Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төв орчмын Онгийн голын ай сав дагуух хоёр тонн хог хаягдлыг тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах бүлгийн багш, сурагчид сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид хамтран цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлэв.