Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Гантөр: Төрийн банк 2024 онд дотооддоо төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа

2025-1-27
0
ЖИРГЭХ

Төрийн банк өнгөрсөн арваннэгдүгээр сард олон нийтэд Ногоон хөгжлийг дэмжигч банк болж буйгаа зарласан. Ногоон хөгжлийг дэмжигч банк болсноор ямар ажил хийв ?

Төрийн банк нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Ногоон хөгжлийг дэмжигч банк болсон. Улмаар өнгөрсөн хугацаанд бид биржийн бус зах зээлд 10 тэрбумын “Ногоон ирээдүй” бонд гаргаж ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлэн, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах боломжийг бүрдүүлэхээр хэд хэдэн яамд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

2024 он банк санхүүгийн салбарт тэр дундаа Төрийн банкны хувьд нэлээдгүй онцлог жил болж өнгөрсөн. Тэгвэл та өнгөрсөн онд гаргасан томоохон ололт амжилтуудаас дурдвал ?

Өнгөрсөн 2024 онд Төрийн банкны гаргасан томоохон гурван ололт амжилтыг энд дурдах нь зүйтэй болов уу. Нэн тэргүүнд бид банкны засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо сайжруулан хүний нөөцийн болон бизнес төлөвлөгөөний зөв менежментийг хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн үзүүлэлтийн сууриа бататган 107.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Банкны ашиг сүүлийн 6 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгаа, ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд огцом өссөн гэдгийг харж болно. Ашиг өссөнөөр Төрийн банк ХК-н жижиг хувьцаа эзэмшигчдэд оногдох ноогдол ашгийн хэмжээ нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсөвт төлөх татвар мөн өссөн үзүүлэлттэй байна.

 Дараагийн томоохон ололт нь Ногоон хөгжлийг дэмжигч банк болж ирэх жилүүдэд Тогтвортой хөгжилд тэргүүлэгч байх зорилт тавиад байна. Бидний хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж эхлээд байна. Улмаар Төрийн банкны хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн үзүүлэлтүүдийг дэлхий дахинд нэр хүндтэй Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлэн 2024 оны "Монгол Улсын шилдэг иргэдийн банк"-аар тодруулан өргөмжилсөн.

Дээр дурдсан ололт амжилтууд нь Төрийн банкны харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн дэлхийн жишиг бүхий банк санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн салбартаа манлайлан ажиллаж, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсний үр дүн гэдэгт итгэлтэй байна.                 

Харилцагчдадаа зориулан дэлхийн жишиг бүхий ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бэ ?

Төрийн банкнаас харилцагчдадаа банкны бүх төрлийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэхээр зорьж ажилласаар ирсэн төдийгүй 2024 онд Банк, санхүүгийн салбарт анхдагч болж хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайлбал, Төрийн банк Монгол Улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн, анхны долларын ATM-ийг ашиглалтад оруулаад байна. Энэ бол Монголын банкны үйлчилгээ олон улстай хөл нийлүүлэн хөгжиж буйн нэгээхэн илрэл юм.

Төрийн банкны харилцагчид Эрүүл иргэн бүтээгдэхүүнээр дамжуулан дотоодын болон гадаадын 80 орчим эмнэлгээр 20 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон. Ингэснээр бид иргэдийг санхүүгийн боловсролтой болгож  эрүүл мэнддээ анхаардаг болгох зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшилсан. Мөн Тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор ногоон зээлийн нөхцөлийг уян хатан тогтоож, бүтээгдэхүүнийг төрөлжүүллээ. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал сегмент болсон ХАА тэр дундаа малын бэлчээрийн зүй зохистой ашиглалт, үүлдэр угсаа, үржил шим, эрүүл мэндийг сайжруулах зориулалттай Малчны ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлээд байна.

Та иргэдийг санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролтой болгох нь танай банкны нэг зорилго гэж хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж болох уу ?

Төрийн банк нь 2022 оноос эхлэн “Дундаж давхаргын дэмжих” чиг үүрэгтэйгээр ажиллаж, өрхийн болон гарааны бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, гарааны бизнес эрхлэхээр зорьж буй хүмүүст санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан. Мөн   байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан байгаль орчин, боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж улмаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ эдгээр чиглэлтэй уялдуулан хөгжүүлсээр ирсэн. Эрүүл иргэн багц бүтээгдэхүүн, Миний Монгол карт, Эко карт зэрэг бүтээгдэхүүнүүд нь хамгийн тод жишээ юм.

Зөвхөн 2024 онд л гэхэд бид уламжлал болсон “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” болон  Модыг мод(а) болгоё аянуудыг 4000 ажилтнуудынхаа дунд өрнүүлэн Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэж, орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж 37 нэр төрлийн 5,594 ширхэг мод тарилаа. Мөн бизнес инкубатор төвөөр дамжуулан нийт 32,535 бизнес эрхлэгчдэд сургалт явуулж 9,276 харилцагчийг бойжуулсан. Санхүүч тагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн 216,433  оюутан сурагчдад cанхүүгийн боловсрол олгож давхардсан тоогоор 3.2 сая иргэнд  зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Төрийн банкны хийж бүтээсэн зүйл ололт амжилтыг улам бататгах ирэх жилүүдийн томоохон төлөвлөгөө стратегийн тэргүүлэх чиглэлүүд нь юу байх вэ?

Банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн ирээдүйн тогтвортой хөгжил, инновацын чиг хандлагыг харгалзан дунд хугацаандаа Зах зээлээ тэлж, санхүүгийн үзүүлэлтүүдийг зорилтот түвшинд хүргэх, тогтвортой ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Цахим шилжилт хийж, дижитал сувгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сувгийн удирдлагыг оновчтой зохион байгуулах, Банкны тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн 5 тэргүүлэх чиглэлээр банкны стратеги төлөвлөгөөг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төрийн банк  ESG зорилтуудаа хэрэгжүүлэхэд технологийн шийдлийг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?

Банк нь ESG буюу байгаль орчин, нийгэм засаглалын зорилтуудаа хэрэгжүүлэхдээ банкны харилцагч, хөрөнгө оруулагчид, ажилтнууд зэрэг бүхий л оролцогч талуудын урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бий болгохын төлөө чиглэн ажилладаг.

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд цахим шилжилт хийж банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимжуулах, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц экосистемийг хөгжүүлэх стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд харилцагчид, хамтрагч байгууллагуудад цахим платформуудыг ашиглан тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм засаглалын сургалтыг тогтмол хүргэж байна.

Банк дотоод үйл ажиллагаандаа нөөцийн хэрэглээг хянаж, удирдах тогтолцоог нэвтрүүлж, технологийн шинэчлэл бүхий ERP /Enterprise resource program/ системийг үе шаттайгаар нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж, дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг баримт бичгүүдийг цахимжуулж, цаасны хэрэглээгээ багасгаж байна.

Цаашид санхүүгийн салбарыг илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүй рүү чиглүүлэхэд Төрийн банк ямар үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна вэ?

Манай банкны хувьд Монгол улс даяар 500 салбар нэгжээр дамжуулан иргэн бүрд хүрч ажилладаг бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тэдгээр хөтөлбөрүүдийг дэмжин хэрэгжүүлж ирсэн. Бид энэ оноос эхлэн ногоон банк болох зорилт чиглэлээ илүү тод томруун гаргаж, хүний эрхийг дээдлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг түлхүү гүйцэтгэж банк, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж, харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон хүртээмжтэй байдлыг хангахаар ажилласаар байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • James Manlio (45.91.23.108)
    In early 2026, after my business experienced significant financial setbacks linked to ongoing global economic challenges, I began exploring alternative investment opportunities, including forex and binary options trading, in an effort to rebuild my finances. What I believed was a legitimate opportunity ultimately turned out to be a sophisticated scam, resulting in the loss of 19.28 BTC. The financial impact was devastating, but the emotional consequences were even more difficult to process. Unfortunately, my situation is not unique. Crypto-related fraud continues to affect investors across Canada and around the world, with millions of dollars reportedly lost each year to fraudulent investment schemes, fake trading platforms, and other digital asset scams. After seeking legal advice regarding my options, I was referred to a digital asset recovery specialist Morphohack Cyber Services. Following a review of my case and an investigation into the transactions involved, efforts were undertaken to trace and pursue recovery of the missing funds. Through their expertise in blockchain analysis and cryptocurrency investigations, they were able to recover completely 18.5 BTC which was a huge boost for me. Truly grateful for the services of Morphohack Cyber Services, who are a very reliable and highly trusted crypto recovery team, contact email Morphohack@cyberservices.com
    2026 оны 06 сарын 15 | Хариулах
  • James m. Jim Lawther (156.146.60.90)
    Expert Services for Cryptocurrency Recovery Make contact with Cyber space hack pro Group I go by the Name James m. Jim Lawther currently residing here in CA Los Angeles, it's been 9 years have been working here in United State as a Nurse, I always like using Instagram to while away time for myself and I came in contact with a Chinese profile picture, the guy was awesome and he told me he was into broker trading that I could invest little with $5,000 and within three months I will have enough to buy myself a home and a hospital, so I decided to invest but after 3 months I tried to withdraw and I was asked for more and all this while he encouraged me to keep investing and I had already invested $73,000.00 USD with him on his broker platform and we started dating so that makes me confident in him but it was too late to know I have been scammed after he successfully rips me off. I told my close friend about it, luckily she knows a good hacker who she believes can help me recover all my lost money. I contacted the hacker through his email, At first, I was not very sure if he would be able to help me out. but since it was my friend who introduced the hacker to me. I decided to give it a try, to my greatest surprise. He was able to help me recover my stolen money within 71 hours. Have you been scammed before and you want to get your money back? Are you looking for a good hacker for a good purpose? Search no more. CYBERSPACE HACK PRO is the best solution to your problem. Email Cyberspacehackpro(@)rescueteam.com) or WhatsApp at +1 (559) (508) (2403)
    2025 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    6 цаг 3 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 6 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    6 цаг 19 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 43 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК