Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2024 онд сайн барилдсан ШИЛДЭГ бөхчүүд

2024-12-23
0
ЖИРГЭХ

Бид та бүхэнд оны босгон дээр улирч буй 2024 онд улс, аймгийн цолтны барилдаанд сайн барилдсан ШИЛДЭГ 10 бөхийг танилцуулж байна. 


Улсын аварга О.Хангай 

Улсын аварга О.Хангайгийн тухай 24 баримт

О.Хангай аварга энэ жил бөхийн өргөөнд найман удаа түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай байна. Оны эхэнд Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүр булаажээ. 

Тэрбээр 2024 онд, 

  • Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

  • Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан

  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслангийн барилдаан

  • "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан

  • Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит барилдаан 

  • "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит, Монгол улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан

  • Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаан

  • Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит барилдаанд тус тус түрүүлсэн байна. 


Улсын заан Б.Бат-Өлзий

Улсын заан Б.Бат-Өлзий гэж хэн бэ?

Б.Бат-Өлзий заан энэ онд таван удаа түрүүлж, хоёр удаа үзүүр булаав. Тэрбээр "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан болон Наурызын баярт зориулсан барилдаануудад үзүүр булаасан юм. 

Тэр 2024 онд, 

  • Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаан

  • Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан

  • Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд зориулсан, улсын арслан Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит барилдаан

  • Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан

  • Ховд аймгийн Дарви сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит барилдаанд тус тус түрүүлжээ. 


Дархан аварга Н.Батсуурь 

Н.БАТСУУРЬ МОНГОЛ УЛСЫН 10 ДАХЬ ДАРХАН АВАРГА БОЛЛОО

Тэрбээр энэ онд Улсын баяр наадиаас гадна бөхийн өргөөнд хоёр түрүүлсэн. Наурызын баярт зориулсан барилдаан болон Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн бол "Ургацын баяр - 2023"-т зориулсан барилдаанд их шөвөгт шалгарав. 


Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр

No photo description available.

Тэрбээр энэ онд хоёр түрүүлж, гурав үзүүрлэн, долоон удаа их шөвөгт шалгарсан байна. Бест Буйдан ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаан болон Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит барилдаанд түрүүлсэн бол Бүх цэргийн наадам, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит барилдаануудад үзүүр булаажээ. 

Түүний их шөвөгт шалгарсан барилдаанууд 

  • Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаан

  • Наурызын баярт зориулсан барилдаан

  • Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит барилдаан

  • "Их Богд" дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит барилдаан

  • "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит, Монгол улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан

  • Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаан

  • Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаан


Улсын харцага Б.Зоригтбаатар 

Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлэв

Зоригоо харцага энэ онд хоёр түрүүлж, таван удаа үзүүрлэв. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит барилдаан болон Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан түрүүлсэн байна. 

Харин, 

  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслангийн нэрэмжит барилдаан

  • Дорноговь аймгийн Мандах сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит барилдаан

  • Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит барилдаан

  • Бест Буйдан ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаан

  • Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан барилдаанд тус тус үзүүр булаажээ. 


Улсын заан С.Сүхбат

Хоёрын даваа: Улсын заан С.Сүхбат уналаа

Тэрбээр энэ онд нэг түрүүлж, хоёр үзүүрлэн, гурван удаа их шөвөгт шалгарсан байна. Сүхбат заан Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн бол Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болон Архангай аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит барилдаан үзүүр булаажээ. 

Мөн тэрбээр Даншиг наадамд түрүүлж, Даншгийн арслан болжээ. 

Түүний их шөвөгт шалгарсан барилдаанууд 

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 40 жилийн ойд зориулсан, улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит барилдаан

  • Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит барилдаан

  • Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан


Улсын арслан Р.Пүрэвдагва 

Улсын арслан Р.Пүрэвдагва 39 нас хүрлээ

Барилдаанд болгонд шахуу зодоглодог тэрбээр энэ онд "Их Богд" дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит барилдаан түрүүлжээ. 

Үзүүрлэсэн барилдаанууд

  • Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит барилдаан

  • Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд зориулсан, улсын арслан Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит барилдаан

  • Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит барилдаан

  • Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан

  • Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан

Их шөвөгт шалгарсан барилдаанууд

  • Архангай аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит барилдаан

  • Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит барилдаан

  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит барилдаан


Цэргийн заан Ө.Батсуурь

Тодорч буй САЙН бөх Цэргийн заан Ө.Батсуурь гэж хэн бэ?

Тэрбээр энэ онд нэг түрүүлж, хоёр үзүүрлэв. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит барилдаанд түрүүлсэн бол "Азтай залуус 12-р сар" аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит, Баянбулаг сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүр булаажээ. 


Улсын арслан Ц.Бямба-Отгон 

Улсын гарди Ц.Бямба-Отгон аймгийн арслан Д.Ням-Очирт өвдөг шороодлоо

Шинэхэн арслан маань энэ онд Архангай аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит барилдаанд түрүүлжээ. Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаан болон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит барилдаан үзүүрлэсэн. 

Мөн Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан, Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 100 жилийн ойд зориулсан, аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит барилдаанд тус бүр их шөвөгт шалгараад байна. 


Улсын заан М.Лхагвагэрэл

Улсын заан М.Лхагвагэрэл гэж хэн бэ?

Олимыпн бэлтгэлтэй байгаад цөөхөн гарч зодоглосон Лхагвагэрэл заан энэ онд Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлжээ. Мөн Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан барилдаан болон Булган аймгийн Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит барилдаанд үзүүрлэсэн бол Баянхонгор аймгийн Богд сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит барилдаанд шөвөгт шалгарсан байна. 


Аймгийн хурц арслан Д.Алтанцоож

Аваргуудыг залгамжлах Д.Алтанцоож арслангийн тухай баримтууд

Өнөө жил Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж, Орхон аймгийн баяр наадамд үзүүрлэсэн тэрбээр бөхийн өргөөнд "Азтай залуус 12-р сар" аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 100 жилийн ойд зориулсан, аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит барилдаануудад түрүүлжээ. 

Мөн Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд үзүүрлэсэн юм. 


Улсын арслан Б.Орхонбаяр 

Улсын Арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Тэрбээр энэ онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 30 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн бол Улсын баяр наадмаар үзүүр булуусан билээ. 


Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун 

Нийслэлийн 385 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын Өсөх идэр начин Ч. Батчулуун түрүүллээ | Ontsgoi.MN

Тэрбээр энэ онд Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлжээ. Мөн Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит барилдаан, Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаануудад их шөвөгт шалгарав. 


Улсын заан Д.Хүдэрбулга 

Улсын заан цол хүртсэн Д.Хүдэрбулга гэж хэн бэ?

Шинэхэн заан маань энэ онд Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлжээ. Мөн Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд үзүүрлэн, Улсын баяр наадам, "Их Богд" дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит барилдаан, Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойд зориулсан барилдаануудад их шөвөгт шалгарав.


Улсын харцага Н.Золбоо

Н.Золбоо: Дардан замаар явсаар улсын цолонд хүрвэл ямар ч амтгүй шүү дээ

Золбоо харцага энэ онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 40 жилийн ойд зориулсан, улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит барилдаанд түрүүлжээ. Үүнээс гадна хоёр удаа үзүүр, таван удаа их шөвөг шалгараад байна. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (139.5.217.162)
    Ямар ч бөхийг шунал нь л удирддаг, сайн барилдана гэдэг бол их шуналтай л гэсэн үг, ерөнхийдөө бол бөхчүүдийн амжилтыг тодорхойлох хүчин зүйлүүд бол байгалийн өгөгдөл + шунал
    2024 оны 12 сарын 27 | Хариулах
  • Бо,,Даваа (202.21.109.37)
    Орхон баяр арслан яагаад булуулсан байх вэ,,Муу ер
    2024 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.145)
    Батсууриас бусад нь болж байна Батсуурь л биш шүү
    2024 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.93.96)
    Батсууррь хаха пииииизззздааа
    2024 оны 12 сарын 24 | Хариулах
  • Настан (202.126.91.240)
    Батсуурь ч жудаггүй амьтандаа.
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.40.156)
    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
  • 666 (66.181.186.215)
    Допинг хар батсуурь шилдэгүү??? Учраа бөхийхаө аманд хуруугаа хийж завьжийг нь цуу татаж допинг хэрэглэж зодож нүдэж барилдах нь шилдэг юм биздээ???!!!
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.162)
    Хаха, Сайн барилдсан юу байх вэ дээ, допингныхоо дозыг нь тааруулж чадсан гэвэл илүү үнэнд ойрхон биз
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    10 цаг 7 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    10 цаг 12 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    14 цаг 37 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    16 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    16 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    18 цаг 21 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    19 цаг 46 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    19 цаг 59 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    20 цаг 20 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    20 цаг 31 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    20 цаг 41 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    20 цаг 48 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    20 цаг 59 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    21 цаг 20 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    21 цаг 24 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    21 цаг 25 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    21 цаг 30 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    21 цаг 35 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК