Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бурмаа: Аавын том П.Сүхбат гарьдад өвдөг шороодож байгаа ховор агшин Францынхны нэвтрүүлгийн хальсанд бий

2020-3-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн охин Б.Бурмаа бодибилдингийн спортоор хичээллээд дөрөв дэх жилтэйгээ золгожээ. Түүний талаар мэдэх нэг нь бөх болоогүйд ихэд гайхаж, харамсдаг юм. Тэрбээр 2018 оны улсын бодилбилдонгийн тэмцээний хүрэл медаль, 2019 онд IFBB холбооны тэмцээнд түрүүлж байсан өсөж яваа залуу тамирчин юм. Түүнийг МУГТ Г.Угалзцэцэг дасгалжуулдаг байна. Ингээд Март-8-ны баярын дугаарт зориулан Б.Бурмаатай ярилцсанаа хүргэе.


-Бодибилдингоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-МУГТ Г.Угалзцэцэг анх “Хэвлийгээрээ инээмсэглэе” гэдэг анги нээсэн юм. Өөрөө сошиал орчинд их идэвхтэй хүн шүү дээ. Би фэн нь байлаа. Энэ спортоор хичээллэх юмсан гэж их бодож явтал энэ анги нээгдэж, ажил их байсан шууд л элссэн. Ингээд явсаар байгаад шавь нь болж улмаар 2016 оноос хойш тууштай хичээллэж байна. Явцын дунд багштэмцээнд орох санал ч тавьлаа. Ингэж л 2016 оны хавар клубуудынхаа тэмцээнд орсон до.

-Анхны медаль авсан тэмцээн нь 2018 он байх аа?

-Клубуудын тэмцээнд орсны дараа улсын аваргад орсон. Бодибилдинг ангилал ангиллаар өөр. Тухайлбал, бикини, фитнесс, атлет ангилал гэх зэргээр дотроо хуваагддаг.

Миний хувьд атлет төрөлд өрсөлдөж 2018 оны улсын аваргын хүрэл медаль авсан. Мөн өнгөрсөн оны наймдугаар сард болсон IFBB холбооны олон улсын тэмцээнд өндрийн ангилалд оролцож алтан медаль авсан.

-Таны өндөр, биеийн харьцаа хэд вэ. Өндөр, жин хамаарах уу?

-Өндөр 173 см. Жин бол янз бүр байдаг. Ихэвчлэн 60-65 кг жинтэй тэмцээнд ордог. Энгийн үед 70 кг жинтэй байдаг. Өндөр, булчингийн хэр ялгаралтай байхаасаа хамаараад нэг ангилалд өрсөлдөнө. Сүүлийн үед эмэгтэйчүүд булчин нэмэх, галбиртай болох үүднэс хичээллэдэг болсон. Миний оролцдог ангилал нь булчингийн өв тэгш байдалтай болгодог.

-Дараагийн тэмцээний хуваарь гарсан уу?

-Өнгөрсөн оны сүүлчээр өвдөгний мэс засалд орсон учраас одоогоор тэмцээнд бэлдээгүй. Хэрэв оролцвол улсын аваргад орно. Тэмцээнд оролцож эхний байр эзэлсэн тамирчид олон улсад өрсөлдөх эрхтэй болдог.

-Таныг Дархан аварга бөхийн охин байж буруу сонголт хийсэн. Уг нь чөлөөт бөх, жудо зэрэг спортоор хичээллэсэн бол олимпийн аварга болох байсан юм гэж олон хүн ярьдаг. Бөхийн спортоор хичээллэе гэж бодож байгаагүй юу?

-Хүмүүс аавынхаа спортыг өвлөж авах ёстой гэж боддог. Тэдний хувьд манай аав Монгол Улсын бөхийн ноён оргилын нэг нь. Гэхдээ миний хувьд спортын хүн гэхээс илүү зүгээр аав минь юм шүү дээ. Хүмүүст аав нь ямар харагддаг надад ч ялгаагүй. Энэ утгаараа бөхөөр хичээллэнэ гэж бодож байгаагүй. Тухайн үед эмэгтэй бөхчүүд ч ховор байсан үе. Мэдэхгүй, яагаад ч юм бэ, бөх болно гэж бодож байгаагүй. 

-Таныг бөх бол гэж аав тань шахаж шаардаж байв уу?

-Ёстой тэгээгүй.

-Танай гэрээр бөхчүүд их орж гардаг байх?

-Тэгээгүй яах вэ  Манай аав улсад 12 жил, цагаан сарын барилдаанд 13 жил түрүүлсэн. Миний хувьд төрсөн цагаасаа эхлээд “Сүүж” уул гээд бөхчүүдийн бэлтгэл хийдэг газар өссөн. Одоо ч миний сэтгэлийн угт “Сүүж” уул уяатай байдаг юм. Хүн бүрийн хувьд зуны зуслан гэж санагддаг бол миний хувьд гэр шиг санагддаг.  Аав “Хүч” спорт хорооны тамирчин болоод анх тэнд очсон. Залуу бөхчүүд нь зуны байшинд байрладаг. Дараа нь гэр бүлтэй болоод гэр бүлийн байшингуудад байдаг байсан. Аварга болсныхоо дараа өвлийн байшинд, 90-ээд оны үед буудалд нь байрладаг байсан. Бидний хувьд тусдаа өрөөнд байрладаг байлаа. Би жил бүрийн зуны амралтаа “Сүүж” ууланд очиж өнгөрүүлдэг. Тэнд Харумафүжи аварга, Н.Ганбаатар гарьд, Г.Өсөхбаяр аварга нартай багаасаа хамт тоглож өссөн. Бөхчүүдийн гэр бүл бэлтгэлд нь хамт гардаг байсан учраас хоорондоо их дотно байсан. Одоо бөхчүүд хамтдаа бэлтгэлд гарах нь цөөрчихсөн юм шиг байна лээ. Нутаг нутгийн дэвжээгээрээ гэр бүлээсээ тусдаа гардаг гэж сонссон.

-Аав тань бөхийн хүн бол гэж шахаагүй юм байна. Ядаж ээж нь гар бөмбөгөөр хичээллэ гэж яагаад шахаагүй юм бол?

-Загасчны морь усгүй л гэдэг шиг зүйл болсон байх. Манай аав, ээж хоёр хүүхдүүддээ өөрийн гэсэн орон зайг нь үлдээдэг. Сонголтыг нь хүндэтгэдэг. Уг нь эмчийн хүүхэд хүүхдээ багаас нь чи эмч болно эсвэл дипломатч, багш болно гэж хэлдэг шүү дээ. Манай аав ээж хоёр тэгж байгаагүй.

-"Сүүж" ууланд хүүхэд насны минь ихэнх дурсамж бий-

-“Сүүж” ууланд өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай үеэсээ хуваалцахгүй юу?

-Энд миний хүүхэд насны ихэнх дурсамж бий. Маш гоё байгальтай. Яагаад ч юм бэ, зун бороо орж, хөхөө дуугарах үед цаг хугацаагаар аялсан мэт болдог. Бороо орсны дараа үнэртэх өвс, ногооны үнэр сайхан санагддаг. Бөхчүүд орой тоондоо ордог. “Дэлгэр монгол орон” дуугаа дуулж, мөн тараг уудаг. Энэ уламжлал нь одоог хүртэл байдаг байх. Мөн хэд хоноод л бүжиг болно. Бөхчүүд барилдахаас гадна теннис, биллъярд тоглох зэргээр өөрсдийгөө хөгжөөдөг юм. Сайхан үе байж дээ.

-Хүн эцэг, эхийнхээ аль нэгийнх нь генийг илүү давамгайлж төрдөг. Таны хувьд хэнийх нь ген давамгайлсан гэж боддог бэ?

-Гадна талаас нь харахад ойлгомжтой. Хэнийх нь ген илүү давасгайлсныг хүмүүс андахгүй. Харин дотоод сэтгэлийн хувьд би ээжтэйгээ адилхан гэж боддог. Манай аавтай төстэй зан ааштай нь манай дүү.

-Б.Бат-Эрдэнэ аваргынх гурван охинтой. Та бол дунд охин нь. Эгч, дүүгийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөөч?

-Манай эгчийг Б.Баярмаа, дүүг Б.Сувдмаа гэдэг. Эгч аавыг заан цол хүртэж байхад нь төрсөн. Миний хувьд арслан цолтой байхад нь харин дүү аварга цолтой байхад нь мэндэлсэн. Цол дагуулж аавдаа ирсэн гэж хүмүүс ярьдаг юм. Эгч одоо Германд архитектурын чиглэлээр ажилладаг.

-Таны өвөө улсын заан цолтой хүн байдаг. Уг нь бөхийн ген танд их байна даа?

-Тийм. Хүүхэд байхад энэ тэрний хүүхэд гээд байхаар өөрийн гэсэн орон зайтай байхыг хүсдэг юм байна лээ. Тиймээс аль болох мэдэгдэхгүй байхыг боддог байсан. Сүүлд бодоход Монгол бөхийн ертөнцөд удам судраараа бахархахаар хүн байна шүү гэж бодсон. Миний аав бөхийн ноён оргилын нэг. Ээжийн аав буюу миний өвөө заан цолтой. Ээжийн ээж буюу эмээгийн том ах нь аймгийн арслан. Ингэж бодохоор ураг, төрөл садангаараа бахархдаг юм.

-Бөх сонирхогчдын зүгээс таниас бөх хүү төрөх байх гэж их харж, хүлээх хүн олон байх. Таны хувьд найз залуутай юу. Байхгүй бол аав, ээж нь заавал бөх хүнтэй суугаарай, удам залгах ёстой шүү гэж хэлдэг үү?

-Найз залуугүй. Мэдээж удам залгах хүсэл байлгүй яахав. Удам залгасан өөр гэр бүлүүдийг харахаар сайхан санагддаг. Удам залгах хүүтэй болохыг хүсдэг. Хэрэв хүүтэй боллоо гэхэд хүү маань "Спорт хөөмөөргүй байна. Өөр карьер хөөе" гэвэл сонголтыг нь хүндэлнэ.

-Аав, ээжийн тань медаль нийлээд нэлээд их жинтэй болдог байх. Ер нь медалийг нь тоолж үзэж байв уу?

-Тоолж байгаагүй. Манай ээж хожуу Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Гар бөмбөгчдийн дунд Том Болороо гэгддэг. Ээжийнхээ амжилтын түүхийг би бичиж байсан юм. Манай ээж 14 настайдаа улсын шигшээ багийн тамирчин болсон. Энэ үеэс эхлэн ээжийн амжилт дээшилж яваад аавтай гэр бүл болсны дараа спортод идэвхтэй байгаагүй. Сүүлд бодоход тухайн үеийн 80, 90-ээд оны үед спортын хоёр од нэг гэр бүл болоод  нэг нь карьераа гэр бүлийнхээ төлөө орхиод нөгөөх нь үргэлжлүүлж дээ гэж бодогдсон. Манай аав ч мөн хэлдэг юм. "Миний амжилтын цаана миний хань, гэр бүл байдаг юм. Энэ хүн байхгүй бол би байхгүй" гэдэг.

-Аваргад хүү байдаг гэж ярьдаг. Жишээ нь Э.Оюунболд аваргыг хүү нь болгоод байдаг. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Худлаа гэдгийг н.  мэдэх болохоор нэг их эмзэглэдэггүй.  

-Аав түрүүлээд ирэхэд хүмүүс цонхоо онгойлгочихсон баяр хүргэж угтдаг байсан-

 

-Төрийн тэргүүнээс хамгийн олон удаа бэлэг гардсан гэр бүл бол яах аргагүй танайх шүү дээ. Наадам дууссаны дараа бэлгээ хэн нь задалдаг байсан бэ?

-Янз бүр дээ. Сүүлд төрөл бүрийн бэлэг өгдөг болсон л доо. Одоо ч ахмад аваргууддаа түрүү бөхийн дайны бэлэг өгдөг. Хуучин цагт ямар бэлэг өгдөг байсан түүнийг нь өгдөг байлаа. Дотор нь дээлийн өнгө, ёотон, чихэр, архи, цай байдаг юм. Бэлгэдэл агуулсан тал руугаа гэх үү дээ. Аав түрүүлээд ирэхэд хүмүүс цонхоо онгойлгочихсон баяр хүргээд л угтдаг байсан. 12 жил дараалан ээж баярын ширээ бэлдэж, идээ зассан даа.

-Одоо бөхчүүдийн хүүхдүүдийн хэнтэй нь илүү ойр нөхөрлөдөг вэ?

-Амьдралын эрхээр биенээсээ холдсон. Мэнд устай л байдаг.

-Наадмын бөхийн барилдааны өмнө бөхчүүдийн гэр бүл их догдолдог байх. Таны хувьд ямар байдаг вэ?

-Дотроо залбираад л суудаг. Аав Том П.Сүхбат гарьдад унах үед би жаахан байсан. 1991 оны үед Францын нэвтрүүлгийнхэн Монголд ирж байлаа. Одоо тэр нэвтрүүлгийнх нь хуурцаг манайд байдаг юм. Аавын ховор агшин энэ хуурцганд хадгалагдаж үлдсэн дээ. “Сүүж” уул дээр бэлтгэл хийж байгаа үе болон том П.Сүхбат гарьдад өвдөг шорооддог. Дараа нь бөхчүүдийн хувцас солих өрөө байдаг шүү дээ. Тэнд ганцаараа суугаад юм бодож байгаа өөртөө дүн шинжилгээ хийгээд байж байх үед нь нэг хүү ирээд нуруун дээр нь цохиод хамт сууж байгаа мөч үлдсэн байдаг.

-Та 10 жилдээ ямар хүүхэд байсан бэ?

-Үийнхэн дундаа өндөр байсан. Биеийн тамирын хичээл дээр өндөр, намаар нь жагсаадаг даа. Би дандаа хамгийн дээр нь зогсдог байсан. Тэгээд дунд хавиар зогсож үзэх юмсан гэж их бодно. Дунд сургуулиа нийслэлийн нэгдүгээр саргуульд дүүргээд долдугаар ангиасаа эхлэн Германд гурван жил сурсан. Дараа нь АШУИС-ийг Био анагаах эрдэм шинжилгээ судлаач мэргэжлээр төгссөн.

-Одоо бол өөрийгөө бодибилдингийн сонирхогч гэж ярьж байна. Алсын зорилго бий юү?

-Тэмцээнд орохоосоо илүү энэ спортоор насан туршдаа хичээллэх юмсан гэж боддог. Ахмад тамирчин Ц.Раднаа гуай байна. Хүндийн өргөлтийн Баярмаа гуай байна. Миний хувьд яг эдгээр тамирчид шиг хэчнээн өндөр настай байсан ч эрүүл байхыг хүсдэг. Нас нүүрэн дээр харагдах ч гэсэн бие залуу байх нь их чухал. Манай аав "Бие, хэл, сэтгэл гурав цогц байж эрүүл урт удаан насална" гэдэг юм. Миний хувьд эрүүл байх л эцсийн зорилго. Надад бодибилдинг бол бясалгал шиг санагддаг. Заавал бодибилдингээр хичээллэх албагүй. Гэхдээ хөдөлгөөн хүн бүрт хэрэгтэй.

-Ярилцлага маань Март-8-ны өмнөх өдөр гарч байна. Танай гэр бүлийн хувьд энэ баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ. Аавын тань хувьд дөрвөн эмэгтэйг баярлуулах нь байна?

-Аварга хүн гэртээ залраад л  бурхан шиг байдаг гэж хүмүүс боддог юм шиг байна лээ. Манай аав бол тийм биш. Гэрээ цэвэрлэж, хоолоо хийдэг. Хогоо гаргаж асгавал эрчүүдийн хийморь унадаг гэж яриад байдаг шүү дээ. Тийм зүйл байхгүй. Бидний хэн нэг нь завгүй бол тусална. Март-8-ны хувьд бэлэг авч баярлахаас илүүтэй гэр бүлээрээ байх нь чухал. Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүд хоолонд орж, цэцэг авч баярлаж өнгөрөөхөөс илүүтэй өөрийнхөө эрхийн төлөө дугарах, дутагдаад байгаа зүйлээ хэлэх ёстой цаг нь гэж боддог.

-Ямар нэг хувийн цуглуулга, хобби бий юү?

-Аль болох өөртөө олон зүйл хураахгүй байхыг хичээдэг. Адгалаад хогоо хаяхдаа ангилж хаядаг. Эд цуглуулах таалагддаггүй.

-Аав тань Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн шүү дээ. Сонгуулийн урьд орой нь яасан бэ. Улсын наадамд барилдахаас илүү догдолсон байх даа?

-Их хувь заяа гэж боддог. Спортын салбар дундаас олон түмнээс итгэл хүлээлгэсэн болохоор их хайр хүндлэл, итгэл гэж бодсон. Аавын хувьд их хайр хүндлэл мэдэрлээ гэж хэлсэн. Учир нь 21 аймгаар явж хүмүүстэй уулзахад итгэл өгч байна. Энэ их хайр итгэлийг яаж даах вэ гэж ярьж байсан. Спортын салбарын хүн нэр дэвшээд хүмүүсийн цочроо гарсан байх гэж боддог. Одоогийн Ерөнхийлөгч ч гэсэн спортын хүн шүү дээ. Энэ ч утгаараа аав маань хүмүүсийн цочроог гаргаж өгсөн байх.

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.126.89.39)
    гадаадаас ирэхэднь яагаад шууд хязгаарлаж хориогүй юм бэ
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Царай муутай авлигачмн вэ
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • зочин (202.131.229.246)
    хацарын аяга яс сайтай юм сайн хүү төрнө өө
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.169.49.101)
    Дараагийн ерөнхийлэгч бас дэлхийн аваргаТүвшинбаяр болох уу.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Эндээ (202.9.40.31)
    Бат-Эрдэнэ аваргыг хүндэлдэг бахархан хардаг бөх хүн ийм д байх ёстой гэж үздэг. Охинд нь амжилт хүсье.
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.46.127)
    Бат-эрдэнэ аваргын амжилт гайхамшигтай. Охин нь даруу төлөв, ухаалаг, сайхан ярилцжээ. Алдаа гаргадаггүй хүн гэж хаа байхав. Нийгмээрээ алдчихаад байна. Бат-Эрдэнэ аваргыг илүү буруутгах үндэслэл байхгүй. Бөхийн ёс жудаг, цэвэр байдлыг хамгийн тод дуугарсан хүн. Амжилт хүсье.
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Болд (103.26.195.172)
    Хаа нэгтэйгээс юм хуулж тавихдаа бүтэн сайхан хуулж баймаар юм.
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
    • Болроо
      Хэн хуулсан гэж. Лхам гэдэг чинь энэ сайтын сэтгүүлч. Олон материалыг нь уншиж байсан тэгээд ч энэ сайт хуулагч биш гэдгийг түмэн мэднэ
      2020 оны 03 сарын 08
  • Зочин (64.119.24.182)
    Бат Эрдэнэ Аварга маань ховорхон төрсөн олон түмний хөйр итгэл даасан сайхан эр хүн шүү, энэ охины даруухан илүү зангүй зөв амьдралын хэв маяг таалагдлаа,
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Отгоо (139.5.217.215)
    Ямар үзэсгэлэнтэй бүсгүй вэ, ухаалаг ч юм
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.24.199)
    ХАРВААС БАЛЖАА АВАРГЫН ОКОН БАЙВАА
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Бөх сонирхогч (45.51.113.91)
    Би уг нь аварга гэж хүндэлдэг байсан. Даанч улс төрд ороод тэнэглээд байхаар нь эргүү бөх гэж боддог болсон. Боловсрол,мэдлэг дутаад байдаг юмаа. Бизнесээ л хөөгөөд явж байхгүй. Ноолуур шахаж, Эрдэнэтэд шахаа хийж, газар болон лиценз зарж мөнгө хийснийг нь бүгдээрээ л мэддэг. Тэгээд гар цэвэрхэн, нэр цэвэрхэн гэж солиорно. Ойлгохгүй байж гадны хөрөнгө оруулагчдыг хөөдөг эргүү бөх шүү дээ. Тэгж улс орны эдийн засагт хохирол учруулдагаа ойлгодоггүй
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
    • Хэрлэн голын усыг боож говь руу татах төслийг гацаасан эргүү бөхчин.
      2020 оны 03 сарын 08
  • Зочин (66.181.161.57)
    энэ охин сүүлийн үед гэнэт цахимаар шуугиад байх юм арай сонгууль гэж тэнэгтэхгүй байгаа сүүлийн үед аймаар хүмүүсийн үр хүүхдүүдээс нь хүртэл айж түгших гэж хэцүү байна
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • хэхэ (192.82.77.45)
    БАТЭРДЭНЭ БӨХ БИШ ХУЛГАЙЧ
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
    • Хэхэд
      Хэхэ чамд нэр нь хүртэл хүнддэнэ
      2020 оны 03 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    1 цаг 47 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    2 цаг 31 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    3 цаг 20 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    4 цаг 20 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    4 цаг 45 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    5 цаг 3 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 31 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    6 цаг 33 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    6 цаг 47 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    6 цаг 49 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    6 цаг 56 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    7 цаг 9 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    8 цаг 17 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    8 цаг 35 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    8 цаг 43 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 47 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 20 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    9 цаг 26 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    9 цаг 38 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    9 цаг 43 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК