Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд хувьцаа луйвардах гэмт хэрэг ингэж явагддаг

2011-10-25
0
ЖИРГЭХ

Bond"Таван толгой"-гоос Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших болсонтой холбоотойгоор иргэд олон түмэнд сануулах ёстой, тэдэнд дэлгэх ёстой зайлшгүй асуудал хэв- лэл мэдээллийнхэнд босч ирж байна. Иргэд та бидэнд ийм төрлийн хувьцаа түгээж байсан ойрхны түүх бий. Яагаав нөгөө ягаан, цэнхэр тасалбар. Энэхүү тасалбар дээр Монголын цөөн хүн хуулийнхантай хэрхэн үгсэн ажиллаж байсан, ажиллаж байгаа, ажилласаар байгаа бодит үнэнийг уншигчдадаа хүргэе. Улаанбаатарт байдаг зарим нэг брокер, диллерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулж, анхны хувьцаа эзэмшигчдийн (Нэр хаяг, регистрийн дугаарын нэг тоо, нэг үсгийг нь л өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан "Таван толгой" хувьцаат компанийн ТУЗ- ийн дарга Д.Бат-Эрдэнэ энэ үйлдлээрээ 60 гаруй хүний 50 мянга гаруй хувьцааг өөрийн болгосон байдаг билээ. Энэ нь хуулийнхны шалгалтаар батлагдаад байгаа юм. Түүний энэ хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо ч хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд "Ажнай ин- вест" брокер диллерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэ- дээлсэн гэж үзсэн байдаг. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт "Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно" гэсэн хуулийн тодорхой заалтаас эхлээд хуулийн олон заалтуудыг зөрчсөн болохыг тогтоожээ. Мөн тус комлани нь "Марал инвест" компаниар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан "Таван толгой" хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. Тухайлбал "Марал инвест" брокер диллерийн компанийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 3714111 тоот дансанд байсан "Таван толгой" ХК-ийн 15756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат- Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь дээрх хоёр компанийн брокер, диллерүүд хуйвалдан иргэдийн хөрөн- гийг хууль бусаар цөөн иргэдийн өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа юг^ Энд бүр нас барсан хүнийг хүртэл амьдруулсан хэрэг гарсан байх юм. Иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг түүнийг нас барснаас хойш үйлдсэн болохыг тогтоожээ. Энэ гэрээнд иргэн Ц.Батсүхийн ӨГ716214 гэсэн паспортын дугаарыг хуурамчаар ӨГ 690526 гэж бөглөсөн болох нь мөн тогтоогджээ. Мөн дээрх иргэдийн оршин суух хаяг өөрчлөгдсөн атал тэднийг өмнөх хаягаар нь бөглөж, Өмнөговь аймагт хэмээн бичсэн байна. Бас иргэн Д.Энхтайваны паспортын дугаарыг мөн зөрүүтэй бөглө- сөн байх жишээтэй. "Таван толгой" хувьцаат компанийн хувьцааг хууль ёсоор хувьчлан авсан иргэдийн хувьцааг нэр бүхий брокерын пүүсүүд зөвшөөрөлгүйгээр хуурамч гарын үсэг зурж зарсан хэргийн хохирогчдыг олноор нэрлэж болно. Тухайлбал, Өм- нөговь аймгийн иргэн Н.Ганхуяг, Д.Отгонтуяа, О.Бямбацогт, Ц.Баатарсүрэн, Улаанбаатар хотын иргэн Б.Бэхбаатар, Баянхонгор аймгийн иргэн Ж.Эрдэнэдалай нар хувьцаагаа хууль бусаар алдсанаа саяхан олж мэджээ. Дээр нэр дурдсан Н.Ганхуяг, Д.Отгонтуяа нарын хувьцааг энэ оны тавдугаар сарын 21-нд өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр татан авч өөр хүний нэр дээр байршуулсан байв. "Ажнайгийн зүгээс хийгдэж буй хувьцааны энэ луйварт зарим шүүгч, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв"-ийнхөн оролцсон баримт ч гарч ирж байгаа юм билээ.

"Таван толгой"-н уурхай, "Краз"-ын жолооч байсан Х.Энхжаргал 2005 онд хувьцаагаа алга болсныг "Үнэ цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" /ҮЦТТТХТ/-өөс авсан харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгаасаа мэджээ. Бутэн жил гаруй "Санхүүгийн зохицуулах хороо" болон шүүхээр явсны эцэст өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ сэргээж, хувьцаагаа дансандаа буцаан байршуулж авчээ. Дараа нь иргэн Д.Энхтайван ширхэг хувьцаагаа алдсанаа мэдэж, УИХ-ын гишүүн зинд ханджээ. Энэ явдлаас хоёр сарын дотор 2007 оны наймдугаар сарын 17-нд СЗХ-ны 121 тоот тогтоол гарч Д.Энхтайваны 3959 ширхэг хувьцааг өмчлөх эрх сэргэх нь тэр. Дээрх хувьцаа эзэмшигчдийг хувьцаагаа авсан сургаар бусад хувьцаа эзэмшигчид хоорондоо холбогдож дансаа шалгаж эхэлсэн байна. Гэтэл бүгд хувьцаагаа алдсан байв. Ингээд тэд нэгдэж Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргав. Санхүүгийн зохицуулах хорооныхон шалгаад бүрэн эрхийнхээ хүрээнд 2008 оны арваннэгдүгээр 28-нд 263 тоот тогтоолоо гаргаж 23 иргэний хувьцаа өмчлөх эрхийг сэр- гээжээ. Дараа нь иргэн Д.Отгонтуяа, Н.Ганхуяг, Б.Бэхбаатар, О.Бямбацогт, Ж.Эрдэнэдалай, Ц.Баатарсүрэн нар мөн л хувьцаагаа алдсанаа мэдэж, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна. Гэтэл тус газар "Та нарын хувьцаа итгэмжлэлээр зарагдсан байна. Хэрэв энэ итгэмжлэлийг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл" гэсэн хариу өгчээ. Энэ дагуу тэд шүүхэд хандав. Шүүхээр иргэдийг хууль ёсны өмчлөгчид болохыг тогтоож өмчлөх эрхийг нь сэргээлээ. Гэтэл ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам шүүхийн шийдвэр нь гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусаад хувьцаагаа өмчлөөд хоёр жил болчихсон хойно "Шүүхийн шийдвэрүүдийгэргэж хянаад хүчингүй болгож өгөөч" хэмээн шүүхийн байгууллагад хандсан байх юм. Уг нь шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх ажиллагаанд хэргийн зохиогч болон гуравдагч этгээдийн алинаарньч тус байгууллага оролцоогүй байв. Т.Гандуламын энэ хууль бус хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан хүлээж аваад доод шатны шүүхэд "Дээрх хувьцааны талаарх шийдвэрүүдийг дахин хяна" гэсэн үүргийг өгсөн баримт байна. Ц.Амарсайхан нь Б.Бэхбаатарын өмчлөх эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх хурлыг даргалж байсан удаатай. Гэтэл энэ шийдвэрийг "ҮЦТТТХТ" ХХК хууль бус гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Харин ч тус компани нь хувьцаа эзэмшигчдийн өмчийг хадгалж хамгаалж чадаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрээр тэдний зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж байгаа нь хуульд нийцэх үү. Тэдэнд үүнийг хүчингүй болгож өгөөч ээ хэмээн шүүхийн байгууллагад хандах эрх бий юу. Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хуульд заасан хэлбэрийг зөрчсөн тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж. Тэгвэл энэ эрхийг сэргээсэн бүх шийдвэр өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй байна гэдгийг нотолдог. Тэгэхээр Т.Гандуламын өргөдөл хүсэлт гаргасан логикоос үзвэл өмчлөгчөөс нь зөвшөөрөл авалгүй бусдын хувьцааг зарж болно. Хулгайч, луйварчдыг дэмжиж өгөөч ээ гэсэнтэй агаар нэг явдал юм. Юуны учраас хөндлөнгийн хүн энэ хэрэгт оролцож шүүхэд нөлөөлөх гэж оролдож буйг тааж болохгүй. Харин баримтаар няцаалт өгөх ёстой. Ц.Амарсайхан шүүгч түүний гомдлын дагуу доод шатныхаа шүүхийнхэнд дахин хянаж үзэхийг ч даалгасан байх юм. Үүнийг сонссон хувьцаа эзэмшигчдийн зарим нэг нь айгаад хувьцаагаа зарсан байна. Эндээс нэг л зүйл тодорхой харагдах аж. Иргэдийн эзэмшиж буй хувьцаанд хууль бусаар халдах үйлдэл олон улсад лав байх ямар ч боломжгүй байдаг. Манайд ч мөн адил. Иргэн Доржийн эзэмшдэг хувьцааг иргэн Дорж л дан ганц мэдэж хөдөлгөх эрхтэй. Өөр хэн ч биш. Гэтэл манайд өнөөдөр эзэмшигч иргэн нь мэдээгүй байхад хэн нэгэн этгээд нууцаар хуйвалдаад өөрийн болгочихсон байх жишээтэй. Үүнийг Монголын том эдийн засагчид, санхүүчид юу гэж дүгнэж байна гэхээр "Монголд иргэдийн эзэмшиж буй хувьцааг хууль бусаар луйвардах ганц боломж бол шүүхийн байгууллагын шударга бусоролцоо юм. Тэрнээс манайд хэрэгжиж буй ном ёсны хуулиараа бол олон улсад иргэний хувьцаа яаж хамгаалагдсан байдаг билээ, яг түүн шиг хамгаалагдсан" гэх аж. Ирж яваа иргэн бүрийн 536 ширхэг хувьцаа маань энэ мэт муухай аргаар битгий орчихоосой доо.

П.ХАШЧУЛУУН

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    39 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    49 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    59 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    1 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    2 цаг 9 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    16 цаг 53 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    16 цаг 54 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    17 цаг 48 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    18 цаг 13 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    18 цаг 20 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 34 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    19 цаг 46 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    19 цаг 53 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    23 цаг 42 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК