Гуравдугаар сарын найман буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн дуудлага, гомдол мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Тус өдөр нийт 1,828 дуудлага, гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд дэлгэрүүлбэл:
- Зөрчил 1,342,
- Гэмт хэргийн шинжтэй 73,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 166,
- Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 134,
- Хүний биед халдах 50,
- Эрүүлжүүлсэн 115,
- Хулгайлах 24 дуудлага, гомдол мэдээлэл цагдаагийн 102 тусгай дугаарт иржээ.