Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тогтвортой санхүүжилтийн шилдэг байгууллагууд тодорлоо

2022-12-27
0
ЖИРГЭХ

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)-ноос жил бүр тухайн онд ТоС-ийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд ТоС Холбооны гишүүнчлэлийн цар хүрээ өргөжин тэлж, ББСБ-ууд уг шалгаруулалтад оролцох боломжтой болсноороо онцлог байлаа.

Үүнтэй холбоотойгоор ТоС Холбоо, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо хамтран шалгаруулалтыг зохион байгуулж, нийт 12 банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас шилдгүүдийг тодрууллаа.

Тус уралдаан нь Монголын Улсын санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготой, үүний  хэрэгжилтийг өндрөөр үнэлэн олгож буй нэр хүндтэй шагнал юм.


1.2022 оны “Шилдэг Тос Байгууллага”-аар ХААН Банк тодорлоо!

ХААН Банк 2018 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгод өөрийн үйл ажиллагаагаар хувь нэмрээ оруулан, бүх шатанд шингээн ажиллахаар зорьж буй билээ. Энэ хүрээнд 2020 онд дотооддоо дагаж мөрдөх анхны Тогтвортой хөгжлийн бодлогыг баталж, үндсэн 4 чиглэлд анхаарч ажиллаж байна. Үүнд, Тогтвортой санхүүжилт, Тогтвортой үйл ажиллагаа, Тогтвортой хөрөнгө оруулалт болон Тогтвортой хамтын ажиллагаа багтаж байгаа бөгөөд тогтвортой санхүүжилтийг шилдгээр хэрэгжүүлэхийн сацуу иргэд, гэр бүл, жижиг дунд бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллагууд зэрэг зах зээл бүрд тохирсон ногоон зээлийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн.

Түүнчлэн зээлийн багцад “нуугдсан” боломжит ногоон зээлийг илрүүлэх зорилгоор банкны салбар, тооцооны төвүүдийн зээлийн багцыг тухайн салбар нэгжийн ажилтнуудтай хамтран үнэлэх замаар энгийн бизнесийн зээлээр олгогдсон зээлүүд нь “ногоон” зээлийн шаардлагыг хангах боломжтой зээл байсан эсэх, ямар зориулалт нь ногоон санхүүжилтийн төрөлд хамаарах зэргийг тодорхойлон ногоон зээлийн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхээр идэвхтэй ажилласан байна. ХААН Банк нь 2022 онд хэд хэдэн гаднын эх үүсвэрээс ногоон санхүүжилт татсанаас гадна байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагын системээ шинэчилж, мөн тогтвортой хөгжлийн тайланг олон улсын стандартын дагуу боловсруулж, олон нийтэд танилцуулсан байна.

Үүний зэрэгцээ ХААН Банк байгууллагынхаа хэмжээнд Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон оффис, ажилтны тэгш эрх, хүний эрх, нийгмийн хариуцлагын ажлуудаараа дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилгуудад бодитой хувь нэмрээ оруулж, манлайлан ажиллаж байна.

Энэ жил ХААН Банк брэнд шинэчлэлээ танилцуулж Тогтвортой хөгжилд манлайлагч үнэ зүйлсээ оролцогч талуудад танилцуулж урт хугацааны стратегид тусган ажиллаж эхэлсэн юм.

 

2.2022 оны “Онцлох ТоСБайгууллага”-аар Голомт банк тодорлоо!

Голомт банк нь 2022 онд “Тогтвортой Хөгжлийн Стратеги 2022-2025” баримт бичгийг ТУЗ-ын түвшинд батлан хэрэгжүүлэн ажиллаж буй ба “Тогтвортой хөгжлийн хороо”-г шинээр байгуулсан.  Ингэснээр банкны хяналт тайлагнал сайжрах, гүйцэтгэгч нэгжүүдийн мэдлэг дээшлэх, чадавх бэхжих, тогтвортой хөгжлийн дотоод засаглал сайжрах зэрэг ач холбогдол бий болжээ. Түүнчлэн UNEP FI Хариуцлагатай банкны зарчмуудын дагуу зээлийн багцын нөлөөллийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд уур амьсгал болон усны салбарт үзүүлж буй зээлийн багцынхаа сөрөг нөлөөг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Эдгээр салбарын сөрөг нөлөөг бууруулах тоон зорилт тавихад суурь дата бүрдүүлэх

шаардлагатай байсан бөгөөд 2022 оны 4 сараас эхлэн зээлийн үйл ажиллагаанд дараах арга хэмжээг авч ажилласан байна. Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх өөрийн багцын нөлөөллийг бууруулах

зорилгынхоо хүрээнд СО2-ыг өндөр хэмжээнд ялгаруулж байгаа салбаруудыг

тодорхойлон тухайн салбарын зээлийн хүсэлт тус бүр дээр CO2-ын хэмжээг /мөн

бууруулсан хэмжээг/ тооцож байна.

  • Ус ашиглалтыг бууруулах зорилгоор хэт өндөр хэрэглээтэй харилцагчдыг илрүүлж

индексжүүлсэн. Энэ индекс дээр тулгуурлан усны хэт өндөр хэрэглээтэй салбарын

харилцагчдад ус ашиглалтыг бууруулах тоног төхөөрөмж санал болгох зорилгоор ногоон

зээлийн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан.

Түүнчлэн Голомт банк нь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо бэхжүүлж, дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ жендерийн мэдрэмжтэй санхүүгийн стандартуудтай нийцүүлэх томоохон ажлуудыг хийжээ.

 

3.2022 оны “Онцлох ТоС Байгууллага”-аар Транскапитал ББСБ тодорлоо!

Транскапитал ББСБ-ын хувьд дотооддоо Байгаль орчин, нийгмийн нэгжийг 2020 онд байгуулсан ба Олон улсын санхүүгийн корпорацын гүйцэтгэлийн зарчмуудын дагуу бүх төрлийн иргэдийн болон бизнесийн зээл дээр байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлж эхэлсэн анхны ББСБ юм. Мөн энэ онд ногоон зээлийг нэмэгдүүлэхээр олон ажлуудыг хийж гүйцэтгэснээр 2022 оны 10-р сарын 31-ний байдлаар нийт зээлийн багцын 30,2 хувийг нь ногоон зээл эзэлж байна. Түүнчлэн ногоон зээлийн төрлөө нэмэгдүүлэхээр хичээн ажиллахын сацуу төслийн ногоон зээлийн үр нөлөөг хэмжиж, бүртгэж эхэлсэн байна. Дотоод үйл ажиллагааны хувьд Транскапитал ББСБ нь цахилгаан, ус, дулаан, цаасны хэрэглээгээ бүртгэж эхэлсэн ба бууруулахтай холбоотой зөвлөмж, зөвлөгөөг ажилтнууддаа тогтмол өгч ажиллаж байна.

 

4. 2022 оны “Жендерийн Манлай Байгууллага”-аар Худалдаа хөгжлийн банк тодорлоо!

Худалдаа хөгжлийн банк (ХХБ) нь Жендерийн бодлого болон Жендерийн удирдлагын түвшний хороотой болсон анхдагч банкнуудын нэг бөгөөд Жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой тэдний хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол:

  • Банкны бизнесийн газар, хэлтэс, нэгжүүдийн жендерийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн,

үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хийх ажлын төлөвлөгөөг нэгтгэн, банкны жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хүрээнд урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан;

  • Хүйсээр ангилсан харилцагчдын дата мэдээллийг гаргаж байна;
  • Шинээр ажилд орсон болон удирдах албан тушаалтан нарт зориулсан жендерийн

сургалтын хөтөлбөртэй болов.

Бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгайлсан эх үүсвэрийг бий болгож, зөвхөн бизнесийн зээлээр хязгаарлахгүй хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжих бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.

Түүнчлэн "Санхүүгийн салбарт жендерийн эрх тэгш байдлыг түгээн дэлгэрүүлэх, жендерийн мэдрэмжтэй санхүүжилтийн үйл ажиллагаа явуулах тогтолцоог бэхжүүлэх" төслийн үр дүнд бий болсон зөвлөмж, аргачлал, хэрэгслийг боловсруулахад ТоС Холбооны дэргэдэх Жендерийн дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг банк хэрхэн шийдвэрлэх боломжийг тодорхойлох талаар салбараа манлайлан ажиллалаа.

ХХБ-ны хамт олон баяр хүргэхийн сацуу ирэх жилүүдэд жендерийн мэдрэмжтэй санхүүжилтийг дэлгэрүүлэх их үйлсээ улам өргөжүүлэхийг хүсэн ерөөе!

 

5. “ТоС Талархал”-ын эзэд тодорлоо

2022 онд ТоС Холбоотой нягт хамтран ажиллаж, тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүстээ талархал илэрхийлэн “ТоС Талархал” цомын эздийг мөн шалгарууллаа.. Энэ жилийн цомыг дараах байгууллага, хувь хүмүүс авлаа.

  1. Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хамт олон
  2. Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” ТББ-ын хамт олон
  3. Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар”-ын хамт олон
  4. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-ийн хамт олон
  5. НҮБ-ийн Хүүхдийн Сан”-гийн хамт олон
  6. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын эдийн засагч Гантөмөрийн Мөнхбаяр
  7. Голомт банкны Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээчин Галбадрахын Ундрам
  8. Худалдаа хөгжлийн банкны Жендерийн хорооны дарга Отгонбаярын Баярсайхан
  9. Хаан банкны Төслийн зээлийн ахлах мэргэжилтэн Баасандоржын Сувд
  10. Төрийн банкны Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын хяналтын мэргэжилтэн Алтангэрэлийн Энх-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    16 цаг 27 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 31 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    16 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 7 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК