
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14052 болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ. Эмнэлэгт 48 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 21 хүн, хөдөө орон нутагт 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5192 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3349, 5-9 насны 1808 хүүхэд, 15-19 насны 1754 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.






















































