зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн өсөлтийг баталгаажуулсан банк, санхүүгийн тогтолцооны түүхэн 100 жилийн ойн 10 бэлэг

2025-1-20
0
ЖИРГЭХ

1. Инфляц оны туршид төв банкны зорилтот интервалд хадгалагдлаа

Төв банкны үндсэн зорилт болох инфляцыг 2024 онд Монголбанкны зорилтот түвшинд хүргэж буурууллаа. Гадаад орчны тодорхой бус байдал, тээвэр логистикийн хүндрэл зэрэг дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй тодорхой бус байдлын суурь шалтгаанууд үргэлжилсэн хэвээр байгаа хэдий ч инфляц 2024 онд дунджаар 6.6 хувьтай байлаа. Хэдийгээр инфляц зорилтот түвшинд хүрсэн ч цаашид төсвийн зардал, зээл, цалингийн өсөлт, цахилгаан дулааны үнийн өсөлт, хоёр жил дараалсан зудын хүндрэл зэрэг нь инфляцад дарамт учруулж байна.  Цаашид мөнгөний бодлого нь эдгээр сорилтыг даван туулж, инфляцын зорилтоо хангахад чиглэнэ. 

2. Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2024 онд 5.3 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Гадаад валютын нөөц ийнхүү нэмэгдсэн нь макро бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сайжирч, гадаад санхүүжилт нэмэгдэж, экспортын орлого өссөнтэй холбоотой. Валютын нөөцийн энэхүү өсөлт нь дараах гадаад өрийг эргэн төлсний дараах үр дүн гэдгээрээ онцлог юм. Монголбанк 2024 онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 450 сая ам.доллар, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдлээс 4.5 тэрбум юань, нийт дүнгээр 1.1 тэрбум орчим ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөөд байна.  

3. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрав

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч, Эс энд Пи, Мүүдиз агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд “В+”, “В+”, “В2” болгон тус тус ахиулсан нь сүүлийн 10 жилийн дээд түвшин болов. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны бодлогод өгсөн үнэлгээ бөгөөд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн хүлээлт өөдрөг буйн дохио юм. Зээлжих зэрэглэл дээшлэхэд макро эдийн засаг, гадаад төлбөрийн чадвар сайжирсан, инфляцыг бууруулж, эдийн засгийн өсөлт эрчимжсэн, гадаад өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлсэн зэрэг нь голлон нөлөөллөө. Зээлжих зэрэглэл сайжрах нь олон улсын санхүүгийн зах зээлээс илүү таатай нөхцөлөөр санхүүжилт татан төвлөрүүлэх бололцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тухайлбал, сүүлийн саруудад арилжааны банкууд олон улсын зах зээл дээр 350 сая ам.долларын бондыг өмнөх хэлцлээс бага хүүтэйгээр амжилттай арилжаалаад байна.

4. Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ"-ний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин буурууллаа


Монголбанк  Хятадын ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011 оноос 2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнг шат дараатайгаар буурууллаа. 2024 оны эцсийн байдлаар 4.5 тэрбум юанийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө эргэн төлснөөр нийт ашиглалтын үлдэгдлийг 6 тэрбум юань болгон бууруулав. Ингэснээр Төв банкны ашигласан гадаад своп хэлцлийн хэмжээ 2 дахин буурахын зэрэгцээ хүүгийн зардал буурч, гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ нэмэгдлээ. Энэ нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдал, урт хугацааны зээлжих зэрэглэл сайжрахад эерэг нөлөө үзүүлээд байна.

5. Монгол Улсын төлбөр тооцоонд “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэв

Монгол Улсад олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөр тооцооны технологийг нутагшуулах ажил үргэлжилж, “Apple Pay” үйлчилгээ 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэвтэрлээ. Ингэснээр манай улсад ашиглагдаж буй 150 мянга гаруй ПОС төхөөрөмжид iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болов. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр олон улсын төлбөр тооцоонд үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг хэрэглэх шинэ гарц нээгдээд байна. 

6. “Орчин үеийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын хурал зохион байгуулав

Монголбанк, Монголын банкны холбоо, олон улсын санхүүгийн байгууллагууд хамтран “Орчин үеийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын дээд түвшний хурлыг Улаанбаатар хотод 2024 оны 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулав. Хуралд гадаад, дотоодын 62 байгууллагын нийт 180 гаруй хүндэт зочин, судлаач эрдэмтэн, бодлого боловсруулагч нар оролцож дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн ирээдүйн төлөв, төв банкуудад тулгарч буй гол сорилт, шийдлийн талаар хэлэлцлээ.

7. Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтаар Монгол Улсыг онцлов

Арабын нэгдсэн эмират улсад 2024 оны 9 дүгээр сард болсон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтын нээлтийн эхэнд тус бүлгийн тэргүүн хэлсэн үгэндээ "Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг хангасан 5 дахь улс бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 2 дахь улс болж, виртуал хөрөнгөтэй холбоотой хийсэн ажлын туршлагаа олон улсад хуваалцаж,  Дахин үнэлгээний тайланг жил бүр ирүүлж, амжилттай хамгаалан, үнэлгээнүүдээ ахиулж чадсаныг онцлов. Түүнчлэн, цар тахлын хүнд цаг үед түүхэнд байгаагүй богино хугацаа буюу 6 сарын дотор үүрэг даалгаврыг  биелүүлж, цаг хугацааг зөв  ашиглаж, амжилттай ажилласан хэмээн Монгол Улсын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хийж буй ажлыг сайшаав.

8. “Global Finance” сэтгүүл Монголбанкны бодлого үйл ажиллагааг өндрөөр үнэллээ

Олон улсын Global Finance сэтгүүл “Central Banker Report Cards 2024” тайландаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “А-“ зэрэглэлийн үнэлгээ өгөв. Энэ нь Европын төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Повелл зэрэг төв банкны тэргүүнүүдтэй ижил үнэлгээ юм. Тус тайланг Global Finance сэтгүүлээс 1994 оноос хойш нийтэлж буй бөгөөд АНУ, Европын холбоо, Их Британи зэрэг 100 орчим улс орнуудын төв банк, тэдгээрийн тэргүүнүүдийн бодлогын шийдвэрийн үр дүнтэй байдлыг үнэлж, жил бүр олон нийтэд тайлагнасаар иржээ. Тус үнэлгээгээр мөнгөний бодлогын хэрэгжилт, инфляцын зорилтын хангалт, эдийн засгийн өсөлт, валютын тогтвортой байдал зэргийг голлох үзүүлэлт болгодог байна.

9. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон санхүүжилтийг дэмжин ажиллалаа


Монголбанк нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дэргэдэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлийн дэмжлэгтэйгээр “Readiness support for Greening the Bank of Mongolia” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд банкны салбарын уур амьсгалын стресс тестийг туршилтаар системийн ач холбогдол бүхий банкнуудын тоон мэдээлэлд үндэслэн анх удаа гүйцэтгэх ажлыг эхлүүлсний зэрэгцээ уур амьсгалын ил тод тайлагналтын удирдамжийг банкуудад зориулан боловсрууллаа. Түүнчлэн, санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг жендерийн тэгш байдал, ногоон санхүүжилтээр ангилж, статистик мэдээллийг баяжуулаад байна. Монголбанк 2024 оноос сум, дүүрэг, тосгоны түвшинд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээл, харилцах, хадгаламж болон банкны салбарын ногоон зээлийн мэдээллийг анх удаа хүйсээр ангилан боловсруулж олон нийтэд танилцуулснаас гадна ногоон зээлийн тайлан болон эдийн засгийн салбарын ангиллаар гаргасан зээлийн тайланг нийт санхүүгийн салбарын түвшинд гаргав. Банкны салбараас олгосон ногоон зээлийн үлдэгдэл 2024 оны 3-р улирлын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлд эзлэх хэмжээ 3.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 92.6 хувиар өсөөд байна. Цаашид энэ өсөлтийг тогтвортой хадгалж 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилго тавиад буй. Банкны систем үүсч бэхжсэний 100 жилийн хүрээнд Монголбанк энэ онд “Тэрбум мод” сан болон бусад байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот болон 21 аймагт 3 сая гаруй мод тарьж, тарьсны дараах арчлан хамгаалах, ургуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

10.Банкны салбарын тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлэв 

Монголбанк санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих хуулиар ногдсон зорилтоо хангаж ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар банкны салбарын актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 5,598.1 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар, зээлийн багц 8,428.9 тэрбум төгрөг буюу 31 хувиар, өөрийн хөрөнгийн хэмжээ 992.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар өсөөд байна. Харин чанаргүй зээлийн хувь хэмжээ 5.1 хувь байгаа нь 2014 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болов. Ийнхүү банкны системийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, зээлийн эрсдэл буурсан нь цаашид банкны салбарын тогтвортой байдлыг хангахад эерэгээр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    39 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 40 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    3 цаг 47 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 54 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 57 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    4 цаг 3 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    4 цаг 25 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 42 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    6 цаг 48 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    7 цаг 25 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 54 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    8 цаг 44 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    8 цаг 48 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    9 цаг 27 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    11 цаг 36 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 50 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 58 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    12 цаг 3 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    12 цаг 5 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    12 цаг 21 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК