арван хүн амиа алдлаа
  • ШИНЭ ЖИЛ: Баярын түүх
  • "Жүр үр"-ийн бялуунд оочирлохгүйгээр гэртээ шинэ жилийн амтат торт хийх жор
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Халуун цэг: Зелинский, Путин нарын мэндчилгээндээ юуг онцлов?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
  • Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
  • С.Наранцогт: Улиран одож буй он бидний хувьд сургамж дүүрэн жил байлаа
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • А.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Өнөөдрөөс дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
  • 2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
  • Шинэ жилийн шилдэг 24 мэндчилгээ
  • Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
24 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК