АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнэ хууль бус үйлдэл гаргасан талаар тус намын гишүүн Д.Алтанхуяг мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Улсын дээд шүүхэд С.Эрдэнийг Ардчилсан намыг төлөөлөх этгээдээр бүртгэхгүй байх хүсэлт гаргаж өргөдөл бичээд ирсэн. С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны сонгуулийг дуусгаад сонхгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээгээд намын даргаас огцорсон. Гэсэн хэдий ч ардчилсан намын үйл ажиллагааг будлиантуулж, төөрөгдүүлж, хортой үйл ажиллагаа явуулж буй хүн. Ийм хүн гэдгийг нь ч Монголын ард түмэн харж байгаа. С.Эрдэнээс бусад бүх гишүүд АН нэгдэж хүчирхэг байгаасай, сонгуульд ялалт байгуулаасай гэж хүсэж байна. С.Эрдэнэ гэдэг хүнд Ардчилсан намыг сонгуульд ялуулах сонирхол байхгүй. Энэ нь тухайн хүний сүүлийн үед гаргаж буй үйлдлээс харагдаж байна. Иймээс Ардчилсан намыг С.Эрдэнээс салгахын тулд хуулийн дагуу тэмцэнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)