Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлыг удахгүй эхлүүлэх талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Жил бүр тодорхой хэмжээний тоглоомууд нэмээд явдаг. Энэ оны тухайд дөрвөн тоглоом шинэчилсэн. Нийт 23 тоглоом бий. Төслийн санхүүжилт хийгдсэнээр жил бүр тоглоомууд шинэчлээд явна. Дараа жил ямар тоглоом шинэчлэх вэ гэдэг дээр манай баг ярилцаад явж байна.
Манай орны хувьд Дисней лэнд шиг бүтээн байгуулалт байгуулахад хүндрэлтэй. Тухайлбал, цаг агаарын эрс тэс нөхцөл байдалтай холбоотойгоор гадна талбайн элэгдэл өндөр байдаг.
Энэ төсөл ямар нэг шалтгаанаар явдаггүй байсан. Харин өнгөрсөн хавраас хэлцэл хийгээд явсны үр дүнд энэ бүтээн байгуулалтыг хөдөлгөхөөр болж байна. Хоёрдугаар ээлжийн төслийн хүрээнд дотор байгууламжийн тоглоомууд, Түмэн их чуулгын байр, үйлчилгээний дэлгүүр, ресторан баригдана. Нийслэлчүүд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)