Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ оны зорилгоо амьдралынхаа 8 тойрогтой уялдуул…

2023-1-09
0
ЖИРГЭХ

2022 онд таны зорилго хэдэн хувьтай биелсэн бэ?

Шинэ он айлчлан ирэхэд бид өнгөрсөн оноо дүгнэж, шинэ оноо төлөвлөдөг. Улиран одож буй оноо дүгнэхэд сэтгэлээр унах хүн цөөнгүй. Зорилгоо төлөвлөсөн тэмдэглэлийн дэвтэр бараг шинээрээ эсвэл бүтээсэн мөрөөдлийн самбарууд нь хаа нэгтээ тоосонд дарагдсан байх жишээтэй. Хэн нэгэн “Энэ онд юу хийж бүтээв дээ?” гэж асуувал нэлээн бодсоны эцэст бид хариултаа олох байх. Харин дотроо “Би энэ цаг хугацааг яг юунд зарцууллаа” гэж өөрөөсөө эрэл хайгуул хийдэг.

АНУ-д хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 41% нь шинэ ондоо зорилго, төлөвлөгөө боловсруулдаг. Тэдгээрийн 9% нь л он дуустал төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг байна. Үүнээс үзэхэд бид оны эхэн үед л шинэ зорилго, төлөвлөгөөндөө санаа зовнидог бололтой.

Тэгвэл 2023 оны зорилгоо хэрхэн оновчтой тодорхойлох вэ?

Шинэ он гэдэг үг хүн бүрт зорилго, мөрөөдлийнхөө ард гарч чадсан, хүчирхэг, шинэ “Би”-гээр төсөөлөгдөж,  хийе гэж бодож, хүсэж явдаг бүх зүйлсээ төлөвлөгөөндөө буулгахад хүргэдэг. Эсвэл зарим нь хэн нэгний зорилгыг хуулах ч тохиолдол байна. Нийгэм ийм хүнийг л хүсдэг гээд нийгмийн хэм хэмжүүрт тоогдох зорилгууд тавих нь ч элбэг.
Гэвч таны зорилго юун дээр үндэслэж гарвал зөвхөн танд зориулсан зөв зорилго, зөв төлөвлөгөө болох вэ? Үүнийг тодорхойлох олон арга, эх сурвалжууд байдаг ч “Амьдралын 8 тойрог” аргачлалыг ашиглах нь илүү оновчтой юм.

 

Энэхүү аргачлалыг хэрэгжүүлэхийн тулд та өөртөө 10-хан минут зарцуулаад дараах алхмуудыг туршаад үзээрэй.

  • Та дээрх зурагт харагдаж байгаа 8 талбар бүхий өөрийн тойргийг зураад, яг энэ мөчид энэ тойргууд таны хувьд 10-аас хэдэн оноо авахуйц байгааг бодитоор үнэлж, харгалзах тойрогт тоонуудыг цэглэнэ.
  • Тавьсан цэгүүдээ холбоод харахад аль талбар илүү хүрээ томтой, аль талбар илүү дотогшоо байгаа нь  харагдана.
  • Бүх тойргийг үнэлж дууссаны дараа хамгийн бага оноотой талбаруудад та ирэх оныхоо зорилго, төлөвлөгөөг тусгах  хэрэгтэй.

Хэрэв та аль нэг талбартаа илүү төвлөрвөл нөгөө талбаруудаа ямар нэг байдлаар орхигдуулж магадгүй. Ингэснээр амьдралын тэнцвэр алдагдаж, аль нэг талбар дээрээ өндөр амжилттай байсан ч тэрхүү амжилт таны амьдралд хангалттай эерэг үр нөлөөг үзүүлэхгүй байж болзошгүй. Иймд амьдралын талбаруудаа тэнцвэртэй авч явж байж та өдөр тутамдаа сэтгэл хангалуун, өөдрөг, бүх зүйлдээ ахиц дэвшил гаргах суурь боломжийг бүрдүүлэх юм.

Тойргоо үнэлчихлээ. Харин ирэх онд бага талбаруудаа хэрхэн ахиулах вэ?
                Та дотроо янз бүрийн зорилгууд төсөөлсөн байсан ч, тойрог дээрх онооноосоо шалтгаалаад таны төлөвлөөгүй зорилгууд бий болсон байж магадгүй… Ямар ч байсан ирэх онд анхаарах ёстой амьдралын талбарууд тодорлоо. Одоо уг талбаруудын оноог ахиулах ямар зорилгууд дэвшүүлэх вэ? Юуг, яаж хийх вэ? буюу хийх боломжтой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай.

Таныг талбар бүр дээрээ 3-5 алхам бүхий зорилгууд бичсэн гэж таамаглъя. Уг 5 зорилгоо хэрэгжих боломжтой эсэхийг нягталъя. Та зорилго нэг бүрээ уншаад, дараах асуултуудад хариулах шийдэл байгаа эсэхийг өөрөөсөө асуугаарай. Жишээ болгож 2 зорилго дээр хариуллаа.

№

Жишиг асуултууд

Эрүүл мэнд талбар

Гэр бүл талбар

Жишээ 1: Жингээ 10 кг бууруулахын тулд онлайн дасгалын ангид орох

Жишээ 2: Гэр бүлийн хүнтэйгээ сард 1 удаа болзох

1

Ямар үр дүн гаргавал уг зорилгыг биелсэнд тооцох вэ?

30 минут алхахад амьсгаадахгүй болох

Үл ойлголцол багасаж, бие биеийнхээ үгийг таслалгүй сонсож чаддаг болох

2

Энэ зорилго тоогоор илэрхийлэгдэх үү?

Жин 65 кг болох

12 удаагийн болзоо

3

Ямар хугацаанд зорилгоо дүгнэх вэ?

Сард 1 кг бууруулах, сар бүр энэ тоогоо хангаж байгаа эсэхээ дүгнэх

Сар бүр

4

Надад уг зорилгыг биелүүлэх бодит цаг хугацаа бий юу?

Бий. Өглөө бүр ажилдаа явахаасаа өмнө 30 минут дасгал хийх

Бий. Сар бүрийн 3 дах долоо хоногийн бямба гаригт төлөвлөх

5

Надад уг зорилгыг биелүүлэх санхүүгийн боломж бий юу?

Онлайн дасгалын ангид нэг удаа суралцах 50,000 төгрөгийг төсөвлөх

Хоолонд орох, кино жүжиг үзэх гэх мэтээр төсөвлөвөл 120-150 мянган төгрөг шаардлагатай. Жоохон үнэтэй төсөв санагдаж байна.

6

Энэ зорилгыг биелүүлэхэд надад мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй юу? Тэр хүнийг би олж чадах уу?

Онлайн сургалтын багшаас өөрт тохирох заавар зөвлөгөө авах

Сонирхолтой болзоо төлөвлөхөд тусламж хэрэгтэй эсвэл сайн ярилцаж сурахын тулд мэргэжлийн хүний зөвлөгөө илүү үр дүнтэй байх магадлалтай. Төлбөртэйгөөр л олох боломжтой.

7

Энэ зорилго миний амьдралын 8 тойргийн чанарт бодитой нөлөө үзүүлэх үү?

Эрүүл мэндийн асуудалд бодитой эерэг үр дүн гаргана

Гэр бүлийн харилцаа сайжрах нь өдөр бүрийн амьдралд чухал үр нөлөөтэй

 

Дүгнэлт

Хэрэгжүүлэх бүрэн боломжтой зорилго

Санхүүгээ тооцож үзээд төсвөө зарим үед багасгах талаар судлах, тооцох шаардлагатай

Дээрх маягаар та зорилго бүрээ хэрэгжүүлэх алхам, шийдлүүдээ тодорхой болгосноор төлөвлөгөө илүү бодитой болж, та өөрөө өөртөө шийдвэр гаргах буюу өөртэйгөө ярилцах нөхцөл бүрдэх юм.

Одоо таны зорилгууд шигшигдээд яг бодитой хэрэгжүүлэх цөөн хэдэн зорилгууд үлдсэн байх. Ингээд 2023 онд хэрэгжүүлэх таны зорилгууд тодорлоо.

Төлөвлөлт хийж байх явцад сэтгэл хөдлөл эергээр мэдрэгдэж, хүч тэнхээ амтагддаг ч яг бодит гүйцэтгэл дээр очиход энэ мэдрэмж нисэн алга болно. Иймд өөртөө үүсэх эрсдэлийг урьдчилан тооцъё.

  • Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ? Зорилгоо хэрэгжүүлэх явцад шантарна. Чадахгүй юм байна гэж няцна. Энэ үед өөртөө юу гэж хэлэх вэ? Яаж урам зоригоо сэргээх вэ гэдэгт 3 хувилбартай шийдэл гаргаарай. Тууштай байдлаа урамшуулж, өөрийгөө яаж шагнахаа бодоорой.
  • Зорилгуудаа өөртөө яаж сануулах вэ? Нэг л өдөр бичсэн дэвтрээ шүүгээнийхээ нэг буланд хадгалчихсан байх вий. Зорилгоо эргэж харах өдрүүдээ өөртөө reminder, календарь тохируулах  гэх мэтээр 3 шийдэл гаргаарай.
  • Нэг мэдэхэд зорилгоо бүр орхичихсон байвал яах вэ? Бүр хаях уу, дахиад нэг оролдоод үзэх үү гэдэг дээр өөртөө хязгаар тавь. Ийм нөхцөл бүрдвэл ийм шийдвэр гаргана гэх мэт.

Ингээд харахад зорилгоо тодорхойлж, түүнийгээ гүйцэлдүүлэх явц нэлээд ярвигтай бололтой. Харин таны зорилгоо тодорхойлж, түүнийгээ биелүүлэх бүхий л үед таныг чиглүүлэх менторууд байвал ямар вэ?

MentorHub-ын сюрприз

MentorHub нь салбар бүртээ 20-40 жил ажилласан жинхэнэ мастеруудын ажлын арга барил, мэдлэг, туршлагыг залуустаа хүргэх зорилготой гар утасны аппликейшн юм.

MentorHub нь хэрэглэгчдийнхээ 2023 оны зорилгын биелэлтэд менторуудынхаа чиглүүлэг, заавар зөвлөгөөг хүргэхээр “Шинэ онд миний зорилго” хөтөлбөрийг зарласан бөгөөд уг хөтөлбөрт таны амьдралын 8 талбарын тэнцвэрт эерэг нөлөө үзүүлэхүйц 12 хичээл, арга хэмжээ багтсан.           

12 сарын турш таныг сэдэлжүүлэх хөтөлбөрийн сэдвүүд ямархуу санагдаж байна? Та хувьдаа ямар ч зорилго дэвшүүлсэн байсан уг хөтөлбөр таныг зорилгоо биелүүлэх урам зоригоор усалж, таны санал сэтгэгдлийг сонсож, тантай харилцаа холбоотой байх юм.

Хөтөлбөр танд таалагдаж байвал MentorHub аппликейшныг утсандаа суулгаад, бүртгүүлээд, “Шинэ онд миний зорилго” хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцаарай.

Бас нэгэн сюрприз

Голомт банкны Si картын хэрэглэгчдэд зориулсан тусгай бэлэг задарлаа. Хэрвээ та Si картын харилцагч бол MentorHub аппликейшнд улирал бүр төлөх төлбөрийн талыг Голомт банк даахаар болжээ. Та 1, 3-р улирлын төлбөрөө өөрөө төлөөд, 2, 4-р улирлын төлбөрөө Голомт банкаар даалгахыг хүсвэл ЭНД дарж, Si картаа захиалаарай. Харин та аль хэдийн MentorHub-ийн хэрэглэгч болсон бол Si карт шинээр захиалах жилийн хураамжаас 50% хөнгөлөгдөх боломжтой.

Ингээд бидний санал болгож буй аргачлал таныг шинэ оны зорилго, төлөвлөгөөгөө боловсруулахад бага ч болов нэмэр болсон гэж найдаж байна. Шинэ ондоо амьдралынхаа талбар бүрд эерэг алхам хийж, амар тайван, баяр баясгалан, эрүүл энхээр бялхсан 2023 оныг бүтээгээрэй. Та чадна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    15 цаг 24 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    15 цаг 27 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 34 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    15 цаг 40 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    16 цаг 4 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК