Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Амарзаяа: Генетик нөөц ашиглалтаас жилд 2.5 их наяд төгрөгийн ашиг олох боломжтой

2020-1-22
0
ЖИРГЭХ

Генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хуулийн төсөл ямар үе шатандаа явж байна вэ?

-Генетик нөөцийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжиж Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Сая ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагын хамтарсан хэлэлцүүлэгт оролцлоо.

Бид Үндсэн хуульдаа байгалийн баялаг ард түмний өмч байна гэж заасан. Ялангуяа, байгалийн баялгийн эдийн засгийн үр шимийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээнэ гэсэн нь өөрөө Генетик нөөцийн хуультай салшгүй холбоотой. Ихэнх хүмүүс байгалийн баялгийг шавхагддаг, газрын доорх ашигт малтмал буюу уул уурхайн баялагтай холбож үздэг. Гэвч газрын дээрх шавхагддаггүй ургамал, ан амьтан, бичил биетэн, энэ нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг Монголчууд бидний үнэт баялаг. Үүнийг зүй зохистой ашиглах эрх зүйн орчин нь тодорхойгүй байсан. Тиймээс генетик нөөц ашиглалтын ирээдүйн чиг хандлага, эдийн засгийн үр ашгаа төрийн бодлогын хэмжээнд тодорхойлох, баялгийнхаа нөөцийг тогтоож хадгалах, хамгаалах, үр шимийг нь тодорхой болгох шаардлагатай. Энэ нь эдийн засагт ямар үр дүнтэй байх тухайлбал хөдөө аж ахуйн, биотехнологийн салбарт, боловсруулах үйлдвэрүүдэд ямар үр дүнтэй, үр өгөөжтэй байх вэ зэрэг  асуудлыг нэгтгэн эрх зүйн орчныг боловсруулах шаардлагатай. Иймд ажлын хэсэг шинэ хуулийг бүх түвшинд ажиллах, өөрчлөх, олон улсын жишигт нийцүүлэх, төр иргэдийн үүргийг тодорхой болгох, оновчтой шийдлээр тодорхойлох нь хамгийн чухал.

-Цаашид бодлогын түвшинд ямар ажил хийх шаардлагатай вэ?

-Өргөн барьсан хуульд генетик нөөцөд байгаа ургамал, амьтны нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон шийдэл түүнээс орж ирэх орлогоос орон нутгийн төсөвт хуваарилах асуудал бодлогын түвшинд орхигдсон байна. Тухайлбал, Генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Генетик нөөц түүнтэй холбоотой уламжлалт мэдээллийг ашигласны үр шимээс улсын төсөвт орсон орлогын 50-аас доошгүй хувийг” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, уг салбараас олсон орлогыг зөвхөн улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан гэсэн үг. Тухайлбал, гоёо, хармаг зэрэг говьд ургадаг жимс ургамал хүний эрүүл мэндэд ямар их ач тустайг уламжлалт мэдлэгээрээ мэддэг ч судалгаа шинжилгээгээр шинжлэх лаборатори манай улсад хомс нөгөө талаар энэ нь говийн хөрсөнд элсэрхэг бут сондуульд ургадаг учраас тухайн нутаг дэвсгэрийг хамгаалах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа учир төсвийн зохицуулалтаар орон нутгийн онцлогт тохирсон бодлого, уялдаа холбоо хоорондоо байхгүй байгаа юм. Тухайлбал энэ орлого нь орон нутгийн төсвийн орлогот орж, эргээд энэ орлогыг 100 хувь нөөцөө хамгаалах, тарьж ургуулах, нөхөн сэргээх, байгаль орчиноо хамгаалах үйлсэд зарцуулах, нөөцийг хамгаалах санг бүрдүүлэх, үүнийгээ тухайн нутгийн иргэд өөрсдөө мэддэг, нутгимйн иргэдийн амьдралын бодит орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр болдог байхаар тусгагдах хэрэгтэй.  Мөн энэхүү нөөцийн стандарт, түүний хэрэглээ тодорхойгүй байна. Жишээлбэл, улаан гоёог даралт ихсэхэд уудаг. Гэтэл ямар стандарт, хэмжээгээр уухыг Монгол даяараа хэрэглэж мэдэхгүй, тухайн нутгийн иргэд л уламжилж ирсэн өв соёлоороо дамжиж мэддэг. Иймээс генетик нөөцийг эрүүл мэндийн салбарт ашиглах нь уламжлалт анагаах ухааны гол суурь үндэс  болж байгаа юм.

-Эрх зүйн орчныг тодорхой болгохоос гадна аймаг сумдуудын уялдаа холбоо, эрх үүргийг нь сайжруулах шаардлагатай юм байна?

-Байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа хүүхдийн клуб, нөхөрлөл, дэлхийн олон сангууд манай улсад ажиллаж байна. Хамгийн чухал нь тухайн нутгийн иргэдийн оролцоо, эрх мэдлийн хуваарилалт одоо ч ч цаашид ч  ойлгомжгүй байгаа. Энэхүү шинэ хуулийн зохицуулалтаар бүх эрх мэдэл Байгаль орчны яаман дээр төвлөрч байна. Тиймээс аймаг, сум, багийн эрх, үүргийг тодорхой болгож, хуваарилах ёстой. Нэг жишээ хэлэхэд, тухайн нутаг дэвсгэрт элэгний хорт хавдар эмчилдэг эмийн ургамал ургадаг байя гэж бодоход энэ нь маш том нөөц. Энэ нөөцийн тухайн нутгийн иргэд хамгаалдаг, үрий нь авч тарималжуулах, тариалах эрхийг нь тухайн иргэнээс авах, түүнээс олсон ашгаасаа хувь хүртдэг байх зохицуулалтыг оновчтой болгох хэрэгтэй. Тухайн эмийн  ургамлаас орж ирж байгаа үр шимийг нутгийн иргэн, малчид хэрхэн хүртэх асуудал нь тодорхойгүй тул энэхүү хуулиар зохицуулалт хийх нь энэ хуулийн гол үр шим мөн. Манай говийн ингэний сүү чихрийн шижин өвчнийг эдгээдэг гэдгийг хөрш орон тогтоочихсон дэлхийн зах зээлд хуурай сүү болгон нийлүүлж байна. Гэтэл манай МАА салбар уламжлалт байдлаар байж л байна, тэмээн сүрэг жил тутам өсч байна. Зуданд тэсвэртэй, тэсвэр тэвчээр гэдэг бол гайхамшигтай амьтан. Бид тэмээчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, уналга эдэлгэнд хэрэглэх, бүх ашиг шим түүхий эдийг үнэд хүргэх, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэний хуурай сүүний үйлдвэрийг төр бодлогын хэмжээнд дэмжиж Жижиг дунд үйлдвэрийн бага хүүтэй зээлийг олгох хэрэгтэй. Ингэний сүү жилийн 4 улирлын турш тасралтгүй учир бусад малаас ялгаатай. Иймд дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтыг энэ хуулиар заавал хийх шаардлагатай.  

-Манай улсад генетик нөөцийн чиглэлийн боловсон хүчин хангалттай байж чаддаг уу. Энэ чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний ажил хэр их байна вэ?

-ХААИС, МУИС, ШУТИС гээд төрийн өмчит сургуулиудад лаборатори, шинжилгээ судалгаа их байна, уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмийн үйлдвэрүүд бас байна. Энэ ургамал ийм өвчнийг анагаах бичил биетэн байна зэргийг нотлох хэмжээний зүйл байна. Гэхдээ олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь тодорхойгүй учраас бодлогын цогц шийдэл хэрэгтэй гэж харж байна. Тухайлбал, говийн бут өөрөө элсний нүүдлийг хамгаалдаг, энд ургадаг говийн жимс хармагийг сахарын өвчинд хэрэглэдэг гэдэг нь уламжлалт мэдлэгээр тодорхойлогдож байна, гэтэл бид мэдэх ч дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөхүйц судалгааны лаборатори шинжилгээ байдаггүй юм. Үүнд л гол асуудал нь байгаа юм.

-Нөөц дуусна гэсэн асуудал бий юу? Эцсийн үр өгөөжийг хэрхэн харж дүгнэж байна, үүнд хуулиар зохицуулах гол асуудал юу байна.

-Шавхагддаггүй нөөц. Хамгийн гол зөв зохистой ашиглах, хамгаалах, тариалах, ургуулж байж эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал хэчнээн мянган жил бидэнд үр дүнгээ өгнө. Энэ хуульд нэг орхигдуулсан зүйл байна. Энэ нь Газрын тухай хуульд өөрчлөлт орох ёстой. Генетик нөөцийг хадгалах, хамгаалах, тарималжуулах, судалгаа хөгжүүлэлт хийх гэдэг заалт заавал орох. Энэ заалт орохтой холбогдуулан хадгалах, хамгаалах, байгалийн ургамал тариалах, ан амьтан өсгөх зэргийг төр бодлогоор дэмжиж газрыг нь зохих хэмжээнд дэмжиж олгох гэж нэмэх шаардлагатай. Тиймд нутаг орны зөвшөөрлөөр тухайн газрын 5, 10 га бүр 100 га газрыг хашиж, тарималжуулан эрдэм шинжилгээний ажил хийж, үүнийгээ дараагийнхаа үйлдвэрлэл, бизнест ашиглах юм. Ингэснээр экспортын чиг баримжаатай импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх зах зээл хөгжих боломжтой. Өрхийн болон орон нутгийн бизнесийн шинэ харилцаа бий болж өрх бүрийн амьдралын бодит орлого нэмэгдэх таатай нөхцөл бүрдэнэ. Газар нутгийн эзэн нь тухайн нутгийн иргэд. Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэх нэг гарц бол генетик нөөцийн зохицуулалттай ашиглалт юм.

-Хуулийн орчин бүрэлдээгүй, хамгаалалтгүйгээс сүйдсэн хэчнээн газар нутаг байна вэ?

-Сүйдсэн газар нутаг байгаа байхаа. Гол нь нөөцийн замбараагүй хэрэглээ бол бидний анхаарах асуудал, устаж үгүйдсэн байхыг үгүйсгэхгүй. Бүртгэл хяналт тодорхой бус. Ялангуяа өөрийн нутгийн нэн ховор нөөцөө хил дамнан худалдаалж, бусдад дамжуулж буй үйлдэл өнгөрсөнд маш их. Энэ нь манай нөөцийг үнэгүйдүүлэх, нөгөө хөгжилтэй орнууд нь ургуулж тарималжуулан эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд ноёрхож байгаа нь том эрсдэл. Тиймээс ашигт малтмалаа тогтоохын тулд төрөөс хайгуул хийж орд газраа тогтоосонтой адилаар Монгол улсын Генетик нөөцөө нэн даруй тогтоох, тодорхойлох шаардлагатай.   

-Нөөц тогтооход хэдий хугацаа шаардагдах вэ?

-Өргөн уудам газар нутагтай манай орны хувьд амьтан, ургамал, бичил биетэний улсын хэмжээний нэгдсэн зохион байгуулалттай сан хөмрөг гэж байхгүй. Эрдэмтдийн судалгаа шинжилгээнд суурилсан нөөц боломжийн талаарх мэдээллүүд байгаа байх гэж харж байна. Үүнийг нэгтгэж, нэгдсэн мэдээллийн баазаа тогтоох хэрэгтэй. Ингэж байж аль аймгийн нутаг дэвсгэрт ямар нөөц боломж байгааг тодорхойлно. 2012-2015 онд нийт 1450 амьтан, бичил биетний гаралтай зүйлийг хилээр гаргах зөвшөөрөл олгосон гэж байгаа.

-Генетик нөөцөөс улсын төсөвт жилд хэчнээн төгрөгийн орлого ордог юм бэ. Энэ мөнгийг юунд зарцуулдаг юм бол?

-Одоо бол огт байхгүй. Миний хувьд төсвийн орлого гэдгээр харахгүй байна. Иргэдийн болон нөөцө ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын орлогод бодитой хувь нэмэр оруулна, түүгээрээ дамжиж татвараа төлөгдөж байгаа. Генетик нөөц ашиглалтаас 2.5 их наяд төгрөгийн мөнгөн үр шим олох боломж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, зөвхөн нөөцийнх нь тодорхой хэмжээгээр тогтоосон нэн ховор, ховор ашигт ургамлын ашиглалтын нөөцийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 980.5 тэрбум төгрөг болж байгаа нь олон улсын байгууллагын судалгаа шинжилгээгээр тогтоогдож байна. Бэлчээрийн нөөц гэхэд мөнгөн дүнгээр 3 их наяд 991.5 тэрбум төгрөг байна. Хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх геологийн болон генетик нөөц жилд бүрэлдэн бий болдог нөөц алга болохгүй шүү дээ. Генетик нөөц бүрэлдэн бий болдог мөнгөн үр шимийг энгийн тооцооноос хийж үзэхэд ийм байна. Хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байгаатай холбоотой.

-Бусад улсын генетик нөөцийн тухай хууль ямар байдаг юм бэ. Манай улс шиг газрын дээрх баялаг ихтэй улс орнууд генетик нөөцийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг юм бол?

-Мэргэжлийн яамнаас нь сүүлийн зургаа долоон жил судалж байж энэ хуулийг оруулж ирж байна. 2018 оны зургадугаар сард Төсвийн байнгын хороогоор Биологийн олон янз байдлын талаар олон улсын гэрээ орж ирсэн. Би уг хорооны гишүүний хувьд дээрх олон улсын хуулийг анх орж ирэх үед нь “Генетик нөөцийн тухай хуулиа батлуулах хэрэгтэй. Монгол Улсын гол баялаг энэ шүү. Үүнд тулгуурлаж эдийн засгийн бодлого төрөлжиж, шинэ бааз сууриа бий болгомоор байна” гэдэг санал тавьж байснаа санаж байна. 1992 онд батлагдсан Биологийн олон янз байдлын тухай конвенцод манай улс 1993 онд нэгдэн орсон байдаг. Уг конвенцод нэгдэн орсноор биологийн олон янз байдлыг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ашиглах, генетик нөөцийн ашиглалтаас үүдэх үр шимийг шударга эрх тэгш хүртээх бодлого бий болсон ч үр шимийнх нь талаар таниулах, хэрхэн ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, тарималжуулах зэрэг чухал ойлголтууд тодорхойгүй  байсаар өнөөг хүрсэн. Одоо харин Байгалийн ургамлын тухай хууль, Таримал үр сорт, ургамлын тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль гээд бүгд зэрэгцэн хэлэлцэгдэж байна. Иймд хууль эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэж, бодлогын хэмжээнд өөрчлөлт оруулах боломж нээгдэж байна. Мөн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хувиргасан амьд организмын бараа бүтээгдэхүүний импортын асуудал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний талаар яригдаж байна. Эдгээр хуулиудын хоорондын уялдаа холбоо, зохицуулалтуудыг хийх нь маш зөв.

-Өмнөговь аймаг шинэ жимс жимсгэнэ, хүнсний ногооны шинэ ургацын сорт гаргаж авсан гэсэн?

-Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнтэй хамтран сүүлийн гурван жилийн хугацаанд Өмнөговь аймагт газар тариалангийн судалгаа шинжилгээний ажлыг эрдэмтдийн оролцоотойгоор хийж байна. сая өнгөрсөн намар Олон улсын хурлаа амжилттай хийлээ. Манай аймагт шинэ сортын гүзээлзгэнэ, амтат гуа, хулуу, өргөст хэмх, помидор, шийгуа нутагшуулж байна. Одоо 3 жилийн судалгааны үр дүнд суурилан үр үржүүлгийн төв байгуулах, масс тариалалтыг хийх, услалтын системийн шинэ технологи нэвтрүүлэх, тоног төхөрөөмжийн дундын техник үйлчилгээний төвийг байгуулах гээд олон бодлогын ажлууд хийгдэж байна. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ямар ч ойлголтгүй (80.71.142.101)
    яаж ийм харанхуй байж болдог байна аа
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.190.146)
    ЮУ ХУЦААД БАЙГАА ЮМ БЭ ЭНЭ ЧАВГАНЦ МАНАЙ САЛБАР РУУ ОРЖ ИРЖ ЮМ ГУЦДАГ БОЛОХ НЬ ЭЭ МАН-ЫН ХЭДЭН ЧАВГАНЦ НАР МӨРИЙТЭЙ sex ХИЙЖ ҮЗҮҮЛНЭ ШҮҮ
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    1 цаг 2 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    12 цаг 43 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    12 цаг 49 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    23 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК