Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ

2026-5-29
0
ЖИРГЭХ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургаадугаар сард агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна.

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Иймд мал бэлчээрлэлт, үрсэлгээ хамгаалалт болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан өдрүүд зонхилох тул хуурайшилт нэмэгдэж болзошгүй байна.

Иймд ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 3-5ºС-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд (ялангуяа сарын сүүлээр) нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C–аар сэрүүн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°C-аар дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр (ялангуяа сарын сүүлээр) ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэж болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 2-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C-аар сэрүүн байна. Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана
Хүүхдийн хөгжил нь зөвхөн боловсролын асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал болон хүний хөгжлийн бодлогын цөм асуудал
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Wonder Day” хүүхдийн баярын арга хэмжээнд урьж байна
    45 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    49 мин
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    4 цаг 47 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана
    6 цаг 4 мин
  • Коллежид хайртай байсан залуутайгаа өвчнөөр нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө гэрлэсэн САЙХАН ТҮҮХ
    6 цаг 34 мин
  • Хүүхдийн хөгжил нь зөвхөн боловсролын асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал болон хүний хөгжлийн бодлогын цөм асуудал
    6 цаг 57 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
    7 цаг 7 мин
  • "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг ирэх сарын 1 хүртэл тоглоно
    8 цаг 3 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай байна
    8 цаг 8 мин
  • Иран, АНУ-ын талууд энхийн хэлэлцээрт хүрсэн ч Доналд Трамп гарын үсэг зураагүй хэвээр байна
    8 цаг 19 мин
  • Н.Номтойбаяр: ОБЕГ-ын алба хаагчид амь насаа эрсдэлд оруулах нөхцөл байдалд ажиллаж байна
    9 цаг 6 мин
  • Зөвлөмж: Чихэр ихтэй, чанаргүй хүнснээс татгалзъя
    9 цаг 40 мин
  • Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    9 цаг 44 мин
  • Зургадугаар сарын 1-нд дараах авто замыг хаана
    10 цаг 15 мин
  • Тейлор Свифтийн тоглолт дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан 21 настай залуу 10 жилийн хорих ял сонслоо
    10 цаг 25 мин
  • Нетаньяху Израилын армид Газын зурвасын 70 хувийг хяналтандаа авахыг тушаалаа
    11 цаг 5 мин
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
    11 цаг 20 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    12 цаг 9 мин
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
    12 цаг 38 мин
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
    12 цаг 48 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
24 баримт
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК