
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан нийт эцэг, эх, асран хамгаалагчид, худалдаа эрхлэгч нарт зориулан дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.
Олон улсын судалгаагаар хүүхдүүд баяр ёслолын өдрүүдэд энгийн өдрүүдээс 3-4 дахин их хэмжээний чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэдэг болох нь тогтоогдсон байдаг.
Мөн хүнсний чиглэлийн худалдаа эрхлэгч та бүхэн хүүхдийн баярын бэлэгний сонголтыг чихэр, амттанаас илүүтэйгээр шим тэжээлтэй, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр бүрдүүлж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалж, дэмжин ажиллахыг уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

























































