
Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажил, Наадамчдын замын буцах эргэлтийн тооцоолол, цахилгаан дугуй, скүүтер, мопедны эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцсэн билээ.
Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйн үүднээс төрийн байгууллагууд баяр ёслол болон зарим шаардлагатай тохиолдолд авто машины зогсоолоо нээлттэй байлгахыг уриаллаа.




















































