Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Mongolia Day” хөрөнгө оруулагчдын сонирхлыг татлаа

2024-3-04
0
ЖИРГЭХ

Олон улсын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC) 3 дугаар сарын 3-6-нд Канадын Торонто хотод эхэллээ. “Уул уурхайн Давос” гэгддэг уг арга хэмжээний үеэр дэлхийн 400 гаруй компани, 30 мянга гаруй төлөөлөл оролцож эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хайх, хамтран ажиллах боломж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншлэл тогтоох, дэвшилтэт технологи, инновациа танилцуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажилладаг юм.

Энэ удаагийн PDAC чуулга уулзалт ногоон шилжилтийг онцолж, чухал ашигт малтмалыг тойрсон асуудлаар эхэлсэн нь онцлог байлаа. Чуулга уулзалтын эхний хэлэлцүүлэг, “Чухал ашигт малтмал, ирээдүйн чиг хандлага, бизнесийн орчин” сэдвээр өрнөсөн нь үүнийг  илтгэх биз ээ. Мөн Канадын Байгалийн нөөцийн парламентын дэд сайд Ж.Серре PDAC-2024 арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг ч өсгөж байна. Хүн төрөлхтний технологийн хөгжил дэвшил, газрын ховор элемент, өнгөт металл зэрэг чухал ашигт малтмалын хэрэгцээг улам бүр шаардах болсон. Тиймээс Канад улс чухал ашигт малтмалынхаа тоог 31 болгон нэмлээ. Мөн дэлхий нийтээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ногоон шилжилтийг хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлох хэрэгтэй” хэмээсэн юм.

Түүнчлэн дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж байна. Нэг үгээр хэлбэл байгалийн баялагийг ашиглаж байгаа ч унаган төрхийг нь алдагдуулж, уугуул соёлд нь нөлөөлөхгүйгээр үйл ажиллагаагаа эрхлэхийг дэмжихээ илэрхийллээ.

PDAC-2024 чуулга уулзалтын нээлтийн дараа “Mongolia Day” арга хэмжээг  Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгууллаа. "Өдөрлөгт 7 төсөл илтгэл тавина. Үйл ажиллагаа нь тогтворжсон гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллаж байгаа, аливаа тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа арга туршлагаасаа хувцаалцана. Харин шинээр хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүд үйл ажиллагаагаа танилцуулна" хэмээн МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэллээ. 

“Mongolia Day”-д 150 орчим компани, хувь хүн, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлж, танхимд дүүрч байсан нь Монголын эрдэс баялгийн салбар олон орны анхаарлын төвд байж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүй, олон улсад яриа хэлэлцээрийн түвшинд байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн цаашдын хэлэлцээрийг сонирхсон асуулт хариултаас ил байлаа. Манай улсын хувьд ашигт малтмалын потенциал ихтэй ба оролцогч компаниуд өөрсдийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, салбарын чиг хандлага, зах зээлийн боломж, орчин үеийн дэвшилтэт технологийн талаар туршлага судалж, хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлнэ.

“Монголын өдөрлөг” арга хэмжээг УУХҮЯ-ны дэд сайд Б.Уянга нээж “Монголын эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавьснаар эхлүүлсэн. Оролцогчдын сонирхлыг татсан дараагийн илтгэл “Эрдэнэс Монгол” нэгтгэлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын “Эрдэнэс Монгол нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэв байлаа. С.Наранцогт “Тус нэгтгэлийн бүрэлдэхүүнд багтдаг 30 компани, хуулийн этгээдийн засаглал, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн уялдаа холбоог хангаж нэгдлийн компаниудын үнэ цэнийг нэмэх тогтолцоог бий болгох зорилгоор 2024-2028 дунд хугацааны стратеги боловсруулж баталснаа онцолллоо.

МӨН МОНГОЛ УЛСЫН УРТ, ДУНД ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД НЭГДЛИЙН ХАРЪЯА ТОМООХОН ОРД ГАЗАР, ҮЙЛДВЭРҮҮД, ТҮҮНИЙ СУУРЬ ДЭД БҮТЦЭД ТУЛГУУРЛАН 6 БАЙРШИЛД ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХААР БОЛСНОО ХЭЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХЭЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД НЭЭЛТТЭЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ.

Энэ үеэр Монгол Улсын газрын ховор элемент түүний нөөц, баримтлах бодлогын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын хувьд газрын ховор элементийн тогтоогдсон нөөц 3.6 сая тонн. Цаашдаа энэ нөөц нэмэгдэх бүрэн боломжтой. Сүүлийн 30 жилийн тоон мэдээллээс харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын 83 хувь нь уул уурхай, эрдэс баялагийн салбарт чиглэсэн байна. Мөн энэ салбар ДНБ-ий 24 хувийг, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс уул уурхайн салбар дахь нөөц, олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтрах боломжууд, шинэ төслүүдээ танилцуулах хамгийн чухал талбар бол эрдэс баялаг, уул уурхайн салбарын дээд хэмжээний уулзалт болж байна” хэмээн хэллээ.

PDAC-2024 хөрөнгө оруулагчдын чуулганд энэ жил 130 гаруй орны 24 мянга гаруй төлөөлөгч, 1050 байгууллага, 487 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл  оролцож байгаа бол Монгол Улсаас төр, хувийн хэвшил, ТББ-ын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр “Степ Гоулд”, “Занаду Майнз”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож байгаа бөгөөд “Mongolian Copper Prospecting Group”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэжас” компаниуд PDAC-2024 үзэсгэлэнгийн танхимын Монголын үзэсгэлэнгийн талбайд хөрөнгө оруулалтын төслөө танилцуулж, Монголоо сурталчилж байна.  Арга хэмжээ энэ сарын 6 хүртэл үргэлжилнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • CONSULT A LICENSED CRYPTO RECOVERY HACKER - ALPHA KEY (127.0.0.1)
    ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER, IS A GREAT REFERENCE It's been almost a year since I was scammed while investing in bitcoin with an online broker. I thought I would make 25% of every dollar I invested, so I told myself it was a profitable year for me. Little did I know, though, that I had been scammed out of all of my savings and left for dead. After reading a review of a recovery company that had helped other victims, I had no choice but to contact ALPHA KEY RECOVERY about my problems. At first, I didn't think it would be possible to get back every single coin, so I'm referring you all to ALPHA KEY RECOVERY if you have been scammed of any kind. Email: alphakey@consultant.com WhatsApp: +15714122170 Signal: +18622823879 Telegram: Alpha Key Recovery Website : https://dev-alpha-key.pantheonsite.io/
    2024 оны 08 сарын 02 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    11 цаг 13 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    11 цаг 17 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 23 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    11 цаг 29 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 53 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК