зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бадрал: Хамтрах нь өрсөлдөхөөс илүү давуу талтай

2022-5-02
0
ЖИРГЭХ

Банкны салбарын хөгжлийн талаар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадралтай ярилцлаа. 


-Монгол Улсын эдийн засаг цар тахал гэх хүндхэн сорилттой нүүр тулаад хоёр жилийн нүүрийг үзлээ. Энэ үеийг амжилттай давж гарахад эдийн засгийн гол тулгын чулуу болох банк, санхүүгийн салбарын үүрэг оролцоо хэр байгаа вэ? 

-Эдийн засгийн хүндрэлийг давахад банк, санхүүгийн салбар хамгийн чухал оролцоотой. Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны салбар дангаараа бүрдүүлдэг учраас ирэх жилүүдэд ч ачааны хүндийг энэ салбар үүрч гарах нь гарцаагүй. Эдийн засгийг тогтворжуулах, солонгоруулах буюу аль нэг салбараас хамаарах хамаарлыг бууруулах үйл явцад мөнгөний бодлого нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад, эдийн засгийн мөчлөгийг амжилттай даван туулахад банкны салбар мөнгөний нийлүүлэлтээр дэмжин ажиллаж байна. Нэгэнт бизнесүүдийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдаж байгаа тохиолдолд иргэд ажил орлоготой байж, Засгийн газраас бизнес болон иргэдийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн бодлогуудаа хэрэгжүүлэх боломжтой болно. 

-Тэгвэл Голомт банкны зүгээс ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

-Бид 27 жилийн турш банкны салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна. Уламжлалт банкны үйл ажиллагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Хамгийн гол нь харилцагчдынхаа үйл ажиллагааг тасалдал, доголдолгүйгээр хэвийн үргэлжлүүлэх нь бидний зорилго. Иймд нэн түрүүнд хүний оролцоотойгоор хийгддэг байсан ажил үүргүүдийг автоматжуулах чиглэлд бид анхааран ажилласнаар харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүлж өглөө. Мөн өнгөрсөн хугацаанд технологийн талбарт онцгой ач холбогдол өгч, хөрөнгө оруулж байсан нь дижитал шилжилтийг богино хугацаанд амжилттай хийх нэг үндэс болсон. Хоёрдугаарт, бид энэ нөхцөл байдалд дасан зохицоход ажилтнуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Цаашид ямарваа нэг эрсдэл, болзошгүй хүчин зүйлс тохиолдоход бид цочирдолгүйгээр хамтдаа даван гарах дэд бүтцийг бий болгож чадсан. 

“Голомт банк харилцагчдадаа бизнесээ өргөжүүлэн тэлэх, тулгараад буй бэрхшээлийг амжилттай даван туулахад нь хамтрагч нь байх ёстой гэдэгт итгэдэг. Энэ итгэл үнэмшлийнхээ дагуу бид “Нээлттэй банк” стратегийг хэрэгжүүлж байна.”

-Голомт банк өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд ямар стратеги бодлого баримтлан ажилладаг вэ?

-Мэдээж хэрэг өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд бид хамтарч, хамтын ажиллагааны давуу талыг бий болгож, улмаар харилцагчдадаа бизнесээ өргөжүүлэн тэлэх, тулгараад буй бэрхшээлийг амжилттай даван туулахад нь хамтрагч нь байх ёстой гэдэгт итгэдэг. Энэ итгэл үнэмшлийнхээ дагуу бид “Нээлттэй банк” стратегийг хэрэгжүүлж байна. 

Нээлттэй банк гэдэг нь хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулан хамтдаа хөгжихийг илэрхийлэх бөгөөд энэ нь Голомт банкны ирээдүйн гол чиг шугам байх болно. Өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан Монгол Улсыг аль нэг салбар дангаар бүтээх боломжгүй бөгөөд бизнесүүд, салбар хоорондын нээлттэй хамтын ажиллагаа, хүчин чармайлт бидний энэ мөрөөдлийг бодит болгоно. 

-Ингэж нээлттэй хамтран ажиллах боломжийг та бүхэнд юу олгож байна вэ?

-Нээлттэй банк гэх ойлголтыг технологийн шийдэл олгож байна. Тухайлбал, бид 2013 онд мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” буюу банкны үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлаа эхлүүлсэн нь хүн хүч, хөрөнгө оруулалтын хувьд нүсэр том төсөл байсан юм. Тухайн үед энэхүү системд Монголын нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй, харилцагчдын зан төлөвт тохиромжгүй функц, үйлчилгээнүүд олон байсан хэдий ч бид ирээдүйд болох технологийн хувьсал өөрчлөлтүүдэд бэлэн байхын тулд зориг шулуудан нэвтрүүлж байлаа. Энэ мэтчилэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, дэвшилтэт шинэлэг технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэх нь манай банкны уугуул соёлын нэг юм. Хамгийн чухал нь технологийн дэвшил харилцагчдад давуу тал авчирдаг байх ёстой буюу Голомт банк харилцагчидтайгаа нягт холбоотой хамтран ажиллаж, тэдний асуудлыг өөрийн мэт хүлээн авч, гарц шийдэл олохыг зорин ажилладаг. Ийм ч учраас бид “Харилцагч төвтэй банк” гэж өөрсдийгөө тодотгодог, энэ нь зүгээр нэг үг биш манай байгууллагын нийт ажилтан, албан хаагчдаас эхлээд удирдлага, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд хадагдсан стратеги юм.

-Голомт банк өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж ирсэн бэ? 

-Монгол Улсын сүүлийн 30 жилийн өөрчлөлтийг бид бүгд нүдээр харж, биеэр туулж явна. Асуудал бэрхшээлүүд их байсан, одоо ч байгаа. Гэхдээ бид ухраагүй, урагш тэмүүлсээр байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг дөрөв дахин томорсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн гол ажлуудыг арилжааны банкнууд хийсэн гэж би боддог юм. Ялангуяа корпорэйт суурьтай, байгууллагын зах зээлд төвлөрөн ажиллаж байсан банкнууд нэн чухал үүргийг гүйцэтгэсэн. 

Улс эх орны хөгжилд Голомт банкны оруулсан хувь нэмэр гэвэл би өнгөрсөн 27 жилийн хөгжлийг ярих ёстой гэж хэлнэ. Бид энэ төслийг хэрэгжүүлсэн, тэдэн мянган км зам тавихад оролцсон, тэр бүтээн байгуулалтад зээл олгосон гээд дурдвал дуусахгүй учраас би ганцхан жишээг онцолъё. Голомт банк одоогоос арван жилийн өмнө Эрдэнэс Таван Толгой компанид анхны санхүүжилтийг нь өгч байлаа. Үр дүнд нь тус компани анхны экспортоо хийсэн бөгөөд маш өндөр дүнтэй, улс төрөөс хамааралтай, эрсдэл ихтэй төсөл байсан юм. Мөн сонгууль ч дөхчихсөн байсан санагдаж байна. Тухайн үед бид нэгэнт Монгол Улсын голлох банк юм бол улс орны хөгжлийг шийдэж болохуйц энэ том төсөлд хамтрах ёстой гэж шийдээд ханцуй шамлан орж байлаа. Тэгвэл өнөөдөр энэ төсөл нэг их наяд төгрөгийн борлуулалттай, манай эдийн засгийн гол хөдөлгүүр болсон том компани болсныг хараад бахархах сэтгэл төрдөг дөө. 

“Өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан Монгол Улсыг аль нэг салбар дангаар бүтээх боломжгүй бөгөөд бизнесүүд, салбар хоорондын нээлттэй хамтын ажиллагаа, хүчин чармайлт бидний энэ мөрөөдлийг бодит болгоно.”

-Та Голомт банкны Байгууллагын банкны газрыг олон жил удирдсан туршлагатай. Тэгвэл Байгууллагын банк хамтран ажилладаг бизнесүүддээ ямар давуу тал, боломжуудыг олгодог вэ? 

-Манай банк 2007 онд гадаад, дотоодын зөвлөхүүдтэй хамтран бүтцийн өөрчлөлт хийж, Байгууллагын банкны газрыг анх байгуулж байсан. Тухайн үед би картын төвийн менежерээс Байгууллагын банкны газарт туслах ажилтнаар шилжин ирж байлаа. Тэр үеийн удирдлага бидэнд нэг л зүйлийг ойлгуулсан юм. Байгууллагын банканд Монгол Улсын эдийн засгийн амин чухал төслүүдийг санхүүжүүлэх шилдэг менежерүүд ажиллах болно. Эдгээр менежерүүд Голомт банкнаас цалинждаг банкны ажилтан боловч нөгөөтэйгүүр тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах төслийн мэргэжилтэн байх болно. Энэ итгэл үнэмшил өнөөдөр ч оршсоор байгаа. Бид зөвхөн зээл олгоод зогсох биш хамтран ажиллаж, зааж зөвлөж, тухайн төслийг амжилтад хүртэл эрсдэлийг хамтдаа үүрэлцдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл амжилтад хүрээгүй бол төслийг хариуцан ажиллаж байгаа менежер болон бид бүгдийн буруу гэж үздэг.

-Голомт банканд ажилласан 20 орчим жилийн хугацаанд банкаараа хамгийн их бахархсан дурсамжтай мөчөөсөө хуваалцвал? 

-Би банкаараа өдөр бүр бахархдаг. Хүн бусдад аз жаргал бэлэглэсэн мөчөөрөө их бахархдаг шүү дээ. Голомт банк өнгөрсөн хугацаанд нийт 133 мянга гаруй айл өрхийг гал голомтоо бадраан орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, орон сууцны зээлийн зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Мөн миний анхны зээлийг нь олгож байсан компани өнөөдөр Монгол Улсын худалдааны салбарт тэргүүлэгч компани болон өргөжин тэлснийг харахад маш сайхан байдаг. Ийм жишээ дурдвал маш олон болохоор би өдөр бүр банкаараа, ажлаараа маш их бахархдаг даа.  

-Удахгүй системийн топ 5 банк хувьцаагаа нээлттэй арилжиж, олон нийтийн компани болно. Энэ өөрчлөлт Голомт банканд ямар нөлөө үзүүлэх бол?

-Банкны тухай хуульд системийн голлох 5 банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ёстой гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсныг бид дэмжин таатай хүлээж авсан. Учир нь Монголын хөрөнгийн зах зээл хөгжихөд сайн бүтээгдэхүүнүүд ихээр хэрэгтэй. Тэгэхээр банкнууд хөрөнгийн зах зээл дээр гарвал жинхэнэ төгс бүтээгдэхүүн болж, иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл ч нэмэгдэнэ. 

Мөн банкны салбарт дөрвөн том давуу тал бий. Нэгдүгээрт, банк хатуу хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн шилдэг засаглалтай салбар. Хоёрдугаарт, ирээдүйн луужин гэж хэлж болох технологийн хөгжлөөр тэргүүлдэг салбар. Гуравдугаарт, санхүүгийн хувьд илт тод, нээлттэй буюу өдөр бүр тайлангаа гаргаж, олон улсын компаниудаар аудит хийлгэдэг салбар банкнаас өөр байхгүй. Дөрөвдүгээрт, өнгөрсөн хугацаанд хамгийн шилдэг хүний нөөцийг бүрдүүлж чадсан салбар бол банкны салбар. Дээрх дөрвөн чухал шинжийг цогцлоосон өөр салбар одоогоор байхгүй. 

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн, хүлээлт үүсгээд буй ОНЦЛОХ асуудлууд
    7 мин
  • 200 км/цагийн хурдтай "Кажики" хал салхи Вьетнамын ард түмнийг айлгаж байна
    22 мин
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
    35 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
    47 мин
  • Өнөөдөр Налайх, Баянзүрх, Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана
    1 цаг 6 мин
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
    1 цаг 17 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    1 цаг 42 мин
  • Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    1 цаг 46 мин
  • Зурхай: Энэ долоо хоногт таны амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт өнөөдөр 25 хэм дулаан байна
    2 цаг 2 мин
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    16 цаг 33 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК