Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+” болгон ахиулав

2024-9-19
0
ЖИРГЭХ

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлав. Тус байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг 2015 онд “В+” үнэлгээнээс “В” үнэлгээтэй болгож бууруулсан ба үүнээс хойш анх удаа үнэлгээг “В+” болгон нэмэгдүүллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна.

Үүнд:

  • Уул уурхайн салбарын эрчимтэй тэлэлтийн үеийн нөөц бүрдүүлэлт: Уул уурхайн салбарын өсөлт төсөөллөөс давж, улсын секторын гадаад өрийн дарамт буурсан нь зээлжих зэрэглэлийг ахиулах гол үндэслэл боллоо. Хэдийгээр гадаад нөхцөл байдлаас өндөр хамааралтай хэвээр байгаа боловч гадаад валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ гадаад өрийн түвшин буурч, эргэн төлөлтийн хуваарь илүү уян хатан болсноор Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар сайжирсан гэж үзжээ.  Мөн УИХ-ын сонгуулийн дараагаар бодлогын тодорхой бус байдал буурсан.
  • Уул уурхайн салбар дагасан өсөлт: Фитч агентлагийн төсөөллөөр нүүрс, зэсийн олборлолтын өсөлт болон уул уурхайн бус салбарын өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024-2026 онд дунджаар 6 хувийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байна. Энэ нь бусад “B” зээлжих зэрэглэлтэй орнуудын дундажтай харьцуулахад 2 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сард эхэлж, олборлолт 2025 оноос нэмэгдэх хүлээлттэй байна. Түүнчлэн, төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр дотоод эрэлт нэмэгдэж байна. Бусад уул уурхайн болон дэд бүтцийн төслүүд нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна.
  • Төсвийн алдагдал бага байна: Фитч агентлагийн зүгээс 2024 онд төсөв харьцангуй тэнцвэртэй байж, 2025-2026 онд дунджаар 3 хувийн алдагдалтай байхаар тооцоолж байна. Энэхүү үзүүлэлт нь бусад “В” үнэлгээтэй орнуудын голчтой ойролцоо байна.
  • Төсвийн хурдацтай тэлэлт: Засгийн газраас 2024 онд төсвийн орлого 26 хувиар, төсвийн зарлага 36 хувиар тус тус өсөхөөр тооцоолж байна. Түүнчлэн, 2024 оны тодотгосон дүнтэй харьцуулахад 2025 онд төсвийн орлого 20 хувиар, зарлага 17 хувиар тус тус өсөхөөр тооцоолсон байна. Фитч агентлагийн зүгээс төсвийн орлогын дээрх төсөөлөл нь хэт өөдрөг буюу тус агентлагийн төсөөллөөс өндөр, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь амбицтай байгаа талаар дурдсан байна.
  • Өрийн түвшин тогтворжиж, тулгамдсан эргэн төлөлтгүй болсон: Сүүлийн жилүүдэд хурдацтай буурч буй Засгийн газрын өр 2024 оноос эхлэн ДНБ-ий 44 хувь орчимд хадгалагдана гэж төсөөлж байна. Төсвийн шинэ дүрэмд өрийн таазыг нэрлэсэн ДНБ-ий хувиар илэрхийлэхээр тогтож, цаашид хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг илүү ашиглах, төсвийн ашгаар ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өрийг жил бүр төлөхөөр тусгасан. 2025 онд 400 сая ам.доллар, 2026 онд 1 тэрбум ам.долларын Засгийн газрын өрийн эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.
  • Засгийн газрын хуримтлал: Засгийн газар ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгээд байна. Үүний дийлэнх хэсгийг Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал бүрдүүлж байгаа бөгөөд Төв банкны нөөцийг нэмэгдүүлж байна.
  • Урсгал дансны тэнцэл, ГВУН нэмэгдсэн: Фитч агентлагийн зүгээс дотоод эрэлтийн нөлөөгөөр урсгал дансны алдагдал 2024 онд ДНБ-ийн 6 хувьд, 2025-2026 онд ДНБ-ийн 7 хувьд байхаар тооцож байна. Энэ нь бусад “В” үнэлгээтэй орнуудтай харьцуулахад өндөр байгаа боловч энэхүү алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт нөхөхөөр байна. 2023 онд урсгал данс ашигтай гарснаар Монголбанк ГВУН-ийг нэмэгдүүлж, 8 дугаар сарын байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөрөөс барагдуулж, улмаар 2022 оны 8 дугаар сард 500 сая ам.доллар байсан цэвэр нөөц 2024 оны 7 дугаар сард 3.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн.
  • Мөчлөг дагасан тэлэх бодлого: 2024 онд уул уурхайн бус төсвийн тэнцлийн алдагдал уул уурхайн бус нэмэгдсэн өртгийн (gross value added) 10 хувьд, 2025 онд 13 хувьд хүрч нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Төсөв тэлж, зээл олголт эрчимтэй нэмэгдэж байгаа ч Монголбанкны зүгээс бодлогын хүүг 9 дүгээр сард 10 хувь болгож буурууллаа. Монголбанк заавал байлгах нөөцийг нэмэгдүүлж, бусад макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Фитч агентлагийн зүгээс инфляцыг Монголбанкны зорилтын дээд хязгаар 8 хувь орчимд хадгалагдана гэж хүлээж байна.
  • Бүтцийн үзүүлэлтүүд сайн: Монгол Улсын Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтүүдэд сайн байна. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр нэг хүнд ногдох ДНБ өсөж, бусад “В” үнэлгээтэй орнуудаас өндөр байна. УИХ-ын сонгуулиар МАН дийлэнх саналыг авч, хамтарсан Засгийн газрыг байгуулсан ч Засгийн газрын бодлого хэвийн үргэлжилнэ гэж харж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    7 цаг 53 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    7 цаг 57 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 3 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    8 цаг 9 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    8 цаг 33 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК