Баярын өдрүүдэд хоолны хордлогоор өвдөх тохиолдол огцом нэмэгддэгийг эмч нар анхааруулж байна. Иймд, бид танд хоолны хордлогыг эмчлэх аргуудаас хүргэж байна. Энэ нь муудсан эсвэл нян, вирусээр бохирдсон хоол идсэнээс үүсдэг бөгөөд ихэвчлэн 1–3 хоногийн дотор эдгэрдэг.
Гэрийн нөхцөлд авах арга хэмжээ
- Шингэн зүйл сайн уух – Бөөлжих, гүйлгэх үед бие шингэнээ их алддаг тул буцалсан ус, давстай ус, шингэн сэлбэх уусмал ууна.
- Амрах – Биеийг ядраахгүй, сайн амрах хэрэгтэй.
- Хөнгөн хоол идэх – Будаа, шөл, талх, банана зэрэг хөнгөн хоол иднэ. Өөх тос ихтэй, халуун ногоотой хоолноос түр татгалзана.
- Сүү, архи, хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй – Ходоодыг цочроодог.
- Бөөлжихийг хүчээр зогсоохгүй – Хордсон зүйл биеэс гадагшлах нь чухал.
Эм хэрэглэх
- Шингэн нөхөх давсны уусмал (регидрон гэх мэт) хэрэглэж болно.
- Сорбент төрлийн эм (идэвхжүүлсэн нүүрс гэх мэт) хэрэглэж болно.
- Антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Яаралтай эмнэлэгт хандах шинжүүд
- 38.5°С-ээс дээш халуурах
- Цустай суулгах
- Бөөлжих нь зогсохгүй байх
- Хүүхэд, өндөр настан, жирэмсэн хүн хордсон бол
- 2–3 хоногт сайжрахгүй бол
Л.Баяр


















































