
Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “The Asset Triple A Awards”‑ийн “Тогтвортой санхүүжилтийн шилдэг зээл (Best Sustainable Loan)” төрөлд Монгол Улсаас анх удаа шалгарч, тогтвортой санхүүжилтийн чиглэл дэх манлайллаа олон улсын түвшинд дахин бататгалаа.
The Asset Triple A Awards нь дэлхийн санхүүгийн зах зээлийг хамарсан, банк санхүү, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр шалгууртай, бие даасан үнэлгээнд суурилсан шагналын хөтөлбөрүүдийн нэг билээ.
ХХБ нь энэ удаа “Sustainable Finance Awards: Country – Market – Regional” ангиллын “Deal of the Year – Sustainable Finance”-ийн төрөлд Европын Холбооны гишүүн улсууд хамтран, хувь нийлүүлж үүсгэн байгуулсан “PIDG” группийн харьяа “GuarantCo” ХСК-тай хийсэн санхүүжилтийн хэлцлээр өрсөлдсөн юм. Уг хэлцлийн хүрээнд ХХБ нь 5 жилийн хугацаатай, GuarantCo ХСК-н баталгаанд үндэслэн БНСУ‑ын Хөгжлийн банк (KDB)‑аас урт хугацааны санхүүжилт татан төвлөрүүлэх гэрээ байгуулсан нь тус шагналыг хүртэх гол үндэслэл боллоо.
ХХБ‑ын GuarantCo болон KDB-тай хийсэн анхны хамтын ажиллагаа бөгөөд Монгол Улсын банкны салбарт олон улсын баталгаанд суурилсан тогтвортой санхүүжилтийн шинэ жишиг, бүтэц тогтоосон онцлог ач холбогдолтой хэлцэл болсон юм.
Ингэснээр ХХБ нь тогтвортой санхүүжилтийн салбар дахь манлайлах үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, уг гэрээний хүрээнд сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуй, хог хаягдлын менежмент зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр ач холбогдол бүхий төслүүдэд хямд өртөгтэй, урт хугацааны санхүүжилт олгох боломжийг бодитоор өргөжүүлээд байна.
Худалдаа, хөгжлийн банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр олон жилийн турш Монголын банкны салбарт тэргүүлэгч байр суурийг хадгалж тогтвортой хөгжлийн санхүүжилтийн чиглэлд ч салбарынхаа тод манлайлагч гэдгээ дахин нотолж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК



















































