
Сүүлийн жилүүдэд хуванцар хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө өссөөр байна.
Дахин боловсруулсан хог хаягдлын 26.6 хувийг хуванцар бүтээгдэхүүний хаягдал эзэлж байгаа нь бууруулах, дахин боловсруулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Энэ хүрээнд “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хэрэгжүүлж, нэг удаагийн хуванцар сав баглаа боодлын хаягдлыг үйлдвэрлэгч, импортлогч, дахивар нөөцийн цэгээр дамжуулан эргүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.






















































