Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Хулан: Эмзэг байх тусмаа л нандин бүтээл хийнэ

2018-11-07
0
ЖИРГЭХ

“Жорой Хулан” Арт студийг үүсгэн байгуулагч, зураач, дизайнер Т.Хулан хэмээх үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйтэй хэсэгхэн хугацаанд ярилцах завшаан тохиосон юм. Тэрбээр 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн ангийг төгссөн бол 2011 онд Япон улсын Окинава хотын Урлагийн дээд сургуулийг хүүхдийн номын дизайны чиглэлээр төгссөн билээ.

 

-Таны бага нас хэрхэн өнгөрөв?

-Миний аав Булган аймгийн харьяат хүн. Миний бага нас хөдөө өнгөрсөн. Хөдөөний жаалуудын хийдэг бүхнийг л хийж, мэдэрч өссөн дөө.

 -Урлагт хэзээнээс дурлаж эхлэв. Дурсамжаасаа хуваалцвал?

-Би уг нь балетчин болъё гэж боддог байлаа. Ээж маань зөвшөөрөөгүй л дээ. Тэр хооронд би олон зүйлийг сонирхож, оролдож үзсэн. Тэгээд 16 настай Дүрслэх урлагийн дээд сургуульд Дарамбазар багшийн ангид орсон. Тэр цагаас л энэ урлагт хайртай болж эхэлсэн дээ.

 -Бүтээлээ туурвиж байхад тань юу хамгийн ихээр хөглөдөг вэ?

-Би хувьдаа онгод байдаг гэж боддог. Зураг зурахгүй өдөр байх юм бол шөнө нь хар дарж сэрдэг. Нэг зүйл дутагдаад байгаа ч юм шиг хэцүү байдаг. Онгод минь ороод ирвэл хаа яваа газраа шууд тэмдэглэчихдэг. Хол замд галт тэргэнд, автобусанд явахдаа зураг л зурж явдаг.

 -Уран бүтээлч бүрд өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг. Таны бусдаас ялгарах арга барил юу вэ?

-Зарим зураачид дан ганц морь зурдаг, зарим нь цэцэг зурдаг. Зөвхөн реалист зураг зурах нь ч их. Миний хувьд бол үзгээр дагнадгаараа онцлог юм болов уу. Бас багшаасаа өвөлж авсан нэг зүйл гэвэл хурдан гартай л байхдаа. Нэг бүтээл хийе гээд суух юм бол хурдан буулгадаг минь л юм болов уу.

 -Зураачдыг хэт эмзэг, мэдрэмтгий гэж ярих юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эмзэг байх тусмаа л нандин бүтээл хийдэг байх гэж би боддог. Улам ч эмзэг байгаасай гэж боддог юм. Миний хувьд хатуурхах үедээ хатуу байдаг. Хүн л юм чинь. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд зөөлөрчихсөн л байдаг. Ер нь эмзэг байх тусмаа тухайн хүний торгон мэдрэмж нь их байдаг юм шиг санагддаг. Зөвхөн зураач гэлтгүй хөгжмийн зохиолчид, яруу найрагчид байна. Хүүхэд шиг гомдоод л, нялхамсуу болчихдог. Уран зураг, яруу найраг, хөгжим гурав нэг зүйлийг гурван өөр өнцгөөс харуулдаг ертөнц. Гэхдээ энэ гурван өөр хүний ертөнц нь ижилхэн. Сэтгэлгээ нь ижилхэн. Гэхдээ илэрхийлэх арга нь өөр байдаг юм шиг ээ. Гэхдээ төстэй шүү. Бас балет, модель хоёр хоорондоо төстэй санагддаг.

 -Гадаад үзэмж талаасаа юу?

-Гадаад үзэмж талаасаа ч , дотоод гоо сайхан талаасаа ч тэр. Балетчин болохоор тэр зохиолын мөн чанарыг хөгжимтэй уялдуулан биеэр илэрхийлдэг. Загвар өмсөгчид болохоор дизайнерын урласан хувцсыг хөгжимтэй хоршин, биеэр илэрхийлдэг. Ингээд анзаарахаар төстэй байгаа биз. Дээр нь кино урлаг, театр энэ гуравтай төстэй санагддаг. Манай охин “урлагийг зургаа л хуваадаг шүү дээ ээж ээ” гэж байна. Миний инээд хүрээд “юу гэж зургаа хуваадаг юм” гэж асуулаа. Тэгсэн чинь “уран баримал, архитектор, дизайн, уран зураг, хөгжим, театр, яруу найраг” гэсэн. Тийм л байгаа юм л даа. Театр дотроо кино урлаг багтчихна. Нэг ёсондоо багцлаад хуваачихсан хэрэг.

 -Таны бүтээлүүдийг харахаар хийсвэр талдаа юм. Яруу найрагт ч тэр бусад урлагт хийсвэр бүтээлүүд олон нийтэд ойлгогдохдоо муу байдаг шүү дээ?

-Заавал ойлгомжтой байх албагүй гэж боддог. Реалист зургуудыг хүмүүс хараад л ойлгочихно. Гэхдээ дэндүү уйтгартай шүү дээ. Бүх зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. Уран бүтээлч хүн хувьсах чадвартай байх ёстой гэж боддог. Хийсвэр зургийг хараад хүн их юм бодно шүү. Ер нь урлагийн хүмүүсийг өөр ертөнцийн зүйлсийг хүн төрөлхтөнд дамжуулдаг хэлмэрч нар л гэж боддог.

-Хамгийн хайртай, дурсамж агуулсан бүтээлийнхээ талаар яривал?

-Миний бүтээл болгон нэг нэг түүхтэй. Энд байгаа хорь гаруй бүтээлүүд ч гэсэн ардаа тус тусын түүхтэй, дурсамжтай. Бүгдийнх нь дурсамжийг яривал хэцүү юм болно доо.

 -Ямарваа уран бүтээлчийн хамгийн сайн бүтээл, түүний хийж чадаагүй бүтээл гэж ярьдаг шүү дээ?

-Тэр бараг үнэн байх шүү. Би урьд нь мэдэрсэн мэдрэмжээ шууд буулгадаг байсан. Нүдний өмнө нэг кадр ороод л ирдэг. Хаа яваа газраа бал, цаас ч гэх юм уу тэмдэглэгээ хийх зүйл заавал авч явдаг. Санаа ороод ирэх л юм бол цаасны буланд ч хамаагүй зурчихдаг. Өмнө нь би ирээдүйгээ зөгнөж зурдаг байсан. Харин сүүлийн үед дурсамжийн зургууд зураад байгаа.

 -Та дугуйлан хичээллүүлдэг гэсэн. Дугуйлангийнхаа талаар яривал?

-Ер нь бол хоббидоо хөтлөгдөөд л хийчихсэн юм. Бизнес болгоод явчихна гэж ерөөсөө бодоогүй. Зүгээр л хүүхдүүдэд хичээл заах гоё байдаг. Хүүхдүүд зурагнаас маш их аз жаргалыг авдаг. Би өөрөө эсрэгээрээ хүүхдүүдээс суралцаад байх шиг санагддаг байсан. Тэгээд нэг л мэдэхэд дуртай болчихсон доо. Намайг зорьж ирсэн хүүхэд болгонд урлагийн чихэр атгуулаад гаргахыг л боддог. Урлагийн тухай ойлголттой болоод гараасай гэж боддог. Ирээдүйд урлагийг ойлгодог, үнэлдэг хүн болоосой гэж хүсдэг.

 -Та мөн “Coffee shop” ажиллуулдаг гэсэн?  

-Японд сурч байхад байгаа газар, орчин нь их таалагдсан.Тэнд  хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, нийгэм хүнээ халамжилж, хайрлаж байх ёстой гэсэн ухамсар бүгдэд нь суучихсан байгаа юм л даа. Тэгээд тухайн үед тухтай орчин бий болгохыг мөрөөддөг байсан. Ямартай ч нэг студитэй болно. Тэгээд хүүхдүүд орж ирээд бүтээлээ хийгээд, тоглоод байхаар. Хааяа уран бүтээлч ч юм уу, урлагийн тухай ярих хүсэлтэй нэгэнтэй хамтдаа цай, кофе уугаад сайхан яриа өрнүүлчхээр орчин байгаасай гэж хүсч байлаа. Тэгээд миний хүслүүд нэг цэгт биелчихсэн. Дээрээ бүтээлээ хийчихээд, доошоо буугаад үзэсгэлэнгээ гаргана гэх мэт бодол л яваад байсан болохоос биш ийм зүйл болчихно гэж санаагүй. Бүх бодлын минь зангилаа энд бүтээд ирэх шиг болсон доо. Олон жилийн мөрөөдөл л дөө. Гэхдээ хөгжүүлэх зүйл бол зөндөө байгаа байх аа. Тухайн үед бодож байсан зүйлээ энэ барилгад шингээсэн. Анх хоёр давхар засвар хийгдээгүй байсан. Тэгээд интерьерийнх нь ажилд оролцоод, санаа оноогоо хэлсээр байгаад л болгосон доо. Энэ Coffee shop булан байхгүй ч байсан болох л байсан байх л даа. Гэхдээ тухтай суугаад ганц хоёр зураг хараад, хоорондоо ярилцаад сууж байвал гоё ч юм шиг. Ханан дээрх зурагнууд солигдоод, тэр болгоноос өөр мэдээлэл авч байвал зүгээр ч юм шиг. Миний бодлоор хүний тархи кодлогддог юм шиг санагддаг. Байгалиасаа өгөгдөлтэй, түүнийхээ дагуу мэдээллийг цуглуулж, хурааж байдаг. Эргүүлээд бусдад түгээж байдаг гэж би боддог.

-Үзэсгэлэнгээ гаргахдаа юуг голчилдог вэ?

-Сүүлийн хоёр, гурван жил дараалаад гаргасан үзэсгэлэнгээ би  их даруухан хийсэн л дээ. Ер нь бие даасан үзэсгэлэндээ нээлт, хаалт хийхгүй байя. Яг миний хийсэн бүтээлтэй санаандгүй учирч байгаа хүмүүст л зориулагдаж байг гэж бодсон. Зорьж ирээгүй, санаандгүй явж байгаад ирсэн хүмүүст хүрч байг гэж бодсон. Хүмүүсийг уриад л, хэвлэл мэдээллийнхэнг цуглуулаад л од болох гээд байгаа юм шиг байх нь лайтай санагддаг. Заримдаа би хаачихдаг. Яг үзмээр байна аа гэсэнд нь онгойлгоод өгдөг. Ийм байвал урлагийн үнэ цэнэ нь оршино гэж боддог. Би нэг зүйлийг гайхдаг юм. Үзэсгэлэн гэхээр л төлбөртэй юу гэж асуудаг хүмүүс их байдаг. Яагаад уран бүтээлчийн маш олон цагийн хөдөлмөр шингэсэн бүтээлийг үзэх гэж байж бяцхан төлбөр төлж болдоггүй юм бол оо гэж гайхдаг. Нэг талаас тэр хүн урлагийг, уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлэж чаддаггүй, нөгөө талаас манай нийгэм бас ямар байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа юм л даа.

 -Бүтээлээ зурах тохиромжтой үе тань хэдий үе вэ?

-Шөнө, оройгоор суух үе их байдаг. Бодохоор нийгэм бужигнасан, хөл хөдөлгөөнтэй үеэр бид нарын анхаарал төвлөрдөггүй юм шиг байгаа юм. Үүр, шөнийн цагуудаар хүний анхаарал бас сайн төвлөрдөг юм байна лээ. Том том яруу найрагчид, зохиолчдын намтрыг уншихад, бүгд үүрээр дөрөв таван цагт босоод бичвэрээ хийдэг байсан байгаа юм. Уран бүтээлчдийг ажиглахад өглөөний эсвэл оройн цагуудаар суудаг. Би ч гэсэн оройн цагаар л суудаг.

 -Энэ урлаг танд юуг өгсөн бэ?

-Бусдын мэдэрч чадаагүй том аз жаргалыг өгсөн. Энгийн хүний ойлгодоггүй тэр ертөнцийг ойлгуулсан. Тиймээс өдийг хүртэл хамт байгаа байх. Ойрд миний тархинд нэг бодол эргэлдээд байх боллоо. Анх би 16 настайдаа нэг сайхан залуутай учирсан. Тэр залууд би нэг их дурлаагүй. Тэр залуу хаа ч явсан миний дэргэд байгаад л байсан. Хөөрхий тэр харамч биш, өглөгч ч биш. Тэр залууг би маш олон удаа хуурсан, араар нь тавьсан. Маш олон удаа түүнээс залхаж үзсэн, дурлаж үзсэн. Тэр хүн бол миний ертөнц буюу зураг байсан.  Тэгээд арван хэдхэн насандаа Дүрслэх урлагийн дээд сургуульд Дарамбазар багшийн ангид ороод зураг гэдэг ертөнцтэй албан ёсоор гэрлэчихсэн юм шиг санагддаг. Манай ээж хүртэл гайхдаг. Манай гэрт, манай удамд ч ийм хүн байхгүй гэдэг. Ингээд бодохоор яалт ч үгүй энэ урлаг миний гэрлэсэн залуу юм шиг байгаа юм. Хуурч ч үзсэн, урваж ч үзсэн. Гэхдээ баяр гунигтай ямар ч цаг хугацааны савлагаанд намайг орхиогүй. Эргээд гуйгаад очиход угтаад авдаг ганц ертөнц бол энэ урлаг л байсан.

-Зурах сонирхолтой, мөн энэ урлагт дурладаг гэж хэлбэл зүгээр байх. Тэдгээр  хүүхэд, залуучуудад хандаж бяцхан зөвлөгөө өгөхгүй юу?

-Урлаг гээд байгаа энэ нөхөр амьдралын минь нэг хэсэг болчхоод байна шүү дээ. Энэ урлагийг сонирхож байгаа олон залуучуудад хандаж хэлэхэд, тууштай шантрахгүй байгаарай гэж хэлмээр байна. Ихэнх нь шантардаг шүү дээ. Надад ч гэсэн тийм үе байсан. Хүн чамайг үнэлэхгүй, ойлгохгүй байж болно. Хүн чиний бүтээлийг хайрлахгүй байж болно. Хүн чамайг юу гэж бодно тэр чиний хувьд асуудал байх ёсгүй. Харин чи өөрийгөө хэн боддог чинь л чухал. Би мундаг гээд хамраа сөхөөд байж бас болохгүй. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэдэг шиг л байх хэрэгтэй. Чаддаг байсан ч гэсэн би чадна аа гээд сагсуураад байх дэмий. Хүлээцтэй, хүлцэнгүй байх хэрэгтэй. Би ч гэсэн дөрөв таван жил дарамтад, уналтад орж явсан. Тэр үед хийж чадаагүй бүтээлүүд маань, хүүхдүүд маань л намайг босгосон доо. Энэ амьдралд эрээн бараан сүлэлдэж байх үед тэр хар нүхнээс гаргадаг зүйл бол урлаг л байдаг юм байна лээ. Хөхөө өвлийн хүйтэнд нулимсаа арчаад гүйж явсан үе ч надад бий. Тэр үед чи хэлсэндээ хүрсэнгүй дээ, амлалтдаа хүрсэнгүй дээ гэсэн бодлууд хүнийг авч үлддэг юм байна лээ. Бүх зүйл утгагүй санагдаад байвал ирээдүйд тавьсан зорилгоо умартахгүй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх хэрэгтэй. Одоо бол хэдэн сайхан бүтээл хийе, одоо л дүрэлзэхгүй юм бол хэзээ дүрэлзэх юм бэ гэх үгсийг өөртөө хэлж, өөрийгөө ташуурддаг болсон доо.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Сайнбаяр

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • б (202.72.245.122)
    Ертөнцийн дотоод хийцийг зөв ойлгох хувь хүний зүгээр мэдрэмж хоёр их зайтай,Эрдэмтэний цараатай сэтгэлгээтэй шүү дээ барууны зураач нар
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.35.238)
    Амжилт хүсье. Мундаг охин минь
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.35.238)
    Энэ ярилцлагыг залуучууд олноор уншаасай
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    14 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    14 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    16 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    17 цаг 14 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК