Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ядуусын арми буюу тэтгэврийнхэн

2021-3-04
0
ЖИРГЭХ

“Нүүрсний үнэ хямдарсан, гэрэл цахилгааны мөнгө төлж байгаа юм алга. Тэгсэн хэрнээ аав, ээж хоёрынх нь тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхээ байлаа” хэмээн гэм хийсэн аятай харц буулгах ээжийгээ өрөвдлөө. Хоёр хөгшин маань биднийг нялх балчир байхаас мандах, жаргах нарны хооронд зүгээр сууж үзээгүй.  Одоо ч тэр.  Залуу насаа түмний үрсийг эрдэм мэдлэгтэй болгох гэж, эх орноо хамгаалах, хөгжүүлэхэд зориулсан. Эрч хүч, оюун ухаанаа дайчилж явсны үр шимээ одоо хүртэж, сэтгэл тэнэгэр гавъяаны амралтаа эдэлж байх цаг нь. Харамсалтай нь монголын олон зуун ахмадуудын хувьд гавъяаны амралт  гэдэг амьжиргаа, сэтгэл зүйн хувьд “уруудах шат”  болсон гэлтэй.

 Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нэг өрхийн сарын дундаж зардал 1.5 сая төгрөг гэж тогтоожээ.

Энэ тоогоор баримжаалбал нийлээд 700 мянган төгрөг авч байгаа тэтгэврийн хоёр хөгшин амьжиргаагаа хэрхэн залгуулж байгаа нь илэрхий. Ганц бие бол бүр ярих ч юм биш, тэд яаж ч хичээгээд бие даан амьдрах боломжгүй. Зөвхөн энэ факт  хүн амын тодорхой хэсгийг ядуурал руу шууд түлхэж байгаагийн нотолгоо, Үндсэн хуульд заасан хүний заяагдмал эрхийг боогдуулахад хүргэх шалтгаан болж байна. Учир юу гэвээс, бага орлоготой тусдаа амьдарч чадахгүйн улмаас бусдад гадуурхагдах, хүчирхийлэлд өртөх, хүсэл зорилгынхоо дагуу амьдарч чадахгүй байх зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй. Мэдээж тэднийг хайрлаж, хүндэлж хамтдаа амьдрахыг хүлээн зөвшөөрч, чухалчилдаг гэр бүлгүй бол шүү дээ. Ийм нөхцөл байдалд орохоос сэргийлэх зорилгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг Өндөр настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа. Уг төслийн дагуу ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгөөс доошгүй байхаар тусгасан.

Одоогоор улсын хэмжээнд 450 мянган тэтгэвэр авагч байдгаас гуравны хоёр нь буюу 300 мянган ахмад тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгожээ. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 300 мянга. Үүнээс дүгнэхэд  нийт ахмадын гуравны хоёр нь ядуу амьдарч байна гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд тэр тусмаа коронавируст халдварт цар тахлын үед өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хэрхэн өссөнийг бид бүгд мэдэж байгаа. Тухайлбал сүүлийн гурван жилийн үзүүлэлтээс харахад мах, махан бүтээгдэхүүний үнэ 23.7 хувиар, шатахууны үнэ 25 хувиар өсчээ.  Өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ ийнхүү өссөн нь тэтгэврээс өөр орлогогүй иргэдийг өдөр тутмын хэрэглээгээ хангаж чадахгүйд хүргэлээ. Энэ утгаараа ч ахмадуудын амьдралын нөхцөл, чанарыг сайжруулах, тэдэнд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж дээрх хуулийн төслийг боловсруулсан.  Хуулийн төслийг өргөн барих дараалал ёсоор Засгийн газарт танилцуулж санал авах ёстой байдаг.

Дөрвөн сар хүлээлгэсний эцэст шинээр бүрдсэн Засгийн газраас “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд жилд 450-600 тэрбум төгрөгийн нэмэлт  эх үүсвэр шаардлагатай” учраас дэмжих боломжгүйгээ илэрхийлжээ.

Буруу бодлого барьж эдийн засгаа агшаасан, иргэд аж ахуйн нэгж байгууллагаа дампууруулж эхэлсэн энэ үед дээрх мөнгөний тоо их  байх нь аргагүй. Тиймээс цаг хүнд, өвчин тахлын үед гэж зөвтгөе үү гэхээр “Залуучуудаа фитнессээр хичээллэж бие бялдраа хөгжүүлэхэд нь дэмжлэг болгож  500 тэрбум төгрөгийг Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олгоно” гэх.  Уг нь залуучуудад авлигагүй, хүнд сурталгүй, баталгаатай ажлын байр, бизнесийн орчин хэрэгтэй байгаа. Санаачилсан ажил, хөрөнгө оруулсан бизнесээ хөгжүүлэхэд нь төр тээг болохгүйхэн шиг байвал тэд өөрсдөө хоёр сарын спорт клубынхээ мөнгийг дөнгөчих чадвартай. Харин насжилт, хөгшрөлт гэдэг бол физиологийн үйл явц. Байгалийн жам ёсоор бүх хүн энэ үеийг дамжина. Тэр цагт амьжиргааныхаа наад захын хэрэглээг хангаж чадахгүй, бор хоног шар нарыг өнгөрүүлж байвал гунигтай биш гэж үү.

Өндөр хөгжилтэй орнуудад ахмад настны чадавх, боломжийг үнэлж улсынхаа хөгжилд ашиглахыг чухалчилсаар байна. Харин манай улс зөвхөн нийгмийн хамгаалал төдийхнөөр “анхаарсан болж” тэтгэврийн хэдээр өл залгуулах аядаж явна. Угтаа бол тэднийг хөдөлмөрлөх, хуримтлуулсан туршлагаа ашиглаж тодорхой орлого олох, баялаг бүтээх боломжийг бүрдүүлж, нийгэмд идэвхтэй оролцоотой байх боломжийг бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэх ёстой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон насны ангиллаар 85-аас дээш насныхныг өндөр настан гэж үзнэ гэжээ. Гэтэл манайх 2005 оны арванхоёрдугаар сарын 8-нд баталсан Ахмад настны эрүүл мэнд нийгмийн хамгааллын тухай хуульд “60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг ахмад настан гэнэ” гэж хуульчилсан байх жишээтэй. Энэ мэтчилэн бодлогоо өөрчлөхгүй бол насаар ялгаварлан гадуурхах байдал ч арилахгүй ээ.  Тэгээд ч тэд халамж горьдогсод биш.

Хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж, авах ёстойгоо шударгаар хүртэх бүрэн эрхтэй. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Ардчилсан нам хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Гэвч  шаардлагатай иргэдээ халамжилсан шиг халамжлах ёстой” гэдэг байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэгээд ч  “Өндөр настны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан болзлуудыг хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэсэн тодорхойлолт бий. Одоогийн тэтгэвэр авагчид 1980 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэрт гарсан гэж тооцвол тэр үеийн төгрөгийн ханш, өнөөдрийнхөөс хэр чанга байсан билээ. Ядаж төгрөгийн ханшийн уналт, ам.долларын өсөлт, өргөн хэрэглээний барааны үнэд харьцуулж болохуйц тэтгэвэр тогтоох, “амьжиргааны эх үүсвэр” гэдэг нь хэд орчим төгрөг байхыг төр тооцоолох үүрэгтэй. Тэтгэвэр гэдэг тэжээж тэтгэх биш, нийгмээс тусгаарлагдсан, ядуусын арми үүсгэх тогтолцоо болчих вий.

М.Мөрөн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • МОНГОЛ ХҮН (202.126.89.142)
    Би 60 настай- намайг өндөр настан гэх нь зохимжгүй. Тэтгэвэр 300000 төгрөг. ЯДАЖ 500000 БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ АВАХУУЛААД УИХ ЫН ГИШҮҮД ӨӨРСДӨӨ 300000 ТӨГРӨГИЙН УАЛИН АВ. !!!!! БИ ТАЗ -ын гишүүн. Тэтгэврээр АМЬ ЗОГООГЧДЫН ХОЛБОО гэсэн үг. Тэтгэврийнхэн гэж ямар их ажил үр хүүхдүүд, ач зээ нартаа нугалж өгч байдаг билээ!!!!!! Би унаанд суухдаа хүртэл улсынхаа мөнгө хэмнэх гэж автобусанд 500 төгрөгөөр суухын оронд троллейбусанд 300 төгрөгөөр сууж УЛСЫНХАА ТӨСВӨӨС ХЭМНЭДЭГ!!!! ТЭТГЭВЭР БОЛ ХАЛАМЖ БИШ!!!!! БИ ЯДАХДАА 200$-300$ ТЭТГЭВЭР АВМААР БАЙНА. НАСААРАА АЖИЛЛАЧИХААД ЭЦЭСТ НЬ ГУЙЛГАЧИН БАЙЖ БАЙГААД ҮХЭХ ҮҮ??? 100$ ОРЛОГОТОЙ ХҮН ГУЙЛГАЧИН АНГИЛАЛД ОРНО. ЯДУУ ХҮН Ч БИШ!!! ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙВАЛ ГУДАМЖИНД ТЭТГЭВРИЙНХНИЙГ ГАР ГЭЖ УРИАЛНАА
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн: (192.82.68.112)
    Тэтгэвэрийнхнийг бодох зав дээдэст байхгүй хаана ухаж төнхөх баялаг байгааг анхаарч түүнээс хэрхэн хувь хүтэцгээхээл боддог болоо юу даа. Луйвар булхайтай хөрөнгийг хумиад авбал тэтгэвэр нэмэх байтугай л зарцуулж болмоор тоо яригдах юм. Үнэн, худал гэж л "чулуу" шидэлцэхээс бус бодитой хийсэн алхам алга шив.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.115.55)
    Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянга дөнгөж амь зуух төдий мөнгө шүү дээ Ядаж 550 мянга болгоочээ Улсдаа 20 с 30 жил ажилчхаад арайч дээ
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин-2 (139.5.218.150)
    Ахмадын тэтгэврийг жил бүр нэмэгдүүлэх хуулиа яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Монгол төрийн хууль нь гууль болсон уу? Төрд гарсан нэг нь ингэж дураараа дургиж тэтгэврийг олгохгүй байх нь буруу.. Юмны үнэ нэмэгдээд тэтгэврийн хэд нь хүрэлцэхгүй бна шүү дээ. Ард түмний баялгийг худалдаж олсон сая сая доллар болон офшорт хуримтлуулсан мөнгөнөөсөө оруулж ирж амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж бна.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • ойлгогч (139.5.218.150)
    Төрийн тэргүүн монгол нутгаа тойрон аялсан хурлууд дээр тэтгэвэр нэмээч гэж гуйсан.62 олигархи сонсоогүй.хариуд нь ерөнхийлөгч руугаа дайрдаг рефилэкцтэй болсон. Одоо нэг үзээч?Хамгаалаач?Зээл тэглэх,насны хишиг,амралт-сувилал гэх мэтээр ялгаварлахгүй НД төлөлтөөр нь байнгын тэтгэвэртэй болгох нь шудрага шүү.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Хэнчбиш (203.91.115.53)
    Гэгээн төрөө бүү муучил Ажил хийж буй ахмадаасНДШ авахдаа ажилгүйдлийн болон ЭМД-ын шимтгэл авдаггүй шүү Бас жил бүр тэтгэвэрийг 1,5%-иар нэмэгдүүлж байх хуультай шүү (10 жил ажиллаж шимтгэл төлөөд 15% нэмүүлж явлаа ) Гэхдээ жил бүр 1,5%-иа тооцуулаад явбал бага ч гэсэн өөрт чинь л тустай Хамгийн гол нь тэтгэвэрийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр байж яахин болох билээ
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.113.82)
    тэтгэвэр тогтоолгоод түүгээрээ амьдарч чадахгүй байгаа иргэд ажил хийхээр НДШ ийг яг адил авна түүнийг нь тэтгэвэрт тооцохгүй 10 жил ажиллаад төлвөл жаахан юм нэмнэ гэсэн дээрэмчин хуультай жилийн эцэст 0,2% биш ядаж 20% нэмэж тооцож өг л дөө Ариунзаяа аа, дээрэмчин төр
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.113.82)
    тэтгэвэр тогтоолгоод түүгээрээ амьдарч чадахгүй байгаа иргэд ажил хийхээр НДШ ийг яг адил авна түүнийг нь тэтгэвэрт тооцохгүй 10 жил ажиллаад төлвөл жаахан юм нэмнэ гэсэн дээрэмчин хуультай жилийн эцэст 0,2% биш ядаж 20% нэмэж тооцож өг л дөө Ариунзаяа аа, дээрэмчин төр
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.18.99)
    ДЭМБ: 25-44 настайг залуу; 44-60 насыг дунд эргэм; 60-75-ыг хижээл нас; 75-90 насыг өтөл нас; 90-ээс дээшхийг урт настан гэж ангилжээ. Монголчууд "Урт наслаж, удаан жаргаарай" гэдэг нь ийм учиртай юм болов уу?
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 49 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 15 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК