Амралт, баяр наадмын улирал эхэлж, хүмүүсийн анхаарал сулрах цаг ирсэнтэй холбоотойгоор цахим орчин дахь санхүүгийн залилан ихсэх боллоо. ХАРИЛЦАГЧ таныг болон ОЙР ДОТНЫН ХҮМҮҮСИЙГ тань учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс энэхүү мэдэгдлийг сонордуулж байна.
2022 оны эхний 5 сарын байдлаар 5,523 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.5% нь ЦАХИМ орчинд үйлдэгдсэн байгаа тул цахим орчинд залилах гэмт хэргийн ХОХИРОГЧ болохоос сэргийлцгээе.