Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюу: Нээлттэй ажлын байрны өдөрлөг Голомт банкны бүх салбарт зэрэг болно

2023-10-06
0
ЖИРГЭХ

Голомт банк “JOB FAIR-2023” буюу Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан тус өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай ярилцлаа.


-Голомт банкны Нээлттэй ажлын байрны өдөрлөг ирэх долоо хоногт буюу 10-р сарын 10, 11-ний Мягмар, Лхагва гаргуудад болох гэж байгаа юм байна. Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

-Голомт банк JOB FAIR өдөрлөгийг уламжлал болгон хийдэг төдийгүй их, дээд сургуулиудаас зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүдэд ажил олгогчийг төлөөлж тогтмол оролцдог. Энэ жилийн Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 10-р сарын 10, 11-нд 09:00-19:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотод байрлах Голомт банкны бүх салбар, бизнес төвүүдэд зэрэг зохион байгуулах гэж байна.

Өнөөгийн замын түгжрэл ихтэй, хурдтай, завгүй нийгэмд иргэд, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд маань өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны дурын салбар дээр очсоноор нээлттэй ажлын байруудтай танилцаж, анкет бөглөн анхан шатны ярилцлагад орох бүрэн боломжтой. Ингэснээр ажил хайж байгаа хүмүүсийн цаг завыг хэмнээд зогсохгүй шийдвэр гаргалтууд маш хурдтай явагдах боломжтой болсноороо их давуу талтай юм. 

-Энэ жилийн ажлын байрны өдөрлөг өмнөх жилүүдээс юугаараа онцлог болох вэ?

-Бид өмнө жилүүдэд өдөрлөгийг зөвхөн нэг байршил, нэг оффис дээр төвлөрч хийдэг байсан бол энэ жилийн хувьд банкныхаа бүх салбар, тооцооны төвүүдэд нэгэн зэрэг зохион байгуулж буйгаараа онцлог болж байна. Хоёрдугаарт, тухайн ажил горилогч тэр дороо ажлын анхан шатны ярилцлагад орох боломжтой. Гуравдугаарт, мэргэжил болон туршлага харгалзахгүйгээр бүх хүнд нээлттэйгээс гадна банкны хэмжээнд сул байгаа ажлын байрууд болон Хүний нөөцтэй холбоотой хүссэн мэдээллүүдийг бүрэн дүүрэн хүргэх болно. Мөн дээрээс нь Голомт банк дахь ажлын байр, албан тушаалууд салбар болон төвийн нэгж гэж хоёр ангилагддаг. Тухайлбал, та салбар тооцооны төвүүдэд теллер, харилцааны менежер, харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллахыг сонирхож байгаа бол тухайн ажиллахыг хүсэж буй салбарын захиралтайгаа шууд ярилцлага хийж, сонгон шалгаруулалтад ороод явна гэсэн үг.

 

-Өдөрлөгийг зорин ирж байгаа хүмүүс хэрхэн хамрагдах вэ?

-Өдөрлөгт оролцохоор Голомт банкны дурын салбарт очиж буй хүмүүс маань тухайн салбарын Харилцагчийн зөвлөхтэй уулзаж ямар ажлын байрууд нээлттэй байгаа талаар мэдээлэл авч, тухайн ажлын байранд ямар шаардлагууд тавигдаж байгааг сайтар анхаарах нь зүйтэй. Өөрийгөө тухайн сонирхсон ажлын байрандаа тохирно гэж үзвэл анкет бөглөж, Голомтын гэр бүлд нэгдээрэй гэж хэлмээр байна.

Мэдээж таны сонирхсон ажлын байрны сонгон шалгаруулалт ганцхан ярилцлагад үндэслэхгүй буюу 2-3 удаагийн сонгон шалгаруулалт явагдахыг ойлгоорой. Таны бөглөсөн ажлын анкет, анхан шатны ярилцлагын хариуг бид хоёр хоногт багтаан өгөх болно.

-Өдөрлөгийг яагаад ийм хэлбэрээр хийх болсон юм бэ? Мөн шинэ төгсөгчдөд хандаж юу гэж хэлэх вэ?

-Голомт банк “Харилцагч төвтэй банк” бодлого баримталж ажилладаг. Үүнийхээ хүрээнд иргэд, харилцагчдадаа илүү ойртож хүрч үйлчлэхийг зорьж байна. Мэдээж бүх зүйл дижиталчлагдан цахимаар холбогдож ярилцлага хийх бүрэн боломжтой болсон хэдий ч ажлын ярилцлагын хувьд ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлс гардаг учраас банкны бүх салбар нэгжээрээ дамжуулж өргөн хүрээнд биетээр хийхийг илүүд үзсэн.

Шинэ төгсөгчид, залуу үеийнхний хувьд эцэг эхийнхээ зөвлөснөөр, хэн нэгний хүслээр өөрийн сонирхоогүй мэргэжлээ сонгосон байх нь нийтлэг буюу тэр мэргэжлээрээ сурч төгсөөд яг ямар ажлын байранд юу хийх талаар тодорхой ойлголтгүй, цаашлаад ажил мэргэжлийнхээ гүнд нь орж чадахгүй, өнгөц хандах тохиолдол их. Тэгэхээр нээлттэй өдөрлөгийн үеэр манай банкны салбар нэгжийн туршлагатай захирлууд ярилцлага хийх учир тэднээс карьер төлөвлөлтийн зөвлөгөө чиглүүлэг, цаашдын сурч хөгжих арга барил, банкны салбарт ажиллахын онцлог, давуу тал зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөнүүдийг авах боломжтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    13 цаг 33 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    13 цаг 37 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    13 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    13 цаг 50 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    14 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК