Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Мөнх-Эрдэнэ: Зөвлөлтийг дагасан тулдаа л Монголчууд анх удаа төр улстай болсон гэх үзлийг үргэлжлүүлэгчийг Чингис судлалын тэргүүнээр сонгосон нь гутамшиг

2022-8-18
0
ЖИРГЭХ

МУИС-ийн археологийн багш Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр ердөө арваадхан хоногийн өмнө “Чингис хаан судлалын олон улсын холбоо”-г байгуулж, тэргүүнээр нь ОХУ-ын иргэн Н.Н.Крадиныг сонгосоныг эсэргүүцэн өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлж буй эрдэмтэн билээ.


-“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал хэдхэн хоногийн өмнө болж өнгөрлөө. Харамсалтай нь, монголчуудын бахархал болсон суут хааны судалгаануудыг онцлон танилцуулах уг хурлын үр дүн тийм ч таатай байсангүй бололтой. Энэ хурлын талаарх Таны байр суурийг сонсъё?

-Юуны өмнө нэг зүйлийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Чингис хаан судлалын ийм хурлыг Монгол Улс зохион байгуулах ёстой юу гэвэл тийм. Бидэнд байгаа цөөхөн бахархлын нэг Чингис хаан яах аргагүй мөн. Ийм хүрээлэн байгуулж болно. Гэхдээ хүрээлэн байгуулахгүй ч Чингис хааныг судлах боломж ч байгаа.  Харин хэн үүнийг зохион байгуулсан, үүнд хэн хэн оролцсон,  уг хурлаар юу хийв гэдэг нь хамгийн гол асуудал. Миний хувьд хуралд оролцоогүй учир зохион байгуулалтыг сайн мэдэхгүй байна. “Нүүдэлчин” соёлын наадмын үеэр уг хуралд оролцсон хэд хэдэн хүнтэй уулзаж, санал солилцлоо. Хуралд оролцсон хүмүүс бол таагүй л сэтгэгдэлтэй байна лээ.

-Хамгийн гол нь ОХУ-ын иргэн, судлаач Н.Н.Крадиныг энэ судлалын холбооны тэргүүнээр сонгосныг эсэргүүцээд байх шиг байсан...

-Уг нь хүрээлэн байгуулаад Чингис хааныг өргөн хүрээнд судалъя гэсэн юм шиг байгаа юм. Гэтэл энэ судалгааны хүрээлэнгийнхээ тэргүүнээр монголчуудыг үргэлж янз бүрээр хочилдог, их хааны байгуулсан төрт улсыг хүлээн зөвшөөрдөггүй Н.Н.Крадиныг тэргүүнээрээ сонгочихсон. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энд Н.Н.Крадиныг буруутгах аргагүй. “Намайг сонгоод өгөөч, би сонгогдъё” гэж байгаад сонгогдоогүй л болов уу. Харин энэ хуралдааныг зохион байгуулсан, түүнийг Чингис судлалын хүрээлэнгийн тэргүүнээр сонгоход гол үүрэг гүйцэтгэж гүйсэн С.Чулуун нарын увайгүй, эрээ цээргүй, арчаагүй үйлдлийг л жигшмээр байна.

-Уг хурлын тов хэзээ зарлагдсан юм бэ. Яг судалгаа хийдэг олон улсын эрдэмтдэд урилга хүргүүлсэн юм болов уу. Чингис судлалын холбоо байгуулах тухай хурлаас өмнө Та дуулсан уу?

-Хэзээнээс тов гарсныг хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаа. Энэ бас нэгэн асуудал болж байна. Олон улсын Монгол судлалын холбооны хурал наймдугаар сард болно гэх мэдээлэл өнгөрсөн хавар гарсан. Гэтэл энэ хурал хойшлогдсон. Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Чингис хааны музейн захирал С.Чулуун ажилладаг. Тэрбээр 2016 онд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон ч түүнээс хойш нэг ч удаа хурал хийгээгүй. Ковид болон өөр бусад зүйл яриад бултаад байгаа юм. Албан тушаалаа алдах гээд байгаа учир албаар хурлаа хойшлуулаад байгаа гэх яриа эрдэмтдийн дунд гарсан. Үнэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ингэж аргацаан хойшлуулж байсан хурал нь  одоо бол бүр болохоо больчихсон. Уг хурал болох зардлыг “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд шингээсэн байж магадгүй л юм.

-“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” хуралд ямар хүмүүс оролцсон юм бэ?

-Энэ хуралд гол зохион байгуулагч С.Чулууны ойр дотнын, таньж мэддэг хүмүүс цугласан. Чингис хаан судлалд огт холбоогүй хүмүүс ч давхиж явна лээ. Таван өдрийн хурал болгох гээд л хөтөлбөртөө янз бүрийн илтгэл оруулсан биз. Огт хамаагүй илтгэл хүртэл байсан. Манжийн үеийн түүхийг хүртэл ярьсан л байна лээ.

-“Чингис хаан судлалын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр Н.Н.Крадиныг сонгосон нь олон судлаачийн, түүхчдийн дургүйцлийг төрүүлжээ гэдэг нь энэ арваад хоногт харагдлаа. Н.Н.Крадиныг эсэргүүцэж буй шалтгаан ер нь юу вэ?

-Бид өөрсдөө эхлээд түүхдээ хүндэтгэлтэй хандмаар байна. Монголын эзэнт гүрний түүхийг гуйвуулдаг, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг дээш нь залмааргүй байна. Н.Н.Крадин бол “Монголчууд яагаад ч суурин төр улс байгуулах боломжгүй. Тэд ОХУ, БНХАУ-аас ямар нэг хамааралтай. Тиймээс тэдний байгуулсан зүйл бол төр улс биш” гэж үздэг. Төр улс гэдэг нь цагаан арьстай хүмүүст л байдаг зүйл гэж XIX зууны нийгмийн ухааны онолд ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл, Н.Н.Крадин гэдэг хүний яриад байгаа зүйл бол XIX зууны үеийн колоничлолын бахархал юм. Барууныхан бусад орныг колоничлохдоо бид та нараас дээгүүр, та нар биднээс доогуур гэж үздэг байв. Энэ онолыг үргэлжлүүлж ярьдаг, биднийг үргэлжлүүлэн гутаадаг судалгаатай хүнийг Чингис хаан судлалыг тэргүүлүүлчихлээ. Н.Н.Крадиныхаар бол Монгол Улсыг төргүй гэсэн хэр нь Туркуудыг төртэй гэдэг. Чингис хаан бол феодалын алуурчин, энэ хүн яагаад ч хаан байж болохгүй. Нүүдэлчид төртэй болж болохгүй гэж үздэг.  “Зөвлөлтийг дагаад одоо л та нар улс боллоо, одоо л та нар хүн боллоо” хэмээн Монголын түүхийг бичиж байсан л хүн. Ийм хүнийг сонгосон нь бид өөрсдийгөө доромжилж байгаа хэрэг.

-Та Н.Н.Крадины судалгааны бүтээлүүд нь эрдэм шинжилгээний ямар сэтгүүлүүд дээр хэвлэгдэж байсан юм бол?

-Н.Н.Крадины судалгаа маш муу судалгаа. Бидний эрхэмлээд байгаа өндөр зэрэглэлтэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж үзээгүй л хүн. Тэр битгий хэл ямар ч хяналт шүүлтүүргүй хэвлэлээр номоо хэвлүүлсэн хүн. Өөрөөр хэлбэл хуурамч бүтээл гаргасан гэсэн үг. Энэ тал дээр манай С.Чулуун их алдартай. Дугуй дугуйгаа олдог гэдэг шиг яг л найзыгаа олсон байгаа юм. Н.Н.Крадиныг судалгаа хийгээгүй гэж байгаа юм биш, өөрийнхөө хэмжээнд судалсан байх. Өөрийнхөө хэмжээнд шүү. Гэвч түүний судалгааны үр дүн сайн биш.  

-Чингис хаан судлалын ерөнхийлөгчөөр Н.Н.Крадиныг сонгоход Чингис хааны музейн захирал С.Чулуун чухал үүрэг гүйцэтгэсэн гэлээ. Яагаад Н.Н.Крадиныг сонгуулахаар зүтгэсэн юм бол?

-Энэ холбооны ерөнхийлөгч тийм эрх мэдэлтэй хүн биш. Харин уг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гол ажлыг хийнэ. Ерөнхийлөгч бол бэлгэдлийн шинжтэй албан тушаал шүү дээ. “Олон Улсын Монгол судлалын холбоо”-ны жишгээр буюу Ерөнхийлөгч нь гадаад хүн, ерөнхий нарийн бичгийн дарга нь Монгол хүнийг сонгосон байж болно.

Ерөнхийлөгчөөр гадаад хүн сонгох нь асуудал биш. Гол нь ийм үзэл баримтлалтай, ийм судалгаатай хүнийг сонгосонд л эгдүүцэж байна. Ерөөсөө л С.Чулууны хийж буй ажил. Харилцаж чаддаг хэлээрээ л тухайн улсын хүмүүстэй харилцаж, урьж авчирсан. Мөн түүнийг хардаад байгаа дараагийн зүйл бол С.Чулуун үндэсний архивын баримтыг гаргахдаа БНХАУ-ын Ли Шин гэх хүнтэй хамтарсан. Ли Шин бол мөн л ялгаагүй “Хүннү бол Монголчуудын өвөг дээдэс биш” гэж үздэг хүн. Ли Шинтэй хамтран ажиллаад Ардын их сургуулиас нь Хоймрыг мандуулагч гэх цол авсан хүн шүү дээ. Одоо миний бодлоор Н.Н.Крадинтай хамтран ажиллаад ямар нэгэн тэмдэг авна байх. Энэ бол С.Чулууны ажилладаг сонгодог арга.

-Гэхдээ нэг асуулт байна. Яагаад энэ холбооны тэргүүнийг сонгохоос өмнө манай түүхчид, судлаачид үгээ хэлж болоогүй юм бэ. Яагаад бүх зүйл дууссаны дараа үгээ хэлж байгаа юм. Хурал болохоос өмнө эсэргүүцэх, байр сууриа илэрхийлж болоогүй юм уу?

-Энэ хурал болох гэж байгаа гэх мэдээлэл бидэнд байгаагүй. Хурал болно гэх зарыг С.Чулуун хэргээр хязгаарлагдмал хүрээнд цацаж, өөрийн хүмүүсээ л оролцуулсан. Ядаж цагийн өмнө мэдсэн бол Н.Н.Крадин биш шүү гэж бичиж чадна шүү дээ. Гэтэл тийм мэдээлэл ч бидэнд байгаагүй л дээ.

-Энэ хурлыг ингэж зохион байгуулсан С.Чулуун Чингис хааны музейн захирлаар ажилладаг. Удахгүй нээлтээ хийх гэж байгаа талаар мэдээлэл цацагдаж байна лээ.. Музейд жинхэнэ олдвор, зураг хэр их бий бол. Танд музейд байршиж байгаа зүйлсийн талаар мэдээлэл байна уу?

-Нээхээр нь харъя. Тендерийг нь харвал маш их зүйл хуулбарлаж авна гэж мөнгө зарсан. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард анхны үзэсгэлэн гаргасан. Гэтэл тухайн үзэсгэлэнд гүүглээс татсан зураг хэвлээд тавьчихсан байсан. Чингис хаан музейн нээлт хоёр гурван удаа хойшилсон шүү дээ. Би Чингис хаан музейг шүүмжлээд байгаа юм биш. Гэхдээ ядаж Туркийн хуулбарласан зургаар барилгаа барьж болохгүй. Хийж болно, хийж буй аргад нь шүүмжлэлтэй хандаад байгаа юм.

-Чингис хаан музейн захирлаар С.Чулуун томилогдсоныг судлаачид мөн л их эсэргүүцэж байсан даа?

-С.Чулууныг битгий томилооч гэж Төрийн ордны гадаа хүртэл жагссан. Сар бүр холбогдох байгууллагуудад бичиг өгч байгаа. Улс төрийн холбоо хамаарал байгаа учир түүнийг энэ хариуцлагатай албанд томилсон байх. Хийж буй үйлдэл бүр нь асуудалд орсон хүн шүү дээ. С.Чулуун Чингис хааныг судалдаг, судалгаатай хүн биш. Чингисийг судалдаг өөр олон хүн бий л дээ уг нь.

-Таны хувьд уг хуралд тийм хүмүүс оролцсон бол, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаар тэр хүн сонгогдсон бол ... гэх бодол байна уу?

-Байлгүй яах вэ. Тухайлбал, Бидний хамгийн сайн мэддэг Кристофер Этвүүд гэж хүн бий. Долоо, найман улсын хэл мэддэг. Чингис хааны тухай судалгаа хийгээгүй ч эзэнт гүрний судалгаагаар тэргүүлдэг нэгэн. Яагаад түүнийг уриад илтгэл тавиулж болоогүй юм. Гэхдээ урьсан байх. Урихдаа цагийг нь тулгаж урьсан байж болно. Хоёр хоногийн дараа хүрээд ирээч гэсэн байж ч магадгүй. Ажлаа сар жилээр төлөвлөсөн хүмүүс мэдээж “Уучлаарай, чадахгүй ээ” л гэсэн байж таарна. Энэ мэт өөр хүмүүс зөндөө бий.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Azaa Azaa (64.119.24.175)
    Японыг дагсан бол илүү хөгжилтэй улс байх ч байсан юм билүү оросыг дагсан улсууд яр нь хөгжил муутай Оросдоо их дургүй байхын их дарладаг байсан юмуудаа бид ч хонь шигээ номхон хүлцэнгүй байсандаг
    2022 оны 08 сарын 21 | Хариулах
  • William (129.205.124.101)
    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 08 сарын 21 | Хариулах
  • зочин (202.126.88.75)
    хэн тэмбүү тараасныг судалчих. дараа нь олон юм ярь
    2022 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин. (66.181.161.96)
    Энэ ЧУЛУУН ЧИНЬ МЭДЛЭГ МУУТАЙ, ЗООСНЫ НҮХЭЭР МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙГ УСТГАЖ, ҮГҮЙ ХИЙХ ЗОРИЛОГ ХАРАГДАЖ БАЙНА,! !! ТҮҮХГҮЙ УЛС НЬ: бусадын идэш, боолын босгоо, босгоны шороо болж магадгүй! ! ! АНХААРАЛТАЙ, СОНОР, СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ.
    2022 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.107.91)
    ЧИНГИСЫН БАЙГУУЛСАН ТӨР ЧИНГИСЫН УДМЫН ЭРЛИЙЗ АЧ ГУЧИЙН БАЛАГААР МАНЖИД УСТГАГДСАН...ЯЛАНГУЯА ЗАНАБАЗАР ГЭДЭГ ШЭЭС БҮҮР БАЛЛАЖ ХАЯСАН... БҮР ТҮВД БОГДООР ХҮРТЭЛ ХААН ЗАЛААД ЁСТОЙ ГУТАМШИГ КККК
    2022 оны 08 сарын 19 | Хариулах
  • Амарбат (124.158.68.245)
    С.Чулуун гэж хэл амтай нөхөр бх юм. Бүр сайд хүртэл хийж явсаныг бодоход их л зальтай аргатай нөхөр байх. Цөвүүн цагт эвгүй хүмүүс л дээшээ гардаг гэдэг үнэн. Хүүк Жэнко нар ч мөн адил. Чулуун Хүүкийн найз биз ээ, дугуй дугуйгаа олж эргэдэг гэнэ.
    2022 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.74.156)
    Чулууны булай далай л гэсэн үг. уудлаад уудлаад барагдахгүй
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • археологич (185.220.101.74)
    Чулуун чинь хүрээлэнгийн захирал байхдаа археологийн төслүүдийн мөнгийг сайн цохисон. нэг үе сарын орлого нь 40 сая давж байсан шүү
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (185.220.101.74)
    Чулуун чинь шавь нараа нууц амрагаа болгоод л дараа нь албан тушаал дэвшүүлдэг хүн дээ. Маралмаагаа хүрээлэнд салбарын эрхлэгч, Саруулыгаа хүрээлэнгийн захирал, эхнэр Хишгээгээ гэрэл зургийн архивын дарга...
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (202.21.127.167)
    Яачихсан Чулуун бэ? энэ улсад төр засаг гэж байна уу
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Jak (43.242.243.146)
    Munh_erdenee uuruu chadahgui bj Buu hutsaarai. Nowsh mini
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Баги (202.126.90.103)
    Оросд худалдагдсан тагнуул бн. 5р цувааныхан
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.124.131)
    ene neg ulbiisun huur dandaa hutsaj ywdiin ene bid hoyriin erdemten gj yu bdag ym
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.74.156)
    С.Чулуун чинь энэ хуралдаа зориулж 600 сая төгрөг зарцуулсан. Хэдийг нь цохисон юм бүү мэд.
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шударга түүхчид нь юу ч үгүй хоцордог, Чулуун л хамаг эрх мэдлийг авдаг (202.126.89.194)
    Чулуун
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    1 цаг 6 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    1 цаг 11 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    7 цаг 58 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    8 цаг 23 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    8 цаг 28 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    8 цаг 58 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    9 цаг 28 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    9 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    10 цаг 28 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    23 цаг 6 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Өчигдөр 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК