
Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Х.Нямбаатар: "Эдийн засгийн сорилттой энэ үед хяналт, шалгалтыг нэмэгдүүлэхээс илүүтэй төрийн оролцоог багасгаж, эдийн засгийн эрх чөлөөг тэлэх бодлого баримталж байгааг онцлов. Түүний мэдээлснээр хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг нийт 146 төрлийн бизнесийг зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөөд байна."
Мөн нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Ерөнхий сайдын санаачилгыг дэмжин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө.
Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зөвхөн цахим системд мэдэгдэл илгээж, үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломж бүрдэж байгааг онцоллоо.


















































